antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 21, 2011 8 comments

Рэппэр Жи: Мөнгөтэй болж байгаад сайхан хурим хийнэ

нийтлэсэн Admin
-“Хобби” гэдгийг хүн бүр өөрийнхөөрөө тайлбарладаг. Таны хувьд?
-Туршиж үзэж байсан олон юмнаасаа нэгэнд нь илүү донтохыг Хобби гэх болов уу.
-Тэгвэл таны хобби?
-Компьютер тоглоом. Сүүлийн үед ажил ихтэй болохоор тоглох боломж олдохгүй байна. Гэхдээ чөлөөт цаг гарвал хэчнээн цагаар ч хамаагүй тоглоод суучихдаг.
-Танайх саяхан шинэ хүнтэй болсон. Хүүхэд тань хэр том болж байна?
-Тийм ээ. Охинтой болсон. Одоо есөн сартай.
-Эхнэртэйгээ гэрлээд хэр удаж байна?
-Бид нэг гэрт амьдраад бид хоёр жил гаруй болж байна. Гэхдээ одоо болтол хуримаа хийж чадаагүй л байгаа. Мөнгө байхгүй. Ямар ч байсан хийнэ. Мөнгөтэй болохоороо найз нөхдөө уриад хуримаа сайхан хийнэ ээ.
-Анх эхнэртэйгээ яаж танилцаж байв. Уншигчдад сонин байх?
-Эхнэртэйгээ танилцахаас өмнө Рэппэр хийдэг байсан. Тийм болохоор эхнэр маань намайг мэддэг байсан. Учиргүй сонсдог, шүтэн биширдэг нь хаашаа юм. Гэхдээ ийм нэг рэппэр хийдэг Жи гэж залуу байдаг гэж мэддэг байсан. Би тэгж бусад хүн шиг охин найрах гэдгийг сайн мэдэхгүй. Чадахгүй юм чинь. Зүгээр л “Чи надад таалагдаж байна. Хэрвээ би чамд таалагдаж байгаа бол хоёулаа уулзаж байж болох уу” гээд л уулздаг болсон. Худлаа элдэв янзын гоё чамин үг хэлж чадахгүй болохоор шударга нь л дээр. Зүгээр яахав сэтгэлээ илчилдэг. “Би чамд хайртай, чамдаа баярлаж явдаг шүү” гэх ч юм уу.
-Ээж, аав тань таныг дуулж эхлэхэд анх яаж хүлээж авсан бэ. Таны дуунд хараалын шинжтэй бүдүүлэг үг их хэрэглэгддэг?
-Аав маань бурхан болсон л доо. Ээж бол намайг сайн дэмждэг. Миний дуунд яагаад хараалын үг байдаг гэж. Үгүй би хувьдаа хараал биш хийлт, доромжлол гэж ойлгодог. Их сайндаа л миний дуунуудын тавхан хувьд нь хараалын үг байгаа байх. Хүмүүс тэр орос хараалын үгийг нь биш олон Монгол үгийг нь олж сонсоосой гэж хүсч байна. Тэр Орос хараалыг “өө” хайсан хүмүүс л олж сонсдог байх.
-Залуу дуучдын гол сэдэв нь “хайр” байдаг. Харин таны дуунд бараг байдаггүй?
-Хайрын дуу Монголд хахчихсан байна. Би өөрөө хүн юм чинь мэдээж хайрлаж, дурлана л даа. Гэхдээ тэрийг заавал дуугаараа биш зүгээр биеэрээ очоод хэлчихсэн нь зүгээр юм болов уу. Хайр бол угаасаа мөнхийн сэдэв байсан. Харин одоо уйтгарын сэдэв болчихлоо. Үгнүүд нь хүртэл хоорондоо адилхан. Гэхдээ миний бүх дуу хайрын сэдэвтэй шүү дээ. Амраг хосын хайр л биш болохоос. Сайн сонсоод үзвэл олон төрлийн хайрууд байгаа. Хайртай гэдэг үгийг эхнэртээ юм уу хайртай хүндээ хэлэхэд заавал олон түмэнд хамтатган зарлах хэрэггүй биз дээ. Тэр үгийг хоёулахнаа байхдаа л хэлвэл үнэтэй бөгөөд амттай шүү дээ.
-Чиний дуунууд бол чиний бөгөөд монголын залуусын үзэл бодлын нэгээхэн толь гэж зарим хүмүүс ярьдаг. Үүнтэй санал нийлэх үү?
-Бүх залуучуудын төлөөл биш л дээ. Надтай ижил төстэй амьдралыг туулсан тэр залуучуудын л төлөөлөл. Би гэр хороололд, гудамжинд өссөн. Тэгэхээр гудамжны хөгжмийг ойлгодог. Гудамжны урлагийг дэмжиж, надтай адил үзэл бодолтой тэр залуусын л төлөөлөл болж үгээ хэлдэг. Тэр бол энэ новшийн нийгмийн надад үзүүлж харуулсан юмс намайг тэдгээр зүйлсийг хэлэхэд хүргэсэн. Тиймээс айхтар эмзэглээд байх шаардлага байхгүй байх. Эцсийн дүндээ тариачин эм тарьсан уу, хор тарьсан уу тэрнийгээ л хурааж авч байгаа хэрэг шүү дээ.
-Таны хайрладаг зүйл?
-Зөндөө л юм байна. Эх орон, ирээдүйд хайртай. Ирээдүйд хайртай гэдэг маань хүүхдэд хайртай гэсэн үг. Хүүхдийг хайрлана гэхээр ивий гээд толгойг нь илээд чихэр өгөөд байх асуудал биш. Тэр хүүхдэд зөв хүмүүжил, зөв орчныг бүрдүүлж өгөх ёстой. Одоо би яг хэлээд л зогсож байна л даа. Энэ новшийн нийгмээс үзэж харсан юмсаа хэлээд л зогсож байна. Тэгэхээр ийм бүтээгдэхүүн олон гаргахгүй л байх хэрэгтэй.
-Хувцасаа хаанаас авдаг вэ?
-Монгол бараанаас хамгийн том размерийн хувцасыг л аваад өмсчихдөг. Хямдхан ч байдаг. Сонголттой ч байдаг. Тэр аймар брэндийг нь хэрэглэх боломж алга.
-Та сэтгүүлч мэргэжилтэй. Мэргэжлээрээ ажиллахгүй юм уу?
-Би сэтгүүлчээр ажиллаж байгаа. Миний рэп дуу чинь сэтгүүлчийн ажил. Яагаад үгүй гэж. Одоо чи надаас авсан яриагаа цаасан дээр буулгаад ард түмэндээ түгээж байна. Харин би энэ нийгмээс харсан юмаа тархиндаа буулгаад, дуу болгон ард түмэндээ түгээж байна.Тэгэхээр ялгаагүй сэтгүүлчийн л ажил.
-Үндэсний Хип хоп гэж байна уу?
-Байлгүй яахав. Миний дуу ямар ч байсан гаднаас хуулбарлаагүй, гадны аяыг хулгайлаагүй, дээр нь үгийг нь хөрвүүлээд хийсэн тийм дуу бол биш. Яг Монгол хүний тархиар бүтэж байгаа ая, үг энэ хоёр нийлээд л монгол хип хоп.
-Таны дууг Монгол хип хоп гэж болох уу?
-Болно. Гэхдээ Монгол хип хопыг би үүсгэчихсэн юм биш шүү. Аль 1995 онд “Дайн ба Энх” хамтлаг үүсгэчихсэн. Харин би нэг үргэлжлэл нь. Надаас хойш ч үргэлжлэх л болно.
-Таны мөрөөдөл?
-Гудамжаар зөрөх хүн бүр инээмсэглэж өнгөрдөг болох тийм цаг л миний мөрөөдөл. Монголчууд маань бүгдээрээ ямар ч асуудалгүй амьдраасай. Зүгээр л адилхан бүгдээрээ нэг л түвшинд амьдраад, инээгээд, баярлаад өнгөрөөсэй. Эрхэм жаргал гэдэг чинь эд баялаг биш. Элэг бүтэн, эрүүл энх амьдралыг л би жаргал гэж ойлгодог. Гэтэл нэг хүний амьдралын зорилгод бүрэн хүрэх мөнгийг нэг шөнийн дотор зарим нэг хүмүүс шоу, цэнгээнд үрэх асуудал байна. Адилхан хүн байж бие биенээ зааглаж ялгаж хуруугаараа чичсэн тийм амьдралаас зарим нэг хүмүүс залхахгүй байгаа юм байх даа. Би бол үнэндээ залхаж байна.
-Ээжийн тань хүүдээ шингээсэн хамгийн сайхан чанар нь?
-Ээжийн сургаал гэвэл энэ чигээрээ би өөрөө л юм даа. Ээждээ загнуулаад л галын төмрөөр зодуулаад явдаг хүүхэд байсан. Хүмүүжлийн тэр олон хэлбэрээс би өөрөө үлдээд байгаа нь энэ.
-Нэг ярилцлагадаа та би жил гаруйн өмнөөс архи огт амсахаа больсон гэж байсан. Найз нартаа хэр нөлөө үзүүлж байна?
-Би тийм аймар архичин байгаагүй. Шоучин ч байгаагүй. Би бааранд орох анхнаасаа л дургүй байсан. Яахав хаа нэг найзуудтайгаа нийлээд ганц нэг юм зохицуулчих асуудал бол байсан. Харин одоо архи битгий хэл пиво ч амсахгүй болсон. Найзуудыгаа та нар одоо архи, пиво уухаа боль гэж шууд хэлж чадахгүй. Би хүний эрх чөлөөнд халдах эрхгүй. Тэд нар ч тийм найгаа алдсан архичид биш. Яахав хажууд нь жүүс захиалаад суудаг л юм. Тэр маань нөлөө үзүүлж байж болох л юм.
-Мөнгө байхгүй болохоор эхнэртэйгээ одоо болтол хуримаа хийгээгүй байгаа гэлээ. Уучлаарай хүний хэрэгт хамаагүй дурлах гээгүй юм шүү. Уншигчдад сонин байх гэж бодлоо. Та боломжийн машин унаж байна. Бага ч үгүй хугацаанд уран бүтээл хийлээ. Боломж үнэхээр олдохгүй байна гэж үү?
-Хэцүү шүү дээ. Бодоод үз л дээ. Хэчнээн хурим болж байна. Тэдгээр хуриман дээр намайг урьж дуулуулах уу. Үгүй л байхгүй юу. Үсний найр, насны найр зэрэг янз бүрийн тэмдэглэлт арга хэмжээнд намайг хэзээ ч урихгүй. Нийтийг хамарсан том шоун дээр л очиж дуулдаг. Гэхдээ сардаа нэг удаа л гарвал их юм даа. Тэр олсон мөнгө нь тэгээд хаанаа ч хүрэхгүй. Юм хийх гэхээр ивээн тэтгэгчийн асуудал бас л хүндээр тусдаг. Учир нь нэг том компани дээр очлоо гэхэд миний “Хужаа” гэж дуу байдаг даа. Түүнийг сонсоод л “Өө манайх Хятадын хөрөнгө оруулалттай компани” гээд л баяртай гэх жишээтэй. Сүүлд бас “Миний нутгийг надад үлдээ” гэдэг дуу дуулсан.
Энэ алт гэдэг чинь эрдэнэс биш ээ
Газар шорооноос ургаж байгаа ургамал л эрдэнэс шүү…гээд л дуулна. Тэгэхээр уул уурхайн компаниуд намайг “Цаашаа” л гэх жишээтэй байдаг. Намайг ивээн тэтгэдэг ганц компани нь “Мобиком”.Гэхдээ би үүгээрээ ямар нэгэн зовлон тоочих гээгүй шүү. Учир нь би мөнгө олох гэж дуулаагүй. Хоёр идэхгүй, хоосон хонохгүй, хүнд өргүй байвал л болоо. Гэхдээ жаахан өртэй л дөө. (инээв) Машин унаж байна гэлээ. Машин унах гэдэг чинь мөнгөтэй хүний шинж биш. Одоо чинь машин аваад унахад амархан болсон шүү дээ. Зээлээр авчихдаг болсон биз дээ. Би гэхэд л унаж яваа машиныхаа гуравхан сая төгрөгийг нь л өгсөн байгаа. Бусдыг нь цувуулаад л өгч байна. Тэгээд ч миний машин үнэндээ тийм лаг машин биш.
-Эхнэр тань ямар мэргэжилтэй юм бэ?
-Манай эхнэр Социологич мэргэжлээр сурч байгаа.
-Монголын ирээдүй маш сайхан болно гэдэгт хэр итгэлтэй явдаг вэ?
-Хонгилын үзүүрт жижигхэн гэрэл л харагддаг. Гэхдээ сайн мэдэхгүй юм. Ер нь бол хэцүү дээ. Манай улсыг залж хөгжүүлэх ёстой хүмүүс нь өөрсдийнхөө гэдэс, амбаар (өгзөг) хоёрыг л хөгжүүлдэг юм шиг л санагддаг. Тэрнээс амьдралд бодитой нөлөөлж байгаа юм алга байна. Монгол орон эдийн засгийн өсөлтөд орлоо л гэнэ. Оюутолгой, Тавантолгой ашиглалтад орлоо гээд амьдралд яаж нөлөөлж байгаа юм. 21 мянган төгрөг сард нэг удаа өгдөг. Тэр мөнгийг нь энэ олон кафе, барнууд хуу хамдаг юм биш үү. Ер нь гэр хороололд амьдарч байгаа ч юм уу, энгийн айл өрхүүдээс “Эдийн засгийн өсөлт та бүхний амьдралд яаж нөлөөлж байна” гэж асуухад дээшлэхээс илүү дордсон гэж хэлнэ дээ. Хэний амьдралд өсөлт нь мэдрэгдээд байна тэр их сонин байгаа юм.
-21 мянга гэснээс хүний хөгжлийн мөнгөө авч байна уу?
-Авалгүй яах юм. Өгөөд байгаа юмыг нь авахгүй бол нөгөөдүүл чинь дор нь авчихдаг юм байгаа биз дээ. Зарим өглөө халаасандаа талхны мөнгөгүй байхад тэр чинь бас мөнгө шүү. 21 мянган төгрөгөөр нэг удаа бензин хийгээд явахад нэлээн явна.
Н.Оюундалай

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • Anonymous (October 21, 2011 8:17:06 pm )

    shudarga,uhaantai zaluu.amjilt husie

  • Anonymous (October 22, 2011 1:09:02 am )

    th shudarga l bnshdee yadiin good luck

  • Anonymous (October 22, 2011 11:04:17 am )

    dajgui zaluu sanagdsan

  • Anonymous (October 22, 2011 1:30:36 pm )

    shudarga bna gedeg hunii uneheer shn chanar shuu… demjij bna tsaashaa ulam ihiig hiigeerei amjilt.

  • Anonymous (October 22, 2011 3:21:56 pm )

    Duu mini Mgliin ireedui chini gart duu hoiloind helsen ugend chini duulsan duund chini sugduh bnoo. Duul duul zagina zandar delbe avch ugduu duu mini

  • Anonymous (October 23, 2011 1:19:04 am )

    hi chamd amjilt husie

  • Anonymous (October 25, 2011 2:48:51 pm )

    Dajgui zaluu bainaa … Shudartga unen l yarisan baina … Mashin lizingeer avaad hurim hiilgui yavj baiga chin mongoliin zaluuchuudiin niitleg torh shuu dee …

  • Anonymous (November 10, 2012 4:11:42 pm )

    хэнч арьсан баг өмсөж болно гэхдээ энэ нь амьдрал дээр харагдаж байдаг болохоор чамд итгэж байна шудрага явхад шулуун зам цөөхөн дөө гэхдээ залуу минь харыг цагаанд уусгаж амьдраараа чамд болон тэр азтай охинд хөөрхөн үрд чинь аз жаргал хүсье сайн хүн болож төлөвшнөө гэдэг сайн нийгмийн хөрсөнд ургах сэтгэлийн үр юмшүү

antalya rent a car