Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн МАН-ын гишүүн 700 гаруй хүн намаасаа гарч, МАХН-д элсэж буй аж.
Эдгээр 700 хүний дотор тус дүүргийн МАН-ын хороо болон дүүргийн тамгын газарт хэлтсийн дарга, хорооны даргаар ажиллаж байсан цөөнгүй хүн байгаа юм байна.
Өмнө нь мөн л хорооны дарга, НИТХ, ИТХ-ын гишүүн байсан хүмүүс Сүхбаатар дүүргийн МАН, Чингэлтэй дүүргийн МАН-аас гарч МАХН-д элсэж байсан билээ.
Тэр бүү хэл Баянгол дүүргийн МАН-ын хороо дарга асан Д.Цогтбаатартайгаа хамт бүрэн бүрэлдэхүүнээрээ МАХН-д “дагаар орсон”.
Хэдийгээр МАН-ын удирдлагууд үгүйсгэж буй ч өнгөрсөн нэг сарын байдлаар нийт 4000 гаруй хүн МАХН-д элсээд буй ажээ.
Гэтэл МАН, МАХН нэгдэх нь ердөө л цаг хугацааны асуудал болсон гэдгийг аль аль намынх нь нөлөө бүхий лидерүүд мэдэгдэх болсон.
Иймээс ч нэгдэхдээ адил тэнцүү байр суурьтай байхын тулд МАХН маш богино хугацаанд “томрохыг” эрмэлзэж буй бололтой.
Харин чухам хэзээ нэгдэх, чингэхдээ МАН, МАХН-ын аль нэрийг ашиглах, намын удирдлага дахь нэгдсэн намуудын квот ямар байх гэх мэтчилэн асуудлыг шийдэх шаардлагатай байгаа, түүний тулд тун урт хугацааны хэлэлцээр хийх төлөвтэй гэдгийг эх сурвалж өгүүлж буй юм.
Э.Мягмар
Холбоотой мэдээ
-
Anonymous (October 10, 2012 3:18:14 pm )
нөхрийн чанар танигдана гэдэг тэр дээээээээээээээээ цаг эргэнэ дэээээээ
-
Anonymous (October 10, 2012 3:53:43 pm )
Bolovson huchin muutai MAHN-iig dagah ni zov shuu dee. Ydaj l ochood l ajild tomilogdono. Terbishdagva ch hen ch tanihgui baagiinuudiig ch ystoi l neg tomilj bna aa.
-
Anonymous (October 10, 2012 8:17:16 pm )
2 нам маань хурдан нэгдээчээ. ингэж 1 юмны 2 тал байж саланги байснаар хүний зууш болж байна шүү дээ. соотон халтар чимээнээр . . . гэгчээр АН хан амжуулж байна шүү дээ
-
Anonymous (October 10, 2012 9:07:07 pm )
монгол улсыг 20 жил самарсан коммунистуудын үлдэгдэл луйварчидын салах нийлэх нь авгай нөхрүүдын салалт шиг сонин биш болж дээ
-
Anonymous (October 10, 2012 9:43:28 pm )
MAXH l uldeh biz dee. Yu gej MAH-d negdeh ve dee. Tegvel Enhbayaryn ersdel talaar bolno. Uulaasaa durtai ni ireed l negdene biz. Durgui ni uldeed hed hotsrohyg ni haraya. Negdeh ni sain hedii ch unen chanaryg ni yalgaj nuhurluhgui bol Enhsaihan, Jagaa nar shig bolvol hereggui shuu dee.
-
Anonymous (October 10, 2012 10:52:44 pm )
hahah MAN-d elsej orii baiz
-
Anonymous (October 11, 2012 4:06:50 am )
Ish chaavaas daa. 1 teregnii duguinuud negeesee nogoo ni arai deer xaragddag yum baix dee 1 useg iluu xaragdaxaar ni ashig xaragchid shunalaa dagaad orj baixgui yu. Gemt xereg, xeel xaxuuli, allagiin uur uurxai bolson MAXH MAH 2 sonoosei.
-
Anonymous (October 11, 2012 11:46:35 am )
tegeel huuhed shig uilah em saihan zaluu sh uu
8 Comments