antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 10, 2012 5 comments

Эзэнгүй хашаа хэнийх вэ?

нийтлэсэн Admin

Олон жил наранд хатсаныг нь гэрчлэх өгөрч муудсан модон хашаа, түүн дотор байх гандсан бүрээстэй жижиг гэр, чухам юу нь үл мэдэгдэх цэнхэр амбаар. Яг энэ дүр зураг 6-7 жилийн өмнөөс Хүүхэд залуучуудын соёлын төвийн урд талын цэцэрлэгийг “чимсээр” уджээ. Уг нь энэ газар хашигдаж, дагтарших учиргүй байсан. Цагтаа хосууд болзож, хүүхдүүд шуугилдсан цэцэрлэгт хүрээлэн юмсан. Одоо харин юу босох нь үл мэдэгдэх хогийн сав гэхэд томдохоор, цэцэрлэг гэхэд жижигдэхээр үл мэдэх зүйл болон хувирчээ.

Хэлбэрийг нь хараад чухам юу нь үл мэдэгдэх энэ газрыг хэний нэр дээр, юу босгох гэж, ямар зөвшөөрлийн дагуу авсан бэ гэдэг нь тодорхойгүй. Угтаа яг энэ асуултыг л бодит хариулттай болгох гэхээр олддоггүй юм. Хариуцсан мэргэжилтэн нь солигдсон, эсвэл амралтаа авсан гэдэг шалтгаанаар газрын албаныхан цааргалан буцаадаг билээ.

Томоос том асуулт хариултаа хүлээж байх хооронд хашаа өмхөрч унахад хүргэжээ. Уг нь хашаан дээр, энэ юу вэ, эсвэл хайр зарлаж бичсэн сахилгагүй жаалуудын бичиг байсан ч он цагийн эрхэнд арилсан байна. Харин газар хэн нэгнийг хүлээсэн хэвээр….

Түүх соёлын үнэт өв болсон дурсгалт газар, дунд сургуулиудын биеийн тамирын талбайг сэтлэн барилга барьдаг хэвшмэл буруу тогтолцоотой манай улсад цэцэрлэгт хүрээлэнгүүдийг “нүд аниулдаг” эмгэнэлтэй гэмээр тогтолцоотой аж. III, IV хорооллын орчим байх гурван цэцэрлэгт хүрээлэн нүд аниад буй. Өөр хэдэн цэцэрлэг нүд анихыг одоохондоо хэн ч мэдэхгүй.

Улаанчулуутын хогийн цэгээс ялгагдахгүй дүр зурагтай болсон энэ газарт барилга барих гэж буй хүмүүс анхаарлаа арай өөр зүйл рүү хандуулбал зүгээрсэн. Тэртээ тэргүй зургаа, долоон жилийн дотор барилга босгоогүй юм чинь одоо үүнийгээ мартаад сайхан цэцэрлэгт хүрээлэн баривал ямар вэ, найз нар аа. Хуучин нийгмийн үед хүүхэд, залуучуудын хүчээр босгосон гэх хуучин цэцэрлэгт хүрээлэнг, орчин үеийн сайхан цэцэрлэгт хүрээлэн болгочихвол, хар, бараан дүр зураг нэг л өдөр өөрчлөгдөх вий. 100 айлын их тоос шороо, утаа, замын тоос, шороотой холилдон хар бараан дүр зураг үүсгэдэг энэ газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулбал хичнээн том хөрөнгө оруулалт болохыг мэддэг хүн байдаг гэдэгт итгэе.

Казахстан улсад хүн амьдарч байсан нэгэн газрыг иргэдээсээ аваад иргэдийн мөнгийг нөхөн төлснийхөө дараа дэлхийн жишигт нийцсэн цэцэрлэгт хүрээлэн барьсан түүхтэй. Тухайн газарт социализмын үеэс хүмүүс амьдарч байсан ч түүнийг цэцэрлэгт хүрээлэн болгох архитекторчдын санаагаар ийнхүү одоо жуулчдыг татах нэгэн зүйл болгон хувиргасан аж. Харин манайд ийм, тийм зовлон алга. Газар нь байна. Хашаа хатгасан, хатгаагүй, эзэнтэй, эзэнгүй гээд л…. Харин үүнийг ажил болгох чин сэтгэл хэрэгтэй.

Эзэнгүй хашаа эзэнтэй болж, хогийн сав, хотын чимэг болох ерөөл дэвшүүлье.

Б.БОЛОРСҮХ






Гэрэл зургийг: О.Мөнхнасан
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Anonymous (October 10, 2012 4:29:44 pm )

    deegvvrx birdvvdiin 1niix l bgvi yu . oor yu bv gej

  • Anonymous (October 10, 2012 5:51:15 pm )

    М. Энхболдых л биз. тэрнээс өөр том гарын газрын эзэн байхгүй ээ

  • Anonymous (October 10, 2012 5:52:06 pm )

    120 000 iin palace zochid buudliin ard bgaa tomron hashaag nuraaj ogoochee bat uul dargaa.umbarij buteebel hiigeed ,hiiku bol nuraaj gazriig choloolmoor bn.gertei ailtai,odoo obol utaa uniar suuguulaal..toirj ybah gej yadargaatai um.ene hashaa barigdaad ih olon jil boljiin.nuraalgana daa

  • Anonymous (October 10, 2012 5:53:00 pm )

    ertontsiin zugeer bol palace zochid buudliin baruun tald bdg tomron hashaa.nobsh / orshin suugchaas/

  • Anonymous (October 11, 2012 6:14:32 am )

    Ugaasaa uls hun gazar avaad tendee amidraagui bol ulsiin umch bolgono geed l baisan biz dee. Odoo shud ug duugui nuraagaad nogoon zuleg bari, Tegevel jinhen ezen ni garch ireh baih tegeheer ni mash undur torguuli tav.

antalya rent a car