Өмнөговь аймгийн төв Даланзадгад өнөөдөр ч харанхуй хэвээрээ байна. Орон нутгийн сонгуулийн сурталчилгааны шуурганд гэрэл цахилгааны асуудал тэгсгээд орхигдох бололтой.
Аймгийн Засаг дарга Б.Бадраа сонгуулийнхаа сурталчилгааг угтаж нийслэлд ирж телевизүүдийн эфир эзэлж өөрийнхөө хийсэн ажлыг ярьж ярьж буцсан. Мөн сурталчилгааны нээлт дээр аймагтаа 3МВ цахилгаан станц барьсан гэдгээ дөвийлгөж ирээд ярьж байх юм.
Гэтэл Даланзадгад цахилгаан станцтай болсон ч бахь байдгаараа цахилгааны хязгаарлалтад өртөж харанхуй хэвээрээ л байна. “Б.Бадраа дарга шаардлагатай тохиолдолд цахилгаан таслах эрхтэй. Аягүй бол сонгуулийн сурталчилгааны үеэр телевизүүдээр өөрийнх нь тухай хар пиар явчихвий гэж айгаад гэрэл өгөхгүй байгаа байх” хэмээн нутгийн иргэд нь жиг жуг хийн хошигнон явуулж байна.
Эх сурвалж: times.mn
Үнэхээр сүүлийн үед сэтгүүлчид Өмнөговь аймагт хүний эрх зөрчигдөж, амьд явах баталгаагүй болсон тухай баримт түшсэн нэвтрүүлгийг хийсэн нь олны анхаарлыг татаж УИХ-ын эмэгтэй гишүүд тус аймагт очиж ажиллахад хүргээд байгаа. Энэ мэтээс орон нутгийн сонгуульд өрсөлдөж сэнтийдээ үлдэхээр зүтгэж байгаа даргын сэтгэлийг чилээсэн асуудал олон байна.
Холбоотой мэдээ
-
Anonymous (November 12, 2012 2:12:17 am )
zailuuldaa iim baij, tus aimgiin ardchilsan namiinhan helsendee hurch sain ajilj bgaa ene ter geed hudlaa reklamdaad l …. aygtaa bol ard ni iim l bgaa baihgui yu. neg l tom hudlaa yarisan garuud.hetsuu bn daa. iim malnuud deeguur bgaad baihaar uls oron yaj hujnuu
-
Anonymous (November 12, 2012 8:14:12 am )
Батчулуун дарга нь бас телевизээр их бүтээн байгуулалт хийснээ гайхаад л байсан яг тэр орой нь Өмнөговь бас л тоггүй байсан шүү дээ.Бадраатангууд худлаа ярьж цаас үзүүлж байхаар орон нутагтаа ажлаа хийгээчээ хэний мөнгөөр зурагтын бичлэг хийлгээд нааш цаашаа онгоцоор нийсээд байнаа
-
Anonymous (November 12, 2012 9:59:33 am )
UCHIGDUR BATLAN HAMGAALAHIIN SAID AJNAI BAT-ERDENE IRJ GANTS UDUR AIMAG DAYARAA TOGTOI UNJIJ BARAG BUH HYN BAYARLAH SHAHLAA SHDEE UNUUDUR BUTSNA GESEN MARGAASH CH TOG UGUHGYI DAHIAD L NUGUU HARANHUI AMIDRALDAA DASAN ZOHITSHOOS
-
Anonymous (November 12, 2012 10:04:03 am )
ENE DARGA NAR HUDLAA YARIHAASAA ICHIHGYI YUMAA SAYHAN TV9-R AIMGIIN IRGEDIIN HURALIIN DARGA BATCHULUUN MANAI AIMAG 24TSAGIIN TASRALTGYI TOGTOI BOLSON GEJ ICHIHCH YGYI NYYR NI ULAIH CH YGYI YARIH YUMAA BITGII ARD IRGEDEE DOROMJILJ HUDLAA SONGUULIIN PR HIIJ BAIGAACH DARGA NARAA
-
Anonymous (November 12, 2012 4:10:54 pm )
Dargiin hereg yavdal yu bolj baigaa bilee yamar durtai ym be????????????????????
5 Comments