antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 21, 2011 Comments are off

Монгол төрийн Молиго-Очир

нийтлэсэн Admin

Монгол хэлний үгийн санд “Молигодох” гэж нэг үг бий. Сайн үг лав биш.

 Уугуул монгол үг юм шиг байгаа юм. Хятад, Түвд хавьцаа л лав ийм язгууртай үг байхгүй биз. Харин орчин цагт Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав гуайн “Гарьд магнай” кинонд Молиго Очир гэж нэг сайн хуурч, залиллан барилддаг бөхийн дүр гардаг даа. Тээр жилд жижиг А.Сүхбат аварга, Г.Өсөхбаярыг молигдоод /монгол бөхийн онолоор ам мэх гэсэн байх, аа/ нэг сайн тийрүүлж билээ. Миний мохоо ухаанаар бол нэг молигдсон ухаантай юм уу даа? Үгүй бол энэ “залилан” гэдэг хууль эрх зүйн холбогдолтой үгийн хууль эрхзүйн холбогдолгүй утга нь “молигдолт” байхыг үгүйсгэхгүй. Харин тэр киноны баатар маань жаахан л молигдож барилддаг болохоос биш шударга эр байдаг юм. Гэтэл өнөөдрийн Монгол төрд даанч олон ”МОЛИГО”-ууд шургалчихжээ. Сонгуульд Молиго-дорж, Молиго-болд, Молиго-самбуу, Молиго-баатарууд угсраа мэхийг уралдуулан молигдож байж гарч ирэв. Тэдний нэг нь мэдээж манай Молиго-Очир байж таараа. Уг нь эцэг, эхээс хайрласан нэр нь Д.Дамба-Очир л доо… “Тунгалаг тамир” кино “Энэ хүнийг Эрдэнэ гэдэг” гэж эхэлдэг шиг энэ хүнийг Д.Дамба-Очир гэдэг.
Даан ч тэр хэлсэн ярьсан, хийсэн үйлдэл бүхнээрээ МОНГОЛ ТӨРИЙН Молиго-Очир нэрийг хүртэхээс өөр гарцгүй болжээ. Хамгийн сүүлд л гэхэд Оюутолгойн гэрээнээс болж, Засгийн газрыг далаар нь нам тавина хэмээн амлаад байсан өнөөх сүржин амлалтаа хямдхан худалдчихжээ. Өнөө цагийн “Шударга 20”-ын нэгэнд багтаж байснаа хуучин арга барилаараа энэ удаад мөн л бусдыгаа молигодчихлоо. Шударга 20-д шургалсан нь ердөө л ашиг хонжоо хайсан хэрэг байснаас Монгол орны хувь заяа, ирээдүйн төлөө эмзэглэсэн хэрэг байсангүй. Одоогийн МОНГОЛ ТӨРИЙН молигууд бүгд л би боллоо бол бусад нь хамаагүй гэсэн хэтэрхий аминчхан хүслээр хоорондоо тун адилхан. Эсвэл яаж их ашиг олох вэ? гэсэн улайрсан байдлаараа ижилхэн. Сураг сонсох нь ээ манай Молиго-Очир 46 сая төгрөгөөр замын тендер аваад л нөхдөөсөө нүүр бууруулжээ. Яасан ч молигдож ханадаггүй сэтгэл вэ? Хэдэн жилийн өмнөөс Төв аймгийн Эрдэнэсант, Лүнгийн чиглэлийн замыг тавиад л байдаг, дуусдаггүй ээ. Нэг хуулаад л дахиж тавиад л замын хажуугаар тэнгэрт тулсан саарал тоос. Энэ дүр зургийг баруун тийшээ баяр наадам, алба ажил, амралт зугаалгаар явсан хүн бүхэн л мэднэ. Яаж молигдуулсанаа л харин мэдэхгүй. Ядахад тэр зам нь гурван хуруу хүрэхтээ үгүйтэй зузаан байсан гэж байгаа. Гэтэл тийм байдалтай зам тавьсан ийм молигодогчид зориг гарган дахиад замын тендер өгсөн хүн нь мэдээж, ноён Ерөнхий сайд Сү.Батболд. Сайд маань улс төрийн муу аргад уль суурьтай суралцаж байгаа нэгэн. Тун саяхан “Шударга 20”-ыг хүлээн авч уулзахдаа баахан будилаан хутгалж, өвөр түрий рүү нь мөнгө, тендер гэх мэтийг чихсэн тухай нөхөд нь ч өгүүлж байна.
Яасан ч баян засаг вэ? Манай Молиго-Очир мэдээж энэ боломжийг хулгана гэтсэн муур шиг хүлээж байсан биз. Шууд л шүүрээд авах нь тэр. Юун Эх орны ирээдүй, ард олны хувь заяа. Би л тендертэй болж байхад. Би л “молигдож “ чадаж байхад.
Харин Сү.Батболдын энэ үйлдэл Засгийн газрыг замхаруулахыг завдаж буй 20 гишүүнийг ёстой л хэн нь хэн бэ? гэдгийг шүүж өгч байгаа бололтой. Зарим нь их мөнгөний сураг дуулаад ацан шалаанд орж, байхад манай Молиго-Очир тэргүүтэй ганц нэг нь өгөөшинд нь аль хэдийнэ орчихсон дуулдлаа. Гэхдээ Засгийн газрын тэргүүний энэ ажиллагаа улс төрийн хүрээнийхний ярихаар нууц зөвлөгч ноён С.Баяр ахынх нь төлөвлөгөө мөн л дөө. Нэг үгээр түүнд яаж тоглохыг нь зааж өгсөн ч байж магад. Бодвол эхний ээлжинд зүгээр дагаж салбаганаад байгааг нь мөнгө ба тендер гэдэг шидэт саваагаараа намна гэсэн байлгүй. Харин тэр шидэт саваанд хамгийн түрүүнд өртсөн нь мэдээж Монгол төрийн Молиго-Очир.
Тэрбээр анхнаасаа ард түмнээ сонгуулиар молигодохын зэрэгцээ зам гэж там тавьж өгөөд ч сэтгэл нь ханасангүй дахин 46 саяар “там” барих ажилдаа орох нь ойлгомжтой болов. Мөн түүний олон молигын нэгийн тухай хэсэг шуугидаг байв. Нэгэн компаниар өндөр хүчдэл тавих ажил хийлгээд хятадаас баахан төмөр шон оруулж ирсэн нь шаардлага хангахгүй болж таарсан гэнэ лээ. Тэгэхээр гүйцэтгэгч компани нь өөрийн хөрөнгөөр ажлаа дуусгасан чинь мань эр мөнгийг нь өгөхгүй луу унжсан гэж байгаа. Энэ бол захын явдал, замын яриа шүү дээ?
Уг нь Молиго-Очир эд нараас арай олигтойхон толгой, эх оронч гишүүдтэй нийлсэн бол байдал арай л өөр байсан нь тодорхой. Түүнд боломж лав олдохгүй байсан. Хаана хялбар боломж гарна тэнд манай Молиго-Очир үнэнч шударгын молиго дүр харуулан зогсож байх юм. Тэгээд ч монгол төрийн шударга эрс эднээр дуусч байж ч болох л юм. Яагаав, Куперийн бичсэн “Сүүлчийн могикан” гэдэг шиг…
Д.Ганбаатар
asunewsmn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car