antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 21, 2011 Comments are off

ТОМ ХӨЗРӨӨР БАГА ГАРЫН ТОГЛОГЧИД ХОЖИЛ АВАХГҮЙ

нийтлэсэн Admin

Хамтарсан Засгийн газрын алдаа, оноог шүүдэг нь мань мэт биш л дээ. Гэхдээ нийгмийн амьдралын гүнд нь шахуу байж, олон түмний санаа бодлыг арай түлхүү сонсож, мэдээллийн урсгалд “хөвж” явдгийн хувьд салхины үзүүр хаашаа чигтэйг арай илүүтэй мэдэрдэгт бид өөрсдийгөө тооцдог. Айсуй сонгуулийн чимээнээр сүүдрийн улс төрчид хэлд орж, улс төр оволзох шинжиндээ оров. Европт дэгдсэн хямралын үүл наашилж явна гэж муу ёрлох нь ч байх аж. Гадна, дотнын муу хүчин зүйлс хавсраад ороод ирэхээр монголчуудын амьдрал баргар болоод явчихдаг юм. Гэхдээ монгол түмэн гэгээтэй зүйлийг нь илүү тод харж байна. Европын хямралын сургаар Англи, Гер ман, Франц зэрэг их гүрнүүд төсвөө танаад эхэлснийг ОУВС-гаас хатуу шүүмжилжээ.

АХБ-ны ерөн хийлөгч Х.Курода ойрын 10-20 жилд Монгол Улс ДНБ-ий өсөлтөө хадгалах төлөв харагдаж байгааг онцлоод энэ эерэг байдлаа зөв бодлогоор авч явахыг зөвлөжээ. 2012 оны төсөв түүхэнд байгаагүй тоогоор илэрхийлэгдэхээр байгаа нь ОУВС-гаас Европын гүрнүүдэд тавьсан шаардлагатай бараг л яв цав нийцэхээр байгаа биз. Эдийн засаг нь жаахан л эвгүйдвэл бусдыг царайчлан бөхийдөг байсан Монгол нүүр бардам, толгой гэдгэр байж чаддаг боллоо. Арилжааны томоохон зээл авах болзол хангасан орны тоонд бид багтав. Хүнд үедээ бид хэлсэн хүүг нь төлж зээл авдаг байсан бол одоо хүү, хугацааны хамгийн хямд нөхцөлийг олон улсын нэр хүндтэй банкууд Монголд санал болгодог болсон байна. Саяхан яг үүнтэй холбоотой яриа УИХ дээр өрнөсөн юм.

Гадаадын нэр хүндтэй банк, санхүүгийн байгууллага хамгийн хямд нөхцөлөөр Монголд зээл өгье гэхэд нь яагаад татгалзаад байгаа юм бэ гэж нэгэн гишүүн асуухад нь Ерөнхий сайд С.Батболд “Дотоодод хангалттай мөнгөн хөрөнгө бий. Түүнийгээ эдийн засгийн эргэлтэд оруулах нь манай улсын эрх ашиг” гэсэн утга тай хариулт өгсөн нь содон бөгөөд таатай сонсогдсон. “Форбес” сэтгүүлээс жил бүр гаргадаг бизнес эрхлэхэд таа тай орны жагсаалтын 63-т Мон гол орлоо. 71 орныг гүйцэж түрүүлсэн нь үнэхээр Их хурд мөн билээ. Сүүлийн үед дэлхийгээр цацаг даж буй мэдээллийн тоймоос ажихад манай эх орны үнэ лэмж олон улсад өндөр хэвээрээ байна. Харин бид дотооддоо учраа олж, урагшлах замаа хамтын хүч, сэтгэлээр засаад явж чадаж байгаа бил үү. Дээгүүрээ бол тийм ч таатай уур амьсгал ноёлж чадахгүй байгаа бололтой. Оюутолгойн бүтээн байгуулалт манай эдийн засгийг сэвхийтэл өндийлгөхийн адил энэ том “хөзрөөр” ирээдүй нь бүрхэгшсэн бага гарын тоглогчид хожил авна гэж тооцоолж байгаа бололтой.

Ийм зорилго агуулсан ангуучдад автсанаа зарим нь мэдээд зорилгынхоо дундаас буцсанаа мэдэгдэж эхэллээ. Гэвч сонгууль дөхөх тусам дээдсийн улс төрийн томуу ужгирах нь ёс мэт зүйл билээ. Үнэндээ жирийн мон гол иргэд улстөржихөө боль чихсон юм байна. Сурвалжлагч бид томилолтоор энүүгээр тэрүүгээр явах нь цөөнгүй. Хоёр гуравхан жилийн өмнө албаны хүмүүс сум, аймгийн иргэдтэй уулзаж байхад танхимд гишгэх газар олддоггүй, жирийн иргэдийн улстөржихийг хараад залхдаг байв даа. Саяхан хөдөөгүүр яваад ирлээ. Танхим сэлүүхэн, хүмүүс улс төр ярихаа байчихсан нь үнэхээр таатай санагдав. Сум хөгжүүлэх, жижиг, дунд үйлдвэрийг дэмжсэн бизнесийн зээлийн үр шимээр, Хүний хөгжил сангийн мөнгөөрөө хоршиж компани байгуулсан иргэд амьдралаа аятайхан залгуулаад яваа нь олонтаа таарав.

Нэг үеэ бодвол амьдрал сайжирсан, дэвжих аргаа олсон гэцгээнэ. Монгол Улс мөнгөтэй болсон. Тэр мөнгөнийхээ нэгээ хэн хэсгийг ч болов зөв хөтөлбөр, үйл ажиллагаанд зарцуулж байгааг иргэд мэдэрч, үр шимийг нь хүртэж эхэлсэн байна билээ. Жишээ нь сум хөг жүүлэх болон жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төслийн зээлийн жилийн хүү 3-4 хувьтай бай гаа нь иргэдэд амьдралаа дээшл үүлэх бодит боломж олгож байгааг ярихыг сонсож, бичил бизнесийнх нь үйл ажиллагаатай өөрийн биеэр танилцаж явсан. Үндэсний үйлдвэрт тушаасан ноосны кг тутамд 2000 төгрөгийн урамшуулал олгох болсон нь олон аймаг, сумын иргэдэд бизнес санаа өгчээ. Өөрөөр хэлбэл су мандаа, эсвэл бүсчлэх мая гаар ноос боловс руулах үйлд вэр бай гуулж, эсгий, туургаа хийх санаа. Ноосоо зах зээлийн үнээр тушаагаад дээр нь кг тутмаас 2000 төгрөгөө авчихна. Эсгий туурга авчрах гэж хот, хол газар явж тээврийн зардал гаргахгүй гэсэн үг. Хадлан сайн авдаг болсон тул орон нутагтаа нөөцийн фонд байгуулж өвс тэжээлээ худалдъя гэсэн санал хэлж байна, хүмүүс.

Зуд турхан болохоор л хотоос бөөн зардал чирэгдэл болж хаа холын аймаг, сум руу өвс, тэжээл ачсан машин тэрэгний цуваа хөдөлгөдөг, түүгээр нь улстөрчид шоуддаг хэлбэрийг халъя гэдэг болж. Уул уурхайн компаниудад дунджаар 500 мянгаас нэг сая төгрөгийн цалин аваад явж байгаа хүмүүстэй цөөнгүй таар даг. Саяхан Баянхонгор айм гийн ажилгүй хэсэг залууг Засаг дарга нь Өвөрмонголын нэг хотод хүнд машин механизмын жолоочийн сур галтад хамруулсан гэсэн. Тэд төгс өж ирээд Шивээ-Овоогийн нүүрсний уурхайд нэг сая хэртэй төгрөгийн цалин аваад ажиллаж байгааг Засаг дарга Д.Амарсайхан ярина лээ. Улс төрийн гол хоёр хүчин хамтарснаас хойших хугацаанд амьдрал дэвжиж байгаа ийм жишээ захаас аван олон байна.

Гадаад ертөнц, нийгмийн олон хийн дунд өнөөгийн төр, засгийн нэр хүнд боломжийн байна. Зах зээлийн нийгэмд арчаатай нь амьдарч, анхиа муутай нь гудамжинд үлддэг зарчимтай. Бидний итгэж най дахыг хүсдэг улстөрч, УИХ-ын гишүүд ч гэсэн ийм зааг чанарын ялгаатай. Тэр л зангаараа арчаа муутай улстөрчид нь нийгэмд тогтворг үй байдал үүсгэж, тэр дундаас хожоо хайдаг цаг ирсэн байна. Тэдний тооцсон хожоо хамтарсан Засгийн газрын цуглуулсан оноог гүй цэх нь юу л бол. Товчхон хэлбэл бага гарын тоглогчдод хожил авах  бо ломж үгүй байна.

Го.ЭНХТӨР


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car