Энэ жил ундаа, жүүс үйлдвэрлэгчдэд “харш” ч гэлээ, хэрэглэгчдэд тун ээлтэй байлаа. 100% байгалийн цэвэр жимсний жүүс хэмээн хэрэглэгчдийг хуурсаар ирсэн тэдний бусармаг үйлдэлд О.Магнай цэг тавьсан юм. ШӨХТГ-ын санаачлагаар жүүс үйлдвэрлэгчид шошгондоо “үнэнийг өчнө” гэдгээ амласан. Охидын Honeymoon хөвгүүдийн Crush bash хамтлагийнхнаар рекламдуулж, өсвөр насныхны арааны шүлсийг асгаруулдаг “Гоё” нэртэй ундаанаас мөөгөнцөр илэрсэн гэдэг нь “Муухай факт”. Урлаг, гоо зүй, оюуны хөдөлмөрийг үнэлэхдээ маруухан монголд эдгээр хамтлагуудыг дэмжсэн нь Витафит компанийн хувьд сайшаалтай. Гэхдээ охид, хөвгүүдийн сонирхлыг ид татаж буй шинэ үеийнхнээр ядмагхан бизнесээ сурталчлан, тархи угаалт хийсэн гэхээр харамсмаар. Аль ч төрлийн рекламанд тоглохдоо урлаг, соёлынхон, олны танилууд дотроо бодолтой дороо суурьтай хандаж байхыг метильтэй спиртээр үйлдвэрлэсэн архи, мөөгөнцөртэй ундаанд хордож болзошгүй гашуун туршлага харууллаа.
Б.Болор
shock.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 01, 2012 12:12:49 am )
hoshin shogiihon bas deer uyd hadgalamj zeeliin horshoonii reclamad ih toglodog baisan.
-
Anonymous (December 01, 2012 5:07:59 pm )
Буцалсан цэвэр ус хүүхдүүд тоох билүү!!! Зөгийн бал ОД болох нь ээ хөө!!! Атаархаж байгаад аа биш ашиг ихээр олохоороо заваартдаг юмнуудийг НО гарахаар нь биш байнгал шалгаж байх ёстой!!! Хүмүүсээ өргөн хэрэглээтэй хэрэглээндээ үргэлж сэрэмжтэй байцгааяаа хөө,,,
-
Anonymous (December 01, 2012 6:19:01 pm )
hudlaa l gsiishd tv uzeech
-
Anonymous (December 02, 2012 10:03:47 pm )
uuruuu harin bichlegiin uz ergui mal ve
-
Anonymous (December 03, 2012 6:16:21 pm )
hudlaa gsiishde ene bol hytad humuusiin hj bga ajil
5 Comments