antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 25, 2011 Comments are off

Есөн тамирчин олимпийн эрхтэй болоод байна

нийтлэсэн Admin

Бээжингээс Лондон хүртэлх олимпийн цикль хэдийнэ төгсгөл үедээ ирж, жил хүрэхгүй хугацааны дараа “Лондон-2012” зуны XXX олимпийн наадмын тэнгэр дор дэлхийн сор болсон тамирчид чуулах гэж байна.

Дэлхий даяар спорт уралдаан, тэмцээн идэвхтэй өрнөж, олон улс, тив, дэлхийн тэмцээнээс олимпийн талбарт өрсөлдөх тамирчдаа сонгон шалгаруулсаар байна. Лондонгийн олимпийн наадам 2012 оны долдугаар сарын 27-ноос наймдугаар сарын 12-нд үргэлжлэх ба спортын 26 төрөлд 302 багц медалийн эздийг тодруулах юм. “Бээжин-2008” олимпийн наадмаас алт, мөнгөн медалийг ихэрлүүлж, мөн түүхэндээ анх удаа паралимпийн аваргатай болсноор олимпийн таван цагаргийг “дүүргэсэн” Монголын тамирчид ирэх олимпийн наадамд өмнөх амжилтаа бататгах, басхүү ахиулах зорилго өвөртлөөд буй.

Одоогоор Монголын баг тамирчдаас спортын таван төрөлд есөн тамирчин албан ёсоор олимпийн наадамд оролцох эрхтэй болоод байгаа. Монголын шилдэг хөнгөн атлетикч, ОУХМ Б.Сэр-Од Монголын баг тамирчдын салхийг хагалж, Лондонг зорих эрхээ авсан бол түүний дараа марафонч Л.Отгонбаяр, тэгээд буудлага спортын тамирчин О.Гүндэгмаа, байт сурын Ж.Гантөгс, улмаар чөлөөтийн ДАШТ-ээс О.Насанбурмаа, Ж.Чулуунбат, боксын ДАШТ-ээс П.Сэрдамба, У.Мөнх-Эрдэнэ, харин өчигдөр болсон байтын олимпийн эрх олгох тэмцээнээс эмэгтэйчүүдийн харваанд Ж.Урантунгалаг олимпийн эрхээ өвөртөлсөн билээ.

Б.Сэр-Од Английн нийслэл Лондон хотноо жил бүр болдог дэлхийн топ таван марафоны нэг болох Лондонгийн марафонд есдүгээр байрт шалгарснаар олимпийн эрхийн болзол хангасан юм. Өнгөрөгч дөрөвдүгээр сард болсон тус тэмцээнд 35  мянга гаруй тамирчин гараанаас гарснаас Монгол Улсаа төлөөлөн анх удаа Лондонгийн марафонд хурд сорьсон ОУХМ Б.Сэр-Од хоёр цаг, 11 минут, 35 секундын амжилтаар есдүгээр байрт шалгарсан. Өмнөд Солонгосын Дэгү хотноо болсон хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний марафон гүйлтэд эхний 20 байрт шалгарсан тамирчинд олимпийн эрх олгосноос гадна 2011 болон 2012 онд зохиогдох IAAF буюу Олон улсын хөнгөн атлетикийн холбооны Gold Label зэрэглэлд багтсан марафон тэмцээнүүдэд эхний 10 байрт шалгарсан тамирчин Лондонгийн олимпийн наадамд оролцох эрхээ авах учиртай. Тэгвэл 2011 онд Gold Label зэрэглэлд багтсан 15 марафон /Европын зургаа, Азийн зургаа, АНУ-ын гурав/-ы дунд Лондонгийн марафон багтсан байгаа. Тиймээс Б.Сэр-Од Лондонгийн марафонд есдүгээр байрт шалгарснаар олимпийн эрхээ хангаж, дараа нь өнгөрөгч есдүгээр сард ДАШТ-д топ 20-д багтсанаар олимпийн эрхээ дахин баталгаажуулсан юм.

Л.Отгонбаярын хувьд жил бүрийн тавдугаар сард Чехийн нийслэл хотноо болдог Прагийн марафонд уралдаж, топ 10-т багтсанаар Лондонг зорих эрхтэй болсон юм. Тэрбээр 42.195 км замыг хоёр цаг, 39 минут, 50 секундэд туулснаар эмэгтэй марафончдоос наймдугаарт, нийт тамирчдаас 57 дугаар байрт шалгарсан байна. Дээр дурдсанчлан Gold Label зэрэглэлд багтсан 15 марафоны нэг нь Л.Отгонбаярын амжилттай оролцож, улсынхаа рекордыг шинэчилсэн Прагийн марафон юм.

О.Гүндэгмаа өнгөрөгч тавдугаар сарын дундуур АНУ-ын Форт Беннинг хотноо болсон “Лондон-2012” олимпийн наадмын 24 эрх олгох буудлагын “Дэлхийн цом”-ын тэмцээнд оролцож, мөнгөн медаль хүртсэнээр олимпийн эрхээ өвөртөлсөн. Дэлхийн 70 орны 600 гаруй мэргэн бууч онч мэргэнээ сорьсон тус тэмцээний эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт гар бууны төрөлд Лондонгийн олимпийн хоёр эрх олгосон юм. Өмнө нь 2004 оны Афины олимпийн наадам, дараа нь 2008 оны Бээжингийн олимп гээд хоёр олимп дараалан Монголын баг тамирчдаас олимпийн анхны эрхийг авчирч байсан тэрбээр энэ удаад буудлага спортынхноос анхны эрхийг авч, тав дахь олимпдоо онч мэргэнээ сорихоор болов.

Ж.Гантөгс
Италийн Турин хотноо өнгөрөгч долдугаар сарын эхээр болсон байт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс эрхээ авсан. Тэрбээр шөвгийн 16-гийн шатанд Канадын тамирчин Жейсон Льонтой өрсөлдөж, 6:0 харьцаатай ялагдсан. Шөвгийн наймд шалгарсан тамирчдад Лондон-2012 зуны олимпийн наадмын эрх олгох болзолтой ч өмнө нь бичигдсэн тамирчид багийн харваанаас хэдийнэ олимпийн эрхээ халаасалсан учир манай тамирчин ирэх жил Лондонг зорих Монголын тамирчдын бүрэлдэхүүнд багтах боломжтой болсон юм.

О.Насанбурмаа Туркийн Стамбул хотноо есдүгээр сард болсон чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 63 кг-д барилдаж, хүрэл медаль хүртсэнээр чөлөөтийн анхны эрхийг эх орондоо авчирсан юм.

Ж.Чулуунбат чөлөөт бөхийн ДАШТ-ий сүүлийн өдөр 120 кг-ын жинд барилдаж, хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдсанаар шагналт тавдугаар байрт шалгарсан юм. Улмаар FILA-гийн дүрэмд заасан дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд медалийн төлөө барилдсан буюу эхний зургаан байрт шалгарсан тамирчдад олимпийн эрх олгоно гэсний дагуу тэрбээр Лондонг зорих баг тамирчдын бүрэлдэхүүний тоог нэгээр нэмсэн.

П.Сэрдамба Азербайжаны Баку хотноо болсон боксын ДАШТ-ий 49 кг-ын жинд эх орноо төлөөлөж, хүрэл медаль хүртсэнээр Лондонгийн олимпийн эрхээ авсан. Тэрбээр мөн дэлхийн аваргаас хошой медаль хүртсэн Монголын анхны боксчин болсон билээ.

У.Мөнх-Эрдэн
э мөн ДАШТ-ий рингэнд тулалдаж, медалийн төлөөх тоглолтод ялагдсанаар шагналт тавдугаар байрт шалгарсан. Гэхдээ Олон улсын сонирхогчдын боксын холбооны дүрмийн дагуу У.Мөнх-Эрдэнэ ирэх жил Лондонг зорих эрхтэй болсон юм.

Б.Урантунгалаг Ираны Тегеран хотноо өчигдөр болсон олимпийн эрх олгох Ази тивийн тэмцээнд амжилттай оролцсоноор олимпийн эрхээ авсан байгаа.

С.Цэлмэг

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car