Манай телевиз радиогоор “Жинхэнэ жимсний амт, жинхэнэ жимсний шүүс” гэсэн реклам сурталчилгаа их явдаг билээ.
“Ийм ч жимсийг шахаж цэвэр шүүсийг нь гаргаад тийм ч сайхан технологиор савлав” гэж ирээд л сурталчлаад байдаг болохоор бүгд итгэн жимсний шүүс нэртэй улаан, ягаан өнгөтэй “ус”-нуудыг хөгшин залуугүй авч уудаг нь гэм биш зан.
Гэтэл үнэн хэрэгтээ бид худал рекламд хууртан хохирсоор иржээ. Монгол улсын стандартаар жимсний шүүсийг цэвэр, сэргээсэн гэж хоёр ангилдаг боловч жимсний шүүс үйлдвэрлэдэг компаниудад энэ стандарт огт хэрэгждэггүй байна. Тэд хэзээ ч жимснээс цэвэр шүүс шахан гаргаж савладаггүй бөгөөд харин ч сэргээсэн шүүс буюу сиропыг /нектар ч гэж хэлдэг/ урд хөршөөс шуудай шуудайгаар нь, тонн тонноор нь импортлон оруулж ирээд устай холин савлаж шинэ, жинхэнэ, цэвэр шүүс хэмээн зориуд худал шошго бичээд телевиз, радиогоор худал сурталчилгаа явуулан ард иргэдийг төөрөгдөлд оруулж хохироосоор байгаа аж.
Ер нь л жимсний шүүс үйлдвэрлэдэг ихэнх компаниуд ийм арга хэрэглэн Монгол улсын эрүүл мэндийн хуулийг ноцтойгоор зөрчиж байгаа аж. Нектар буюу сиропыг их хэмжээгээр хэрэглэвэл хүний гол лабортори эрхтэн болох элгэнд ачаалал өгч, будагч бодис нь элэгний эд эсийг гэмтээдэг болох нь нэгэнт тогтоогдсон юм.
Гэтэл манай компаниуд устай найруулсан сиропыг тонн тонноор савлан худлаа рекламаар хүмүүсийг бөмбөгдөн, элгийг нь гэмтээсээр байгаа нь тоогүй. Энэ бусармаг байдалд онцгой анхаарал хандуулж тодорхой арга хэмжээ авахгуй бол угаасаа дал наян хувь нь элэгний С, В вирусын аль нэгийг тээж яваа монголчууд 20-30 жилийн дараа элэгний өвчнөөр хиарч мэдэх аюулын харанга дэлдэж байна.
Хятадын ямар хотод, хэзээ үйлдвэрлэсэн нь үл мэдэгдэх, будаг ихтэй, чанар муутай, хуурай нунтагийг устай холин найруулж ард түмнээ хуурсаар байгаа энэ олон компаниудын үйл ажиллагааг зогсоосон ч яадаг юм бэ.
Манай зарим нэг компани цэвэр монгол чацарганы шүүсийг савлаж худалддаг ч Хятадын чанар муутай сиропоор найруулсан “цэхэр” уснуудын тасралтгүй хөвөрдөг рекламуудад цохиулаад төдийлөн хүний анхааралд өртөж чадахгүй байгаа нь нууц биш. Тэднийхээ үйл ажиллагааг дэмжих зорилгоор найруулсан сиропны реклам явуулахгүй байх хууль журам гаргасан ч болно.
ЭХ СУРВАЛЖ: ЭЛДЭВ ЯВДАЛ СОНИН
Холбоотой мэдээ
-
Anonymous (November 30, 2012 10:15:37 pm )
unen shdee
-
Anonymous (November 30, 2012 10:26:08 pm )
МОНФРЕЩ мөн ч олон жил хятадын нунтаг найруулан цэвэр жимсний шүүс гэж гуачин мөөгөнцөр байтугай хятадын хор ард түмэнд өгч ирлээ. Магнай минь амиа нэхэх монрешээс эрхээ эдлэнэ биз дээ.
-
Anonymous (November 30, 2012 11:22:12 pm )
Monfresh ch bus bitafit, apu bugd hulhi nairuulsan hornuud
-
Anonymous (November 30, 2012 11:34:22 pm )
mön aria gej bicheech
-
Anonymous (December 01, 2012 1:02:08 am )
ene medeeleliig ingeed hayhgui tuushtai meddeg humuust ni helj uildverlej bgaa gazart ni hatuu hariuzlaga toozuulj zogsooh yumsan ingeel uug ni medeelel taraal bdag ulsaas avch bgaa arga hemjee bhgui ni denduu haramsaltai yum tegeed manaihan medseer baij avch heregleel…ene medeeliig bichsen tanid bayrallaa harin zaash ni ulam sain bain dahin deeguurh humuusiin chihend hurtel ni bicheed bgaarai tanid amjilt husii
-
Anonymous (December 01, 2012 1:06:55 am )
Хулхи шинж нь найрлагандаа Хуурамч шинж нь яйрлакандаа Булхай шинж нь рекламандаа Буруу шинж нь савалгаандаа Хор шинж нь сиропондоо Хог шинж нь савандаа гэж ерөөе дөө
-
Anonymous (December 01, 2012 7:56:24 am )
ёстой үнэн. хорыг хаах хэрэгтэй.
-
Anonymous (December 01, 2012 8:10:06 am )
Маш зөв зүйл хөндөж бичсэн байна. Энэ их аюултай. МХЕГ гэдэг байгууллага ер нь юу хийж байна. МХЕГ шалгаад болохгүй байгааг нь хаагаад зогсоогоод ажилмаар байна ш дээ. Магнай ажиллаж байна. Ажлаа сайн хийж байна. Магнайд өөр ажил их байна ш дээ. МХЕГ ажлаа хийгээчээ.
-
Anonymous (December 01, 2012 10:04:09 am )
medeelel ogsond bayrlalaa hun medehguidee l hohirdog
-
Anonymous (December 01, 2012 10:07:58 am )
Био чацаргана ямар болоо арай сироп биш бгаа
-
Anonymous (December 01, 2012 10:08:13 am )
бид бухэн эх орнийхоо уйлдвэрийг дэмжиж байна гээд хятадийн хор хэрэглэж байгаа нь унхээр унэн шуу. Яагаад гэвэл энэ бух ундаа бух чихэр жимс бугд урдаас орж ирдэг юм байна лээ. Бугд урд эрээн дээр байдаг юм байна Эх орний уйлдвэр гэж байна уу Ариун мон урд байсан. Хил дээр ажиллаж байгаа МХГ, Хорио цээрийн байцаагч нар бугд монго олж байвал ард тумэн эх орон тэдэнд огт хамаагуй . Энэ бол нууц биш . Монго огохгуй бол ямарч хор хоноолгуй зуйлч хилээр давах эрхгуй. Монго байвал юуч хийж болно. тийм учраас хил дээр ажиллаж байгаа байцаагч нарийг 7 юмуу 14 хоногоор томилж байвал яасан юм бэ. Гехдээ шудрага байх хэрэгтэй. Хунд суртал узуулж болхгуй. унхээр гаргах юмийг нь гаргаад хориотой зуйлийг нь гаргахгуй . устгадаг байх хэрэгтэй юм шиг санагдаж байна
-
Anonymous (December 01, 2012 12:00:32 pm )
gadniihan bidnii hamag ongtoi bvhniig hudlaa ineej baigaad abchhaad buruu haraad bidend hortoi hool hiimiin hortoi hubtsatsa vnetei zaraad bidniig heden jil ingej hursaar baih ym be mogold amidrah amid ybah batalgaa alga doo
-
Anonymous (December 01, 2012 12:42:44 pm )
gadnii ornuudad juice n 100 huvi buyu chiher hurtel oroltsuulaagui bdag, nairlagand n
ene luivarchid iin juice g avj uuhgui mgl chatsarganiihaa juice g uutsgaay..
gehdee l bas chatsarganii juicend elsen chiher hiitsen bdim bn le,,, ingedl juice bish utgaa aldaj bga bhgui u… chiher hiihguiger juice ee hvel ch mgl jinhene juice gargaj avah buren bolomjtoi -
Anonymous (December 01, 2012 12:55:42 pm )
APU terguutei hyatad spirtnii, MonFresh terguutei undaanii uildveruudiig puujindaya,
-
Anonymous (December 01, 2012 12:57:45 pm )
urd hiliig haagaad amidarch chadahgui bol ertuntsiin jamaar uhej baitsgaaval yasiin be, horond hordoj bish
-
Anonymous (December 01, 2012 1:13:25 pm )
ZUUN NASTIIN ZUULUN ED GEDEG CHINI HUJAA PUNTUUZ SHUU!! HAICHILJ DEVTEESEN PUNTUUZ. hahaha
-
Anonymous (December 01, 2012 1:17:05 pm )
yag unen
-
Anonymous (December 01, 2012 1:17:39 pm )
9908….dugaar zarna. utas 95255106
-
Anonymous (December 01, 2012 2:24:46 pm )
uuniig ni medseer baij ter hil gaaliinh ni humuus uhsendee hileer oruuldag bnaaa.maniig gants tsunhtei oruulahgui nayan yum boldog baij
-
Anonymous (December 01, 2012 2:45:03 pm )
za za
-
Anonymous (December 01, 2012 2:48:58 pm )
ESTOI UNEN UM BICHJEE GANTS NEG LUUVAN CH UMUU TUUNIIGEE SHUUD UNDAA BOLGOOD ZARDAG UNEHEER UR HUUHED EH ORONDOO HAIRTAI MER SER HUMUUSIIN HIISEN UILDVERIIG SHAHAAD HAAGHAAD BAIDAG MORTLOO US SIROP NAIRUULSAN KOMPANIUDIIG YADAG CH UGUIG NI HARAAD ASAR GAIHDAG SHU. BI HAMAG MONGOL GEED LUUVANGAAR JUUS HIIDEG GAZRIIG MEDNE ZARDAL ONDOR CH AJILLAAL BAISAN US SIROP NAIRUULSNAAS L DEER TSEVER JUUS BAISAN DAA
-
Anonymous (December 01, 2012 3:18:09 pm )
монголд ганц ургадаг нь чацаргана,даанч шүүсийн уухаар цээж хоросгоод байдаг юм даа. буцалгасан усаа л ууя даа. Найдвартайгаар нь…………….
-
Anonymous (December 01, 2012 4:08:25 pm )
Магнай авраарай би ийм ундаанууд авч уудаггуй амт нь шууд сироп гэдэг нь мэдэгддэг ш дээ авахаа больцгоо
-
Anonymous (December 01, 2012 6:48:23 pm )
medseer baij yagaad uugaad baisan suugee uuval boloo bishuu mal mongoluudaa
-
Anonymous (December 03, 2012 3:19:53 pm )
магнай ахаа үүнийг шалгаж өгөөч
25 Comments