antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 21, 2011 1 comment

Хань нам хоёроо голсон, хаясан, сольсон хүн өөдөлдөггүй юм байна

нийтлэсэн Admin

Ханилсан ханиа голсон, хасан, сольсон хүн өөдөлдөггүйг олон хүн мэднэ. Тэгээд ч уулнаас өндөр улиас гэж байдаггүй юм, учирснаас илүү хань гэж байдаггүй юм гэж ухуулан, аргадан дуугаар хүртэл сургадаг биз дээ. Үзэл бодлоороо нэгдэн тэмцэж явсан зорилго, зовлон нэгт намын нөхдөө хаяад голоод солиод давхисан улс төрчид бас адилхан өөдөлдөггүй юм байна. Энө бол онол монол биш ч гэсэн харж байгаа амьдралд сонголтоор баталгаажиж байна. Хамгийн сүүлчээс нь эхэлье.

Д.Энхбат гэж уг нь гайгүй улс төрч залуу л даа. Ухаантай, өөрийн бодолтой, өндөр боловсролтой. Улс төрд дэндүү хурдан ахихын тулд “Ногоон нам” гэдэг айлын гэрт орж, хоймор нь суучихаад байхаар нь бас тэгээд болоогүй ээ. Өөр намтай нэгдчихээр нь журмын нөхөд нь “Ногоон нам” гэдэг гэрээсээ хөөгөөд явуулчихлаа. Одоо Д.Энхбат гэдэг эрхэм гишүүн орох оронгүй болов. Харин Ногоон нам бол ардчиллын үеийн улс терийн намуудын бараг ууган нам. 1992 оны сонгуулиас хойш ардчилалд үнэнчээр зүтгэж, Ардчилсан намыг бараадаж эвсэж хавсаж явдаг байсан. Ням даргатай ногоон нам, Басандорж даргатай ногоон нам, УИХ-ын олон сонгуульд орж, төрийн алба хашилцаж Ардчилсан намын ялалт, ялагдалд адилхан баярлаж гутарч явсан түүхтэй.

Уулнаас өндөр улиас байдаггүй гэдэг шиг жижигхэн ч гэсэн “намаас том, намын нөхдөөсөө том” УИХ-ын гишүүн байдаггүй гэдгийг харууллаа. Одоо Д.Энхбатад намуудын хаалга хаалттай, гэртээ оруулахгүй, гэрт нь орсон ч доогуур сууж дорой дуугарах хувь заяа оногдоно. Харин жижиг ч гэсэн ногоон намынхан хаашаа явахаа сайн мэднэ. О.Бум-Ялагч нартайгаа бужигнуулаад явна даа. Ардчилсан нам, Ногоон нам хоёрын байгуулсан нэг гэрээ байдаг. Тэр гэрээнд 2013 он хүртэл Ардчилсан намтай эвсэнэ гэсэн заалт байгаа. Үүнийг дарга асан Д.Энхбат нь мэдэхгүй ч гэсэн гудамжинд байгаа Ногоон намын хууччуул гэрээгээ ч мэднэ. Цаашдаа зүг чигээ ч мэднэ байх.

Ногоон нам яах вэ, О.Бум-Ялагч бужигнуулаад явахад болоо. Тэд Монгол нутгийнхаа сайхан байгалийг аврахгүй байлаа гэхэд сүйдлүүлчихгүй хүмүүс. М.Энхсайхан гэж бас нэг ганган жишээ байна. М.Энхсайханыг толгой сайтай, төрд хэрэгтэй зайран гэж магтах бол илүүц. Түүнийг ухаантай болохоор нь Ардчилсан намын мянга мянган гишүүд итгэж хүндэлж одоо хүртэл хир халдаахгүй хүндэлж ажиж байдаг юм. Ардчилсан намын гишүүд тэмцэж олсон ялалтын хишиг, идээ ундааныхаа дээж, сүүнийхээ бол өрәм, ногдсон бялуунаасаа хамгийн томыг нь М.Энхсайханд өгдөг байсан. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Улсын бага, Их хурлын гишүүн, намын дарга гээд.

Гэтэл нэг харанхуй шөнө, ханилсан хань болох намын нөхдөө хаяад өөр нам байгуулна гээд гарч өгсөн. Өнгөрсөн сонгуулиар М.Энхсайханд санал өгөх намын нөхөд нь байтугай жирийн сонгогчид бараг олдсонгүй. М.Энхсайхан аргаа барахдаа өөрийнх нь Ардчилсан намын дарга байх үед хэрэглэж байсан МҮАН /Монголын үндэсний ардчилсан нам/ гэдэг нэрийг авчихаад тууж явна. Энэ үйлдлээрээ Ардчилсан намын жирийн гишүүд ардчиллыг дэмҗдэг үе үеийн сонгогчдын толгойг эргүүлэх юм гэнэ. М.Энхсайхан ухаантай, Ардчилсан намын гишүүд, дэмжигчид тэнэг байж болно. Гэсэн ч дөрвөн үсгийг ялгахтайгаа. Ардчилсан намын гишүүдэд нэг сайхан чанар байдаг юм. Хэн нэг нь гомдоод гарч л байдаг.

Өөр нам байгуулаад явж л байдаг. Уучлаарай гээд эргээд ирж л байдаг. Начигнатал зодолдож л байдаг, тачигнатал хэрэлдэж л байдаг. Харин сонгууль болохоор цуг явж л харагддаг. М.Энхсайхан Ардчилсан намын энэ агуу чанарыг мэддэг юм уу, үгүй юм уу, бүү мэд. Бас өөрийгөө намаасаа том, намын олон нөхдөөсөө илүү гэж бодоод баларч яваа эр хүн бол Н.Энхбаяр байна. МАХН бараг ганц гишүүнтэй юм шиг байсан үе байсан. Түүнийг оройн дээд хэмээн тахин шүтэж байсан цаг саяхан. Юм л бол Н.Энхбаяр. Намын дарга, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгч гээд Монгол төрийн бүх өндөрлөгт хүрч чадсан. Хүн хоолонд цаддаг бол албан тушаалд бол цадаж ханадаггүй юм байна.

Ерөнхийлөгчийн сонгуульд унасан уур унтуу, хор шараа намын нөхөд, цаашлаад ард түмэндээ гаргав. Ардчилсан нийгмийн түүхэн шаардлагаар коммунист МАХН, Монгол Ардын нам /МАН/ болж нэрээ өөрчилсөн. Тэгсэн чинь Н.Энхбаяр яаж жүжиглэв ээ. МАХН гэдэг нэрэнд нэг их хайртай хүн болж тэмцэж гарч ирэв. МАХН нэрийг хамгийн түрүүнд өөрчилье дөө гэж явсан хүн бол өөрөө байсан гэдгийг улс төрийг ажиглаж явдаг хүн бүр мэднэ. Бас л энэ хүн ганц өөрийнхөө толгойг намаасаа том гэж бодож, ард түмний тархийг угаахад амархан гэж андуурч явна. МАН-ын гишүүд дэмжигчдэд Н.Энхбаяр шиг орос, англи хэлтэй. Утга зохиолын сургууль төгссөн, ийм том албан тушаал хашиж байсан мундаг хүн байхгүй л дээ.

Гэхдээ л иргэд сонгогчид ухаан, бодлого, боловсролоороо хоёр Энхээс дутуу дутуу гэхэд сонгуулиар МАХН, МҮАН гэсэн дөрвөн үсгийг хуучин дэмжиж байсан нам минь гээд андуураад эндүүрээд зураад саналаа өгөөд байх нь юу л бол. Нам гэдэг уг нь юу ч биш зүгээр л олон зуун мянган хүн эвсэж, нэгдэж улс төр явуулах эрх авсан аж ахуйн нэгж байхгүй юу. Нам, банк хоёр зөвхөн итгэл дээр л оршин тогтдог болохоос хэн нэгэн ухаантай хүн дээр мөнх оршин тогтнодоггүй, тэднээр ч дутдаггүй юм байна. Ханиа голсон, сольсон эр хүн өөдөлдөггүй шиг. Намаа голсон сольсон улс төр ч өөдөлдөггүй юм шив дээ.

Г.ДАШРЭНЦЭН

Эх сурвалж: “Нийслэл таймс” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (October 21, 2011 10:50:04 pm )

    tiime teneg mal enkhbat metiin yumnuud ulsiin ih hurlaas ogtsorwol taarna6ankh mongoliin nogoon namd elsej orood tud udalgui nam ih hurlaa hiihed admon geh kompanii 60garui hun awchirch elsuuleed uuriinhuu tuluu sanal uguulsen yum genelee huurhii tegeed namaa hayaj c.oyunii buurund ochij naaldan yamarch ulsiin burtgeld burtgelgui iregnii zorig nogoon nam gegchiig zohioj mongolchuudiin tarhiig ugaaj tenegtsen mal iimerhuu luiwarchin tuulegchid l ulsiin ih hurald bn daa mongolchuud mine

antalya rent a car