antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 24, 2012 3 comments

Жеки Чан: Бодит амьдрал дээр биелээгүй мөрөөдөлдөө “Цагдаагийн түүх”, “Согтуу мастер”-аар хүрсэн

нийтлэсэн Admin

Тулааны урлагийн цөөхөн мастеруудын нэг, алдарт жүжигчин Жеки Чан “CBS” телевизийн зочны хойморт уригджээ.

Түүний шинэхэн бүтээл “Chinese Zodiac” удахгүй үзэгчдийн хүртээл болох юм.

-Шинэ киногоо өлгийдөж авсанд баяр хүргэе. 
-Баярлалаа.

-Киноны тань утга санааны талаар яримаар байна. Ховор нандин урлагийн бүтээлийг хулгайлаад, өөр өөрийн улс оронд нь буцааж өгдөг нь их таалагдсан.
-Тийм ээ. Энэ миний санаа байсан. Хоёр хоногийн өмнө л гэхэд 150 мянга гаруй хүн Мона Лизаг Итали руу буцааж аваачмаар байна гэсэн сэтгэгдэл бичсэн байсан. Энэ кинонд энэ тухай л өгүүлээд байгаа юм. Нэг ийм үйл явдал гардаг. Би бол дэлхийн олон орноор хэрж, ховор нандин урлагийн бүтээл, үнэт эдлэл “цуглуулдаг” шилийн сайн хулгайч. Түүнийгээ зараад мөнгө олдог. Гэтэл нэг өдөр нэгэн хүн надад хэрхэн сайн хүн болох талаар заана. Тэгээд л би ухаарч өөрт байгаа бүх үнэт зүйлээ Энэтхэг, Камбож, Вьетнам, Хятад гээд эх оронд нь буцааж тараадаг. Тэгээд л аз жаргалтай төгсөнө дөө.

-Та энэ кинон дээр тулааны урлагийн аюултай үзүүлбэрүүдийг орлон тоглогчгүйгээр хийсэн үү?
-Тийм ээ. Гэхдээ энэ миний хувьд хамгийн сүүлчийн томоохон тулаантай кино шүү гэдгийг үзэгчдэдээ зориуд хэлмээр байна.

-Яаж тэгж болдог юм бэ?
-Залуу минь, би чинь 28-тай биш шүү дээ.

-58-тай байх аа?
-51-тэй.

-Яршиг, бүр 20-той гэчихье л дээ?
-Би үнэндээ үргэлж насаа зарлаад байх дургүй л дээ. Ялангуяа нас ахиж байгаа энэ үед. Гэтэл үзэгчид маань жил бүр л “Баяр хүргэе, Жеки. Чи 57 нас хүрлээ. 58 гээд л” баяр хүргээд байх юм. “Удахгүй 60 хүрлээ” гээд л баяр хүргэх байлгүй.

-Өдий насандаа ийм хөнгөн шингэн байгаа нь байнга дасгал сургуулилт хийдэгтэй холбоотой байх.
-Тийм шүү.

-Таныг бага залууд тань тулааны урлагт сургахын тулд мастерууд нэлээд чанга хатуу гараар ханддаг байсан гэсэн. Харин өнөөдөр энэ арга хэвээр байгаа юу?
-Өмнө нь бол үүрийн таван цагт босгож дасгал хийлгэх, саваагаар цохих бол юу ч биш байсан. Харин одоо багш нь шавиа тэгвэл шууд л шүүхэд хандана шүү дээ.  Тэр ч бүү хэл ээж нь хүүхдээ ганц цохиход бараг шүүхэд ханддаг болчихоод байна. Ялангуяа баруунд үүнийг хэрхэвч зөвшөөрөхгүй. Намайг багад багш маань ямар ч шалтгаангүй алгадах нь хэвийн л үзэгдэл байсан. Багш маш хатуу, бид ч тэр хэрээрээ сахилга баттай, зарчимтай болж хүмүүжсэн. Тиймдээ ч гутлаа тайлах бүртээ зэрэгцүүлэн эмх цэгцтэй тавьж, хувцсаа цэмцийтэл эвхдэг. Зочид буудалд буухдаа ч жаахан ч гэсэн бохирдуулбал хүнийх гэхгүй  тэр дор нь заавал цэвэрлэдэг зуршилтай болчихсон. Гэтэл залуу үе, жишээ нь миний хүү надаас огт өөр. Нэг өрөөсөн гутал нь зочны өрөөнд, нөгөө нь угаалгын өрөөнд байж байх жишээтэй. Оймсоо ерөөсөө өөрөө угаадаггүй болохоор хаана байгааг нь үргэлж асууж сураглаж сууна.

-Тэгвэл та түүнд алганы амт үзүүлэх хэрэгтэй юм байна даа?

-Үгүй шүү. Тэр аягүй бол намайг шүүхэд өгчих ч юм билүү.

-Үгүй байлгүй дээ.

-Магадгүй шүү(инээв). Би ахмад настай хүмүүсийг хараад шууд босч мэхийгээд суудал тавьж өгдөг. Харин хүү бол эсрэгээрээ чихэвч зүүчихээд л “Oh, Yeah” гээд, л сууж байна шүү дээ. Өнөө үеийн залуучуудын олонхи нь ийм болчихсон. Намайг киноны зураг авалттай, ажилтай явж явж гаднаас орж ирэхэд “Хэй, аав. Юу байна даа” гэж мэндлэх жишээтэй. Би чинь аавыгаа гаднаас орж ирэхэд босч мэхийн ёслоод, өмнө нь сөхөрч сууж байгаад цайг нь барьдаг байлаа.

-Таны аав их хатуу хүн байсан байх даа?
-Тийм шүү. Ер эцэг эх чанга хатуу байх нь Хятадын хүүхдээ хүмүүжүүлэх уламжлалт арга барил, соёлын нэг хэсэг байсан шүү дээ. Миний хүүгийн хувьд Америкт боловсрол эзэмшсэн болохоор огт өөр хүмүүжилтэй гэх үү дээ.

-Та хүүгийнхээ талаар нэлээд ярилаа. Аавын тань талаар сонсмоор байна. Таны аав ер нь ямаршуухан хүн бэ?
-Их хатуу хүн байсан гэдгийг хэлсэн. Гэхдээ тэр нэг л өдөр намайг их гайхашруулсан. Би тагнуулч байсан. Чи хоёр ахтай, ээж чинь хоёр эгчтэй гээд л. Би их гайхаад, тэгээд оператораа дуудаж ирүүлж байгаад түүнийг дахиад эхнээс нь яриулж гарсан даа. Тэгээд бичлэг хийчихсэн байгаа.

-Та аавтайгаа хэр ойр дотно байдаг вэ?
-Их ойр дотно шүү.

-Нас ахисан чинь аав, ээж хоёрынхоо хэнтэй нь илүү адилхан болж байгаа вэ?
-Аавтайгаа их адилхан болж байгаа.

-Бас адилхан тагнуулч болж кинонд тоглоод л?
-Тийм ээ. Би тагнуулч болох их дуртай. Тусгай хүчнийх эсвэл нисгэгч болохыг мөрөөддөг байсан. Жүжигчин болсон хойноо ч тийм дүрд тоглох их дуртай байсан. Ер нь мөрөөдөл маань бодит амьдрал дээр биелээгүй болохоор дэлгэцэнд ч болов биелүүлэхээр “Цагдаагийн түүх”, “Согтуу мастер”, “Хажуу хаалганы тагнуулч” зэрэг зохиолоо бичсэн гэхэд болно.

Б.Тамир


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (September 25, 2012 2:27:40 pm )

    NICE ACTOR

  • Anonymous (September 25, 2012 6:02:07 pm )

    butsaagaad jeki chaniig zaluu bolgochih umsan. dahiad l goy goy hund uzuulbertei, uzuushtei, sonirholtoi, hogjiltei tulaantai kinonuudaasaa hiigeesei

  • Anonymous (December 31, 2012 7:26:38 pm )

    unheer mundug goy jujigchin shuu buh kinog ni uzeh durtai urt udaan naslarai

antalya rent a car