antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 21, 2011 Comments are off

Нэрэлхээд нэрээ идсэн “Фортуна” Н.Батбаяр ба түүний нөхөд

нийтлэсэн Admin

Засгийн газрыг огцруулахаар УИХ-ын  9 гишүүн нэгдэж гарын үсэг зуржээ. Уг нь тэд 20 –иулаа байв. 

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг  засч сайжруулах ёстой гэсэн шаардлагыг анх тэд тавьж байлаа. Шаардлага нь байж болох ч  өвөрлөсөн зорилго, чиглэсэн зам нь буруу байсныг тэдний 11 нь ойлгожээ. Уг шаардлагын ард давхар сонирхол байгааг зарим нь замын дундаас мэдсэн учир Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурахаас татгалзсан байна. Харин тэднээс ес нь нэгэн бичиг үйлдэж, түүнийгээ “ Засгийн газрыг огцруулах” хэмээн нэрлэж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, дэд дарга Г.Батхүү, Н.Энхболд нарт өргөн барих гэсэн боловч хүлээж авах боломжгүй гэсэн хариу сонслоо.

Монгол улсын Үндсэн хуульд зааснаар есөн гишүүн Засгийн газрыг огцруулах хуулийн боломжгүй ажээ. Хуульд зааснаар дор хаяж 19 гишүүн Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурвал УИХ-аар хэлэлцэх ёстой. Гэвч есөөс өөр гишүүн шаардлагыг дэмжээгүй учир “ Ичсэн хүн хүн алах” –ын үлгэрээр Фортуна хэмээх Н.Батбаяр л ганц хуудас барин УИХ-ын танхимаар баахан гүйлээ.

Албан ёсны бичиг баримтыг өргөн барих, хүлээн авах наад захын журам дэгийг зөрчсөн, хуулиас гадуур энэ үйлдэл нь “ Фортуна”-г өөрийг нь “алав” бололтой.  Үндсэн хуулийн дөчин гуравдугаар зүйлийн 4-т “ УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Засгийн газрыг огцруулах тухай саналыг албан ёсоор тавибал УИХ хэлэлцэн шийдвэрлэнэ” гэж байдгийг тэд мэдэж байсан ч нэгэнт тавьсан сумныхаа араас гүйгээд гүйцэхгүй, гэхдээ харваснаа нуухгүй гэсэн нэг муу нэрэлхүү зангийнх нь үүдэл Н.Батбаяраар дамжин илрэв ээ. Тэдгээр “ нэрэлхээд нэрээ идэхийг шахсан” хүмүүс бол Д.Балдан-Очир, Б.Бат-Эрдэнэ, Н.Батбаяр, Ц.Батбаяр, Д.Ганхуяг, Ц.Даваасүрэн, Ц.Шинэбаяр, С.Эрдэнэ, З.Энхболд нар аж. АН-ынхан болон юуны ч билээ гишүүн Ц.Шинэбаяр нарыг ойлгож болох юм аа бас.

Намын дарга, Ерөнхий сайдынхаа өөдөөс сөрсөн МАН-ынхныг юу гэж ч ойлгомоор юм бэ дээ. Уг нь УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин  бүлгийн дотор ямарваа нэг асуудал гарвал эхлээд бүлгээрээ хэлэлцэж байж шийдвэр гаргана гэж сэтгүүлчдэд мэдээлсэн санагдана. Эх оронч , иргэний эрхийг хамгаалагч, шударга ёс зүйтэй, гэх мэт тэдний хүссэн нүүр царайг өөрөөс нь өөр хэн ч олж харахгүй байгааг, бусдад хөтлөгдөн будаа тээж яваагаа эрхбиш нэг ойлгосон байгаа даа тэд.  Бас энэ үйл явдалтай давхцан  “Фортуна” Н.Батбаярын эрхэлдэг компани өрөнд орсон гэнэ, шархаа нөхөх гээд ийн шантааж хийж яваа сураг ч чих дэлсэх юм.

Б.Үлэмж


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car