antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 24, 2012 22 comments

УИХ-ын гишүүн Б.Наранхүү: Миний хөвгүүд хүнтэй суухад “Аав нь бага насны охид худалддаг байсан” гэгдэхийг би хүсэхгүй

нийтлэсэн Admin

УИХ-д шинээр орж ирсэн, олны анхаарлыг сайнтай саартай нь татдаг Мон-Уран-ын тодотголт Б.Наранхүү шүүхийн танхимд “зочлов”. Төрийн түшээ болсноосоо хойш хэвлэлийнхний дуранд ийнхүү өөрийн биеэр мэдэгдэл хийсэн нь учиртай. Хоёр жил шахам бага насны охидыг худалдсан гэх хэрэгт нэр холбогдсон тэрбээр нэр төрөө сэргээлгэхээр тэрбумаар нь нэхэмжилж олны нүдийг орой дээр нь гаргаж байв. Банк дампууруулсан, алдарт шарга азаргаа ломбарданд тавьсан, Канадын хилээр даваад гүйхэд нь манай тагнуулынхан араас нь хараад үлдсэн гэхчилэн олон дуулианыг Б.Наранхүү таг чиг өнгөрүүлж ирсэн нь гуйвалтгүй үнэн. Түүний нэр төрийг анхан шатны шүүх сэргээх шийдвэр гаргасны дараа ийнхүү ярилцлаа.

Сэтгүүлчид холбогдох хэрэг шүүхээр хоёр жил орчим явж байна. Та өмнө нь яагаад шүүх хуралд өөрөө оролцдоггүй, өмгөөлөгчөө явуулдаг байсан юм бэ?

-Би амьдралдаа анх удаа шүүх хуралд орж үзлээ. Гэхдээ ганц тэр сэтгүүлчийг буруутгахын тулд ингээгүй юм шүү. Мянган худлыг нэг үнэн дийлдэг гэсэн үг бий. Хэвлэн нийтлэх эрх чөлөөг сэтгүүлчид зөвөөр ашиглах ёстой. Хүн буруу зүйл хийсэн бол шударгаар уучлал гуйж сурах хэрэгтэй. Худлаа биччихээд дахиад худал яваад байвал бүр хулгайч болдог. Би хувьдаа хэвлэн нийтлэх эрх чөлөө Монголд алдагдсан гэж боддог. Хэвлэл, мэдээллийн байгууллагууд хувийн шинжтэй байгууллагуудад очсон байна. Хэвлэл мэдээллийн байгууллагыг хэн нэгнийг гутаан доромжлоход буруугаар битгий ашиглаасай. Харин Монголоо гоё, том болгох, хөгжүүлэх, сайн сайхан, эрүүл болгохын тулд үнэний талд байгаасай гэж боддог. Тиймээс үнэний төлөө энд ирсэн.

-Таныг өнгөрсөн жил “Зарга хөөгөөд явж байх завгүй” гээд шүүх хуралд очдоггүй байсан гэх яриа бий. УИХ-ын гишүүн болсон учраас өөрөө шүүх хуралд оролцъё гэж шийдэв үү?

-Энэ удаад шүүгч “Та заавал шүүх хурапд оролцож үнэнийг хэлээч” гэсэн хүсэлт тавьсан учраас ирсэн. Шүүхээс дуудсан тохиолдолд өөрөө оролцох учиртай юм байна. Үүргээ биелүүлээд шүүх хуралд оролцлоо. Өмнө нь зөвхөн шүүгдэгч намайг оролцуулах хүсэлт гаргаж байсан. Өмнөх шүүх хурлын үеэр би гадаадад байсан. Бизнес хийх чинь өөр шүү дээ. Өдөр, шөнөгүй гадагшаа явж, ирж байдаг. Харин өнөөдөр бид Монгол Улсын нүүр царай болж яваа. УИХ-ын гишүүн бага насны охидыг зараад явдаг гэсэн худал мэдээллийг залруулах үүрэгтэй гэж бодож байна. Үнэхээр охидыг зарчихсан бол зохих ялаа аваад явна биз дээ.

-Шүүх хуралд ямар байр суурьтай оролцов?

-Ганцхан байр суурьтай байсан. Үнэнийг хэлээсэй л гэж хүссэн.

-Шүүхийн шийдвэрт сэтгэл хангалуун байна уу?

-Зүйл ангиараа баривчлах, торгох ялтай юм байна. Хамгийн бага шийтгэл оноож өгөөч гэсэн хүсэлтийн дагуу торгуулийн ял оноосон байх. Залуу хүн алдаан дээрээ ухаараад үнэнийг бичдэг болбол маш сайн хэрэг. Ертөнцөд хамгийн аюултай зүйл гэвэл үнэнийг гуйвуулсан худал гэсэн үг бий.  Шүүгч сэтгүүлчид торгуулийн ял оноолоо. Цалингийн доод хэмжээг хэд дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэнэ гэчихэв дээ мөнгөний тоог нь анзаарсангүй.
-Улстөрчдийг хардах, янз бүрээр хэлж, бичих тохиолдол байдаг. Та уужим байж энэ асуудлыг орхичихож болоогүй юм уу?

-Надаас ганц удаа ч уучлал гуйгаагүй. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бичсэн зүйлээ үнэн мэтээр олон нийтэд ойлгуулж явлаа. “Сэтгүүлч цагаадлаа”, “Сэтгүүлч яллаа” гэх зэрэг мэдээллииг олон нийтэд цацлаа шүү дээ. Энэ нь өөрөө маш их хор хохиролтой. Би мянга гаруй удаа сониноор муу, сайнаа хэлүүлж явсан юм билээ. Янз бүрээр гүтгүүлж л байсан. Гэхдээ энэ удаагийнх арай хэрээс хэтэрсэн гүтгэлэг болсон. Эмэгтэй хүн сонсоход, гадаад улсад сонсогдоход гутамшигтай муухай асуудлаар гүтгэж доромжилсон нь арай л хэтэрсэн зүйл.
-Та одоо бизнесмен биш УИХ-ын гишүүн хүн. Нэгэнт тэр мэдээлэл нь худал, худал гэдгийг таны ойр дотныхон мэдэж байгаа бол чихнийхээ хажуугаар өнгөрөөчихөж болохгүй гэж үү. Эр хүний гүндүүгүй зан, улстөрчийн ноён нуруу гаргаад ч гэдэг юм уу?

-Би мянга гаруй муу, сайнаар бичүүлчихээд гомдоллож үзээгүй гэсэн шүү дээ. Энэ удаагийнхыг зөвхөн би биш сэтгүүлчид ч ярих хэрэгтэй. Ийм байдлаар Монголын сэтгүүлзүйг ийм байдлаар явуулж болохгүй гэдэгтэй санал нийлэх байх. Эрүүл ухаанаар бодоход ч ойлгомжтой зүйл. Банк дампууруулчихлаа, хүн алчихлаа, худал хэлдэг, хулгай хийдэг, шарга азарга нь арын хаалгаар түрүүлдэг, азаргаа ломбардад тавьчихсан гэх зэргээр гүтгэхийг тэвчдэг, тоодоггүй байсан. Харин энэ удаагийх бол өөр асуудал. Ганцхан миний хувь заяатай холбоотой асуудал байсан бол нэг их тоохгүй байсан. Би гурван хүүтэй хүн. Тэд маань хүнтэй сууна. Тэр үед “Аав нь бага насны охидыг худалддаг байсан” гэвэл яах вэ. Миний гэр бүл цаашлаад Монгол Улсын хувь заяатай холбоотой асуудал болж хувирна. Монголын УИХ-ын гишүүн бага насны охидыг 500 ам.доллараар зараад явж байдаг гэж дэлхий нийт ойлговол яах вэ. Энэ бүхнийг засч залруулахын тулд шүүхээр үнэнийг тогтоолгохоос аргагүй. Өөрийн чинь хэлснээр би “Мон-Уран” компанийн захирал биш УИХ- ын гишүүн. Тийм байх тусмаа монголчуудын төлөөлөл болж байгаа учраас дэлхий нийтэд төрсөн буруу ойлголтыг өөрчилж   залруулах ёстой. Сайтуудад ороод хараарай. Англи хэлээр бичсэн мэдээлэл дээр ‘Наранхүү 500 ам.доллараар охин зардаг” гээд байж байгаа. Үүнийг та нар ч гэсэн залруулах хэрэгтэй.

-Бага насны охидыг уруу татсан хэрэгт Наранхүү гэдэг хүн холбоотой. Тэр үед чухам аль Наранхүү вэ гэдэг нь тодорхойгүй байсан. Энэ мэдээллийг нийгэмд хүргэснээрээ сэтгүүлч үүргээ гүйцэтгэсэн. Түүнээс таныг гүтгэх зорилго байгаагүй гэдгээ хэлдэг шүү дээ. Сэтгүүлчтэй уулзсан уу?

-Уулзаж сайн зөвлөгөө өгсөн. Харахад нүдэнд дулаахан бүсгүй байна лээ. Яагаад ийм зүйл хийчихэв дээ гэж харамсаад сууж байлаа. Буруу зүйл хийсэн бол хүлээх, уучлал гуйх чадвартай байх ёстой гэдгийг зөвлөсөн. Сая хурлын үеэр шүүгч “Өөрөө уучлал гуйх уу” гэж асуухад тэр сэтгүүлч “Үүнд хариулахгүй” гэж байна    лээ.Тэгэхээр санаатайгаар хийсэн ажил болов уу. Сэтгүүлчид би “Зохих хэмжээний шийтгэл амсчих. Хожмын өдөр сэтгэл чинь ариун болно. Буруу үйлийг цайруулж байж сайн сайханд хүрдэг. Тэгэхгүйгээ муу аргаар буруу зүйлийг өөгшүүлээд, сэтгэлдээ хоногшуулаад явбал насан туршдаа харамсч, илүү хүнд шийтгүүлдэг. Тиймээс өнөөдөр     тодорхой хэмжээнд шийтгүүлэх нь алсдаа өөрт чинь хэрэгтэй. Би буруу зүйлээ цайруулчихсан. Одоо зөв замаар явах ёстой гэж зөв гарцаа олох ёстой гэдгийг л хэлсэн. Ингэж ч ойлгож байгаа.
-Уучлал гуйсан бол заавал цагдаа, шүүхээр явах байсан уу?

-Хоёр жил үнэн юм шиг бичиж, хэлж явлаа. Муу зүйлийг сайнаар дардаггүй л байхгүй юу. Муу үйлийнхээ үрийг цэвэрлэж байж сайн сайхныг бодох хэрэгтэй. Буруу зүйл хийсэн л бол зохих ёсны шийтгэл хүртэх нь хорвоогийн жам.
-Таныг бас охидыг уруу татсам гэх Г.Наранхүүтэй танил гэх мэдээлэл гарсан.

-Мэдээллийн асар өргөн эрин зуунд амьдарч байгаагийн сул тал байх. Хэлсэн үг бүрийн хойноос хөөцөлдөөд явбал бидний нас ч хүрэхгүй. Үнэнийг тогтоодог хууль, хяналтын байгууллага бий. Би тэр залууг танихгүй. Тэр залуу өмгөөлөгчөөрөө дамжуулж надаас уучлал хүссэн.
-Юу гэж?

-’’Уучлаарай, Гэхдээ би энэ бүхнийг санаачлаагүй шүү” гэж уучлал гуйсан.

-”Мон-Уран” компани газар, мөнгө санхүүтэй холбоотой хэл аманд өртөх нь их. Зарга ч их гардаг. Өөрт чинь холбогдсон зарга бүхэнд «өмгөөлөгчөө л явуулдаг байсан уу?

-Газрын ч юм уу маргаан өрөөсөө гарч байгаагүй. Үлгэр домог шиг л юм ярьдаг. Намайг Канадын хил рүү гараад гүйж байхад тусгай алба араас нь хараад хоцорлоо гэж хүртэл ярьдаг.

-“Анод”-ын гэх хэрэгт та холбогдсон. Энэ хэрэг шүүхэд ирчихсэн байгаа байх?

-”Анод” банкнаас би зээл авсан. Бас төлөөс дуусгачихсан. Үүнийг шүүх албан ёсоор тогтоосон учраас УИХ- д өрсөлдөх эрх өгсөн. Тэр банк дамлуурсан л байгаа байх. Үүнд нэг их ач холбогдол өгдөггүй. Ер нь өнөөдөр ганц бизнес хийдэг Наранхүү биш дундговийнхны эрх ашиг байна. Тиймээ”, зөв зүйтэй талаас нь шүүхээр явж асуудлыг шийдүүлж байх ёстой байх. Намайг “Анод” банкийг дамлууруулсан гэж маш олон сонин бичсэн. Үүнийг ч шүүхэд өгч нэг мөр шийдүүлье гэж бодож байна. “Анод” банкийг хөгжиж, дэвшихэд нь би онцгой хувь нэмэр оруулсан гэж боддог. Өнөөдөр нэг мөнгөний ч өр байхгүй.

-”Анод”-той холбож бичсэн бүх сэтгүүлчийг шүүхэд өгөх юм уу?

-Энэ асуудлыг шүүхээр эцэслэх шаардпагатай.Нэг банкийг дампууруулсан уу, үгүй юү гэдгийг тогтоолгоно.

-Үүнийг улстөрч болоод эхний ээлжинд сэтгүүлчидтэй “дайн” зарлаж байна гэж ойлгож болох уу?

-Дайн биш. Нийлээд зөв зүйлийг нийгэмд таниулах гэж хэвлэл мэдээллийн хэрэгсэл байдаг. Заавал ялж дийлэх гэж шүүхэд өгөөд байгаа юм биш. Зөв зам руугаа орж, үнэн мэдээлэл өгөөсэй, битгий монголчуудаа хуураасай гэдэг утгаар явж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Өөрийн чинь талаар гарсан бүх мэдээллийн үнэн, мөнийг тогтоолгох гэсээр УИХ-д ард түмнээ төлөөлөх ажил цалгардах бишүү?

-Тэр нэг их хэцүү биш. Ажил хийх огтхон ч хэцүү биш шүү дээ. Оюун ухаанаараа л хийчихдэг. Том байшин барилаа гэхэд би ганцаараа шавар зуураад суухгүй, Ер нь тодорхой хэмжээгээр үнэнийг гаргах хэрэгтэй. Бидний нэгийг шүүхээр оруулаад ял өгчихлөө гэж сэтгүүлчид битгий эмзэглэ. Харин ч зөв зүйтэй асуудал боллоо гэхэд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Энэ бол нийгэмд байдаг л зүйл. УИХ-ын ээлжит бус чуулган завсарлачихлаа. Тойргийнхоо сонгогчидтой очиж уулзана. Төлөвлөж байгаа олон ажил байна. Монгол дотроо байлдах биш илүү дэлхий дээр том байхын төлөө явах цаг үе ирсэн. Жишээлбэл, МАН эсвэл өөр нэг нам бидний дайсан биш. Ардчилсан намд дургүй Дундговийн хүн байсан ч монгол хүн гэдгээр нь хайрлах тийм бодлого явуулна.

Эх сурвалж:”Монголын нэг өдөр”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

22 Comments

  • Anonymous (September 24, 2012 7:19:00 pm )

    Zov zov Hiigeegui hergiin tuluu ur udmaa ner turuu tsagaadgah heregtei .Setguulch zugeer l buruugaa huleechihsen Bol olon sayaar torguulahgui baisan daa

  • Anonymous (September 24, 2012 9:33:47 pm )

    zov hund chini her tor gej yum baidgiig hodoonii teneg setguulch nertei maanaguudad meduuleh heregtei

  • Anonymous (September 25, 2012 2:28:46 am )

    Ene setguulch bas teneg yumaa,yagaad baishiigeedl zugeer ongoruulchihej boloogui yumuu geed asuugaad bh yum.buruu hun gutgesen bol hen ch baitugai buruugaa oilgoj zohih hemjeenii hariutslagaa huleeh l heregteishd,Buruu.zuil hiigeegui bol gutguulj bgaa hun yu geed zugeer ongiroigoid bh yum .ner hugarhaar yas hugar gedeg biz dee

  • Anonymous (September 25, 2012 2:54:21 am )

    Ter setguulch barimtan deer undeslej medeelel bichsen bnaleeshdee.Bur mungu avch uulzsan ohiduudni gerchilj bhad..Naranhuu gishuun mini huvguuddee tegj heluulehiig husehgui bga bol biee zuv avch yavj bai!!!Zavaan bugsnii dontoi yumuu?!Setguulch hun yund ashigtai gej ingej or undesgui zohiohovdee yajch bodson..

  • Anonymous (September 25, 2012 3:01:12 am )

    manaih shig munguur buhniig shiidej chadah niigemd ter barimt gerchuudiig uuriihuu tald bolgoj chadnadoo ene erh medeltnuud..tegeed l uuriigee ogt buruugui meteer niigemd itguulj unemshuuleel,unenii tuluu yavj bui humuusiig helmegduuleh ed nart tiim problem bish.

  • Anonymous (September 25, 2012 8:24:26 am )

    chi altantg 3 huudee yu gej tailbarlah ve.uur 1000 bulai baij lbgaa shuu.odoo zasraarai gej husie

  • Anonymous (September 25, 2012 8:38:39 am )

    CHI ODOO YU CH GEED CHAMD ITGEH HUN BHGUI HICHNEEN NARANHUUG AWCHRAAD CH TER BOL GANTSHAN CHI INGEJ YRIH BAISIN BOL UIULDEJ BHDAA BOLDOGGUI BOROO BARIHGUI YASIN HUUHDUUD BAS DONTOI GARUUD GARNA BIZ

  • Anonymous (September 25, 2012 8:42:42 am )

    Tegeed ter zaluugaa nuguu ohiduudtai setguulchidtei uulzuulaach Bas unen um bol Jinhene Naranhuu chini haana bgaen zuragtaar haruulj yl uguuch Chi heden sayig uguud ch naad Naranhuu chini iim hergiig hucheedr huleehgui bailgui

  • Anonymous (September 25, 2012 8:45:27 am )

    Сэтгүүлч нь үхтлээ гуйсэн байна ш дээ. Захиалгаар бичдэг заваан юмнуудаар дүүрч дээ. Худлаа эрх чөлөө гэж хуцсан гарууд

  • Anonymous (September 25, 2012 9:17:29 am )

    ЗА ЗА ОЙЛГОЛОО НАРАНХҮҮ АХАА. ТА Ч ГЭСЭН МОНГОЛЫН ЯЛАНГУЯА УЛААНБААТАРЫН ГАЗРЫГ ЗАРЖ, ХӨГШИН АВГАЙ АЛТАНТАЙ НӨХЦӨЖ ЯВСАН ГЭМ БУРУУГИЙНХАА ТӨЛӨӨ ШИЙТГЭЛЭЭ АМСВАЛ СЭТГЭЛ ЧИНЬ АРИУСАЖ, САЙХАН БОЛНО ДОО. ӨӨРӨӨ ГЭМ ЗЭМГҮЙ АРИУН ЮМ ШИГ ЯМАР АЙМААР ЯРЬЖ БАЙХ ЮМ БЭ? ОВОО БОСГООГҮЙ БОЛ ШААЗГАЙ СУУДАГГҮЙ ЮМ АА. ТА 1000 ГАРУЙ УДАА МУУЛУУЛСАН БОЛ 50-60 ХУВЬ НЬ ҮНЭН ГЭЖ БИ ХУВЬДАА БОДОЖ БАЙНА. ТА БОЛ ЕЭ ЕЭ БӨӨ ВӨӨ Л БАЙНА ЗА.

  • Anonymous (September 25, 2012 9:17:58 am )

    СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХГҮЙ ХААСАН БАЙНА

  • Anonymous (September 25, 2012 9:18:31 am )

    СЭТГЭГДЭЛ БИЧИХ ХЭСЭГ НЬ ХҮРТЭЛ МӨНГӨТЭЙ ХҮНД ҮЙЛЧИЛДЭГ АЙН.

  • Anonymous (September 25, 2012 9:19:07 am )

    ОВОО БОСГООГҮЙ БОЛ ШААЗГАЙ СЭТГҮҮЛ СУУХГҮЙ Ш ДЭЭ.

  • Anonymous (September 25, 2012 6:38:03 pm )

    ,.,

  • Anonymous (September 26, 2012 11:47:59 am )

    Сэтгүүлч оргүй юм бичээгүй, охид нь гэрчилж байснаа сүүлдээ мэдүүлгээсээ буцсан байдаг …… тэгэхлээр оргүй ч юм биш байх . Нөгөө ичсэн хүн яяна гэдэг билээ. Тгээд ч мөнгө байхад өнөөгийн нийгэмд юуг ч хийгээд байгаа биз дээ

  • Anonymous (September 27, 2012 10:48:18 am )

    hhh arai ugui bailgui dee iim bayn hun okin zarna gej yu baidgiin, harin hudaldaj avsan bj boloh yum.deehen bas bossuud taai holbootoi iimerhuu medeelel garaad l baidag baisn daa.

  • Anonymous (September 29, 2012 2:00:29 pm )

    tiishdee iim bayan hun yu gej ohin zaraad suuj baihav dee.

  • Anonymous (September 30, 2012 9:27:52 am )

    ta guai dunjingaravaaraa hulhidaj ard tumnii mungiig huugui hereglehee boliocheeee.

  • Anonymous (October 01, 2012 11:45:00 am )

    Гоё юмооооо

  • Anonymous (October 07, 2012 9:23:23 pm )

    luivarchdiig uls turuus zailuulah heregtei. mongoliin uls turd odoo yaadag boltsiin , ali mungutei ni l gardag boltson…. ta nar ard tumniig doromjilhoo bolitsgoo. duuchin, boh, hugjimchin ntr ner devshij baih shig…. tsaazaar avbal taarna.

  • Anonymous (October 07, 2012 9:24:13 pm )

    ohin zarj bsan ni uneeeeeen. hen ch gerchilne. ichsen hun hun alna gedeg l bolj bhgui yu daaa.

  • Anonymous (October 09, 2012 11:47:34 pm )

    zarah n ch yu um avdag n bol unen bhoo baliar novsh.

antalya rent a car