antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 21, 2011 4 comments

Бавуугийн Лхагвасүрэнгийн зургийн цомог

нийтлэсэн Admin

Халзан толгой, сайртсан хацар, дугуй малгай… Монголын нэртэй яруу найрагч 4-р ангидаа иймэрхүү л хүүхэд байж дээ.

Өөрөө эмээл дээрээ заларч, аавыгаа сундалсан хөдөөгийн хүүгийн төрх ямархуу эрх болохыг нь илтгэнэ. Тэрээр аавыгаа “дөрвөлжин бурам шиг сайхан эр хүн байсан” гэж тодотгодог. Бас өөд болох үеийн тухай “Намайг ургуулсан мод унаж, нөмөрлөж байсан уул минь нурж байхыг үзэх тийм том эмгэнэл байдаггүй юм билээ” хэмээн дурссан.

Хэзээнээс гэзэг үсээрээ гоёж ирсэн.

Б.Лхагвасүрэнгийн хөвгүүд голдуу урлагийн салбарт ажилладаг. Хүү Л.Саранхөхөө нь монголын нэртэй зураачдын нэг бөгөөд ээжийнхээ залуугийн, өөрийнхөө багын төрхийг ингэж дүрсэлжээ.

Их яруу найрагчийг ингэж дүрсэлжээ. Зөвхөн царайд нь илүү ач холбогдол өгснийг анзаарч байна уу?

Б.Лхагвасүрэн Монголын яруу найрагчдаас нэг л хүнийг шүтдэг. Энэ бол түүний багш Б.Явуухулан юм. Тэрээр нэгэнтээ багшийнхаа тухай “Б.Явуухулан бол монголын яруу найрагт дэндүү том уянгын тойрог татсан хүн. Монголын үе үеийн яруу найрагчид энэ тойргоос гарч чадахгүй дэнгийн эрвээхэй шиг эргэлдэж байгаа” тухай ярьсан удаатай.

Бавуугийн ганц хүүг 9 болгож гоёсон хүн. “Үйлийн үргүй сайн ханьтай хорвоог туулснаа, үхэлд хүртэл гайхуулж чамаараа би гоёно” гэдэг.

Их найрагчийн гарын үсэг, үнэт захиасыг хадгалдаг хүмүүсийн тоо олон мянгаар тоологдоно.

Яруу найрагчийн авъяас үр хүүхдэд нь өвлөгддөг байж магадгүй. Түүний хүү Л.Хасар “Болор цом”-ын эзэн. Л.Хасарын шүлгүүд аавынхтайгаа адилгүй. Хэмнэл, айзмаараа эрс ялгардаг нь гайхалтай.

Өөрийнх нь үг: Хүний ганц хүү хүчтэй амьдрахгүй бол болохгүй.

Магтуулaхаараа ичдэг гэсэн. Харин зарим алдартнууд их баярладаг биз дээ?

Өөрийгөө элээж
Өрөөлийг ирлэж дуусах
Өнжүүлийн цэнхэр билүүний хэлтэрхий

Ижийтэйгээн байхад би баян байсан… гэсэн түүний үг өнгө мөнгийг эрхэмлэх болсон өнөө үеийнхэнд олон зүйлийг бодогдуулна.

Зургаан настай байхад аав нь ээжээр нь тамхины сав оёуулаад, “уран” Чоймбол гэдэг хүнээр мод, толгой бэлтгүүлж өгсөнөөс хойш өнөөдрийг хүртэл тамхитай “нөхөрлөж” иржээ. Аав нь амьд байхдаа тэтгэвэрийн мөнгөөрөө хүртэл тамхи авч өгдөг байсан тухай нулимстай дурсамж түүний намтарт бий. Тэрээр тамхийг завсарлага гэж тодорхойлдог бөгөөд үхтлээ татахаа нуудаггүй.

Өөрийнх нь үг: Олон нөхөөстэй дээл шиг он жилүүдийг өнгөрүүллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (October 21, 2011 4:39:06 pm )

    baharhagui baihiin argagui saihna uhaantai hun shuu urt naslaj tumen olniigoo tsetsen tselmeg uhaanaaraa giiguulj yavaarai

  • Anonymous (October 25, 2011 2:42:18 pm )

    aguu hvn shvv ta

  • Anonymous (October 25, 2011 2:43:03 pm )

    urt nacalj udaan jargaarai

  • Anonymous (November 22, 2011 11:29:34 pm )

    ene hunii haanaas ni ter tsetsen ugnuud gardag bnaa….. yaruu nairagchidaa gj yalanguya ta uneheer agua hun shuu

antalya rent a car