Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хуралдаан боллоо. Хуралдаанд нийслэлийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Батжаргал, ЗЦГ-ын дэд дарга цагдаагийн хурандаа Ч.Жаргалсайхан нар мэдээлэл хийлээ.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс өнгөрсөн хугацаанд НЦГ 159 сая, ЗЦГ 140 сая төгрөгийг тус бүр авч урьдчилан сэргийлэх ажилд хэрэглэх шуурхай албаны авто машин, тоног төхөрөмж авсан байна. Нийслэлийн прокурор 300 сая төгрөг авчээ. Нийслэлийн прокурорын барилга актлагдаж,эргэн тойронд нь орон сууцнууд баригдсан тул өөр газар шинэ байртай болох шаардлага гарсан аж . Зөвлөлөөс авсан мөнгийг прокурорын байгууллага шинэ байрныхаа засварын тавин хувьд ашиглажээ.
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн дарга, НИТХ-ын дарга Б.Баттулга дээрх мэдээллүүдийг сонсоод гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн мөнгийг цаашид зориулалтаар нь зарцуулж байхыг холбогдох албан тушаалтнуудад сануулж үүрэг болголоо.
НИТХ-ын тогтоол, Засаг даргын захирамжаар “ Замын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх” цогц арга хэмжээг хэрэгжүүлээд 40 гаруй хонолоо. Энэ хугацаанд ЗЦГ-ын 240 ажилтан уртасгасан цагаар ажиллаж байна. Дээр нь хэв журмын 80 болон Дотоод хэргийн их сургуулийн сонсогчид амралтын өдрүүдэд зохицуулалт хийж байгаа. Сайн дурын 150 ажилтан байна. Засаг дарын захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлд Зүүн дөрвөн замаас Саппорогийн тойрог хүртэл авто замын нэгдүгээр эгнээгээр автобус явж байгаа. Мөн 40 сургуулийн 83 автобус сурагчдаа зөөдөг болсон. Энд нэг автобустай сургууль ч бий, олон автобустай нь ч байгаа. Сургуулиуд хүүхдээ авах автобусны зогсоолынхоо саналыг өөрсдөө гаргаж өгсөн.
Таксийг замын нэгдүгээр эгнээгээр явуулах тухайд Улаанбаатар хотод таксины үйлчилгээ явуулдаг 15 аж ахуйн нэгж байдаг. Тэдгээрээс шаардлага хангах аж ахужйн нэгж цөөхөн. Нөгөө талаар таксины зогсоолыг нь шийдээгүй байна. Урьдчилсан байдлаар автомашины дугаарын хязгаарлалт хийсэн бүсэд таксины зогсоол бий болгох саналаа ЗЦГ ажлын хэсэгт өгчихсөн.
Зохион байгуулж байгаа ажлын үр дүнг НИТХ-аар 10-р сарын 25-нд авч хэлэлцэнэ. Энд авто машины хөдөлгөөнд оролцох дугаарын зохицуулалт, үйл ажиллагаа явуулж байгаа захуудын нээх, хаах цагийг хязгаарласан хоёроос бусад нь цаашид үргэлжлэнэ. Энэ хоёрын талаар ямар нэг шийдвэр гарна гэж ЗЦГ-ын дэд дарга Ч.Жаргалсайхан хийсэн мэдээлэлдээ дурьдлаа.
Ийм зохицуулалт хийснээр Улаанбаатар хотод өдөрт 30 мянган авто машин замын хөдөлгөөнд оролцохгүй зогсож, замын ачаалал 20 хувиар буурсан мэдээлэл гарчээ. Энхүү цогц арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд төрийн байгууллагууд дэргэдэх автомашиныхаа зогсоолын 80 хүртэл хувийг чөлөөлж төрийн үйлчилгээ авах гэж ирсэн иргэдийн автомашины зогсоол болгох зохицуулалт хийгээд эхэлсэн байна. Харин үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгжүүд, худалдааны төвүүд дэргэдэх талбайгаа чөлөөлж, үйлчлүүлэхээр ирсэн иргэдийн авто машины зогсоол болгох талаар санаачлага гаргаж эхлээгүй байгаа аж.
Холбоотой мэдээ
-
Anonymous (October 12, 2012 9:23:37 am )
хотын даргаа өмнөх засгийн үед харгиа цэвэрлэх байгууламжид овоо арга хэмжээ авч байсан одоо хужаа нар дахин сэргэж ажиллаж эхэллээ блгас болсрн үйлдвэрүүдийнхээ дээвэр энэ тэрийг засаж сайжруулаад бөөн үнэр гаргаж эхэллээ энэ бол дотроо шууд үйлдвэрлэл явуулж цэвэрлэх байгууламжруу биш шууд худагт цутгаж байгаа шүү тэ р нь айлуудын банн жорлон крантнаас үнэртэж бөглөрөх болоод байна анхааралдаа аваач гуйя
1 Comment