antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 20, 2011 Comments are off

40 настай гоо үзэсгэлэн

нийтлэсэн Admin

Загварын ертөнцөд 19 насандаа хөл тавьсан “Монгол модель” агентлагийн захирал  Д.Болормаа өдгөө 41 настай.

Загварынхан түүнийг дайчин бүсгүй гэж үнэлдэг бөгөөд өнөөдрийн энэ амжилтад хүрэхийн тулд Д.Болормаа багагүй хэцүү замыг туулсан гэдэг. Топ Д.Болормаа 1995 оны “Гоёл” наадмаас Монголын топ модель хэмээх алдрыг хүртэж байжээ. Загварын ертөнцөд хөл тавиад нэг их удалгүй “Монгол модель” агентлаг байгуулсан нь өдгөө Монголын урдаа барьдаг загварын агентлаг болж чадсан юм. 

Мөнхий залуу хатагтай

“Мөнхий залуу хатагтай” тодотголтой топ модель Э.Одгэрэл 45 настай. Гэсэн ч түүний загварын тайзнаа залуу бүсгүйчүүдтэй мөр зэрэгцэн алхаж чаддагаар нь үе үеийн загварынхан бахархдаг. 1989 оны арванхоёрдугаар сард анх “Гоёл-89” наадмыг зохион байгуулахад 60 гаруй загвар өмсөгч оролцож байсан гэдэг. Тэдэн дундаас Э.Одгэрэл гэх “Шилмэл загвар” компанийн бичээчээр ажилладаг бүсгүй олны анхаарлыг гойд татсан нь одоогийн топ модель, мөнхийн залуу хатагтай юм. Тэрбээр сүүлийн үед кино урлагт хөль тавьж, “Гэр” хэмээх олон ангит киноны гол дүрийн нэгд тун чадварлаг тоглосон билээ.

Театрын мисс үзэгч

Аварга Д.Сумьяабазарын гэргий Чуваамэдийн Мичидмаа. Монгол цуутай бөгөөд сайхан гэр бүлийн эзэгтэй Ч.Мичидмаа Монголын тэргүүн миссийн өргөмжлөлтэйг хүн бүхэн мэднэ. Өвөрхангай аймгийн уугуул бүсгүйн аав Чуваамэд нь Монголын хамгийн нэртэй сийлбэрч. Аварга гэргийтэйгээ нэг нутаг усных бөгөөд тэднийх хоёр хүүтэй. Нам жим, даруу төлөв амьдралыг чухалчилдаг мисс Ч.Мичидмаа Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын байнгын үзэгчийн нэг болсныг дуурийн үзэгчид андахгүй байх. Тэр бүү хэл, дуурийн театрын балет сонирхогчдын дугуйланд таван жил хичээллэж байгаа нь түүний бие хаа одоо ч гоолиг сайхнаараа харагддагийн нууц болов уу. Хамгийн сүүлд мисс Ч.Мичидмаа том хүүгийнхээ хамт театрын 49 дэх улирлын нээлтийн тоглолтыг үзэхээр ирсэн байлаа. Долоо хоног бүр театрт зочилдог эрхэмсэг хатагтайн хамгийн дуртай балет нь А.Адан “Жизель” гэдэг.


Нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо

Түүнийг монголчууд МҮОНРТВ-ийн нэвтрүүлэгч гэдгээр нь мэднэ. Нэвтрүүлэгч, жүжигчин, мисс гээд олон тодотголтой энэ хатагтай 1991 онд “Монгол туургатан оюутан мисс” уралдаанд оролцож, тэр үеэс загварын тайзны сор бүсгүйчүүдийн нэг болсон юм. Ч.Ичинхорлоо СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгсч, хэд хэдэн кинонд тоглосон нь мэргэжлийн уран бүтээлчдээс өндөр үнэлгээ авдаг юм билээ.  Нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо өдгөө гурван хүүхдийн ээж болжээ.

М.Анир


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car