antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 31, 2012 9 comments

“Мобиком”-ынхонд дайх хэдхэн үг…

нийтлэсэн Admin

Монгол орны 4 зүг, 8 зовхист хүрсэн үйлчилгээтэй хэмээн цээжээ дэлдэх дуртай Монголын үүрэн телефоны анхдагч оператор Мобиком компаний талаар дуулгах таагүй мэдээлэл байна. Хамгийн өргөн сүлжээтэй гэгддэг тус компаныханд сануулахад Улаанбаатар хотын төвд зүй ёсоор тооцогддог 11-р хороололд сүлжээ байнга унаж, тус сүлжээний утсыг ашиглах боломжгүй байгааг дахин, дахин сануулья. Миний мэдэхээр тус хороололд оршин суудаг,

танай компаний хэрэглэгчид сүүлийн 3 жил мобикомын утсыг гэртээ ашиглаж чадахаа байгаад байна. Тодруулж хэлбэл Америкийн элчингийн урд талын 7, 8, 9-р байруудад тус компаны утасны сүлжээ байнга тасалддаг, хэрэглэгчид утсаа аваад түг таг, түмпэн шанага гэсээр хамаг л нервээ барж суугаа. Аргаа барж, үсээ зулгааж буй хэрэглэгчид тань эхнээсээ орон байраа солилтой нь биш гээд утасны оператороо өөрчлөөд эхэлжээ.

Энэ талаар хоолойгоо сөөж, утсаа улайстал тус компани руу мэдээлэл өгсөн хэдий ч анхаарч, засал авахгүй байсаар өдгөө 3 жилийн нүүр үзэж байна. Тэгэхээр Улаанбаатар хотод сүлжээгээ бүрэн тарааж чадаагүй байж, монгол орны өнцөг булан бүр дэх 330 суманд сүлжээ тавьсан гэж том дуугарах хэрэг байна уу? Тодруулбал танай компаниас 5 км хүрэхгүй газарт 11-р хороолол оршиж, байдгийнхаа баруун хаяанд байсаар л байгаа. Гэвч өнөөдрийг хүртэл тус хорооллын хэрэглэгчид тус компаний үйлчлүүлэгч гэдгээ мэдрээгүй, мэдрэх ч эрхгүй байна.
Үүрэн телефоны компаниуд дотроо ярианы тарифаараа чамгүй үнэтэйд тооцогддог “Мобиком”-ын хэрэглэгчдийн тоо өдөр ирэх тусам өсч байна. Гэхдээ өргөн цар хүрээтэйгээ адил үйлчилгээг хэрэглэгчдэд өгч чадахгүй байсаар л байгаагийн тод жишээ энэ юм.
Цаашлаад хэлбэл хамгийн өргөн сүлжээтэй гэдэг рекламаар нүүр царай хийдэг ч суурин газраас гурав алхав уу үгүй юу л яриа тасалдаж, сонсогдохоо болих нь энүүхэнд. Баяр ёслолын үеэр бүр ч ярилтгүй, “сүлжээний ачаалал даахгүй байна” гэсэн мессэжийг байнга ирүүлж, үүнийг нь ч хэрэглэгчид нь андахаа байсан. Нэг үгээр хэлбэл “Мобиком”-оор үйлчлүүлэгч учраас та баярын мэндчилгээ явуулах боломжгүй гэсэн үг болж байгаа юм. Бусад сүлжээ ч ийм байдаг юм болов уу гэтэл үгүй болж таарсан. Үүнийг ч хэрэглэгчид нь мэддэг.
Мөн хэрэглэгчдийн утсыг улайстал нь ирэх зар сурталчилгааны мессэжийг хэлэх ч юм биш. Үүнийг болиулдаг, цуцалдаг үйлчилгээ байна уу гэхээр өөдөөс муухай харж, хэлээ гаргахаас наагуур юм болно. Цаг алт шиг үнэлэгддэг болсон өнөө үед орон сууц хямдарлаа, хувцас хунартаа Sale зарлалаа гэсэн толгой өвдөж, мэдрэл муудмаар олон мессэж хэрэглэгчдээ залхаагаад байгаа Мобикомынхон мэддэг болов уу.  Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг гэдгийг ухамсарлаж байгаа ч энэ мэт хэнд ч хэрэггүй мессэжээрээ утасны архив дүүргэхээ болимоор юм.
Тиймээс хэрэглэгчид “Мобиком”-ын гоё, сайхан үгтэй, үйлчлүүлэгчээ зулай дээрээ зулчихсан мэт рекламуудад итгэхэд бэрх болоод байна. Зах зээлийн бичигдээгүй хуулиар хэн сайн ажиллаж, чанартай, бусдаас ялгарах үйлчилгээгээр хэрэглэгчдээ татаж, өөрсдийгөө сурталчилж чадсан нь тодрон гарах учиртай. Гэхдээ сурталчилгаа бодит ажил болох ёстой гэдгийг “Мобиком” мэдэхгүй баймааргүй л юм.
Тус компанийн тухайд Монголын үүрэн телефоны салбарт анхдагч гэдэг утгаараа хүн бүр сонирхож, тэдний сүлжээг сонгон, нэр төрийн баталгаагаа болгосон. Ийм ч утгаараа удаан жил барьсан дугаараа солихгүй байхыг хичээдэг нь олон зуун мянган хэрэглэгчтэй байгаагийн гол шалтгаан. Гэхдээ өдгөө анхдагчийн байр суурь тийм ч хүчтэй биш болж, олон үүрэн телефоны компаниуд ажиллаж, өрсөлдөөн явагдаж байна.
Тиймээс үйлчилгээгээ түмэндээ ойртуулж, үнээ тэнгэрт тулгахгүй байхыг тус компанийханд сануулж байна. Хэрэглэгч хаан гэдэг үгний цаадах нь иргэд ямар үйлчилгээ авахаа өөрсдөө шийдэх эрхтэй гэсэн язгуур утга оршиж байгаа. Тиймээс 3 жил итгэл тавин хүлээж буй хэрэглэгчид чинь нэг л өдөр өөр компаний үйлчилгээг сонгох болох нь ээ.

Duulian.mn    Б.Үжин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • Anonymous (September 01, 2012 12:31:40 am )

    Uu yag nice heregtei zuil bichtsen baina sh dee. Manai 4 horoolliin 34 bairand tsahilgaan tasaranguut minii utas bas suljeegui boldog. Ene yuniih ve gej….Mobicomoo tanaihand gej helehed: Suljeenii bagtaamjaa nemcheed eldeviin alia reklamaa tsatsdaa, huuhduudee?

  • Anonymous (September 01, 2012 10:34:43 am )

    daraa tulburt hereglegchiddee yamarch uramshuulalgui yumaa

  • Anonymous (September 01, 2012 1:11:18 pm )

    YAG UNEN, DARAA TULBURT HEREGLEGCHIDDEE YAMAR CH URAMSHUULAGUI , SHUNALTAI GAZAR…

  • Anonymous (September 01, 2012 2:26:49 pm )

    Estoi zagatnasan gazar maajix shig bolloo.Mobicom ene asuudlaa xurdan dariu shiidex estoi

  • Anonymous (September 01, 2012 2:44:02 pm )

    zaaa odoo mongolchuudaa boliochdee mobicomiin ner xundiig unagax gsen ineedtei yumnuud. yasan 7 xonog bur super aztanguud todruulaad irexeer ni ataarxaj uxex gsen busad ni ingej bichee yu? tgd 3 jil ooriig songoxgui ugsnee xgd bgad bgan?

  • Anonymous (September 02, 2012 1:55:13 am )

    mobi hezee unee buuruulakh ve ?
    unen shulaach shvv

  • Anonymous (September 02, 2012 1:10:37 pm )

    Unuudur mobicom shig tom uramshuulal zarlaj baigaa company mongold baihgvil bn shuudee. unitel belen boloogvi bugs ergeh zaigvi nuh shig bairaar hereglegchidee harin huuraad baigaan bishuu. Skytel Gmobile hoyr jijig sajilg l uramshuulal zarlah ymdaa. Setguulch nar ymiig dandaa neg talaas n harahaa boliochoo. 4n operator-d bugd n suljeenii dogoldol baijil baigaa

  • Anonymous (September 03, 2012 7:21:59 am )

    БЗД-ын 20 хороо Улиастайн амуудад утас барьдаггүй. УБ-с 20 хон км газар арга хэмжээ авч болдоггүй юм уу

  • Anonymous (September 03, 2012 8:48:52 am )

    1.500 myngan hereglegchdei ged bga yuma bas bugdentei ni l yriv l gej

antalya rent a car