antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 21, 2011 4 comments

Үрээ хөнөөсөн алуурчидтай мөр зэрэгцэн алхмааргүй байна

нийтлэсэн Admin

Хэдхэн хоногийн өмнө манай урд хөршид хүний нүд хальтрам гэмт хэрэг гарсныг санаж буй биз. Өөдөсхөн жаахан охин зам дээр явж байхад машинаар дайраад хээв нэг явах жолоочийг харсан хэний ч болов сэтгэлд үзэн ядалт төрнө. Хятад улс хатуу чанга хуультай. Бүх зүйл хуулийн хүрээнд явагддаг. Гэтэл хуулиасаа айхгүй хатуу сэтгэлтэн байдаг гэдгийг дэлхий даяар харуулсан гэхэд болно. Манай улс ч үүнээс дүтахгүй болж.

Хүний аминд хүрсэн гэмтнүүд өнөөдрийг болтол олдоогүй байна. Хаа нэгтээ нуугдаад цагдаагийнхны нүднээс бултаж яваа нь гарцаагүй. Нярай хүүхдийн амь насыг үөнөөсөн хэрэг нэгээр ч тогтохгүй хэд хэдэн удаа гарсан. Баянгол дүүргийн нутаг дэвгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хангай” зочид буудлын орон доороос хэдхэн хоногтой нярай хүүхдийн цогцос олдож олныг сэрдхийлгэсэн. Эл хэргийн эзэн холбогдогчийг тогтоож амжаагүй байхад Хан-Уул дүүргээс бас нэгэн нярай олдсон юм. Олдох олдохдоо бүүр хүний санячнд оромгүй байдлаар олдсон. Төрсөн үрийнхээ аманд малгайг нь чихэж хөнөөнө гэдэг ямар ч хүнии ой ухаанд буухгүй зүйл. Харгис, хэрцгий гэхэд дэндүү харгис аллага.

Хэргийг шалгах явцад хүндрэлтэй зүйл олон тохиолдож буйг эх сурвалж хэлж байв.
Учир нь нярайн хүйсэн дэх хавчаарыг аль эмнэлгийнх болохыг шалгахад хугацаа шаардлагатай байгаа аж. Түүнчлэн дүүрэг бүрийн төрсөн эхчүүдийн тэмдэглэлд хяналт тавьж, шилжих хөдөлгөөн хийсэн эхчүүдийг хүртэл шалгах гээд ээдрээтэй асуудал бишгүй их гэнэ.Мөрдөн шалгана гэдэг хэдхэн өдрийн дотор хийдэг зүйл биш. Цаг нар, өдөр гээд хугацаа орно. Цагдаагийн байгууллагаас нярайн хэргүүдтэй холбоотой мэдээллийг худалдан авч байгаа. Гэтэл шунхай сэтгэлээр худал мэдээлэл өгөх зэрэг хүндрэл учруулдаг байна.

Эхээс төрөөд удаагүй амиа алдсан ч тэд энэ улсын иргэд. Тэдэнд эцэг, эх байх учиртай. Эцэг, эхийн үүргээ умартаж үр хүүхдээрээ зугаацагч нарт хатуухан хариуцдага тооцдог байсан бол ийм төрлийн гэмт хэрэг гарахгүй ч байж мэднэ. Гадны улс орнуудад хөрш айлынх нь хүүхэд уйлахад л цагдаа дуудаж, хүний эрхийн байгууллагад хандаж хэл ам хийдэг. Гэтэл манай улсад эсрэгээрээ уйлсан хүүхэд харвал бараг зодож, цохиод алж мэднэ. Үр хүүхдээ хаяж, амь насыг нь хөнөөсөн тэдний эцэг, эх байх эрхийг нь хасвал яасан юм. Ингээд л зогсохгүй шорон, гяйданд ч хориход буруудахгүй. Үүрэг хариуцпагаа ч мэдэхгүй алуурчид өнөөдөр бидэнтэй мөр зэрэгцээд алхаж байна. Өнөөдөр өөрийнхөө үрийг хөнөөж байгаа хүн маргааш таны хүүхдийг ч алахгүй гэсэн баталгаа байхгүйг санахад илүүдэхгүй. Хүүхдийн эрхийг хамгаалдаг байгууллагууд олон ч хүнийхээ төлөө ажилладаг нь цөөхөн. Хараа хяналтгүй хүүхдүүдийг цагдаж чаддаггүй тэд, хаана хэний хүүхэд нас барж буйг яаж мэдэх билээ. Өнөө маргаашийн ажлаа ярьж өрөөндөө сууж байх хойгуур чинь бяцхан үрс маань харгис эцэг, эхийнхээ гарт сүйдсээр байна.

А.Лхагважав

Эх сурвалж: “Нийгмийн толь” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (October 21, 2011 11:06:50 am )

    NAAD GICHIIGEE ELBEG DORJID ..BAGA HATAN BOLGOOD OGCHIH…. TER ALUURCHIDIIN ZAGALMAILSAN ETSEG GEE BIZ DEE HAHAHA

  • Anonymous (October 21, 2011 7:59:22 pm )

    ymr zerleg nowshnuud be sda hun bishee olj awad tsaatslah hergte esuul ih undr mungiu amlaaacheee

  • Anonymous (October 21, 2011 10:34:20 pm )

    Iim buzar xereg xiisen aluurchdiig ee. Xelex ch ug algaa. Yaj xunii xorvood toos xudulguj yavnaa. Uiliin laigaa edelne dee

  • Anonymous (October 26, 2011 3:02:42 pm )

    ter humuus odoo untaj ch chadahgui tarchilj yavaa biz .uneheer hun yum bol,

antalya rent a car