antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 26, 2011 Comments are off

Б.Чинбат аав, ээж хоёртойгоо цуг хөгжим тоглоно

нийтлэсэн Admin

“Sweetymotion” хамтлагийн продюсер, хөгжмийн зохиолч, дуучин, төгөлдөр хуурч Б.Чинбат “Давтагдашгүй” хэмээх бие даасан тоглолтоо хийх гэж байна. Б.Чинбат “Чинбаа”, “Хар ба цагаан”, “Immortality” гэсэн гурван цомог гаргаж байжээ.

Урлагийн гэр бүлээс гаралтай тэрээр тоглолт дээрээ аав, ээж хоёртойгоо цуг хөгжим тоглож үзүүлэх гэнэ. Түүний тоглолтод Монголын алдартай олон уран бүтээлчид оролцох аж. Мөн тоглолтод нь оролцохоор “Boys 2 men” хамтлагтай тоглодог бөмбөрчин Бен Жонсон, МС Хаммер басс гитарчин Кийлэн Жонес, Элтон Жон, Арета Франклины хөгжим тохируулагч Аарон Паткин зэрэг алдартнууд Монголд ирээд байгаа гэнэ. Сонирхуулахад тэрээр 2004 оноос эхлэн АНУ-д уран бүтээлээ туурвих хугацаандаа Соулын хатан хаан Арета Франклины үндсэн таван хөгжимчний цорын ганц ази хөгжимчнөөр ажиллаж байжээ.

Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн тангараг өргөх ёслол дээр Арета Франклин “Country Tis of Thee” дуугаа дуулсан ба уг дууны найруулгыг нь Б.Чинбат хийсэн аж. Тэрээр хэвлэлийн хурал дээр “Би монгол хүн юм чинь Монголдоо л амьдарна. Дахиж гадаадад амьдрах бодолгүй байна” гэсэн юм.

Ж.БАЯРСАЙХАН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car