antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 21, 2011 Comments are off

Компаниуд 2.3 тэрбумаар халтуур хийжээ

нийтлэсэн Admin

Сүүлийн 20 жил Монголд нэг ч төрөх эмнэлэг баригдаагүй. Гэтэл  13 шорон шинээр  баригдсан байгаа юм. Бүр тав зургаан давхартай урьдчилсан хорих төв энэ онд ашиглалтад орсон.  Тэгээд хоригдлуу­даа тусгай машинаар нүүлгэж, тохитой байранд нь тухлуулсан. Шинэ хорихынх нь дээвэр дээр нисдэг тэрэг буух талбай хүртэл гаргасан юм гэсэн. Гэтэл төрөх газарт түргэний машин орох зам ч хавчигдмал. Эндээс харахад Монголын төр шинэ иргэнд хандуулах анхаарал хамгийн сул байгаагийн шинж ч юм уу даа. Нийслэл ердөө гуравхан төрөх эмнэлэгтэй. Нэг нь ч стандартын шаардлага бүрэн хангаагүй. Нэгдүгээр амаржих газарт л гэхэд энэ онд  2.3 тэрбум төгрөгөөр хагас дутуу засвар хийж. Засварыг гүйцэтгэсэн компани нь хугацаа богино гэдэг нэрийдлээр халтуурдсан. II амаржих газрын байр 1950-иад оных. Багахан газар хөдлөлт болоход нурж унах аюултай гэдгийг мэргэжлийн байгууллага тогтоосон.

III  амаржих газарт төрөх ор хүрэлцээгүй, байр нь шинэ төрж буй иргэнд байтугай шорон байхад ч гологдохоор. Эрх биш дотор нь байгаа эмч мэргэжилтнүүд санаа тавьдгийнх будаг нааж муухайг нь далдлахаас хэтэрдэггүй. Энэ мэтээр тоочоод байвал эрүүл, аюулгүй орчинтой төрөх эмнэлэг нийслэлд ганц ч байхгүй. Тийм байтал төрөөс мөнгө төгрөг өгөөд засвар үйлчилгээ хийлгэлээ ч шаардлага хангасан нь үгүй. Тод жишээ нь I амаржих газар. Өнгөрсөн жил  тус эмнэлгийн орчин эрүүл ахуйн шаардлага хангаагүйгээс болж хүйн халдвар гарсан. Түүний үр дүнд тус амаржих газарт  Засгийн газраас 2.3 тэрбум төгрөг төсөвлөж засвар хийлгэсэн. Түүнд нь хоёрдугаар сараас хойш Нийслэлийн аудитын газар хэд хэдэн удаа шалгалт хийсэн аж.  Шалгалт бүрээр зөрчил илэрч байжээ.  Өнгөрсөн есдүгээр сард  НИТХ-ын даалгавраар шалгалт хийхэд тус амаржих газрын дээврээс нь ус гоождог, мөөгөнцөр нь арилаагүй, тасаг бүрийн хаалганы нугас, бариул эвдэрхий, плитан шалнууд нь ховхорсон зэрэг зөрчил илэрчээ. “Болгоомжил хаалга салж унах аюултай” гэсэн бичиг нэлээд хэдэн тасгийн хаалганд наасан байсан аж.  Хүчтэйхэн татвал салаад унах аюултай учраас л тэгсэн байж таарна. Энэ бол шалгалтаар илэрсэн дүр зураг.  Тус амаржих газрын барилга стандартын шаардлага хангадаггүй, засвар хийсэн ч тордлого авахаа байсан учир шинэ байр дэргэд нь барьж байгаа билээ.

Бид шалгалт хийсэн Нийслэлийн аудитийн газрын ахлах мэргэжилтэн Б.Баасандорж болон  I амаржих газрын Аж ахуй эрхэлсэн орлогч дарга О.Батдаваа нартай уулзсан юм.

Б.Баасандорж: 2.3 тэрбум төгрөгөөр чанаргүй засвар хийсэн

-I амаржих газрын засварын ажилд танайхан шалгалт хийсэн. Чанарын шаардлага хангасан байна уу?

-Өмнө шалгалтаар гарсан зөрчлийг арилгасан байна уу, мөн засварын ажилд зарцуулсан хөрөнгө оруулалт, шинээр нийлүүлсэн тоног төхөөрөмжийн хяналтад шалгалт хийлээ. Тус амаржих газарт энэ жил Засгийн газраас 2,3 тэрбум,  Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 17,6  сая төгрөг зарцуулсан. Гэтэл шалгалтаар чанарын шаардлага хангаагүй зүйл олон илэрсэн.

-Юу нь чанарын шаардлага хангаагүй юм бэ?

-Дээврийн засвар гэхэд хэсэг  газраар ус гоождог нь хэвээрээ байна. Үүнээс үүдэн хоёр ч тасагт мөөгөнцөр үүссэн.  “Хугацаа бага байсан учраас ийм зүйл боллоо” гэж  засвар хийсэн компанийнхан өөрсдийгөө хамгаалдаг.

-Хаанаас хяналт тавьж, хэн хариуцлага хүлээх вэ?

-Шалгалтаар илэрсэн зөрчлийг  өөрсдийнх нь хөрөнгөөр засч янзлуулна. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар тус эмнэлэгт засвар үйлчилгээ явуулах таван  компанийг тендерээр сонгон шалгаруулсан. Тийм учраас тэд хяналт тавих ёстой. Гэтэл хяналтын инженерүүд нь хяналт тавиагүйгээс болоод олон зөрчил гарсан юм.

-Өөр ямар зөрчлүүд илэрсэн бэ?

-Будаг шохойны ажил дутуу хийсэн. Сантехникийн холбогчоос ус алдсан. Чанаргүй материалаар засвар хийсэн гээд тоочих юм бол олон зөрчил илэрсэн. Эмнэлгийн захиргаа байдаг байранд цонхны тавцангийн будаг хуурч унаснаас аваад олон жижиг гэхээргүй зөрчил илэрсэн. Түүнийг энэ сард дахин шалгахад хэвээрээ байсан.

-Яг одоо тухайн барилгад мөөгөнцөртэй тасаг бий юу?

-Өнгөрсөн сарын сүүлээр очиход байсан. Бид яаралтай засвар хийх шаардлага өгсөн.

-Танай шалгалтаар хөрөнгө оруулалтыг хэр их үр дүнтэй зарцуулсан байна?

-Зарим ажилд нь чанарын шаардлага хангаагүй гэсэн дүгнэлт гаргасан. Мөн  улсын төсвөөр тус амаржих газар нийлүүлсэн тоног төхөөрөмжид шалгалт хийсэн. Гэтэл нийлүүлсэн тоног төхөөрөмжийн эд анги дутуу  байсан зөрчилд илэрсэн. Нийтдээ 80 гаруй сая төгрөгийн техник эд анги нь дутуугаас болоод ашиглагдахгүй хоёр жил болсон байсан.

-Одоо ашиглаж байгаа болов уу?

-Бид Эрүүл мэндийн яаманд бичиг хүргүүсэн.  Тухайн тоног төхөөрөмжийг тэд нийлүүлсэн болохоор тэр. Одоо  ашиглаж байгаа байх.

-Яагаад эд анги дутуу тоног төхөөрөмж худалдаж авсан юм бол?

-Нийслэлийн эрүүл мэндийн газрын хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн үүн дээр хариуцлагагүй ажилласан байгаа юм. Тухайн үед ямар эд анги дутуу байна гэдгийг бүртгэж аваагүй байхгүй юу. Эндээс харахад эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт үр ашиггүй л байгаа харагдаж байна.

-Чанаргүй материал зас­варт ашигласанг юунаас тогтоосон юм бэ?

-Хаалганы нугас бариул эвдэрчихсэн. Биднийг очиход “Анхаар болгоомжтой бай” гэсэн бичиг наачихсан байсан. Төрөх эмнэлэгт тийм бичиг гаргах ёсгүй. Бид бүгдийг нь солиулсан.  Гэхдээ одоо гайгүй болсон байх.

-Шаардлага хангасан төрөх газар нийслэлд алга гэх юм. Дахиад халдварт өвчин гарахгүй гэсэн баталгаа алга байна шүү дээ?

-Тэглээ гээд үйл ажиллагааг зогсоолтой биш. Маш яаралтай төрөх эмнэлэг нэмж барих шаардлагатай байна. Гэхдээ амаржих газрын эмч, удирдлага нар  сайн ажиллаж байгаа шүү.

 О.Батдаваа: Эмнэлэгт мөөгөнцөр үүссэн нь үнэн

-Танай эмнэлэгт хийсэн барилга засварын чанар ямар болсон бол?

-Гуравхан сарын дотор хийсэн шүү дээ. Богино хугацаанд хийсэн учраас янз бүрийн дутуу дулимаг юм гарч ирсэн л байх. Би энэ ажилд ороод удаагүй байгаа учраас сайн мэдэхгүй. Намайг ажил авахад засварын ажил дууссан байсан.

-Гэхдээ аж ахуйн дарга юм чинь чанарыг нь харж л байгаа биз дээ?

-Шалгана. Наад захын хаалганы нугас, бариул гэхэд хамгийн чанар муутай зүйлээр хийсэн байгаа юм.

-Эд анги нь дутуу байсан учраас гурван шинэ аппратыг хоёр жил ашиглааагүй байсан гэсэн. Юуны амппрад байсан бэ?

-Амьсгалын аппрад байсан. Нийлүүлэлт анх хийхдээ эд ангийг нь дутуу авчихсан юм билээ.

-Нэг нь хэдэн төгрөг вэ. Ашиглаж байгаа юу?

-30 сая төгрөг. Ашиглаж байгаа. Дутуу эд анги нь Монголд байхгүй учраас ашиглахгүй удсан юм билээ.

-Мөөгөнцөртэй өрөө байгаа талаар аудитын газар дүгнэлт гаргасан байна билээ. Үнэхээр тийм зүйл бий юу?

-Агааржуулалт муутайгаас болоод подвалийн өрөөнд мөөгөнцөр үүссэн. Ер нь агааржуулалтын хүчин чадал хүрэлцээгүй байфгаа.

-Хоёр давхарт мөөгөнцөр үүссэн юм биш үү?

-Дээврээ нимгэн тавьсан учраас цан цохисон байж магадгүй. Мөөгөнцөр бол жижигхэн чийгнээс л үүсдэг шүү дээ.

-Дээврээс дусаал гоожсон юм биш үү?

-Цан цохьсон ус хайлж гоожсон юм. Түүнээс дусаал гоожсон зүйл байхгүй.

Ямартай ч Нэгдүгээр амаржих газар 2,3 тэрбум төгрөгөөр  сайн засвар хийж чадаагүй  нь тодорхой харагдаж байна.   Уг амаржих газар мөөгөнцөр үүссэн гэдгийг хоёр эх сурвалж хоеулаа хэлж байсан юм.

Л.Цэрэн

Зохиогчийн эрх: “Өдрийн шуудан” сонин.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car