Зохиолын дуучдаас залуу бүсгүйн хувьд адармаатай бас ч дуулиантай зам мөрийг элээж яваа нь Г.Эрдэнэтунгалаг. Үзсэн туулсан амьдралаа шингээдэг гэлтэй хамгийн дотортой дуулдаг гэгддэг тэрбээр өдгөө өөрийгөө таньж “олсон”, цоо шинэ төрхөөр манай уншигчидтай мэндчилж байна. Анхны амьдрал нь бүтэлгүйтэн, гоо сайхны хагалгаанд орсноор сохрох аюулд тулж, хүн амины хэрэгт сэжиглэгдэж, “Ганц худаг”-т хүртэл хоригдож үзэхдээ дуучин Г.Эрдэнэтунгалаг үнэнээс няцаж үгнээсээ буцаж яваагүй. Ар араасаа цохилт болж, түүнтэй нүүр тулсан өнгөрсөн амьдралынхаа шалгуур бүрт тэр одоо бол баярладаг. “Магадгүй надаас өөр хүн байсан бол амиа хорлочихсон ч байж магадгүй” гэж дурсах дуучин Г.Эрдэнэтунгалагтай ярилцлаа.
-Эмэгтэй хүний жинхэнэ амьдрал гучин наснаас эхэлдэг гэж үнэн үү? Таньд өөрчлөлт мэдрэгдэж байна уу?
-Би өөрийн тань тавьсан асуулттай зуун хувь санал нийлж байна. Хүний амьдралын 30 нас гэдэг ид хийж бүтээх нас. Үүнээс өмнө аав, ээжийн гараас гарч амьдрал дээр бие хүн болж төлөвшдөг. Яг би хэн бэ? гэдгээрээ цаашаа үргэлжлүүлэн алхдаг. Бид нар юу ч мэдэхгүй гэнэн хүүхдүүд 10 жилээ төгсөөд л оюутан болдог. Үүнтэй адил бас нэг амьдралын мөчлөг эхэлж байна. Амьдралд нухлагдаж, амьдралыг мэдэрч, ямар үед яаж өөрчлөгдөх вэ? гэдгийг биеэрээ мэдэрсэн учраас тэр мэдрэмжээрээ бүх зүйлд хандах хандлага нь өөр болдог. Энэ утгаараа хувь хүнийхээ хувьд нийгэмтэй харьцах хандлага, уран бүтээлчийн хувьд ч, аливаад хандах хандлага эрс өөрчлөгдсөн. Яагаад гэвэл би амьдралаас өөрийгөө олж авсан, бүх зүйлээ өөрийнхөө ирж буй шинэ амьдралд бэхжүүлэх гэж тэмүүлж байгаа бие хүн.
-Зохиолын дуучид дундаас нэлээн тод, дуулиантай амьдарсан эмэгтэй нь таныг гэвэл хүлээн зөвшөөрөх үү? -Би өөрөө сенсаци үүсгэж, олны танил болох юмсан, ингэвэл олон хүний анхаарлыг татах болов уу гэж хэзээ ч бодож байгаагүй. Хийсэн бүтээснээ олонд таниулахсан , миний уран бүтээлийг илүү мэдэрч тэр хэрээрээ надтай хамт байгаасай л гэж хүсдэг. Хүссэн хүсээгүй л миний хувь тавилан юм бол уу? гээд үүнтэй одоо эвлэрчихсэн. Гэхдээ санаа сайхан бол заяа сайн гэдэг. Ний нуугүй хэлэхэд өмнө нь би үзэн ядалт, өшөө авалтаар тархи зүрхээ дүүргэсэн хүн байсан. Одоо бол би уучлал, ухаарлаар аливаа юманд ханддаг болсон учраас санаагаа дагаад миний бодол өөрчлөгдөж, бодлоо дагаад хийж байгаа үйлдлүүд маань хүртэл өөрчлөгдөж үр дүн нь надад мэдрэгдэж байгаа.
-Анхны амьдрал нь бүтэлгүйтлээ, гоо сайхны мэс заслаас хараагүй болох аюулд орсон, мөн Ганц худагт саатуулагдаад гарлаа гэх шуугианууд гарч байсан. Тэр бүхнийг давж туулах амаргүй байсан нь мэдээж?
-Мэдээж хэцүү байсан. Нотлогдоогүй хэрэгт сэжигтэн, гэрчээр татагдаж байцаагдаж, ар гэрийнхэнд нь адлуулаад, найз нөхдийн хувьд үл ойлголцлоос болж заллигч болж хэрэгт холбогдсон. Энэ бүгд бол аливаад өшөө, хорслоор ханддаг өмнөх Эрдэнэтунгалагийн амьдрал байсан. Эцэг, эхийн гараас гараагүй нялх шахуудаа хүүхэд төрүүлээд, нялх биетэй энэ бүгдийг давж гарна гэдэг хэцүү байсан. Гэхдээ энэ хугацаанд хүмүүсийн зан чанар, хэн нь хэн бэ? гэдэг нь үнэхээр танигдсан. Сайн явахад садан мундахгүй гэгчээр муу явахад намайг гэх хүн үнэхээр байгаагүй. Энэ бол амьдралын хууль юм байна гэдгийг үнэхээр хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ намайг харж хандсангүй гэж хүмүүст гомдоллох эрх ч надад байхгүй. Хүн амьдралдаа хэнд ч гомдох ёсгүй юм байна гэдгийг ойлгосон. Хамгийн үнэнч хүмүүс миний гэр бүлийнхэн байсан. Тэр дундаа миний ээж. Хүмүүс намайг элдэв үгээр загнаж, хичнээн цохиж зодож байсан ч миний ээж л миний хажууд чин үнэнчээр байсан. Одоо ч хэвээрээ. Түрүүн нүүрээ будаад толинд хараад сууж байхад одоо уулзах сэтгүүлч ээжийн минь тухай асуугаасай гэж би бодож байсан. Дараа нь би ээжийгээ яаж баярлуулж байлаа гэж бодсон.
Би ердөө хоёрхон удаа л баярлуулсан юм байна гэж бодлоо. Би ээждээ охин нь болж төрсөндөө нэг баярлуулсан, хоёрдахь нь би хүүхэд төрүүлж ээж болж баярлуулсан. Би өөрөөр баярлуулаагүй дандаа зовоож байсан юм байна гээд өөрийн эрхгүй уйлсан. Намайг ингэж хичнээн зовоож байсан ч зовоолоо гэж ээж минь боддоггүй. Үхэвч үрийн төлөө гэдэг. Охин маань том болж байгаа учраас хааяа надтай үг сөрөх асуудал гардаг. Тэр үед миний ээжийн сэтгэл зүй ямар хүнд байсан бол гэдэг надад төсөөлөгдөхгүй байна. Би үүнийг давж гарсан нь чухал биш миний ээж л давж гарсан нь хамгийн чухал зүйл. Хамгийн ихээр бахархмаар, баярламаар олон удаа баярлалаа гэж хэлээд ч багадахаар. 30 насны босгонд бас юуг ойлгосон бэ гэхээр хүн хэлэхдээ биш үйлдлээрээ л бүгдийг илэрхийлж байх хэрэгтэй. Яриад, хэлээд бийх нь гол биш Ээжийгээ олон баярлуулдаггүй юмаа гэхэд үүнээс хойш олон зовоохгүй юмсан гэж бодож байна.
-Таны ээж хаанаас нь ч харсан сайхан эмэгтэй. Таныг ээжтэйгээ хамт явж байхад эгчтэйгээ хамт явж байна гэж харах байх?
-Би үнэхээр ээжээрээ бахархдаг. Миний ээж онцгой хүн гэж боддог. Яагаад гэхээр миний ээж их сайхан сэтгэлтэй, хэнийг ч ялгаж харьцдаггүй. Цагаан сараар хүмүүс ороод ирэхээр хүн болгонд зориулж бэлэг бэлддэг. Өнгөрсөн жил хэнд нь юу өглөө одоо юу хэрэгтэй байгаа вэ? гэдгийг мэддэг, мэдэрдэг, мэдрэмжтэй эмэгтэй, Манай ээж нэр шигээ сайхан амгалан хүн. Монголын урлагт маш их том хувь нэмэр оруулсан хүн гэж би боддог. Монголын урлагт ялангуяа дууны урлагт байр сууриа эзэлсэн олон сайхан дууны хөгжмийн найруулгыг хийсэн. Урлагт тодорхой хэмжээний олон жил зүтгэсэн нэр хүндтэй Аранзаа ах , Халиун, Байзда, Болормаа Ширмэнтуяа бүгд шавь нар нь гэж бодохоор ээжээрээ бахархаж өөрийгөө азтай гэж боддог. Ийм сайхан ээжээс төрсөндөө, хажууд нь өсч торнисондоо би их азтай. Энэ бол хүн болгонд олдоод байдаггүй хувь заяа. Хамгийн гол нь би дуулахаа болилоо гэхэд багш нараасаа сурсан, мэдэж авснаа заах арга надад ээжээс минь өвлөгдсөн авъяас.
-Ээждээ зээгийнх нь зулайг үнэрлүүлж баярлуулсан гэлээ. Охин тань таны амьдралд цоо шинэ хуудас, шинэ ертөнц бэлэглэсэн гэж уран бүтээлээс тань харагддаг?
-Би үүнтэй санал нийлж байна. Өөр хүмүүс ч санал нийлэх байх. Донжийн Б.Төгөлдөр ах “ Чи охиноо миний амьдралд ирснээрээ , тайзнаас, хайртай бүхнээс минь холдуулж байна гэж дотроо бодож байгаа учраас бурхан, амьдрал чамд ингэж хатуу хандаж байгаа юм гэж билээ. Чи энэ хүүхдийг ирсэн шиг нь хайрла, энэ хүүхэд чамд шинэ амьдрал, шинэ бүхнийг, жинхэнэ хайр гэж ямар байдгийг мэдрүүлэх гэж ирсэн юм гэж хэлж байсан. Тухайн үедээ би энэ үгийг нь ойлгоогүй. Яг одоо л асар их үнэн үг хэлснийг нь ойлгож байна. Миний амьдарлыг дахин шинээр нээж өгсөн охиндоо маш их хайртай. Би хайрлахгүй байхын аргагүй хөөрхөн охинтой.
-Гоо сайхны хагалгаанд ороод нилээд эрсдэлтэй байдалд орж байсан ч та зорилгодоо хүрч чаджээ. Та их сайхан харагдаж байна?
-Баярлалаа. Би эцэг эхээс заяасан энэ биеэ гамгүй зовоосоон. Гэхдээ эцэст нь энэ бүхнийхээ учир утгыг маш сайн ойлгосон. Зорилгогүй амьдрал гэдэг ямар ч утгагүй. Хүн болгон зорилготой. Тэр зорилгодоо хүрэх арга зам нь л өөр өөр байдаг. Гэхдээ зорилгодоо хүн бүр хүрдэг гэж би боддог.
Амьдрал бол тэр зорилгодоо хүрэхийн төлөөх тасралтгүй тэмцэл. Намайг улсын шалгалтанд орох гэж байхад ээж маань хүний нүдэнд аятайхан, сайхан харагдаасай гэсэндээ аль гайгүй хувцас өмсүүлэх гэдэг байсан. Харин би ээжийнхээ өөдөөс танай сургууль хүний хоолойг шалгадаг юм уу? хувцсыг нь хардаг юм уу? гээд л уурлаж байсандаа их харамсдаг. Ээж минь урлагийн хүн аятайхан хувцаслах хэрэгтэй гэдгийг зааж сургасан. Ер нь би их зөрүүд хүүхэд байсан. Одоо амьдралд нухлагдаад, үзэгчдэд шүүгдээд, өөрөө гоё болохыг их тэмүүлээд ер нь л жин хасах хэрэгтэй, гоё, сайхан болохгүй бол болохгүй нь гэж бодсон. Дуулна гэдэг гоё сайхан сонсогдохоос гадна хүний нүдийг баясгах зүйл юм. Би хүний нүдийг баясгахаар байх ёстой гээд жин хасахаар шийдсэн. Нөгөө талаар эрүүл болох гэж зорьсон. Нүдэндээ давхраа оёулаад гэмтэл авсан. Хөдөлмөрийн чадвараа алдаж 6 cap гэртээ байсан. Нүд өвдөхөд ямар хэцүү байдгийг нүд нь өвддөг хүмүүс л ойлгох байх. Гэхдээ энэ бүхнийг даван туулж ард нь гарч чадсан. Тэр үед гэмтэл маань удаашраад 2 нүд маань хоёулаа хараагүй болох магадлал өндөр байсан. Охиныхоо ТОМ болохыг харж чадахгүй нь гэж эх хүний хувьд их харамсаж, гол минь харлаж байсан.
Яах гэж нүдэндээ давхраа оёулав даа ч гэж бодож байсан. Аав маань мөнгө төгрөг гол биш хамгийн гол нь чи хардаг болох хэрэгтэй гэж хэлж байсан. Харах эрхтэнтэйгээ хэрүүл тэмцэл хийсэн хүн хэзээ ч сайхан явдаггүй юм зүгээр л орхичих, аяндаа өөрөө жамаараа үйлийн үр гэж байдаг бол тэр эмч амсана гэж хэлсэн. Иймээс тэр Солонгос эмчийг шүүхэд өгөөгүй. “Солонго” эмнэлгийн Нарангарав эмчдээ маш их баярлаж байна. Энэтхэгээс эмч нар авчирч 2, 3 удаа хагалгаа хийлгэсэн. Сарын өмнө чиний нүд цоо эрүүл болсон байна гэсэн баяртай мэдээг дуулгасан. Энэ бол миний тэмцлийн үр дүн. Би зорьсондоо хүрч гоё, сайхан болсон. Эрүүл болсон учраас олон хүнии зөвлөгөөг хүлээн авч зорьсондоо тэмүүлсэн учраас үр дүнд нь хүрсэн.
-Та ‘Ганц худагт” саатуулагдаж байгаад гарахдаа “гаргахгүй байх чинь яасан?” гээд хаалгыг нь өшиглөж байсан гэсэн. Бас ч шартай юм?
-Яг ч тийм юм болоогүй. Би хаалга өшиглөөгүй. Намайг байцааж байсан байцаагч хүүхэн яг над шиг омголон, шазруун, надтай чацуу, дөнгөж сургуулиа төгсөөд ирсэн хүүхэн байсан. Би Улаан-Үүд рүү томилолтоор яваад ирье гэхэд чамд хил нэвтрэх хориг тавина гэсэн. Тэгэхээр нь би арай ч хориг тавихгүй байлгүй дээ гэж бодоод явах гэж байхад хориг тавьчихсан байсан. Намайг 22-ын товчоон дээрээс баривчлаад гэрийнхэнд болон, өмгөөлөгчид маань ч хэлээгүй байсан. Энэ бол хууль зөрчсөн асуудал. 24 цаг гэрийнхэнд маань хэлэлгүй намайг хорьсон. Байцаагч намайг чадсан, хорлосон гэж бодож байгаа байх. Гэхдээ би баярлалаа гэж хэлмээр байна. Тэрний ачаар би ганцхан өдрийн дотор маш их юм бодсон.
-Охиноо төрүүлсний дараа та ’’Дуулж л явахаас даа” дууг гайхалтай амилуулсан?
-Намайг бага байхад ээж маань дуулж өгдөг байсан. Тухайн үед анхны амьдрал маань ч бүтэлгүйтэж таарсан . Тийм ч учраас сэтгэлээсээ дуулж чадсан. Аливаа уран бүтээл дуу, шүлэг, жүжиг бүгд хүний сэтгэлээс гардаг учраас юу мэдэрч дуулсан байна гэдгийг нь хүмүүс яг мэдэрдэг. Хэрэв би амьдралаараа мэдрээгүй бол энэ дуугаа төсөөллөөрөө бий болгож арай ондоогоор дуулж хүмүүст бөхөөр хүргэх байсан байх. Гэхдээ бүх хүнийг үүнийг мэдэр гэж байгаа юм биш. Жүжигчин, дуучин хүний уран чадвар үүн дээр гарч ирдэг.
-Та гоо сайхны хагалгаанд орохдоо найзаасаа мөнгө зээлж, өгч чадахааргүй болсноос шүүх цагдаад тулсан.Тэр найзтайгаа одоо холбоотой юу?
-Гоо сайхны хагалгаанд орохдоо найзаасаа мөнгө зээлээгүй. Тэр мөнгө бол өөр мөнгө. Миний найз надад олон удаа тусалсан. Ганцхан тэр удаа ч биш. Энэ найзынхаа тусыг хэзээ ч мартахгүй. Хүн л юм чинь маргалдах үе байна. Найздаа их хэмжээний мөнгө өгч явуулчихаад нөгөө найз нь нүдний хагалгаанд ороод, өртэй ширтэй болоод, өвчин зовлонд баригдаад, бүр алуурчин болж хувирсан.
Тэр хүн ирээдүйгээ бодож байгаа учраас надаас мөнгөө буцааж авах нь чухал. Энэ бол амьдралын хууль. Надаас авах ч ёстой. Гэхдээ арай яарсан юм болов уу даа гэж боддог. Юманд уужуу хандах хэрэгтэй, амьдрал бол баян. Тэглээ гээд би гомдоогүй. Ямагт баярлаж явах болно. Одоо бол холбоогүй байдаг. Найз маань хүнтэй суугаад, хүүхэдтэй болоод сайхан амьдарч байгаа гэж сонссон. Аливаа болж бүтэхгүй байгаа зүйлийг хүмүүс ярилцаж, ойлголцох хэрэгтэй байдаг.
-Таныг шинэ хайртай учирсан гэж сонссон. Хайрын дуу амилуулдаг дуучнаас асуухгүй өнгөрч болохгүй нь? -Хайр, дурлал хүнд яг ямар мэдрэмж төрүүлдгийг илэрхийлэхэд хэцүү байна. Би хүнд хаягдаж шархалж үлдэж үзсэн. Ямар байдгийг нь уран бүтээлээрээ хүмүүст хүргэж, олон хүн тэр мэдрэмжийг мэдэрсэн байх. Сайхан хайртай бол учирсан. Хайр намайг өөрчлөгдөхөд, бие хүн болж төлөвшихөд том нөлөө үзүүлсэн. Эмэгтэй эрэгтэй хэн ч эсрэг хүйстнийхээ сэтгэлийг татаж, таалагдахын тулд өөрийгөө өөрчлөх, буруу зуршлуудаасаа салах, тэр хүний өмнө сайхан харагдахын тулд олон зүйлийг өөрчлөх шаардлага гардаг.
-Гэр бүлийг бат бөх байлгахын тулд эмэгтэй хүн их тэсвэр тэвчээртэй байх ёстой гэдэг.Таны бодлоор? -Би санал нэг байна. Өмнөх амьдралынхаа хувьд ч, найзуудынхаа амьдралыг харж байхад ч эмэгтэй хүнээс маш их тэвчээр шаарддаг. Магадгүй харсан ч хараагүй юм шиг, сонссон ч сонсоогүй юм шиг тэвчээртэй байх хэрэгтэй. Дуучнаар бол нэг авиа гаргахын тулд амьсгаагаа түгжээд зөв зарцуулж гаргадагтай адил эмэгтэй хүний нарийн ухааныг яг ямар үед гаргах ёстойг мэддэг байх хэрэгтэй.
-Та нэг удаа дуучин болоогүй бол бөх болох байсан гэж ярьж байсан. Багадаа хичээллэж байсан гэл үү?
-Бөхөөр хичээллэж байсан. Ээжийн аав дэлхийн аварга Жамсран багш дээр хичээллэж байсан. 5-р ангид байхдаа 2 cap хичээллэсэн. Ер нь тамирчин хүн тэвчээртэй, өмнөө тавьсан том зорилготой, хөдөлмөрч, юмны тунг тааруулна гэдэг шиг хэдэн цагт хоол идэх вэ, юу уух вэ бараг хэдэн цагт унтахаа хүртэл нарийн тооцоолсон байдаг. Энэ бүхний үр дүнд амжилт гардаг. Би үнэхээр бөхөөр хичээллэж чадахгүй болоод гарсан. Спорт гэдэг хүнээс ямар их хөдөлмөр шаарддагийг бага ч гэсэн мэдэрсэн болохоор би тамирчдыг хүндэлдэг. Яагаад гэвэл хөлс болгон нь цаг хугацаа, үнэ цэнэ шингэсэн байдаг.
-Та 60, 70-аад оны дуунуудыг дуулсан. Түүгээрээ цомог гаргах сурагтай байсан?
-Уран бүтээлч хүний хувьд нэг хэлбэрт баригдаад байхыг хүсдэггүй. 2007 онд ээжтэйгээ зөвлөлдөж байгаад 60, 70 аад оны 190 дуунаас дандаа эстрадын 20 дууг нь сонгож дуулсан. Би сапрон хоолойтой болохоор миний хоолойд ч зохисон. “Орь залуу нас”, “Навчин дээрх шүүдэр”, “Нарт тэнгэрийн доор”, “Сайхан харц”, “Үдэлтийн дуу” гэсэн эстрад дуунуудыг сонгож дуулсан.
-Олны танил байх таньд одоо зүдэргээтэй санагаддаггүй биз дээ?
-Өмнөх. Эрдэнэтунгалагийн хувьд хэцүү байсан. Би өмнө нь байгаа юмандаа сэтгэл ханадаггүй, дандаа хүнийг илүү харна, өөрийгөө, голно, өөртөө итгэлгүй хүн байсан учраас олны танил байх хэцүү байсан. Ядаргаатай санагддаг байсан. Одоо бол огтхон ч тийм биш. Харин ч гудамжинд тайван сайхан алхдаг болсон. Би өөрөө өөрийгөө олчихсон, байгаа юмандаа сэтгэл ханадаг, хүний өө сэв харахаа больсон. Өмнө нь их хэлбэр хөөдөг байж. Одоо юу надад, таардаг, таалагддаг, яаж гоё харагдахаа мэддэг болсон учраас амьдралд хандах хандлага маань өөрчлөгдсөн.
Эх сурвалж:”Монголын нэг өдөр”
Холбоотой мэдээ
-
Anonymous (September 24, 2012 7:14:05 pm )
Uhaantai busgui baina, unen uneneeree saikhan gedeg enedee, chamaig unen chinj bna. Neeren davharaa chin goyo zohison bainalee. Amjilt husie!
-
Anonymous (September 24, 2012 7:56:27 pm )
chi saihan huuhen hun aldahgui yvna gej hovor baih daa zorigtoi bgaarai amjilt husie bi chinii suteen shuu chi mash zorigtoi chadaltai shuu amjilt
-
Anonymous (September 24, 2012 8:09:07 pm )
daichin busgui shuu duuljilj yvhaas gedeg duu olon ch busguichuuded dem bolson duu shuu tanid amjilt .oortoo l husdeg buhiil az zargaliig husii.
-
Anonymous (September 24, 2012 8:18:40 pm )
Овоо доо Тунгаа минь сайн сайхныг хүсье
-
Anonymous (September 24, 2012 8:42:54 pm )
Duugii ni sonsoh durtai.Uhaan suuj l yvaa ym b.a Az jargal husie
-
Anonymous (September 24, 2012 9:14:03 pm )
uhaantai saihan emegtei shu.taniig hara duug n sonsoh durtai.tand az jargal husie.
-
Anonymous (September 24, 2012 9:41:14 pm )
Ish odoo mini dvv ter cerod geechiig martaa mart.xvnii vnergui uudgui er xvn bn le. Ux l doldoi xvn bn le.
-
Anonymous (September 24, 2012 9:44:33 pm )
Bi chamd hairtai harj l yavii da
-
Anonymous (September 24, 2012 10:11:06 pm )
Yostoi harin zuv uhaajsan saihan emegtei bna. Amjilt eruul enhiig husye.
-
Anonymous (September 24, 2012 10:30:37 pm )
amjilt husie mundag saihan tseel hooloitoi duuchin shuu, iim goe hooloi gargaj bgaa hun chin ooroo ch saihan baij iim saihan duulna shuudee, CHI SAIHAN BUSGUI AZJARGAL HUSIE
-
Anonymous (September 24, 2012 11:28:35 pm )
saihan yariltslaga boljee.Duuchin chamd ohind chin hamgiin tom az jargalig husie. Saihan amidranaa…
-
Anonymous (September 24, 2012 11:42:21 pm )
uneneer yavahad uher tergeer tuulai hoono gedeg shan ug bdag yum buhniig shan gej bodohod amidral ayandaa shan bolnoo er hunguigeer hun amidarch chadna harin huuhedguigeer amidarch chadahgui eh hun gedeg iim l aguu hun bdag yum daa
-
Anonymous (September 25, 2012 1:58:35 am )
Amjilt husie!
-
Anonymous (September 25, 2012 2:27:04 am )
Монголын, бурханаас заяасан-давдагдашгүй сайхан дуу хоолой,авъяас чадалтай ,сайхан бүсгүй дуучин Г.Эрдэнэтунгалаг танд: Уран бүтээлд нь өндөр амжилт,амьдралд нь сайн хүсэн ерөөе. Монголын нэрт хөгжмийн зохиолч,багш,удирдаач,авъяаслаг хөгжимчин,сайхан ээж,сайн хань Цэцэрлэг танд баяр хүргэе. Баярлалаа.
-
Anonymous (September 25, 2012 2:35:00 am )
Сайхан бүсгүй,авъяас чадалтай сайн дуучин баяр хүргэе.
-
Anonymous (September 25, 2012 10:34:15 am )
Mash saikhan uhaantai emegtei baina. Hamgiin sain saikhniig husey!
-
Anonymous (September 25, 2012 10:35:07 am )
amjilt hvsey
-
Anonymous (September 25, 2012 11:53:33 am )
camd amjilt husie. amidrald tohiosn buhnees uhaaraliig olj awch uuriiguu olno gdg gaihaltai amidral baylag uchiraas aliwaad uhaalag uuch bsn n hojim jargaltai bh yum shuu
-
Anonymous (September 25, 2012 11:58:50 am )
ухаантай эмэгтэй шүү чамд амжилт хүсье
-
Anonymous (September 25, 2012 12:40:58 pm )
amjilt husey tungaa, hairtai shuu
-
Anonymous (September 25, 2012 1:19:02 pm )
амжилт хүсий бүх дууг чинь сонсдог шүү чи чаднаа
-
Anonymous (September 25, 2012 5:54:45 pm )
ta ix zuw bodolt xvn yma tani yriltslagig unshad ix zvilig uxarla tand amjilt xvsie
-
Anonymous (September 25, 2012 6:48:50 pm )
Эрдэнэтунгалагийг тодийлон ойшоодоггуй байсан юм аа. Харин Монгол дууны их наадамд шуугчээр ажилласнаас нь хойш унэхээр биширсэн. Ямар ухаалаг , мэргэжлийн ондор боловсролтой , дэндуу гэмээр ончтой зуйрлэл авч байгаа энэ тэр нь унэхээр таалагдсан шуу. Бас биеэ сайхан авч явааг нь ч бахархсан. Ухаалаг даруухан хэн бухний хайр хурэхээр сайн ч , сайхан ч бусгуй юм даа. Амжилт аз жаргал хусье.
-
Anonymous (September 25, 2012 10:19:46 pm )
Gehde chi yrisnaasaa oor aranshintai hun shuu deeeeee
-
Anonymous (September 26, 2012 12:22:13 am )
zaa tungaa mini olniihoo itgeliig daaj amidardag yum shuu. Bi ch gsn sonsoh durtai. Yag odoo tanidaggui, meddeggui murtloo kazakhstand chinii duug uidah zavgui humuus sonsdog. Duulaad l bgaarai. Amjilt ayandaa irne.
-
Anonymous (September 26, 2012 2:09:15 am )
zailuuldaa eh l hojuu uhaan suuj baigaa boltoi gehdee amidral bayaan bayan olon olon aldaa onoo bidnii urd baigaa da
-
Anonymous (September 26, 2012 2:38:18 am )
yamarz l bsan Erdenetungalagiin duulsan bux duug sonsoj setgeliin taashaal abz yabdag daa.xarid amidardag boloxoor shine CD duug ni xaij ,zix tabij l yabax yumdaa.ta xezee CD DVd xiix gej bndaa.erelt ixtei bgaa gej boddog shuu!Tand sain saixan buxniig xusie!
-
Anonymous (September 26, 2012 9:54:00 am )
shan yriltslaga bna.uran buteelin amjilt amdrald n eejid n sain saihnig husie
-
Anonymous (October 24, 2012 3:34:48 pm )
amjilt husie.
29 Comments