antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 26, 2011 2 comments

“Жаст”-ын Ш.Батхүүд эрүүгийн хэрэг үүсгэх бололтой

нийтлэсэн Admin

-Ц.МЯНГАНБАЯРЫГ ХИЛЭЭР ГАРАХЫГ ХОРИГЛОЖЭЭ-

“Жаст групп”-ын захирал Ш.Батхүүг бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан, шамшигдуулсан гэх хэрэгт буруутгаж эрүүгийн хэрэг үүсгэх бололтой. Жил гаруйн өмнө түүнд холбогдуулан шалгаж байсан хэргийг сэргээх асуудлыг өчигдөр Улсын ерөнхий прокурорын газрын хэмжээнд ярьсан тухай албаны эх сурвалж мэдээллээ.

Өмнө нь Ш.Батхүү болон “Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаяр нарт эрүүгийн хэрэг үүсгэж байжээ. Тэднийг “Олон овоот гоулд” компанийг 50:50 хувь эзэмшдэг. Энэ үедээ барьцааны хөрөнгөө давхардуулан банкуудыг залилан мэхэлж зээл авсан, авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулсан, гэнэтийн ашгийн 68 хувийн 12.8 тэрбум төгрөгөөс зайлсхийсэн гэх үндэслэлээр буруутгаж байсан аж. Энэ хэргийг хоёр сар гаруй мөрдөн шалгах үед Нийслэлийн прокурорын газраас хэргийг татаж хянаад гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн хэрэгсэхгүй болгосон байна. Тэгээд барьцааны хөрөнгөө давхардуулан банкуудыг залилан мэхэлж зээл аваагүй. Авсан зээлээ “Олон овоот”-ын алтны уурхайд хөрөнгө оруулалт маягаар зарцуулсан, олон банкнаас авсан зээл нь барьцааны хөрөнгийнх нь 20 хувиас хэтрээгүй, гэнэтийн ашигтай холбоотой хэргийг Иргэний шүүхээр шийдвэрлэгдсэн тул энэ бол эрүүгийн хэрэг биш хэмээн үзсэн гэж прокурор үндэслэлээ тайлбарласан байна. Иймд энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорыг шалгаж болзошгүй нөхцөл үүсээд буй гэнэ. Дээрх хэргүүд дээр Олон овоот алтны уурхайн лицензийг “Жаст групп” хууль бусаар авсан. Ингэхдээ “Зоос” банкны дампууралд нөлөөлж бусдын эд хөрөнгийг шамшигдуулсан гэх зүйлчлэл нэмэгдэх бололтой.

Мөн “Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаярт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа аж. Түүнийг хууль бусаар ашигт малтмал олборлосон, орлогоо нуун дарагдуулж, татвараас зайлсхийсэн хэмээн үзэж буй аж. Энэ хэргээс нь болж түүнийг мөрдөн байцаагч, прокурорын зөвшөөрөлгүй хилээр гаргахыг нь хоригложээ. Иймд Ш.Батхүү, Ц.Мянганбаяр хоёрын хэргийг нэгтгэн шалгах эсэх асуудлыг ч прокурорынхон ярилцжээ.

Г.ЯЛГУУН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • check out this site (September 10, 2013 3:04:48 am )

    86849 498544I genuinely enjoy your site, but I

antalya rent a car