antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 11, 2012 20 comments

Нийслэл хот уу нийтийн нойл уу +18 FOTO

нийтлэсэн Admin
Хүн гэдэг сэтгэлээрээ л байдаг. Урам орж баярласан үедээ тэнгэрийн амьтан мэт тэртээ дээр

 баясан хөөрч байдаг бол сэтгэл гундан уруудан шаналах үедээ ганц олдох алтан амиа бодож санасан зүйлгүй хөнөөж орхидог. Энэ байдал нь хүн гээч ухаант амьтан биш зүгээр л адгуус юм боловуу гэсэн бодлыг өөрийн эрхгүй төрүүлдэг.

Гэтэл ийм байхаас ч яахав дээ гэсэн бодол сүүлийн үед өөрийн эрхгүй төрөх боллоо.  Учир нь би гэдэг хүн урин дулаан айлчлан ирснийг далимдуулан нэг сайхан нартай өдөр хөдөө явдаг юм байна. Тэгээд яахав эх орныхоо цэнгэг сайхан агаарыг ханатлаа амсахын хажуугаар өөрийгөө ийм эх оронд төрсөнөө ихэд азтай хэмээх сэтгэл дүүрэн ханамжыг эдэлж дуусаад хоёр хоногийн дараа их хотын зүг ирлээ.

Олоон жил бид ярьсан. Дэлхийн бөмбөрцгийн цээжинд байрлах цорын ганц  “Азийн цагаан дагина” хэмээх их нийслэл хотод ганцхан Монгол хүн амьдардаг. Тэгээд тэр ард түмэн нь Эзэн Чингисийн удамтай, хөх толботой, халуун цустай, ховорхон заяатай гээд л  цээж дэлдэн бардамнана. Биш гэж хэн нэгэн хэлэх аваас өөрийн хүч чадлыг үзүүлэн нармайг нь нээн тайвшралыг олно. За энэ ч яахав. Үг олдох нь. Хэлэх гэснээ хэлье. Би гэдэг хүн хөдөө газраас бөөн агаар тээн 22-н товчоогоор ирдэг юм байна. Тэгсэн биш болоод явчихсан шүү. Хот руу дөхөх тусам энд, тэнд байшингийн булан тохой хийгээд гудамжинд ил цагаан хөнгөн хийгээд хүндээр бие засах хүмүүс нэг биш харагдаж эхлэх нь тэр. Энэ хотод олон жил амьдрахдаа энэ бүхнийг хардаггүй байсан гэж хэлвэл дэгсдүүлсэн болох байх л даа. Гэхдээ  энэ удаагийнх нэг л биш.

За тэгээд Гандан орлоо. Баруун талын хаалган дээр иртэл байдал биш болоод явчихлаа. Учир нь өглөө гарахдаа хоёр аяга айраг ууснийг хэлэхүү, нойл хэрэгтэй болсон шүү. Байдаггүй дээ. Хүн болгоноос шахуу асуун байж хоёр зуун метрт хурд үзэн  нөгөө талд байгаа нийтийн нойлд ирж нэг юм морь хардаг  байгаа. Ингэж нэг тайвширж аваад бөмбөгөр талруу аажуухан гэгч нь алхав. Тэдэн үеийн удамтай зурхайч тэр гуай хувь заяаг тань үзнэ гэсэн жижиг байрнууд гудамж даган үргэлжлэх.  Хашааг нь дагаад согтуу голдуу хүмүүс мөн л морь харж зогсох нь тэр хавийн хүмүүст энгийн үзэгдэл бололтой. Тэр бүү хэл нэгэн үзмэрч эмэгтэй хувинтай угаадас барьж гарч ирээд шууд л нааш, цааш тасралтгүй цувах хүмүүсийн хөлрүү цацаж орхив. Энэ байдлыг гайхшран харах намайг хүний урманд тоож ч харсангүй. Үүний дараа олны хөл тасралтгүй цувах  “Бөмбөгөр” худалдааны төвийг зорилоо. Уг нь энд хоёр давхарт нь 150 төгрөгний үнэтэй нойл байдаг юм байна. Гэвч нэмэргүй бололтой, гадуур нь ил задгай шээс, баас үргэлжлэн тэр хавиар нэг үнэр, танар ханхлах ч хүмүүс үл тоон чихэр жимс идээд л явж байгаа нь аль хэдийнээ энэ байдалд дассаны шинж гээд  хэлэхэд нэг их хатуудахгүй боловуу. Ямар ч байсан хотын төврүү ороод үздэг хэрэгээ. Цаашлаад урт цагааны гудамжруу ороод ирлээ. Энд мөн нойл байсангүй. Хэрвээ энэ хавьд байдал хэцүүдвэл ойр байх bar, кафед ямар нэг зүйл захиалж байж давсагаа суллана. Зүгээр явж ороод нойлд нь орох бол асуудал үүснэ. Учир нь эмийн худалдааны дэргэд байх нэр бүхий зоогийн газар учираа хэлэн жорлонд нь орох гэсэн ч “онгойх цаг болоогүй” хэмээн хамар дундуур хаалга тас хийтэл хааж орхив.  Явсаар  “Ард” кино театрын гадаа ирэв. Энд мөн л байдал адилхан байлаа. Албан газар хийгээд байр савны хажуугаар өнөөх л дүр зураг давтагдсаар….

Энэ бүхний эцэст хэлэхэд эрхэм төрийн түшээд маань том ,том зүйл ярин эх орны төлөө амь биеэ зольж байна хэмээн цээжээ дэлдэж байхаар ядаж л  “Нийслэл” хотоо жорлон болгохгүй шиг хөгжүүлчих юмсан. Ганцхан удаа хотынхоо гудамжаар алхаад үз. Баастай цаас нүүрэнд чинь ирээд наалдвал гайхаж цочсоны хэрэггүй шүү. Машинаасаа буухдаа тайвшруулах эм заавал уугаарай……

 



Нийтлэлийг:  Ж.Баярхүү 
http://bayarkhuu.blog.inet.mn/


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

20 Comments

  • Anonymous (November 11, 2012 5:12:27 pm )

    ямар сэжгийн малнууд вэ. хаана явж байгаагаа мэдэхгүй байгаа юм байхдаа.

  • Anonymous (November 11, 2012 5:32:40 pm )

    suuliinh n hodoonii mal

  • Anonymous (November 11, 2012 5:57:20 pm )

    Gudamj talbaid baaj sheedeg nuhduud undur torguuli onogduulmaar yum. Neg ayan zohion baiguulmaar yumaa.

  • Anonymous (November 11, 2012 7:16:33 pm )

    sdanuud zailaachee

  • Anonymous (November 11, 2012 7:27:21 pm )

    hotiin mal ehniih ni

  • Anonymous (November 11, 2012 7:59:53 pm )

    Bur tod,tomoor zurgiig n awah urldaan zarlyaa,naiz nohod,ur huuhed n uzeg deer n ondor uneer ug adguusiig TORGOE!!!!!

  • Anonymous (November 11, 2012 9:26:26 pm )

    ymar baliar pizdanuud be suuliin zurag deer bgaa tsetseg baritsan hodoonii pizda niislel hotiinhoo tow talbai deer sheej baih ymaa ene arai dendenee!!!

  • Anonymous (November 11, 2012 11:12:16 pm )

    Haha, aimshigtai

  • Anonymous (November 11, 2012 11:18:44 pm )

    улсын хөгжлииг өндөр баишингаар хэмждэггүи, харин хүнии наад захын хэрэгцээг хангах тохижолтоор хэмждэг

  • Anonymous (November 12, 2012 2:46:25 am )

    Uls.n niisleld amidardag xvmvvs bj ymar soylgvi bvdvleg nowshnud bxima xuduu oron nutag bol uur ym bile

  • Anonymous (November 12, 2012 8:00:24 am )

    Sejgiin geed baih um baihgui OO baihgui genet bie ewguirhehed yahin umdunduu gargah umu Alban gazar mungiig ni ugie geed ch oruuldaggui bizdee Uursnuu baadaggui umu haashaa bugd l 2 nuhtei baih shuu

  • Anonymous (November 12, 2012 8:49:40 am )

    yamar zavaan pizdakud ve. Ichij amdraisain

  • Anonymous (November 12, 2012 9:49:10 am )

    Ene un eheer emgenel.Bi un gursun hawar MN-doo ochood estoi hashirsan.Gaduur garahdaa shingen ym er uuj bolohgui.Mungiig ni ugie egch ni bur tewchihgui ni ee geed guigaad baihad tas guriigeed manaid oo baihgui ee geed baisan.Uneheer bie zasah gazar oldohgui ym bilee.

  • Anonymous (November 12, 2012 11:29:49 am )

    gadnii ornuud yaaj shiidsiin baidgiin boloo?

  • Anonymous (November 12, 2012 3:24:39 pm )

    uu aimaar yum be

  • Anonymous (November 12, 2012 9:31:35 pm )

    mongolchuud bugd huduuniih ,hotiin hun gej baihgui 100 ailiin hujaanuud hotiin hunii udam baij boloh yum.

  • Anonymous (November 12, 2012 9:33:36 pm )

    ene talbai deer sheedeg yasan ovoo myy golog ve hyatdiin shees yum bh daa

  • Anonymous (November 12, 2012 10:03:16 pm )

    iim humuusiin zurgiig avahad neeh haigaad bhguigeer nileen hunii iim zurguud oldoh bh.Tegeheer bna sh dee sain uzuulelttei apparataar avaad tomhon hemjeeteigeer interneted zurgii ni tavi, bolohgui yum bhgui shuu, Huuli zurchij bgaa humuusig ingej hashraagaad tgd torgo, Iim archaagui yumnuudaar hotiin baishinguudiin bulan tohoig tseverluul Bas iim zurag avchirsan humuusees zurgiig ni hudaldaj avaad bh yum bol harin ene shees baasnii asuudal tsegtsereh yum bishuu AJIL HEREG BOLGOOROI ERH MEDELTNUUDEE!!!!!!!!

  • Anonymous (November 13, 2012 1:20:55 am )

    Yostoi ichij uhmeer zolignuud ve.yu vee ter gegeen tsagaan udur buduun bugsuu haruulaad suuj baigaa avgaig.sain torgood ug

  • Anonymous (November 14, 2012 10:49:57 am )

    хаана ч хэдийд ч бие засах боломж байдаг бол хүмүүс юу гэж ингэж байхав дээ
    ядаж байхад албан газрууд нойл руугаа оруулдаггүй биз дээ

antalya rent a car