antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 10, 2012 6 comments

Д.Пүрэвдаваа даргын будлиан

нийтлэсэн Admin

Орон нутгийн сонгууль хаяанд ирлээ. Дээрээ эвсч УИХ, НИТХ-ын сонгуульд оролцсон намууд аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд аль санаа нийлсэнтэйгээ дөрөө харшуулах бололтой. “Шударга ёс” эвслийн МАХН, МҮАН зарим аймаг, дүүрэгт эмээлийн бүүрэг шиг хоёр тийшээ харж, АН-ынхан парламентын сонгуулийн эрчээрээ дайрах гэж байгаа бололтой.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн АН-ын хороог  хотын мэрийн үйлдвэрлэл, экологийн асуудал хариуцсан орлогч Д.Пүрэвдаваа толгойлдог. Мань эр УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн эрхмүүдээс 120 саяыг татаж, нийслэлд сойсон гишүүдээсээ 30 саяыг чангаасан бол одоо дүүрэгт нэр дэвшигчдийг 10 саяар айлгаж байна. Өмнөх бүх татаас нийлээд хагас тэрбумд хүрч, банкны хүү нь лав 20 сая дөхсөн байгаа. Харамсалтай нь Д.Пүрэвдаваа дарга намын хороо маань мөнгөгүй ш дээ хэмээн билэггүй амлаж явна.
Их хотын орлогч энэ дарга Гачууртад хаус босгож байгаа сурагтай. Босгох ч гэж, дүүргийн засаг ноён Б.Батзоригийн барилгын компани барьж байгаа гэсэн. Шадар сайд Д.Тэрбишдагвын дүү Д.Пүрэвдаваа нь 1978 онд төрсөн, “Монгол бизнес” дээд сургууль, Удирдлагын академийг  “амжилттай” дүүргэж, “Петровис” компанид менежердэж байжээ. Түүнийг “хувийн салбарт амжилттай ажилладаг, эдийн засаг бизнесийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай залуу боловсон хүчин” гэж тодорхойлсон байна.
Одоо сонгуульд яаж ялах, төрд хэрхэн ажиллахаа харуулах цаг нь болж. МАН-ын компанийн боловсон хүчин, МАХН-ын сайдын дүү, АН-ын дарга Д.Пүрэвдаваад дутах түшиг тулгуур лав алга. Орон нутгийн сонгуулийн мөнгөө ч эртнээс чамлахааргүй базааж. Сонгуулийн үеэр Баянзүрхийн гэр хорооллуудаар явж, утаатай газар дээр нь танилцахын сацуу намаа ялуулж, туршлага суух сайхан боломж түүнд байна. Тэрээр АН Баянзүрхэд ялна гэсэн итгэл сэтгэл дүүрэн байна
Б.Уянга


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Anonymous (October 10, 2012 3:02:35 pm )

    Haha saihan hudlaa shaah yumaa ene bichsen Hun. Terbishdagviin torsion duu bish bhad l mon geed bicheed bhiin. Neg hunees heden togrog avaad l iim yum bichee biz. Tegeed ulaan tsaim hudlaa bichsen bna geed shuuhed ogohoor setguulchiin erh zorchloo gej uilan dongodood l muu lalruud

  • Anonymous (October 10, 2012 3:40:31 pm )

    kkk bi davaag mednee terbishdavgiin duu bishee

  • Anonymous (October 10, 2012 3:45:57 pm )

    eh oron tv-iin yag odoo gedeg nevtruulgeer yagaad bgaag ni oilgoogui ooriigoo UIH gishuun geed oilgosiin bh da

  • Anonymous (October 10, 2012 10:04:59 pm )

    Shal teneg huduuleg huduuleg bur nemj helwel buduuleg zaluu bna le newtruuleger harsan hogni asuudald yria ugj chadah uhamsargui Hun nam yluulahgui ectoi ichig ichig bat uule naad us uzeegui Yuma hala

  • Anonymous (October 10, 2012 10:23:27 pm )

    Ene bichsen setguulch unen bodidtoi niitlel bichmeer yumaa humuusiig toorogduuleed l henees heden haltar yum avsiin boldoo UNEN YUM BICHEE b.UYANGAA

  • Anonymous (December 12, 2012 8:56:36 pm )

    Yu soliorood bgaan be bi ter terbishdavgiin chien duu baina ene nuhriig chine haraachguin bn

antalya rent a car