antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 31, 2012 7 comments

“Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат ЖДҮ-ийн зээлээс завшжээ

нийтлэсэн Admin

Төрөөс жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилготойгоор өнгөрсөн хугацаанд 300 гаруй тэрбум төгрөгийг татвар төлөгчдийн мөнгөнөөс зарцуулаад байна.

Гэвч зарцуулсан мөнгөний дүнгээр үйлдвэр босч, ажлын байр нэмэгдэхгүй байгааг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шүүмжилж байна. Төрөөс барьж байгаа бодлого нь зарцуулсан мөнгөтэйгээ уялдахгүй байгаа учраас энэ салбарын зээлээс 731 сая 441мянган төгрөгийн зөрчил илэрсэн гэнэ.

Жижиг, дунд үйлдвэрүүдэд олгогдох зээл томчуудын гарт орсон баримт ч эхнээсээ дэлгэгдэж эхлээд байна.  Тухайлбал, “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат нь гурван өөр жижиг компаний нэр дээр зээл авч нэгэн зүйлд зарцуулсан болох нь 2011 Үндэсний аудитын газрын шалгалтаар илэрчээ. Тодруулж хэлэхэд Сэлэнгэ аймгийн “Гацуурт” ХХК  нь 2 000 тонн хүнсний ногооны агуулах барихаар нэг тэрбум төгрөг, харин “Баяндулаан-Уул” ХХК бас мал нядлах, мах ангилан боловсруулах зориулалтаар нэг тэрбум, “Шаргал тариа” ХХК  гурилын үйлдвэр барих зориулалтаар 500 сая төгрөг ЖДҮ-ийн зээлээс авсан бөгөөд энэ нь нийтдээ 2 тэрбум 500 сая төгрөг болж байгаа юм.  Зээлэнд тавигдсан барьцаа хөрөнгө болоод батлан даалтын захирлын нэр бүгд “Гацуурт” ХХК захирал Л.Чинбатын нэр дээр байгаа бөгөөд хэн ч харсан гурван өөр компани, гурван өөр зориулаттай зээл хүссэн өргөдөл өгсөн хэдий ч компаниуд нь Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сумын нутагт нэг хашаанд байршиж, байгааг нууха аргагүй. Жижиг дунд үйлдвэрийн сан болоод арилжааны банкууд улаан цайм ийм булхайг мэдээгүй өнгөрсөн нь бас л эргэлзээ дагуулж байна. Хатуухан хэлэхэд жижиг дунд үйлдвэрийн бодлогыг төр биш арижлааны банкууд тодорхойлоод байгаа гэхэд болно. “Монгол алтан тоос” ХХК  эргэлтийн хөрөнгө буюу түүхий эд худалдан авах зориулалтаар 2010 онд 5 жилийн хугацаатай 850 сая төгрөгийг авсан гэх боловч өнөөдөр зээлийн мөнгөөр худалдаж авсан түүхий эд нь алга байгаа гэнэ.

Duulian.mn             Ө.Ананд


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • Anonymous (September 01, 2012 3:54:10 pm )

    iim l hugiin bga bhgvi yu .MAN iin sanhvvjvvlegch lalar ichej amidraach.yadaj yavaa nadad 3 sayiin oldohgvi bhad.2.5 terbumiig luivarchinguud avchihaar bidend yuniih ni zeel ireh be dee.ICHEJ amidraach CHINBAT aa dendej bna shdee JDY iinheen NYAM OSOR oo arai ch dee.Ene ih mungunduu hahaj vheech ta nar .hed ni songuuliin mungund yavsan boloo hed ni avilgad yavsan boloo ICHEECH EEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEE EEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEE chinbat lalaraa

  • Anonymous (September 01, 2012 6:28:46 pm )

    чинбатын бас нэг булай гэвэл тариалан эрхлэлтийг дэмжих сангийн будааг хадгалж байхдаа өөрийнхөө муу будаагаар сольсон, дутаасан явдал юм. үүнийг нямдорж хамгаалдаг ЧИНБАТАА ИХ ШУНАЛ АЮУЛ ДАГУУЛДАГ ЮМ ШҮҮ. БАЙНГА ЭРГЭЖ ХАРЖ АМЬДРАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ. ҮХЭЛ ХЭЗЭЭ Ч ИРДЭГ БОЛОВЧ ЮУ Г АВЧ ЯЮЖ ЧАДДАГГҮЙ Л БАЙХГҮЙ ЮУ. АРААС ЧИНЬ НЭГ САР МАГАДГҮЙ НЭГ ЖИЛ Л АР ГЭРИЙНХЭН ЧИНЬ УЙЛНА.

  • Anonymous (September 02, 2012 4:31:23 pm )

    Завшалгүй яахав. Наадах чинь төрийн нарийн бичгийн дарга Гантулгын хамаатан, бас нэг ангийх. Хоёуланг шалгах хэрэгтэй. Гантулгад хууль үйлчлэхгүй.Гантулга би тагнуулын сургууль төгссөн надад хэн ч халдаж чадахгүй гэж сагсуурдаг. Хуулийхан энэ хоёрт юу ч хийж чадахгүй. 300 тэрбум байтугайг энэ хоёр хувааж идсэн дээ

  • Anonymous (September 02, 2012 8:51:57 pm )

    Өө ингэж жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зээл томчуудын гараар ордог юм бол энэ Чинбатаас өөр олон томууд наад зээлийг чинь идээд ууцан юм биш үү. Гэтэл хичнээн олон иргэд жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж, хичнээн ам бүлийг тэжээж, дээр нь засгаасаа хэдэн төгрөгийн зээл горьдоод өдөр хоногийг дундуур сэтгэлтэйгээр өнгөрөөж байгаа билээ. Нөгөө сүр дуулиантай Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлийн баталгааны тухай хуулийн хэрэгжилт яагаад таг болчив оо???

  • Anonymous (September 03, 2012 9:20:18 am )

    МОНГОЛЧУУДЫГ ХАГАРАЛДУУЛАХ, ХӨГЖҮҮЛЭХГҮЙ БАЙХ, ЭВ НЭГДЭЛГҮЙ, ТАРХАЙ БУТАРХАЙ, УЛС ОРНЫ АМЬДРАЛД ХУВЬ ОРОЛЦОО ҮЗҮҮЛЭХ НЭГНИЙГ АД ҮЗСЭН АТГАГ НЭГНИЙ ДААЛГАВАРААР БИЧИГДЖЭЭ. Х. БАТТУЛГА, ОДЖАРГАЛ, ЧИНБАТ НАР ШИГ ХӨДӨЛМӨРЧ ХҮМҮҮСИЙГ ДЭМЖДЭГ

  • Anonymous (September 03, 2012 11:44:09 am )

    Монголоороо их бахарх­даг. Маргаашийнх нь төлөө их санаа зовдог. Эх орны минь эсрэг юм бүхэн хамгийн дээд үзэн ядалт. Энэхэн зааг дээр зөв тогтох­гүй бол аюултай шүү. Зөв тогтож чадвал нөхцөл, цаг хугацаа, үнэмшлээрээ 2000 жилд бүтээж болох зүйлийг 20 жилд бий болгож болно.ш. гүрбазар

  • Anonymous (September 03, 2012 11:50:18 am )

    Сэтгүүлч хүний баримтлах зарчим бол хүнийг хүн гэж хүндэтгэх. Хүнийг хүндэтгэж байж сэтгүүлч болно. Гэхдээ хүнийг шүүмжлэхгүй гэсэн үг биш. Би шүүмжилдэг. Мянган хүний 700 нь намайг магтаж байхад, 300 нь муулж байгаа. 33 жил иргэний нийтлэлийн нэвтрүүлэг хийсэн хүн дайсантай л байж таарна шүү дээ. ш. гүрбазар

antalya rent a car