antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 20, 2011 Comments are off

Муу нэрийг хусавч арилахгүй болохоор би үхэж байж л мартагдана

нийтлэсэн Admin

Гомо Нараа гэхээр уншигчид андахгvй биз. Тэрбээр амьдралынхаа хэв маягийг өөрчлөхөөр хичээж байгаа ажээ. Ойрын vед хэвлэлийн хуудаснаа  ярилцлага өгөөгvй тvvнийг амьдралдаа ямар өөрчлөлт хийснийг уншигчдадаа хvргэе.

-Сvvлийн vед чимээгvй байж байгаад гарч ирлээ. Хаагуур, ямар ажил амжуулаад явна?
-Би одоо 47 нас хvрч байна. Нэг жаалтай болсон. Есөн настай, гуравдугаар ангид сурдаг. Би эцэг хvн болсон учраас гудамжаар гунхаж явдаг байсан залуу vеийнхээ зуршлаас салсан гэж хэлэхэд болно. Яагаад гэвэл би энэ хvvхдийг vр­чилж аваад эцгийн ёсоор хvмvvжvvлж, мэдлэг боловсролд нь анхаараад өөр шигээ амьдралаар хvмvvжvvлэхгvй байхыг бодож байна. Vvний тулд би биеэ бэлдэж байгаа.

-Та нvvрээ будаад, эмэгтэйлэг хувцаслаад явдаг байсан. Харин одоо эцгийн байр суурийг илт­гэсэн харагдаж байна?
-Надад гомо амьдралаар амьдрах ямар ч ашиггvй бай­сан. Сvvлийн vеийн залуусыг нийгэмд ямар ч хэрэггvй энэ сэт­гэхvйн гажиг зуршлыг битгий сонирхоосой гэж хэлмээр байна. Монголын баян гомо залуучууд чатаар мессэж бичиж танилцаад, тааруухан амьдралтай залуусыг уруу татаж, ийм амьдралд оруулдаг. Vvнд мөн­гөнөөс гадна сэтгэхvйн тэнэг ухамсар, боловсролын гажуудал нөлөөлж байна.

-Төрөлхийн гомо хvн гэж байдаг. Харин сэтгэл санаагаараа хөтлөгдөөд гомо болно гэдгийг юу гэж ойлгох вэ?
-Өнөөгийн нийгэмд төрөлхийн гомогоос гадна олд­мол гомо хvмvvс их бол­сон. Учир нь ахмадын зөв­лөгөөг сонсохоо больж, Монголын тvvхэн уламжлал, монгол хvн гэсэн сэтгэхvй нь арилсантай холбоотой. Мөн гадаадынхны гажууд амьдралыг сонирхох тал нь илvv давамгайлсан. Vvнийг залуус ойлгохгvй байна.

-Одоо Монголд хичнээн гомо залуу байна вэ?
-Манай улсад нийтдээ 5000 гомо залуу байна гэсэн судалгаа бий. Өнгөрсөн жил НVБ-ын ДОХ-ын төс­лөөс гомочуудыг дэмжих төрийн бус байгууллага бай­гуулагдсан. Энэхvv бай­гууллага нь гомо залуусыг хvний эрхийн талаас нь vр­гэлж дэмжиж тусалдаг. Гэхдээ гомо хvмvvсийг дэмжих байгууллага бий болоод vйл ажиллагаагаа улам өргөжvvлээд байвал энэ нь Монголын хvн амыг бvхэлд нь нөмөрсөн асуудал болно. Тэгэхээр гомо гэсэн амьдралыг нийгмээс зай­луулах шаардлагатай байна.

-Тухайн байгууллагаас Засгийн газарт гомо хvмvvсийг дэмжих хууль санаачлаач гэх зэргээр ханддаг уу?
-Тэр байгууллагаас төр засагт энэ асуудлаар ханддаг. Гэхдээ манай улсад хэрэг­жихгvй асуудал. Би ч гэсэн хэдэн жилийн өмнө нэг гишvvнээс гомо хvмvvсийг дэмжих жижигхэн ч гэсэн хууль санаачлаад өгөөч гэж гуйж байлаа. Харин эрхэм гишvvн “Би энэ тал дээр тусалж чадахгvй нь. Дахин битгий над руу захидал илгээгээрэй. Намайг уучлаарай” гээд надад 100 мянган төгрөг өгч байсан. Харин одоо би энэ талын хууль манай оронд ямар ч хэрэггvй гэдгийг ойлгосон. Гадаадын олон хvн амтай, эмх замбараагvй оронд л хэрэгтэй байдаг байх.

-Монголд анхны ДОХ-ын халдварт өвчнөөр өвчилсөн хvн нь гомо байсан гэдэг. Тэгэхээр гомочууд бэлгийн замын халдвар тараах нэн эрсдэлтэй хэсэг. Энэ талаар таны бодол?
-Гомочуудыг дэмжих бай­гууллагаас сургалт зохион байгуулдаг. Уг нь тэдэнд бэлгэвч хэрэглэхийг шаарддаг, харамсалтай нь бэлгэвчгvй дотно харьцаанд орсноор ДОХ-ын халдвараар өвчлөх эрсдэлтэй байдаг.

Монголд ДОХ-ын халдвараар өвчилсөн хvмvvсийн анхны бөгөөд сvvлийн тохиолдол нь гомо хvн байсан. Манай оронд ДОХ-ын халдвартай 98 хvн байна. Тvvний 55 хувь нь гомо гэсэн судалгаа бий.

-Та өөрөө гомо хvн байж гомо амьдралыг эрс эсэргvvцэн ярьж байна. Тэгэхээр та цаашдаа энэ амьдралын эсрэг тэмцэнэ гэсэн vг vv. Таны бодлыг юу ингэж өөрчилсөн юм бэ?
-Тийм ээ. Би энэ амьдралаар ихэнх цагаа өнгөрvvлсэн. Харин одоо хvvтэй болсон болохоор тvvнийгээ энэ замаар оруулахгvй, жинхэнэ ёсоор хvн болгохын тулд эхлээд өөрөө жинхэнэ хvн байх хэрэгтэй. Миний амьдралын утга учир бол энэ жаалын төлөө, тvvнийг сайхан амьдруулахыг л хvсч байна. Миний амьдралыг зөв зам руу хөтөлж оруулсан амьд бурхан.

-Та хvvхдээ хаанаас vр­чилж авсан бэ, ээж аавыг нь таних уу?
-Миний vрчилж авсан хvvхэд 2002 оны 11 сарын 20-ны өдөр төрсөн. Би нэг нохой тэжээдэг байлаа. Тэр нохойгоо “Миний хvv” гэж өхөөрддөг. Манай эгч намайг нохой тэжээхийн оронд хvvхэд vрчилж аваач гэсэн санал тавиад, манай дээд талын айлд дөнгөж төрсөн таван хоногтой хvvхэд байна гээд би vрчилж авсан. Нялх хvvхдийг сvvгээр угжаад хvн болгосон. Тэр хvvхдийн эцэг, эх Говьсvмбэр аймгийн Баянтал суманд амьдардаг. Хvvгийн ээжийг А гэдэг. Надад хvvгээ vрчлvvлэхдээ намайг огт таниагvй, тэр vед гомо Нараад жаалаа vрчлvvлснээ мэдээгvй. Энэ хvvхэд дээрээ таван ахтай, Эх нь тухайн vед эход харуулаад эрэгтэй хvvхэд гэдгийг нь мэдээд, дахиж эрэгтэй хvvхдийн хэрэг байхгvй, эхнэрийгээ хот ороод авахуулаад ир гээд явуулсан байна лээ тэр эх нь долоон сартай байсан учраас авахуулах ямар ч боломж байгаагvй учраас яах ч аргагvй төрсөн байна лээ. Тэгээд ямар ч хамаагvй vрийн хvслэн болсон хvнд хvvхдээ vрчлvvлье гээд байж байхад нь би vрчилж авсан. Манай хvvхэд маш царайлаг, ухаантай. Манай ээжийг Насандолгор гэдэг. Ээжийнхээ нэрийг мөнхөлье гээд Насантогтох гэдэг нэрийг хvvхдэдээ өгсөн.

-Танай хvvхэд том болоод, юмны учрыг ойлгоод ирэхээрээ би яах гэж энэ хvний хvvхэд болов оо гээд гомдох ч юм уу, тэр хvvхдийг найз нөхөд нь шоолох асуудал гарах байх даа. Энэ талаар бодож vзсэн vv?
-Энэ талаар хангалттай бодож vзээд, энгийн амьдралыг сонгосон. Би нэг өрөө байртай. Хvvхдээ наймдугаар ангид орохоор нь байраа нэр дээр нь шилжvvлээд, өөрөө Батсvмбэрийн асрамжийн газар очъё гэж бодож байгаа. Яагаад гэвэл хvvхдэдээ тээр болохгvй, надаас ичиж зовох зvйлгvй байлгахын тулд утсаар харилцаад байж байя гэж бодсон. Энэ хvvхдийн эцэг чинь гомо Нараа гэсэн нэрийг дуудуулахгvй байх нь чухал. “Муу нэрийг хусавч арилахгvй” болохоор vхэж байж л би мартагдана. Тиймээс зайтай амьдрах нь хамгийн зөв алхам.

-Та гомогоороо биеэ vнэлж мөнгө олдог уу, ханш нь ямар байдаг вэ?
-Сурсан юмыг сураар боож болохгvй гэгчээр хааяа жаахан юм уухаар, миний өвчин хөдөлдөг. Гэхдээ урьдынх шигээ биш болсон. Миний найз алдарт Гамбууш “Марко поло” зочид буудалд амьдардаг. Нvvрээ будаад хааяа тэнд очдог юм. Тэр буудалд Анужин, Халиунаа нар ч бий. Бид нийлээд мөнгөн завьяагын урдуур явдаг. Би больсон л доо найзуудтайгаа уулзахаараа хааяа нэг биеэ vнэлэх зайлшгvй шаардлага байдаг. Хоногийн 30 мянгаар биеэ vнэлдэг. Зуны цагаар гадны жуулчид ирсэн vед дал наян доллараар явдаг.

-Гомо байхын хамгийн хvндрэлтэй асуудал нь юу вэ?

-Залуу байхдаа би нvvрээ будаад, даашинз өмсөөд эмэгтэйлэг явдаг байлаа. Намайг бараг хvн болгон таньдаг учраас санаа зовох асуудал байдаггvй. Гомо Нараа гэдэг хvн ажил хөөцөл­дөөд ямар нэгэн байгууллага дээр очиход намайг таньдаг учраас зарим тохиолдолд их сайн талтай байдаг. 1987 онд нэг гомо залуу ДОХ-ын халдвартай байсан нь тогтоогдоод, Монголын анхны гомо хvн илэрсэн. Тэр vед хvмvvс биднийг гомо гэж боддоггvй, манин гэж ойлгодог байсан. Нэг намын тогтолцоотой нийгэм хаалттай байсан учраас мэддэггvй байлаа.

-Та хамтран амьдардаг байсан залуугаа шатаасан гэсэн цуурхал байсан энэ vнэн vv?
Би бол өөрөө шатаагаагvй. Нэг гомо залуу хамт амьдардаг байсан залуугаа надтай хардаад шатааж алсан. Тэр залуу одоо шоронд байдаг.

-Гомо залууст хандаж юу хэлж, захимаар байна вэ?
-Залуучууд мөнгөнөөс болж өөрийгөө золио­солж болохгvй. Нийгэмтэй хөл нийлvvлэн алхаад, энэ гажуудлын талаар эсрэг байхыг хичээж, эрдэм боловсролдоо анхаарч яваасай гэж хэлье. Мөн олдмол гомог өөгшvvлж байгаа асуудлыг бvрэн зогсоож, тэмцэх хэрэгтэй.

В.Дондовдорж /сурвалжлагч/

Эх сурвалж: “Өглөөний сонин”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car