Намбарын хүү ялтан болов. Мандах цагт бөгсийг нь долоож явсан нөхөд хэдийнэ нүүрээ буруулж, яаж ийж байгаад хамсаатан нь болчихгүй юмсан хэмээн бултаж нуугдаж явахдаа бүхий л арга чаргаа хэрэглэн цоожтой хаалганы цаана далдын далд хийчихэв.
Цагтаа Монгол Улсын Ерөнхийлөгч гэгдэн халгиж цалгиж явсан энэ эрийг ялтны ширээнд суулгасан “гэмт хэрэгтэн”-үүд өнөөдөр түр зуур амсхийвч маргааш юу ч болж мэдэх аюулаас эмээн бэмбэгнэж суугаа гэлцэнэ. Тэдний хувьд Н.Энхбаяр хэзээ ч тэсэрч мэдэх “аюултай бөмбөг”.
Хүүгээ улс төрд лав гэгч нь шургуулж амжаад энд тэнд хүчтэй “тэсрэлтүүд” хийж болзошгүй хэмээн ажиглагчид таамаглаж буй.
“Тэгвэл ч Н.Энхбаярын далбаан дор мандаж, монцойж явсан нөхдийн хулхи нам бууж, эхнээсээ дээлээ нөмөрнө дөө” гэж тавлах сөрөг хүчнүүд энэ мөчийг хүлээн хөөрхөн улстөржүүлэн даажигнаж суух жишээтэй.
Ард түмэн ч идэж уусныг нь сайн нотлоод, энэ хэдэн олигархийг шоронд хийгээд өгөөсэй, тэгсэн цагт амьдрал дээшлэнэ гэж бурхан шүтээндээ залбирч буй ийм л дүр зураг өнөөдрийн Монголын улс төрийн амьдралыг илтгэнэ.
Н.Энхбаярыг дээлээ нөмрөхөд хамгийн их баяссан хүн Ц.Нямдорж гэнэ. Хууль зүй, дотоод хэргийн сайд асан мэнгэт эрд өөрөөс нь жаахан дээхнүүр загнаад байгаа нөхөр “нүдний хог”, үнэн гэж бархираад байгаа амьтас шүдэнд орсон мах болдгийг мэдэх хүн олон.
Нэг л хөмхийгөө зуусан бол тэр хүний “хорхойтой араа”-наас хэн ч мултарч чаддаггүй. Тэр Монгол улсад хэнээс ч дээгүүр эрх ямба эдэлж, гар хөлийн үзүүрээрээ хуулиар тоглож даажигнах дуртай нэгэн. Н.Энхбаярыг улс төрийн тавцанд хэн ч биш болгох ажиллагааг түүнийг удирдан зохион байгуулсан гэж олон хүн үздэг. Гэхдээ түүний хүч өдрөөс өдөрт суларч байгаа.
Харин Н.Энхбаярыг “аавынд морилоход” хамгийн их шогтож далдаганасан нөхөр бол УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх гэдэг. Тэр Н.Энхбаярын хүчинд улс төрд орж ирсэн. “Тэжээсэн бяруу тэрэг эвддэг”-ийн үлгэрийг гайхалтай үзүүлж, хамгийн мундаг “бөгс ухагч” болсныг Н.Энхбаяр зарлаж явсан.
Бардам ам, ойворгон зантай мулгуу гэж хэлж болох энэ эр улс төрд Н.Энхбаярыг “булшилсан” шигээ намынхаа нэр төрийг ч үнэгүйдүүлсэн гавьяатай.
“Намаа сонгуульд ялагдал хүлээвэл хариуцлагыг нь үүрнэ” гэж бардам амлаж явсан энэ хүн өнөөдөр УИХ-д чимээгүйхэн хумсаа нуусан муур шиг суугаа.
Гэхдээ л үе үе бүдүүлэг, ухаан муутайгаа илтгэсэн өрөвдөм шоу хийчихдэг. Ийм зантай хүн улс төрд хол явахгүйг хүмүүс өгүүлдэг.
Энэ мэтчилэн Н.Энхбаярыг шар дээлээ гялалзуулж гялтганаж явахад ар өвөрт нь сүүдэр мэт дагаж, доль үсэрч далдаганаж явсан нөхдийн талаар өгүүлбэл цаг хугацаа ч хүрэлцэхгүй, цухас өгүүлсэн нь энэ.
МАХН-ын даргатай нэгэн тогооноос хооллож, чамлахааргүй бялуу хүртэж явсан хүмүүсийн нэг бол МАН-ын дарга Н.Энхтүвшин. Ая тал зассаных уу, араа бодсоных уу ямартаа ч тэрээр Н.Энхбаярын хойноос “матрын нулимс” унагасан нь эгдүүцэл төрүүлээтхэв.
Тэр хэлэхдээ “Бид хамтдаа маш их зүйлийг туулсан. МАХН-ын хүнд үеэс эхлэн, амжилтын он жилүүдэд ч хамт байлаа. Бидний дунд итгэл, үл итгэл, тэгээд дахин итгэл ч байлаа. Хүмүүсийн явуулгаар хоорондын харилцаанд ан цав үүсэж, түр тар гэх үе байсан ч намаа гээд хамтарч ажиллаад явж л байж.
Сайн сайхнаар дурсах зүйл нь олон үлджээ. Н.Энхбаярыг Орост төлөх их өрийг тэглэнэ гэж зүтгээд ард нь гарч чадсаных нь төлөө би үнэхээр бахархдаг. Өнөөдөр тэр хүн ялтан болчихлоо. Хурал нь мэтгэлцээнгүй, хэрэг нь хохирогчгүй, нэхэмжлэгчгүй, хангалттай үндэслэл, нотолгоогүй сонин шүүх ажиллагаа болж өнгөрлөө гээд хүмүүс шуугиад байна. Энэ талаар шүүх олон түмэнд маш тодорхой хариулт өгөөсэй гэж бодох юм. Хүнийг ямар нэг хэлбэрээр хэлмэгдүүлэх вий гэдгээс Монголын төр, улс төрийн хүчнүүд үргэлж сэрэмжлэх ёстой” гэж.
“Ноён урваач, нохой шарваач” гэдэгчлэн хэдийнэ ялтан болоод одсон хүний хойноос ингэж “матрын нулимс” унагах хэрэг байсан ч юм уу, үгүй ч юм уу. Яг шүүгдэж ялтны ширээнд суух дөхөн сандарч, үйлээ үзэж үсээ үгтээж явахад нь Н.Энхбаярт хуучны “гал хамууд”-аас нь хэн ч туслаагүй. Н.Энхбаяр идэж уулцаж явсан журмын нөхдийнхөө өмнөөс яллагдсан гэвэл үнэнээс хол зөрсөн хэрэг болохгүй биз. Гэхдээ тэр “тэсрэх бөмбөг”. Хэзээ ч бас тэсэрч мэдэх аюултай этгээд.
Бүхний толгойд эзэн мэт сууж, бүхий л эрх мэдлийг гартаа атгаж явсан хүнд ялтны ширээнд сууж, асуугдаж байцаагдаж явах туйлын хүнд даваа. Нэг талаар ичмээр дамшиг гэгч тэр биз. Хэрэг хийгээгүй хүнийг ардчилсан нийгэмд хэн ч утга учиргүй яллахгүй. Тэр буруутай л байсан байж таараа.
Хэрэг хийсэн, ялангуяа хүн алсан хүн хэзээ ч би буруутай, хүн алсан гэж хэлэхийг хүсдэггүй шиг Н.Энхбаярт ч тэгж л өөрийгөө зөвтгөж, олны тархийг угаах зорилго бий нь мэдээж.
“Нүгэл нүдээрээ” гэдэг. Идэж ууж, улсын хөрөнгө мөнгө шамшигдуулсан бол ял шийтгэлээ эдлэх ёстой.
МАХН-ын дарга Н.Энхбаярыг албан тушаалаа урвуулан ашиглаж МИАТ-аар өөрийн номыг үнэ төлбөргүй тээвэрлүүлсэн хэмээн буруутгасан. Гэтэл энэ нь анхнаасаа зохион байгуулалттай хэрэг гэж намынхан нь хардсаар буй юм билээ.
Учир юун гэвээс талийгаач Д.Энхбатыг Францаас авч ирэх даалгаврыг Н.Энхбаяр Ерөнхий сайд байхдаа Б.Хурцад өгч байсан. Түүний гороор Б.Хурц хоёр ч улсын шорон дамжин хоригдсон. Үүнээс үүдэлтэй өс хонзонгийн асуудал байсан учир Б.Хурц Н.Энхбаярыг зориуд хэрэгт унагаж байгаа гэж үзэх хүн олон байгаа аж.
Б.Хурц бүр эртнээс Н.Энхбаяртай өш хонзонтой байсан гэх. МИАТ-ын Солонгос дахь төлөөлөгчөөр ажиллаж байхдаа зориуд Н.Энхбаярын номыг тээвэрлүүлсэн. Холын газрыг харж түүний ачааг “президент” гэсэн нэрийн доор явуулж байсан. Түүнийгээ Н.Энхбаярыг яллах нотлох баримт болгож ашиглахыг мэдэж байсан гэлцэх.
“Хэрэв Н.Энхбаяр өөрийн номыг үнэ төлбөргүй тээвэрлүүлж байсан бол ядаж араа бодоод өөр нэрээр явуулж болох л байсан. Гэтэл президент буюу ерөнхийлөгчийн ачаа гэдгийг тов тодорхой бичүүлээд тээвэрлүүлсэнийг үзэхэд Б.Хурцын явуулга мөнөөс мөн” хэмээн МАХН-ынхан үзжээ.
Өнөөдөр Н.Энхбаярын биеийн байдал дээрдээгүй, баруун хөл гар нь мэдээ алдалттай хэвээр байгаа аж. Мөн хоолонд дургүй байгаагаас сульдсан байдалтай буйг эх сурвалж мэдээллээ. Эмч нарын зүгээс түүнийг тэнхрүүлэхийн тулд тэжээллэг хоол хүнс идүүлж, цэвэр агаарт байлгах шаардлагатай гэж хэлжээ.
Түүнийг үхүүлчихгүйн тулд яаралтай эмчлэх шийдвэр хууль хяналтын байгууллагаас гаргаж буй сураг дуулдсан.
Н.Энхбаяр “Үхлүүт” байсаар байгаа нь учиртай байхыг хэн ч үгүйсгэхгүй. Магад хорслын “бөмбөг тэслэх” нэгэн арга нь ч энэ байж мэдэх юм.
Э.Энх-Эрдэнэ
Холбоотой мэдээ
-
Anonymous (October 04, 2012 11:27:44 am )
ene niitleliig bichsen setguulch bas enkhbayriig eronhiilogch bhad n bogsiig dolooj bsan golog bj olon doloon ym hutsaad bh ym shvvh hural shal buruu shiidwer gargasan sanagdana.
-
Anonymous (October 04, 2012 11:28:45 am )
Elbegdorj hurts nar tsag ni ireheer yalgaagui yalaa edlene eee
-
Anonymous (October 04, 2012 11:31:17 am )
Elbegee yoronhiilogch buren erhiinhee hugatsaand uuriinhuu oir haviin humuusee yamar ch bsan zoolon suudluudad suulgachihlaa odoo bolno doo hangalttai,sain ajillasan yoronhiilogch elbegeedee bayarlalaa
-
Anonymous (October 04, 2012 3:21:53 pm )
buh uneniig uurteiguu bulshlaad uhye gej bgaa bol olon hun bayarlah bhdaa. Hen terniig sain saihnaar dursah ve. Uhsenii hohi gedeg biz dee.
-
Anonymous (October 04, 2012 4:36:42 pm )
ЭНХБАЯР ОДОО БҮХНИЙГ ҮНЭН МӨНӨӨР НЬ ДЭЛГЭЖ ЛУЙВАРЧАДЫГ ШОРОНД ӨӨРИЙХӨӨ ОРОНД СУУЛГАХ ХЭРЭГТЭЙ ХАРИН ЭНХБАЧР ӨРШӨӨГДӨНӨ ЭНЭ БОЛ МОНГОЛ УЛСЫН ХОЖОМЫН ХУВ ЗАЯНД
ХЭРЭГТЭЙ МАШ ТОМ ХУВИСГАЛ ЮМ НИЙГЭМИЙГ ХЭЭЛ ХАХУУЛ ТӨРИЙГ ЛУЙВАРЧАД АЛУУРЧАДААС ЦЭВЭРЛЭХ ТОМ ХУВСГАЛ ҮҮНИЙ ТӨЛӨӨ ЭНХБАЯРИЙГ БУРХАНЧАЛАН ШУҮТЭЖ БОЛНО -
Anonymous (October 04, 2012 9:11:35 pm )
Хүний муу үзсэн адгын шаарнууд Нямдорж Элбэгдорж ХҮРЭЛСҮХ г,м новшнууд удахгүй ялаа эдлэж цээрлүүлэх болтугай,,,
-
Anonymous (October 04, 2012 10:23:16 pm )
Jinhene europiin hamgiin Sain chanariin Alim buunuur bolon jijiglengeer ni zarnaa. Zahialag avnaa. [email protected] haygaar zahialgaa uguurei. Amt, chanar, batalgaatai eryyl hyns.
-
Anonymous (October 04, 2012 11:33:40 pm )
Э
-
Anonymous (October 05, 2012 12:38:26 pm )
Арай ч дээ Монгол улсад оюун ухаанаа зориулсан л хүн дээ
9 Comments