antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 20, 2012 19 comments

”Цааз”-ын ял сонссон барилгуудыг эрэн сурвалжлахад-1

нийтлэсэн Admin

Z_ConstructionУлаанбаатар хотын Засаг дарга Э.Бат-Үүлийн багийнхан өнгөрсөн өдрүүдэд олон нийтэд таалагдсан гэж онцолж болохоор нэгэн мэдээллийг хийв. Энэ нь нийслэлд замбараагүй газар олголт хэрээс хэтэрснээс улбаалан улаанбаатарчууд айдас дунд амьдарч байгаа тул илт хууль зөрчин олгосон нийтийн эзэмшлийн зам талбай,

явган хүний зам, автомашины зогсоол, цэцэрлэгжилтийн талбай, орц гарцыг хааж олгосон газруудыг захирамж гарган цуцлах болсон тухайгаа албан ёсоор мэдэгдсэн явдал байв. Ингэснээр 12969 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын 14066.8 га талбай бүхий газар олон нийтийн эзэмшилд буюу та бидний мэдэлд эргэж ирэх ажээ. Энэ бол таатай мэдээ. Яагаад гэвэл машин байтугай явган хүн зөрж өнгөрөх зайгүй болчихоод буй энэ хотын багахан ч гэсэн газар нь та бидний эзэмшилд эргээд ирж байна гэдэг яах аргагүй сайн мэдээ юм. Гэхдээ ажил хэрэг болбол шүү дээ.

Ийн онцолсон шалтгаан нь Э.Бат-Үүл даргын гаргасан захирамж амьдрал дээр хэрэгжих нь тун ч удаашралтай байгаа. Учир нь, тэрбээр хотын дарга болсон Даруйдаа олон нийтийн зүгээс талархал хүлээсэн хэд хэдэн ажлыг эхлүүлсний нэг нь зөвшөөрөлгүй эхэлсэн барилгын ажлыг зогсоох тухай А/557 дугаар захирамж гаргаж улмаар газрын хөрснөөс арчих, байшин барилгынх нь жагсаалтыг эздийнх нь нэр устай нь олон нийтэд дэлгэсэн явдал байв. Харамсалтай нь, хууль зөрчсөн гээд зарлаад байсан барилгуудын эздийн хэд нь хотын мээрийн үгэнд орж, гаргасан захирамжийг нь мөрдсөнийг нь анзаарвал үр дүн нь тун ч тааруу, ёстой нөгөө “Монголын хууль гурав хоног” гэдэг шиг дүр зураг харагдаж байгаа юм.

Энэ тухай олон бус цөөн баримтыг товчхондоо бол Улаанбаатар хотын захирагчийн тусгайлан нэр зааж нураах шийдвэр гаргасан хоёр захирамжийн биелэлт ямар байгааг тодрууллаа. Эхнийх нь нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, “Max Импекс” компанийн зүүн урд талд төрийн өмчийн газрыг дур мэдэн зөвшөөрөлгүй ашиглаж барьсан барилгыг нураах шийдвэр. Биднийг өчигдөр очиход уг барилгыг нураагаагүй л байна. Мөн Сүхбаатар дүүргийн V хорооны нутаг буюу төрийн өмчийн газрыг зөвшөөрөлгүйгээр дур мэдэн эзэмшин барилга барьсан “Авзага трейд” компанийнхан барьж байсан барилгаа одоо болтол нураагаагүй л байгаа юм. Иймээс хотын даргыг энэ асуудалд анхаарал хандуулж, Газрын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж зөрчин барьсан барилгуудыг нураана гэсэндээ хүрээч гэх байна. Бид энэ талаар цувралаар сурвалжлан хүргэх болно.

Л.Оюу

Эх сурвалж: Өдрийн шуудан


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

19 Comments

  • Anonymous (December 20, 2012 2:02:51 pm )

    shudarga l bai l daa Yylee

  • Anonymous (December 20, 2012 3:29:08 pm )

    Горьд гозойсон чинь салтаандаа гэдэгийн үлгэр

  • Anonymous (December 20, 2012 3:40:02 pm )

    shiidver gargah n amarhan l daa.Harin guitsetgeliig hynaj ajil bolgoh n l hamgiin zuil shuu dee.

  • Anonymous (December 20, 2012 7:18:30 pm )

    NUURAAHAD BARISAN SHIGEE ZARDAL GARNA TENEGUUDEE

  • Anonymous (December 20, 2012 8:21:04 pm )

    yg buulgaj haragdaach ter batvvl hedhen sariin daraa ter barilgan ashgiltand ortson bn da ta nar haraarai batvvl hudlaa hudlaa has 1 hudalch shv de ta nar haraarai

  • Anonymous (December 20, 2012 8:23:05 pm )

    Nuraah hereggui ee. Bugdiig n bariulj duusgachaad shuud tur medeldee awaad ter nar maraa halhaluulsan ailuudiig n oruulchih heregteishd.

  • Anonymous (December 20, 2012 9:51:33 pm )

    чи чадахгүйгээ худлаа яах гэж ярьдаг юм бэ? эхлээд өөриинхөө сууж байгаа барилгаас эхэлчих зориг байхгүй чи ямар юмны баатар байдаг юм хөгийн новш

  • Anonymous (December 20, 2012 10:08:53 pm )

    Tor hamgiin muu menejer

  • Anonymous (December 20, 2012 10:46:56 pm )

    Арвин авгайн барилгыг нураах юу болсон бэ?

  • Anonymous (December 21, 2012 9:01:42 am )

    hotiin zahirgaag hotiin zahad gargana gesen yavaa

  • Anonymous (December 21, 2012 9:34:34 am )

    Ter olon jiliin hudulmur bolon ter ih hurungiig nuraana gej arai ch dee.Mash ih hurungu baimaar umaa yana daa!! Hichneen tednii buruu ch gesen tiim ih hurunguir barichihsanii daraa nuraana gej arai ch dee .Umnuus ni haramsaad baih uma .

  • Anonymous (December 21, 2012 12:43:07 pm )

    Gol ni ajil hereg shuu dee. Ternees bish showdahiig hen ch chadna sh dee. Chadahgui bsan ym bol yah gej shiidver gargaj bdag ym be. Sain sudalj bj gargah heregtei bdagiig ajil hiij uzeegui garuud sain oilgohgui l dee

  • Anonymous (December 21, 2012 3:06:35 pm )

    Гол нь шийдвэрийг ямар зорилгоор гаргав гэдэгт учир байна аа. Ард түмэнд таалагдах гэж гоё шийдвэр гаргаад байвал бас ч бүх зүйл зөв биш лдээ. Аль аль нь ялах вариантаар шийдвэр гаргавал хэрэгжих л байх. Орон нутгийн сонгуулийн өмнө бараг ашиглалтад орсон нэг барилгыг нураана гээд ямар ч амьдралгүй юм яриад байсан. Одоо чадахгүй болохоороо хууль эрх зүйн нь болохгүй юм билээ гээд орхионо харж л байгаарай. Үүл дарга өөрөө ч бас багагүй газар аваад барилга барьчихсан хүн яаж бүх газар авлигаар олгогдсон гэж хэлэх вээ дээ. хэрвээ тэгж хэлбэл, өөрөө бас авилга өгсөн болчих гээд байгаа биз дээ. Аан

  • Anonymous (December 21, 2012 3:31:51 pm )

    setgeliin xoorloor xiisen ajil butedgye gedgiid erxbish gadarlax nas boloogy yu yalanguya enjineeriin shugam suljee tun osoltoi togloom zovxon Parijiig xar odoo omxii usaa yaxaa medexgy zavaarch bna frantschuud tegexed ene talaar tun medleg muutai bid ger xoroolloo toviin shugamtai xolbono geed bj bxiim

  • Anonymous (December 21, 2012 4:23:02 pm )

    eee helsendee hureecheee uulee ahaa, chadahgui shdee heden tsaas avah gj tegj bgashdee. ta nar bugd adilhan shdee

  • Anonymous (December 22, 2012 1:53:15 pm )

    Humuusee yum hiih gesen setgeltei hen negniigee demjij ajild ni tusalj ogtsgoovol yasiin be? Harin ch hotiig oorchiloh geed l yanz buriin alham hiij baigaad bararlaj talarhaj bainaa.Harin guitsetgeh albanii humuus ni ajilaa sain unench hiimeer yum bishuu.Tom tom barilga nuraahiin orond amia argatsaaj amidralaa dongon dangan zalguulj yavaa jijig sendvichin delguur metiig nuraah haah gej yavtsgaahyumaa.Getel 11-r horoolold 2-r bairnii baruun tald niitiin ezemshiliin gazar deer ailuudiin nar salhiig haagaad barigdaj baigaa oron suutsnii 12 davhar barilgiig bariulaad baihiimaa yamar uchirtai yum be? SBduurgiin 8-rhoroonii uliran songogdson Zasag darga Zavzmaa soohiin darga Oyunchimeg nar anhaaraldaa avch ajilaa hiigeechee gej shaardmaar bnaaa.

  • Anonymous (December 22, 2012 4:03:17 pm )

    Хан-Уул дүүргийн 7-р сургуулийн бага ангийн багш Ариунтуяа ичээсэй. Саяхны нэг өдөр гэр лүүгээ харьж явах замдаа гудамжинд нэгэн согтуу эмэгтэй хэн нэгний араас хашгиран орилж байхыг хараад жийрхэн тойрох гэтэл нөгөө эмэгтэй над руу эргүүтээ халтирч унахад нь анзаарвал хүүгийн маань сургуулийн багш эмэгтэй байлаа.Багш хүний амнаас гарамгүй орос монгол хараал холин орилж хашгирах тэр багш хүүхэн Нисэх хавьдаа нэр хүнд муутайг мэдэх ч арай ч ийм гэж бодсонгүй. Ийм багштай сургуульд сурдаг хүүгээ ямар хүн болно гэж даатгаж суух вэ? 7-р Сургуулийн захирал та архичин багшдаа хариуцлага тооцооч. Заваан архичин мэдлэг чадваргүй ийм хүнд хүүхдээ даатгасан эцэг эхчүүд хөөрхий.

  • Anonymous (December 22, 2012 5:50:52 pm )

    Sukhbaatar duurgiin 2-r khoroonii mashin zam taglaad barisan Bolormaagiin barilgiig nuragachee nasaaraa turd zutgesen geed bgaa ene avgai yugaaraa tegj barilga bariad baidag yum be. muumtai pioner bolormaa avgai

  • Anonymous (December 25, 2012 10:26:22 am )

    сайн ажиллаарай баатар аа ард түмэн чинь танаас их зүйл хүлээж байна шүү зөвхөн урагшаа

antalya rent a car