“Шүрэн бугуйвч” киноны Намуунаагийн дүрээр олонд танигдсан жүжигчин Г.Золзаяаг уран бүтээлч гэхээсээ
О.Бат-Өлзий, С.Сарантуяа нарын бэр гэдгээр нь мэддэг хүн олон. Гэвч залуухан, царайлаг, нуруулаг бүсгүйг нөхрөө хуурч, төрхөмдөө буцлаа гэсэн мэдээлэл олны дунд тархаад удаагүй байна.
Гэтэл жүжигчин бүсгүйг шөнийн клубт тайчиж байна хэмээн шивэр авир гэлцэх хүн ч олшров. Нэгэн цагт “Sound of kiss” хэмээх охидын хамтлагт дуулж, бүжиглэдэг байсан Золоо “Шөнийн театр” хэмээх шинэхэн байгууллагад ажилд орсныг нь хүмүүс ийн ташаа ойлгосон бололтой. Энэхүү театр нь кабаре шоугаар дагнан үйл ажиллагаа явуулах аж.
Тус театр өнгөрсөн сарын 27-нд анхны шоугаа үзэгч олондоо хүргэсэн. Жүжигчин Г.Золзаяа “Нууцаа дэлгэе” нэртэй энэхүү кабаре шоуны гол дүрийг бүтээж, шөнийн хатан хааны дүрээр үзэгчидтэйгээ мэндчилжээ. Ийнхүү жүжигчин бүсгүй үдэш бүр “Шөнийн театр”-ын тайзнаа хагас нүцгэн бүжиглэж, үзэгч олонд нууцаа дэлгэх гэнэ.
khunlangoo.miniih.com
Холбоотой мэдээ
Comments are closed.