antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 11, 2012 6 comments

Идээний дээж хэмээн монголчуудыг архаг архичид болгосон АПУ-гаас эрүүл мэндээ нэхье

нийтлэсэн Admin

Манай архины үйлдвэрүүд их “соёлтой”-гоор сурьалчилгаагаа цацдаг болоод олон жилийг үдлээ. Тэд дуу шүлгэнд архиныхаа нэрийг шингээж мөнгөөр зодож чадалтай дуучнаар дуулуулна. За тэгээд энэ нь радио хит-д тэргүүлж толгойтой бүхэн амандаа аялахыг нь яана.

 

Гэхдээ нас насанд нь зориулж гаргана. Залуучуудад бол хип хоп жаннраар “Хараа, ерөөл, сапу, тэргүүн хамгийн гоё нь мөрөөдөл тиймүү? Архаг хууч архичингуудаа…”Харин арай ахимаг насныханд зориулж нийтийн дуу маягаар “Баяр бүхний ширээн дээр Баясан хөөрөх ЕРӨӨЛТЭЙ… гэх мэтээр сэтгэлд нь өнөөх хар усыг хоногшуулж өгч байгаа юм.

 

Цааш нь хотын төвийн аль томхон самбар, телевиз родиогийн аль сонирхолтой нэвтрүүлгийн дундуур нөгөө нууц утгатай нууц биш рекламнууд цувах шиг болно. Иймдээ ч өнөөдөр монголчуудын далд ухамсарт архи бол идээний дээж гэдэг жинхэнэ буруу ойлголтыг гүн суулгаж чадсан учраас хамгийн ашигтай бөгөөд гүйлгээтэй бизнес болсон. Харин үүний ард зам тээврийн осол аваар, гэр бүл салалт, өвчин эмгэг, гэмт хэрэг, ядуурал, өнчин өрөөсөн хүүхдүүд үлддэг гэдгийг хүн бүр мэддэг хэрнээ хариуцсан мэргэжлийн хүмүүс нүдэн байлай чихэн дүлий мэт байцгааж хэдэн нэр бүхий архины үйлдвэрүүдийг алган дээрээ бөмбрүүлж, толгой дээрээ гаргачихаад байгаа.

Уул нь хуулиндаа оройны 22 цагаас үүрийн 06 цаг хүртэл согтууруулах ундааны зар сурталчилгааг явуулахыг хориглодог бөгөөд мөн градусаар нь сурталчлах үгүйг зааж өгсөн байдаг.  Гэтэл энэ бүхэн осолдохгүй цаасан дээр бичигдсэн нь үнэн болж үлдсэн. Ингэж хуулийг үнэгүйдүүлж байгаа газрын нэг бол манай архины ууган үйлдвэр “АПУ” компани тэд бүр таксины суудал дээр хүртэл АПУ, Ерөөл хэмээх архиныхаа зургийг өлгөсөн байдаг.

 

Мөн тус компанийн архинуудын үнэ ханш дундаж байдаг нь архаг архичдын тоог өдөрт хэдэн зуугаар нэмж байгаа бөгөөд өсвөр насны хүүдүүд ч найз нөхдөөрөө дарвин авч уугаад гэмт хэрэгт холбогдсон тохиолдлууд гарсан билээ. Монгол улсын хуулийн өмнө Том толгой гарган аахалзаж буй АПУ компанийн шидэт дохиур нь мөнгө. Учир нь АПУ хамгийн өндөр хэмжээний татвар төлдөг учир бараг л давуу эрхтэйгээр хууль зөрчиж болно гэсэн үг.

 

Тэд ард түмнийхээ эрүүл мэнд амьдрал ахуйг нь мөнгөний төлөө дэнчин тавьж хэр их ашиг олдгийг мэдэхгүй ч одоо ханаж болоогүй байгаа. Ямарсайндаа л багачуудын тоглон гүйлддэг дунд сургуулиас хоёрхон алхамын зайтай шатахуун түгээх станц барьж байхавдээ. Хууль зөрчин хүүхдүүдийн сурч боловсрох аюулгүй байдалд халдан байж барьсан “Шунхлай” шатахуун түгээгүүрийн газар бас л мөнгөний төлөө. Хамгийн сүүлд л гэхэд “Шудрага өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар” энэ том компанийн хуурай сүү найруулан зардаг но-г илрүүлж 10 сая төгрөгний торгууль тавьсан ч одоог хүртэл төлөөгүй байгаа сурагтай. Ингээд эцэст нь хэлэхэд АПУ компаниас багачуудын аюулгүй байдлыг, ард түмнийхээ эрүүл мэндтэй нэхэмжилж байна.

 

 

Д.Янжмаа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Anonymous (October 11, 2012 5:34:52 pm )

    ene odoo iimerhii yum bichcheed zailuul setguulch gej yavdag bh daa icheech chi

  • Anonymous (October 11, 2012 5:36:57 pm )

    apu ter yariad bga arhag arhichidiin amruu ni tsutgadaggui l bhgui yu daa teneg malaa

  • Anonymous (October 11, 2012 6:48:31 pm )

    haah.heregtei.olon.arhinii.vildber.heregvi.tiim.vv.mohgolshuudaa

  • Anonymous (October 11, 2012 10:13:02 pm )

    APU S UUR ARHINII UILDVER BDAGGUI YUM UU. SAPU. JEM MONHANGAI GEED L NAIRKA GOMBOONII UILDVER MONGOLOOR DUUREN BNA. APU HARIN CHANARGUI GOMBOO UILDVERLEGCHDIIG TASLAN ZOGSOOJ CHADSAN SHU APU HAMGII CHANARTAI NI HUNII NUUR ULAILGAHGUI E.

  • Anonymous (October 11, 2012 11:43:31 pm )

    Er ni khuvi khunii ukhamsar chukhal shuu. Tuunees uildverlegch nar tatvaraa tolood, ter tatvaraar tosviin ajiltnii tsaling ogch buig martakh yosgui.

  • Anonymous (October 12, 2012 7:53:16 am )

    APU vvnd yamar ch hamaagvi Zah zeeliin niigem bol heregtseend tulguurlaj orshin togtnodog APU sain orshin togtoj bga bol mongolchuud sain uuj bn l gesen vg Tor zasag beznes erhlegchdee yalavrlaj bga Guril budaa ch arhi pivo ch heregtei bolood heregtsee vvseed bga Uhamsartai temts

antalya rent a car