antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 11, 2012 25 comments

Нураана, буулгана, хална, солино, шоронд илгээнэ

нийтлэсэн Admin

nuraanaa-buulganaНураана, буулгана, хураана, хална, солино, шоронд илгээнэ.

Ардчилсан намынхны ажлын гол арга барил эдгээр үгэн дээр л тогтож байна. Зурагт үзэхээр тэр ч барилгыг, энэ ч байрыг нураана, хураана гэж айлган дарамтлах хотын дарга Э.Бат-Үүлийн яриа хөвөрч, сонин уншихаар тэнд тэдэн албан хаагч ажилгүй болгоно, энд ч хэдэн төрийн албан хаагчийг хална гэсэн Ерөнхий сайд Н.Алтанхуягийн сүрдүүлэг үргэлжилж байна. Харин шүүх цагдаа нь сонгуулийн үр дүнг эрх баригчдын таалалд нийцүүлэн засч өөрчилдөг гаж жишиг тогтоож байна. Прокурорын байгууллага удахгүй ял эдлэх магадлалтай гэгдсэн хүмүүсийг нэр цоллон зарлаж, эрх баригч хүчний бодлогыг хэвлэлийн бага хурлаар дамжуулан олон нийтэд хүргэдэг болов. Төрийн ордонд УИХ-ын дарга З.Энхболд сөрөг хүчнийхээ үг хэлийг боомилж, Тамгын газраас ямар нэг мэдээлэл гадагш алдагдвал ажилтай чинь ярина шүү хэмээн төрийн албан хаагчдыг дарамталж байна. Үндсэн хуулийн цэцийн гишүүд зунжин амарч байгаад ажилдаа ормогцоо Ардчилсан намын захиалгат шийдвэр гаргаж байна. СЕХ ард түмнээс сонгогдсоныг нь биш сонгогдоогүйг нь УИХ-ын гишүүн болгоно хэмээн гүрийж байна. УИХ-ын гишүүн Г.Баярсайханаас эхлээд ангийн анд уруугаа салаавч өгдөг соёлгүй, ёс зүйгүй гишүүн захаас аван олон байна. Бас болоогүй араас нь ихээхэн дургүй хүргээд байвал шоронд ч илгээж чадна шүү, надад эрх нь байхад та нар муусайн юмнууд яах юм, би мэддэг юм гэж ханцуй дотроо салаавч нуун аархах гишүүд ч хөлхөлдөх болов. Ер нь бид ямар оронд амьдарч байгаа юм бэ гэж эрх баригчдаас асуумаар санагдах юм. Ардчиллын 20 гаруй жилийн хөгжлийн үр шимээр бий болсон төрийн албаны тогтвортой, мэргэшсэн байх зарчим энэ засгийн өнгөн дээр “булшлагдах” нь. Олуулаа нийлэн амраг садан, ах дүүгээ төрийн албанд шургуулсан Ардчилсан намынхан олуулаа хуулийн дээс алхан дураар тонгочиж эхэллээ.

УИХ дахь сөрөг хүчнийхээ дуу хоолойг боомилохын тулд боломжит бүхий л хуулийг зөрчихийн зэрэгцээ хараат бусаар ажиллах ёстой шүүх, цагдаа, прокурор, Сонгуулийн ерөнхий хороо, Авлигатай тэмцэх газар, Үндсэн хуулийн цэцийг ёстой л харцаараа хөдөлгөж байна. Ардчилсан намын засаглалын үед Монголын парламентын ардчилал хумигдаж, устаж мөхөхөд тун ойрхон боллоо. 22 жилийн дараа ардчиллыг анх өлгийдөж авсан хүмүүс өөрсдийнхөө гараар энэ ардчиллыг устгах юм гэж хэн санах билээ. Гэвч итгэхээс аргагүй үйл явдлууд сонгуулиас хойш шил даран өрнөж байна. В.И.Лениний хөшөөг буулгах үеэр хэвлэлийн хурал зарлаж, ХХ зууны энэхүү хүний хэн болохыг тодорхойлоод байсан хотын дарга Э.Бат-Үүлийн хэлж буй үг, хийж буй үйлдэл түүнээсээ ч нэг их ялгараад байх юмгүй болов. “Энэ Ленин чинь дандаа нураа, устга, хураа” гэж хэлдэг байсан юм гэж Үүл баатар айлдсан. Харин өнөөдрийн өндөрлөгөөс харвал тэр ч бас “Нураа, хураа, устга, хал соль” гэсэн үгээр л үйл ажиллагаагаа явуулж байгаа шүү дээ. Ямар сайндаа түүний энэ үгнээс залхсан ард иргэд ийм амны билэггүй нийслэлийн Засаг даргатай Улаанбаатар хот минь хөгжих л байгаа даа хэмээн халаглах вэ дээ. Ганц амбаар барьж, хадаас хадаж үзээгүй хий цэцэрхэгч улстөрчдөөс нураа, устга гэсэн үг гарахдаа ч амархан байх л даа. Бүтээн байгуулалтад хуруу нэмэрлэж чадахгүйгээс хойш дэмий хоосон зүйл чалчиж, хошуу нэмэрлэхээ боливол таарна. Үүний зэрэгцээ Ерөнхий сайд Н.Алтанхуяг гэж үйлс нь хазайчихсан урагшгүй нөхөр байна. Төрийн байгууллагын удирдлагыг халж сольж оронд төлөөний хүнээ томилсондоо ханаж цадахгүй, жижиг гэлтгүй албан тушаал руу ч хомхойрон шунаж байна. Ердөө л төрийн албыг өөрийнхөө намын бааз суурь болгохыг хүссэндээ Ардчилсан намынхан манаач, үйлчлэгчийн албыг ч голохгүй сольж хольж байна. Нураана, хураана, буулгана, хална солино гэсэн үгийг гол уриа лоозонгоо болгосон Ардчилсан намынхан улс эх орон, ард түмнийг минь хааш нь л залуурдаад байна даа.

Н.БҮРЭН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

25 Comments

  • Anonymous (November 11, 2012 5:56:20 pm )

    Нураана, буулгана, хална, солино, шоронд илгээнэ. Ene bol zov uria sh dee. Er ni bol muusain hurgan darga nariig bugdiig ni solivol taarna!!!

  • Anonymous (November 11, 2012 6:52:57 pm )

    ajil hiij chadahguig ni halj baigaa ni zov bolovch het havtgairuulj bna ene bolergeed asuudal uusgene dee.

  • Anonymous (November 11, 2012 6:55:32 pm )

    medrel ni muu yum bishvv,iim niigemd alna talna l gesen vg shig sonsogdoj bn

  • Anonymous (November 11, 2012 7:29:21 pm )

    man iin hiisen hulgai luivar huuli bus yumnuudiig ingeh ni zuv deer ni nemeed hediig ni buudaj al

  • Anonymous (November 11, 2012 8:34:17 pm )

    хуваая,хулгайлья,зарна ,устгана,луйвардана гэдэг нь,гэдэг улсуудад яг тохирох шийдвэр шүү,энэ бол одоохондоо хамгийн зөв хувилбар

  • Anonymous (November 11, 2012 8:39:33 pm )

    zuvshuurulgui barilgiig nuraahan zuv sh dee ajilaa hiij chadahguig halah ni bas l ziv ene medee ch bas het neg talruu bna

  • Anonymous (November 12, 2012 12:53:07 am )

    batvvl oroo zorig agsnig alsan aluurchin tim bolohor nuraan ustgana gej heleed bgaan hvni torloh zan gej vvniig heldeg yum

  • Anonymous (November 12, 2012 11:29:24 am )

    Энэ муусайн МАН бүх хүнийг алаад хая яадгийм их сайндаа л орос хятадууд жаахан гоншигноно биз

  • Anonymous (November 12, 2012 2:47:10 pm )

    Н.БҮРЭН- ene zahialga bichdeg mal bolivol yasiiin be, alivaa yamar ch ajil alba hariutslaga gej yum bhgui bolood udaj baigaa, uuniig odoo l tsegtselj huuli hyanaltiig bii bolgohgui bol ene medeelel bichsen mal shig yumnuud yag hyatuud shig olon bolno, MONGOL ORON mini hugjih erhtei, ard tumeniihee amidrliig bolmjiin bolgohiin tuld, ajil hiij baigaa humuust aldaa garch l taarna, ter bolgond ni uuluud uutguluud baival hen garch ene ard tumnii tuluu yu hiij chadhiin bee, yum hiij bgaa negnee demjsen shig demjeed daraa hariutslaga tootsson shig tsootson deer

  • Anonymous (November 12, 2012 2:50:02 pm )

    Бүтээнэ,босгоно,хөгжүүлнэ,хариуцлага тооцно.Айж байх шив.

  • Anonymous (November 12, 2012 10:35:51 pm )

    Тэгээд ийм байдлыг хэн үүсгэчихээ вэ? Батболд,Хурэлсүх,Сүхбаатар Ж,Миеэгомбо,Жунай,Нямдорж гээд л хөвөрнө биз дээ? Одоо тэгээд гоншигоноод л байх юм..Наадуул чинь улс төрийн зорилгоо л тавьчихад бна ш дээ,дараа нь дахиад л сонгууль бий биз дээ?

  • Anonymous (November 13, 2012 11:33:56 am )

    MAN-hniig nuraa, buulga ,hal, soli, shorond ilgee

  • Anonymous (November 13, 2012 4:01:00 pm )

    bi bid sanal byren niilj bna gemt heregetnyyd turd garsnii har gaig yavj yavj mongoliin ard tymen l yyrne ardchilsan nam anarhist gemt heregtnyydiin nam udahgyi bygd yil laigaa edleh baih gehdee bid ingeed hyltsengyi bgaad bj boloorgyi yum shig ee avtomat mashinaar turiin erhiig huuli busaar awchihaad turiin hurungiig huvaaj awah gej huuli yos ch medehgyi ulairan dairch bag yum bishyy huuli zurchdug zasgiin gazar ih huraltai bid huulid zahiragdah hereg bna uu

  • Anonymous (November 15, 2012 9:25:19 am )

    MAN- hii bii bolgoson yumnuudiig nuraaj buulgaj halj solij baij l shinechilne sh de. Man yndseer ni yalzruulsan. ted nariig odoo sain shalgah heregtei.

  • Anonymous (November 15, 2012 5:50:47 pm )

    БҮРЭН ГУАЙ ТА Ч ХУУЧИН НИЙГЭМД ОВОО ЮМ ЦОХИДОГ БАЙЖ ДЭЭ?ЯНЗ НЬ.ТЭР ЦАГТ АРД ОЛОН АЙЖ ЯДУУ БАЙЛАА.ХАРИН ОДОО АРД ОЛНЫ НУРУУ ТЭНИЙЖ АЙХ АЮУЛГҮЙ БОЛОХ ГЭЖ БАЙНА.ЭСРЭГЭЭРЭЭ ХУУЧИН ЦАГТ ЖАРГАЖ БАЙГСАД ОДОО ХУЛГАЙ ЛУЙВАР НЬ ИЛЭРЧИХ ГЭЭД АРД ТҮМНИЙ НЭРИЙГ БАРИАД ЭНЭ ТӨРИЙГ УНАГААЧИХ САНААТАЙ ЯВНА УУ?

  • Anonymous (November 15, 2012 6:07:53 pm )

    ХУУЧИН НИЙГЭМД ЖАРГАЖ БАЙСАН ЦӨӨНХ ОДОО ЯДУУ ОЛОНХИДОО БАЙР СУУРИА АЛДСАНДАА ҮХЛЭЭШ ДЭЭ.

  • Anonymous (November 15, 2012 6:18:20 pm )

    ТӨРИЙН ХУЛГАЙЧДЫГ ХАТУУ ШИЙТГЭХ ЁСТОЙ.ТЭД ТӨРИЙГ ХҮЧГҮЙДҮҮЛЖ ТӨРИЙН ЭРХЭНД ХАЛДАГСАД.

  • Anonymous (November 15, 2012 6:23:19 pm )

    ТӨРИЙН ХУЛГАЙЧДЫГ МЭДСЭЭР БАЙЖ ХАМГААЛЖ,ӨМГӨӨЛСӨН ӨМГӨӨЛӨГЧДИЙГ ХҮРТЭЛ ШИЙТГЭХ ХЭРЭГТЭЙ.ЖИРИЙН ИРГЭН ГЭМТ ХЭРГИЙГ НУУСАН БОЛ,ӨМГӨӨЛЖ,ХАМГААЛСАН БОЛ ШУУД Л ШОРОН РУУ.

  • Anonymous (November 15, 2012 6:25:32 pm )

    ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХӨЛСИЙГ БАЙГУУЛЛАГААР НЬ ДАМЖУУЛЖ ДАНСААР ХИЙХ НЬ АВИЛГА ХЭЭЛ ХАХУУЛИЙГ ТАСЛАХАД НЭМЭР БОЛОХ БАЙХ

  • Anonymous (November 15, 2012 6:27:13 pm )

    БАТҮҮЛИЙГ ДЭМЖИЖ БАЙНА.БУРХАН ӨРШӨӨХ БОЛТУГАЙ.

  • Anonymous (November 20, 2012 2:59:44 pm )

    ардын намын бузар булай болгоноос эх орон, ард олноо цэвэрлэх гэж хийж байгаа гэж ойлгож байна.муу юм болгоныг нурааж, цэвэрлэх хэрэгтэй.ардын намын хулгайч нарын үлдээсэн бузарыг арилгах нь зөв. ардын нам 90 гаруй наслаж, бурханы оронд залрах цаг нь болж дээ хөөрхий. ум маани бадни хум.

  • Anonymous (November 20, 2012 9:01:44 pm )

    MAH iig nuraa shorond xii shalga xubaljnuud odoo gedes ni xagarlaa

  • Anonymous (November 22, 2012 9:18:37 am )

    Ц.Амгаланбаяр нь цагдаагийн хөрөнгөлөг хурандаануудын угшилтай хүн. Замын цагдаагийн газрын даргаар ажиллаж байгаад хэрэгт холбогдон шалгуулж, дараа нь Цагдаагийн академийн захирлаар түр ажиллаж байгаад 2007 онд ОБЕГ-ын даргын албанд томилогдон төсвийн хөрөнгөөр тэрбумтан болох гараагаа эхэлсэн. Ц.Амгаланбаяр ОБЕГ-ын даргын албан тушаалд томилогдоод тав ч хоноогvй байж, тараа таниулсан гэдгийг уншигчид маань санаж байгаа байх. Дур мэдэн халаа сэлгээ хийж, өөрийн хvмvvсээ Онцгой байдлын албанд ажилтай болгосон, гаргасан тушаал, шийдвэр болгон нь хууль зөрчсөн, төсвийн хөрөнгийг зvй бусаар завшсан гээд сүүлийн жилүүдэд тvvний хууль бус vйлдэлтэй холбоотой мэдээлэл тасраагvй. Хууль хяналтынхан нэг бус шалгаж байсан удаатай ч тэрээр энэ бvхнийг хэрхэн зохицуулж, хав дарж өнгөрөөж буй нь бас л сонирхол татна. Ц.Амгаланбаяр хууль зөрчсөн, тендерийн мөнгөнөөс халаасалдаг, хөрөнгө орлогын мэдүүлгээ дутуу мэдүүлдэг гэж байнга хэл амны бай болж байдаг нэгэн. Тийм ч учраас Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Амагаланбаярт генерал цол олгохоос татгалзсныг эх сурвалж өгүүлж байна. Өнгөрөгч хавар Дорнод аймгийн Баяндун суманд гарсан тvймрийг унтраахаар ажиллаж байсан 4 аврагч, гал сөнөөгч амиа алдаж, 1 аврагчийн бие 60 хувь тvлэгдэж, vхэл амьдралын зааг дээр эмчлүүлж байгаа. Нас барсан 4 аврагчийн 1 нь эмнэлэгт амьд ирсэн бөгөөд гадаадад эмчлүүлэх зардлыг нь Ц.Амгаланбаяр шийдвэрлэхгүй удааснаас шархаа даалгүй нас барсан байна. Уг нь голд тулаад унтрах байсан түймэрт Ц.Амгаланбаяр эндээс загнасаар байгаад аврагчдыг үхэл рүү түлхсэн хэмээн аймгийнхан ярьцгааж байна. Уг харамсалт явдалтай холбогдуулан ОБЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр “би хариуцлага хvлээхэд бэлэн. Надад хариуцлагаас зайлсхийх шалтгаан байхгvй” хэмээн мэдэгдэж, шударга, хариуцлагатай албан тушаалтны дvрд тоглож байсан. Тухайн үед “Гал түймрийг унтраахаар ажиллаж байсан алба хаагчид ямар техник хэрэгсэл ашиглаж байсан юм бэ?” гэсэн сэтгүүлчийн асуултад Ц.Амгаланбаяр “Ой хээрийн түймэр унтраахад ашиглагдах техник хэрэгсэл хязгаарлагдмал байдаг” гэж хээв нэг хариулж байсан. Уг нь өөрөө баяжих, хөрөнгөжих сэтгэлгээгээ хойш тавиад ажилласан бол аврагчдийг гал унтраах багаж хэрэгсэл, галаас хамгаалах хувцсаар хангах бололцоо байсан. Ц.Амгаланбаяр төсвийн хөрөнгөнөөс амжилттай хумсалсныхаа дүнд хотын “А” зэрэглэлийн бүс буюу 1-р төрөх эмнэлэгийн зүүн талд TG төв хэмээх том хаягтай 6 давхар барилга хувьдаа барьж бусдад түрээслэсэн, Зайсангийн аманд 10 орчим өрөөтэй тансаг харшид амьдарч байгаа, мөн өнгөрсөн 4 жилийн хугацаанд хадгаламжиндаа 100 сая орчим төгрөгтэй болсон. Уг нь, Ц.Амгаланбаяр аль эрт хууль бус vйлдлийнхээ хариуд хариуцлагаа vvрээд явах ёстой байсан юм. Ц.Амгаланбаяртай холбоотой сөрөг мэдээ мэдээллүүд тасрахгүй гарсаар байна. Хамгийн сүүлд л гэхэд Сүхбаатар аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга А гэгч ууж согтууран машин барьж яваад гурван хүний амь насанд хүрсэн байна. Өмнө нь А-г үе үе архи ууж байгаа талаар аймгийн удирдлагаас Ц.Амгаланбаярт мэдээлж байсан тухай эх сурвалж өгүүлж байна. Гэвч Ц.Амгаланбаяр уг этгээдтэй хариуцлага тооцоогүйгээс хэрэг үйлдэгдэх нөхцлийг бүрдүүлсэн байна. Мөн хэдхэн хоногийн өмнө тус байгууллагын алба хаагчид дээд удирдлагын тушаалаар хувийн орон сууцны барилга дээр ажиллаж байгаад ахлах дэслэгч О гэгч хүнд бэртэн нэг нүд нь таг сохорсон байна. О-г эмнэлэгт эмчлүүлж байхад нь түүнийг хүнтэй уулзуулахгүй, ярилцлага өгүүлэхгүй, зураг авахуулахгүй байхын тулд байнгын харуул манаатай байлгасан. Одоо өрөөсөн нүдгүй болсон О-г аврагч Ч-гээр байнга асруулахаар ажлаас нь чөлөө өгсөн байна. Хамгийн хачирхалтай нь дээрх хоёр гэмт үйлдлийн талаар Шинэчлэлийн Засгийн газрын Шадар сайдад ердөө мэдээлээгүй байсан байна. Гай болж нэгэн сэтгүүлч Шадар сайдыг Аврах тусгай ангид ажиллах үеэр хувийн барилга дээр ажиллаж байгаад хүнд бэртсэн О гэгчийн талаар асуулт тавьснаар хэрэг мандах нь тэр. Уг ажиллагааны дараагаар Ц.Амгаланбаяр өөрийн хэвлэлийн ажилтнуудаа өрөөндөө дуудан тэр сэтгүүлчээр яах гэж тийм асуулт тавиулав. Ямар зорилготой ингэв, яагаад асуулгахгүй байж чаддаггүй юм бэ? хална, зайлуулна гэж загнасан байна. Эндээс харахад өөрийн үйл ажиллагаатай холбоотой алдаа, дутагдлаа ямар нэгэн байдлаар дарж өнгөрөөдөг талаар тус салбарын албан хаагчдын дунд тархсан яриа үнэн болохыг нотолж байна. Ц.Амгаланбаяр нь гэмт үйлдлийг төдийгүй 2010 онд малын гоц халдварт өвчнийг хүртэл нуун дарж нэг айлын хотонд нь нам дарчих байсан шүлхийг төрийн өндөрлөгүүд болон нийтэд зарлан мэдээлээгүйгээс болж газар авахуулан 5 аймгийн 24 сумыг хамруулж 25 мянга гаруй малыг устгалд оруулж, улсад 8 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулжээ. Ц.Амгаланбаяр хууль бус vйлдлээ нуухын тулд 2008-2010 онд жил бүр байгууллагынхаа 10-12 хvнийг Хайнанд 7-10 хоног, 2011 онд 26 хvнийг Сингапур, Малайзад долоо хоног төсвийн мөнгөөр аялуулсан, зөвхөн энэ жилийн аялалд л гэхэд 78000 ам.доллар буюу 103 сая төгрөг зориулалтын бусаар зарцуулсан мэдээлэл байна. Ц.Амгаланбаяр цагдаагаас өөрийн жолоочоор дагуулж ирсэн Гантулгаа онцгойгийн Автобаазын даргаар томилсон. Гантулга нь тус баазын 5-н автомашиныг акталсан нэрээр хувьдаа авч, төрийн өмчийг завшсан байна. Гантулгыг энэ үйлдэлд нь Авилгатай тэмцэх газраас эрүү үүсгэн шалгаж байгаа бөгөөд Ц.Амгаланбаярын итгэлт хүн тул мөн л бүдгэрэх тал руугаа орж байгаа бололтой. Онцгой байдлын ерөнхий газрын Улсын нөөцийн газрын дарга Д.Батсайхан нь 2008 оны арванхоёрдугаар сард “Бооцын тариа” ХХК, “Баяржавхлан” ХХК-ийн ОХУ-аас импортоор оруулж ирсэн 936,6 тн улаан буудайг дотоодын улаан буудай хэмээн С.Баярын Засгийн газрыг молигдон худалдан авч, Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 227 дугаар тогтоолд “Дотооддоо үйлдвэрлэж, дотоодын гурилын үйлдвэр, Тариалан эрхлэлтийг дэмжих санд нийлүүлсэн улаан буудайн тн тутамд 80 мянган төгрөгийн урамшуулал олгоно” гэж заасны дагуу Д.Батсайхан 74.9 сая төгрөгийг улсын төсвөөс авсан байдаг юм. Тогтоол шийдвэрийг хувьдаа ашигтайгаар хувирган, ашиг хонжоо олж чаддагийн бодит биелэл ийнхүү Онцгой байдлын ерөнхий газарт Ц.Амгаланбаярын шууд удирдлагад ажилладаг, түүний дотны найз, цагдаагийн байгууллагаас дагуулж ирсэн Д.Батсайхан гэгч даргын гараар амилсан нь энэ. Д.Батсайханд Авлигатай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад уг хэргийг шийдвэрлүүлэхээр прокурорт шилжүүлсэн боловч уг хэрэг өнөөг хүртэл шийдвэрлэгдээгүйгээр үл барам замхрах шатандаа орсон байна. Өнөө хууль шүүхийн өмнө иргэн бүр тэгш байх зарчим хаана байна вэ? Цагдаад ажиллаж байсан хүнд хууль өөрөөр, хөнгөлөлттэй үйлчилдэг юм байна гэсэн хардалтыг зүй ёсоор төрүүлж байна. Албан тушаалаа урвуулан ашигласан, залилан мэхэлсэн хэрэгтээ тэрээр өнөөдөр эрүүгийн хариуцлага хүлээх нь лавтай. Авлигатай тэмцэх газраас 2008 онд Д.Батсайханыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх мэдэгдлийг Онцгой байдлын ерөнхий газрын дарга Ц.Амгаланбаярт хүргүүлсэн боловч өнөөг хүртэл уг мэдэгдлийг хэрэгжүүлээгүй байна. Эндээс харахад Ц.Амгаланбаяр өөрөө уг гэмт хэрэгт холбоотой нь нотлогдож байна. 2008 оноос хойш Онцгой байдлын байгууллагад олон тооны барилга байгууламж улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа бөгөөд тэдгээрийн үнэлгээ нь өөр хоорондоо өөр өөр байдаг нь тендерт оролцогч компаниудын удирдлагын гайхширлыг төрүүлдэг байна. Ц.Амгаланбаяр тэргүүтэй бүлэг этгээдүүд элдэв зальт башир аргаар тендерийн мөнгөнөөс халаасалдаг байна. Тендерт оролцогч компаниудын удирдлага Онцгой байдлын байгууллагаас Ц.Амгаланбаярыг зайлуулаагүй цагт тендерийн будлиан тасрахгүй гэж өөр хоорондоо ярилцах болсоор удаж байна. Иймээс Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн-Ерөнхий сайд Н.Алтанхуяг, шударга ёсыг тогтоохоо амласан Шадар сайд Д.Тэрбишдагва нар Ц.Амгаланбаяр хэмээх төрөөс төрсөн тэрбумтан, хариуцлагагүй этгээдэд хариуцлага тооцох цаг болжээ. Онцгой байдлын албаны албан хаагчид тус албанд шинэ шударга удирдлага, шинэчлэл хэрэгтэй байгааг өөр хоорондоо ярьж байна. Ц.Амгаланбаяр нь Засгийн газраас, видио хурлаар өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх, өвлийн бэлтгэлийг хангах тулгамдсан ажлуудыг хийхийн оронд 2012 оны 9 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд Шадар сайд асан М.Энхболд, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга асан Болдсайхан, Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Батбилэг нарын хамт Хэнтий аймгийн Хөх нуурт хуучнаа санагалзан зугаалсан байна. Ч.Анар

  • Anonymous (November 23, 2012 11:25:49 pm )

    өөрсдөө хийж чадахгүй байж хийсэн хүнийг муулна , гүтгэнэ , атаархана. энэ бол хүнээр жишихэд их л жудаггүй, хорон санаатай , өөдгүй хүний шинжтэй намын захиалгаар бичсэн эд байх даа

  • Anonymous (November 24, 2012 1:55:35 pm )

    áóðóó ¿éëäëýýð áîññîíûã õóðààõ íü çºâ,,, õàðèí íóðààõ íü áóðóó,, ò¿¿íèé îðîíä íóðàõ øàõñàíóóäàä ñóóãàà àéëóóäûã øèíý áàéðàíä îðóóëààä õóó÷èí áàéðóóäûã íóðààæ ñóóðèí äýýð íü øèíý áàðèëãóóä áîñãîõ õýðýãòýé ÿäàõäàà õóðààñàí áàðèëãààñàà áàéøèí ñàâíá õýð¿¿ë õèéãýýä àæëàà ìàðòààä áàéãàà òýì¿¿æèíä õ¿ññýíèéûã íü ºãººä ÷èõ àìðààãààä ºã òºðèéí òóñãàé ãýñíèéã íü ÓÁ õîòûí íýãäñýí ýìíýëýã áîëãî÷èõ òýãâýë ¿¿ëä ëåíèíû õºøººíèé ñóóðèí äýýð õºøººã íü áîìãîìîí÷ òàòãàëçàõ þì àëãà

antalya rent a car