antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 20, 2011 1 comment

С.Дамдинсүрэн: Баабар Оюу толгойгоос 5 сая доллар авсан…

нийтлэсэн Admin

Оюу толгойн гэрээг тойрсон дуулиантай холбогдуулан “Хэрлэнгийн Хөдөө арал” хөдөлгөөний тэргүүн С.Дамдинсүрэнтэй ярилцлаа

-Танай Байгаль орчны иргэний зөвлөлд УИХ-ын гишүүдээс байгаа юу?

-”Хэрлэнгийн хөдөө арал” хөдөлгөөн маань байгаль орчны чиглэлээр ажилладаг 600 гаруй байгууллагыг нэгтгэсэн Байгаль орчны иргэний зөвлөлийн гишүүн байгууллага юм. Иргэний зөвлөл нь байгаль орчин, аялал жуулчлалын яамтай гэрээтэй ажилладаг. Төрөл бүрийн тесел хөтелберүүд дээр ажиллаж байна. Энэ зөвлөлийн удирдах байгууллагад нь би байгаа. Манай зөвлөл cap болгон хуралддаг. Усны тухай хууль болон бусад олон хууль эрх зүйн баримт бичгийг боловсруулан гаргахад бид гар бие оролцсон. Иргэний зөвлөлд УИХ-ын гишүүдээс нэг ч хүн байхгүй. Харин УИХ-ийн гишүүд маань байгаль орчны чиглэлээр “Ногоон” бүлэг байгуулан ажиллаж байгаа. Бид тэдэнтэй их ойр дөт ажилладаг юм. “Ногоон” бүлэгт УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Б.Бат-Эрдэнэ, Д.Ганхуяг, Ц.Сэдванчиг зэрэг хүмүүс бий. Өнөөх “урт” нэртэй хуулийг чинь бид анх тэдэнтэй хамтарч хийсэн.

Эдгээр гишүүд бидэнтэй уулзаад аль намын харъяалалтай байх нь хамаагүй, байгаль орчноо хамгаалахад гол нь үзэл санаа нэгтэйгээр хамтран ажиллана гэцгээсэн. Ингээд бид одоо болтол тууштай хамтран зүтгэж байгаа.

-Оюу толгойн гэрээ маргаан үүсгээд удаж байна. Сүүлдээ монголчууд маань хоёр талцан үзэлцэж эхэллээ?

-Тиймээ. Тун таагүй юм болж байна. Оюу толгойн гэрээний маргаан монголчуудыг хоёр талцуулчихлаа.  Оюу толгойд одоо 1000 орчим компани ажиллаж байгаа. Үүн дээр Монголын 200 гаруй байгууллагыг нэгтгэсэн бизнесийн зөвлөл орж байна. Эдгээрийн ард гэр бүл, найз нөхдийн хүрээллийн хэдэн хүн байгаа билээ. Тэднийг төлөөлөн мэдэгдэл гаргаж Оюу толгойн гэрээг өөрчлөхгүй гэлээ. Гэтэл иргэний байгуулагууд УИХ-ын 20 гишүүнийг дэмжлээ. Ингээд одоо талцсан хэрүүл үргэлжилж байна. Төрийн гурван өндөрлөг маань “Айвенхоу майнз”, “Рио Тинто”-гийн талд орчихсон. Ялангуяа УИХ-ын дарга Д.Дэмбэрэл ихээхэн ойлгомжгуй аашилж байна.

-Д.Дэмбэрэл дарга яагаад ойлгомжгүй байна гэж. Гэрээг сайжруулахыг шууд эсэргүүцсэн нь харин ч ил тод юм биш үү?

-Д.Дэмбэрэл дарга УИХ-ын амрын чуулган дээр ямар гоё үг хэлж байлаа даа. Иргэний байгууллагууд болон тодорхой санал гаргаж байгаа зарим гишүүдээ хүндэтгэх хэрэгтэй, эв зүйгээр ярьж шийднэ гээд л байсан биз дээ. Гэтэл ямар лоббид өртсөнийг бүү мэд. Нэг л өдөр эсрэг юм яриад эхэлсэн. Энэ бүхнийг гадаад, дотоодын уул уурхайн бизнесийнхэн, улс төрчид анхааралтай ажиглаж байгаа. Төрийн гурван өндөрлөгийн хувьд гол халхавч хийсэн зүйл нь бол гадаадын хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хангах ёстой  гэнэ ээ. Зөв л дөө. Гэхдээ хууль бус гэдгийг нь бүх талаар нотолж, Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас албан ёсны дүгнэлтээ гаргасан шүү дээ.

-Гэрээг цуцалж, гадаадын хөрөнгө оруулалтыг зогсоох тухай ярьсан байгууллага, хувь хүн бий юу?

-Нэг ч байхгүй. Гэрээг УИХ-ын 57 дугаар тогтоолд нийцүүлэн засаад, сайжруулаад өгөөч л гээд байгаа юм. Огт өөрчилж болдоггүй гэрээ гэж юу байсан юм. Аливаа зүйл байнга өөрчлөгдөн хөгжиж байдаг биз дээ. Одоогийн мөрдөж байгаа гэрээ нь асар их хор хенөөлтэйг бараг хүн болгон мэдээд яриад байна.

Монголын урдаа барьдаг эдийн засагчид, уул уурхайн үйлдвэрлэлийн томчууд бүгд луйврын гэрээ боллоо гэдгийг хэлж байгаа. Б.Бат-Эрдэнэ гишүүн “Бид хутганыхаа ишин дээрээс биш харин ирэн дээрээс нь барьчихаад байна” гэж зүйрлэн хэлж байсан. Үнэн юм шүү.

-Оюу толгойн төслийг хэрэгжүүлснээр байгаль орчинд ихээхэн хохирол учрах тооцоог зарим судлаачид гаргасан байсан. Ер нь нийтдээ ямар хэмжээний хохирол бид амсах бол?

-Төсөл хийгдэж эхлэхээс нь сайтар ажигласан. Хохирлын эцсийн нийт дүн тооцоог би шууд хэлж мэдэхгүй байна.  Асар  их  хохирол амсахыг  нь  харин  мэдэрч байгаа.  Энэ  талаар  зарим нэгийг нь хэлж болох юм. Иргэний байгууллагууд эхний жилүүдэд хүчтэй эсэргүүцэж байснаа сүүлдээ хэд хэдээрээ сугарч үлдсээр чимээгүй болж буй нь тун харамсалтай. “Миний Монголын газар шороо” хөдөлгөөн яаж дуугарч байлаа даа. Гэтэл өнөөдөр байдаггүй. Тэд “Айвенхоу майнз”-аас мөнгө авчихсан юм байлгүй дээ.

-Нэг иргэний байгууллагын дуу хоолойг хаахад “Айвенхоу майнз”, Рио Тинто” хоёр ер нь хэдэн төгрөг өгдөг вэ. Үүнийг сонирхож үзэв үү. Гадуур янз бүрийн юм яригддаг?

-Би  мөнгөний  тоо  хэлж чадахгүй л дээ. Гэхдээ “Миний Монголын газар шороо” зэрэг зарим хөдөлгөөнүүд тэдгээр гадаадын компаниудаас юм авсан байхыг үгүйсгэхгүй. Нийтлэлч Баабар байна.

Энэ хүн бол өөрийн хэвлэлийн компанийг босгохын тулд “Рио Тинто”, “Айвенхоу майнз” зэргээс 4-5 сая доллар авсан гэж яригдаж л байсан. Тэр одоо “Өдрийн сонин”-д юу гэж бичдэг билээ дээ. Эдгээр гадаадын компаниудыг магтаад байдаг шүү дээ. Байгаль орчноо хамгаалах гэсэн иргэний хөдөлгөөн, холбоодыг дандаа үгүйсгэж, доромжилж байгаа. Биднийг тэр шантаажлагчид гээд нэрлэчихсэн.

Түүний “Британика” толь бичиг нь “Рио Тинто”-н санхүүжилтээр хийгдсэн гэж би сонссон.Ер нь байгаль орчныхоо төлөө дуугардаг, тодорхой ажил хийдэг энэ 600 гаруй иргэний байгууллага байхгүй байсан бол чухал яах байсан бол доо гэж би боддог юм. Ёстой аймаар юм болоод өнгөрөх байсан байх аа. Монгол орон тэр чигээрээ цөлжсөн, сөнөсөн ертөнц шиг болох байсан болов уу. Заримдаа би бухимдахдаа бүр эсрэг зүйл бодож суухыг яана.

-Тэр чинь юун тухай бодол вэ?

-Сүйтгэсэн чигээр нь үлдээх хэрэгтэй гэж заримдаа боддог юм. Нөхөд маань их гайхдаг. Гайхаад байх зүйлгүй л дээ. Байгаль орчноо энэ хэдэн уул уурхайн компаниуд сүйтгээд дуусаг,  хамаагүй.  Үлдсэн жаахан хэсэг дээр нь амьдарч байгаад тэдгээр сүйтгэгдсэн газраа дэлхийн хүмүүст үзүүлэх музей маягаар ашиглах хэрэгтэй байх. Тэгвэл мөнгө олж болно. Ингэж сүйтгэж болохгүй гэдгийг хойч үеийнхэндээ ойлгуулах бодит үзмэр болж үлдвэл хэрэгтэй байх болов уу. Сүйтгэсэн хүмүүст хариуцлага тооцох нь мэдээж хэрэг. Тэдний нэрийг томоор бичиж үлдээх нь зүйтэй гэх мэт янз бүрийн л юм бодож сууна.

-Өөр “гоё” санаа юу байна?

-Гоё нь ч юу байхав. Муухай санагдахгүй байна уу, энэ сүйтгэлүүд. Үүний хор уршгийг хүмүүст ухааруулахын тулд вдр олон янзын эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулж болно.Нэг удаа би шав шалдан хүмүүс Сүхбаатарын талбай дээр жагсаж эсэргүүцлээ илэрхийлбэл ямар вэ гэж бодож л байсан. Гадаадын зарим улс оронд иймэрхүү байдлаар эсэргүүцлээ илэрхийлж байгаа шүү дээ. Ингэж шалдан биеэ бусдад харуулсны төлөө нэр төр, ёс зүйн төлбөрийг бас тооцож болно. Энэ бол их үнэ цэнтэй тэмцэл болж таарна.

-Байгаль орчинд үзүүлж буй хор хохиролын тухай яриандаа эргээд оръё. Бидний энэ тухай яриа жаахан өөр тийшээ хазайчихжээ?

-1000 гаруй биологийн төрөл зүйлийн амьтад Өмнөговьд байна. Тэдгээрийн 70-80 хувь устаж үгүй болох аюул нүүрлээд байна. Оюу толгой төсөл одоо энэхүү устгалаа эхэлчихсэн байгаа. Ургамлын олон төрөл зүйл түрүүчээсээ устаж байгаа. Хулгана, зурам гэх мэт олон амьтан, ялангуяа ховордсон амьтдаас хулангийн сүрэг байхгүй болох гэж байна.

-Байгаль орчны үнэлгээг нь та бүхэн үзээгүй юу?

-Үгүй. Бидэнд өгдөггүй юм. Нууцлаад байх зүйл байхгүй л баймаар. Энэ нээлттэй ил тод байх ёстой зүйл. Иргэний байгууллагууд үүнийг нэхэж шаардаж авч үзэх л учиртай юм даа. Үүнийг нь судалөгөх ёстой.

-Оюутолгойн нөөц  ашиглалтын судлаачид санал д өгсөн гэсэн?

-Өгөлгүй яахав. Өмнөговийн гүний уснаас секундэнд 1100 шоо метр ус гарахаар юм. Манай Усны төвийнхөн судалж үзээд 875 шоо метр илүү ашиглах боломжгүй гэсэн. Үүнээс илүүг авбал тэндэхийн гүний ус маш богино хугацаанд шавхагдах аюултай. Гүний усны түвшин нь жилд 2-3 хан см-ээр дээшилж, нөхөн сэргээгдэх тооцоотой. Тэгвэл Оюутолгойд өндөр хэрэглээтэй ажиллавал энэ нь нөхөгдөхгүй гэсэн үг.

Ярилцсан Б.Отгонбаатар
Үндэсний мэдээ сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (October 23, 2011 9:36:20 am )

    Umhii Baabar gej shavriin haalt jinhene humuusiin tarhiig ugaasan uls turiin uhuulagch, ulaan komunist p…daa

antalya rent a car