antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 21, 2011 Comments are off

МХАҮТ-ын дарга С.Дэмбэрэлд “тоонд” сайн охид таалагддаг

нийтлэсэн Admin

МХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл улсын ажлыг амжуулахын хажуугаар залуу охидыг хоргоодог ажилтай болсон талаарх мэдээлэл хааяахан чих дэлсэх болов. Хэдэн жилийн өмнөхөн танхимын буурал “ах” маань ийн зөнөгтсөн гэнэ. Өмнө нь Худалдаа аж үйлдвэрийн танхим Тэнгисийн хажууханд байсныг хэн ч андахгүй. Тэрхүү Худалдаа аж үйлдвэрийн танхимын барилгыг түрээслэгчид ч цөөнгүй байдаг. Хүний эрхийн хорооноос эхлээд тус байранд ажил үүргээ гүйцэтгэгсэд олон байсан. Тухайн үед С.Дэмбэрэл дарга өрөөнөөсөө гарч явснаа санаандгүйгээр тус байранд алхаж явсан залуухан бүсгүйд сээтэн хаяж, дургүйг хүргээд авсан гэх юм билээ. Аятайхан залуухан бүсгүйд харц унагах эрчүүд бишгүй л бий ч тус газрын хаалгаар “оров уу, үгүй юу” өөрөөс нь ах, “аав” шиг нь хүн гэнэтхэн түүнд харц унагангаа учиргүй өдөхөөр хачин их гайхсан гэдэг. Тэр бүсгүйд. Мань хүн ч “хүүхэн” өдсөн хэргээ тэрбээр эвтэйхнээр илэрхийлчихсэн тул азаар нэг их эвгүй байдалд орчихолгүй өнгөрүүлчихсэн юмсанж. Тодруулвал залуухан,аятайхан бүсгүйг харсан С.Дэмбэрэл дарга нөгөө бүсгүйд чи тоонд хэр вэ. Тоонд сайн бол 9911… гээд утасныхаа дугаарыг цээжлэхийг шаардаж, хэрэг болвол над руу дохь ухааны юм хэлжээ. Өнөөх бүсгүйг ч бүүр гайхаж, тэрхэн үедээ шоконд орсон аж. Энэ явдлыг ч ганцхан бүсгүйг гайхшруулаад зогсоогүй гэнэ. Хажууханд нь алхаж явсан хархүүгийн давхар дургүйг хүргэсэн гэдэг яриа байдаг. Түүнчлэн түүнийг тойрох охид, бүсгүйчүүдтэй холбоотой паян үүгээр дуусахгүй бололтой. Удаахь нь одооноос нэлээд хэдэн жилийн өмнөхөн дөнгөж ШУТИС төгсөөд ажилд орсон хорь гаруйхан настай нэгэн охинд тохиолдсон юм байх. Ажилд орсон цагаасаа л ажилдаа сайн гэх нэрийг зүүх болж цаашлаад Дэмбээ даргын туслахаар ажиллах болж, тушаал дэвшсэн юм байна. Удаагүй гэнэтхэн С.Дэмбэрэл даргаас “болзъя”, “учиръя” гэх месеж тасрахаа больж, арга буюу туслах бүсгүй ажлаасаа гарсан гэдэг. Иймэрхүү мэдээллүүд энд тэндээс ч албан бус байдлаар ам дамжин яригдаад өвсөнд ассан гал шиг дүрэлзэх болсон гэх юм билээ. Мэдээж хэрэг дээрх мэдээлэлүүд үнэн бол залуу бүсгүйчүүд “аав” шигээ “ахмад” настай, үр ачаа үзчихсэн буурал нөхдүүдийг тоох нь юу л бол. Ямартай ч дээрх мэдээлэлүүдээс үзвэл бидний хүндэлж явдаг, ажилсаг, бодь эр гэгддэг эрхэм маань “улаан хөлт”-ийг урдуураа гаргахаа байжээ гэгдээд байдаг болсон гэнэ шүү. Эрхэм улс төрчөө. Сонгууль дөхсөн энэ үед улс төрчдийг тойрсон охид, хүүхнүүдийн хов жив зарим нэгнийг “ зөөлөн сэнтийд” суух мөрөөдөл нь биелэх нь юу л болдоо. Иймд цаагуур наагуур чинь өөрийн үйлдлээ эргэж харахыг сануулагсад бишгүй байна шүү. Хэрвээ дээрх ярианууд үнэн бол шүү дээ. Гэвч овоо босгоогүй бол шаазгай хаанаас суухав гэдэг үг байдаг даа.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car