antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 20, 2011 4 comments

Гантогтох гарьдын хүү Мөнх-Очир: Буурал аав зодог тайлна гэж ярьдаггүй…

нийтлэсэн Admin

Энэ удаагийн манай сайтын хийморилог зочноор бөхийн удам, бөхийн ирээдүй уригдлаа.  Гарьд Гантогтохын хүү  өдгөө 17 настай гэхэд нуруулаг чац өндөр юм. Түүний ээжийнх нь өвөө орон нутагтаа сайн барилддаг сумын заан цолтой хүн байжээ. Аавын талдаа бол хэдэн үеийн бөхийн удамтайг тэртэй тэргүй бүх Монголчууд мэднэ. Мөнх-Очир одоогоор үндэсний бөхөөр төдий л барилдахгүй жүдогоор барилдаж байгаа, бөхөөс илүү “NBA”-гийн талаар баялаг яриа үүсгэх төлөвтэй байна лээ.

Юуны өмнө уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
Гантогтохын Мөнх-Очир 17 настай. Шонхор-Олимп дээд сургуульд Лицей ангид хоёр дахь жилдээ сурч байна даа.

Энэ жил өсвөрт барилдав уу?
Үгүй ээ барилдаагүй. Аав ч буурал аав ч одоохондоо үндсээр барилдаад хэрэггүй гэдэг юм. Намайг сагс ч битгий тогло, сагс тоглохоор өндөр болоод байдаг гэдгийн. Буурал аав байнга хэлээд байхгүй ч үе үе гоё, надад хэрэгтэй зөвлөгөө өгнөө. Тэрнийг нь өөртөө тусгаж аваад зорилго тавиад урагшаа. /инээв/

Ер нь ч бөхчүүд хүүхдүүдээ багад нь үндсээс илүү, чөлөөт жүдогоор барилдуулж байгаад гэнэт л цахиур хагалдаг шүү дээ?

Би одоо жүдогоор л барилдаж байна. Жил хагас орчим хичээллэж байна. Аав, Сүхбат ах, Өсөхөө аварга, Сумъяа аварга бүгд л чөлөөтөөр барилдаж байгаад үндэс рүү орж Монгол бөхийн нэгэн үеийг эзэлцгээсэн.

Шонхор-Олимпод сурч байгаа гээд байгаа. Ангид чинь бөхийн удамтай залуучууд бол зөндөө л байлгүй дээ, амжилт гаргаж байгаа заримыг нь дурдаач?
Сүхбат аваргын бага хүү Хангай манай доод талын ангид байгаа. Удамтай хүүхэд гэвэл Хангай бид хоёр л байх шив дээ. Гэхдээ дээр үеийн сайн удам судартай хүн байхыг үгүйсгэхгүй, сайн барилддаг хүүхдүүд бол бий бий.

Гарьдын олон сайхан барилдааныг харж л байлаа. Одоо барилдах уу?
Аав бараг барилдахгүй байх аа. Чөлөөт бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн ажлаа өгчихсөн. Одоо хувиараа л юм хийж байгаа байх.

Баянаа аварга ер нь зодог тайлах тухай ярьж байна уу?
Энэ жил хоёр даваад цолоо дуудуулсан даа.  Ер нь манайхан зодог тайлах ёслол гэж хийдэггүй юм аа, бөхийн аз хийморь харина гэж үздэг юм билээ.

Сүхбат аварга зодог тайлсан ш дээ…
Тэр Сүхбат ахын өөрийнх нь л шийдвэр байх л даа.
Сүхбат аваргаар багшлуулж байгаа байх, аварга ер нь одоо барилдвал аль хэр байна вэ?
Аварга бэлтгэлийг бол үнэхээр мундаг хийдэг л дээ. Далбаа, шуудгаа бол харин нэх өмсөж харагдаггүй юм, хүчний бэлтгэлийг бол хичээнгүй сайн хийдэг. Төв аймгийн наана цаа бугын САА, Ээлтхан гээд бөхийн том галтай л даа. Тэнд зундаа очиж 1 сар бэлтгэл хийх дуртай. Олимп сургуулийн тамирчин хүүхдүүдтэй байх гоё байдаг юм.

Гарьд багаасаа л аавыгаа дагаж бөхийн галд гардаг байсан гэдэг. Чи аавыгаа дагаж гарч байна уу?
Өө гаралгүй яахав, аавтай хоёр жил бэлтгэлд гарч байсан. Ганцаараа бас нэг жил гарсан юм байна. 2001 онд санагдана. Доржсамбуу гарьд, Аав, Сүхбат ах 3 үлдэж байсан барилдааныг анх үзэж байлаа. Бай шагналаа авчихаад бууж ирэхэд Доржсамбуу гарьдын хүү, Хангай бид гурав урд нь зогсоод авахуулсан зураг одоо ч байдаг юм.

Одоогийн барилдаж байгаа залуучуудыг хэр таних вэ?
Бат-Орших ах гээд Увсынхаа бөхчүүдийг бол гаргаахгүй танина аа.

NBA-гийн талаар жаахан ярилцах уу илүү ч яриа үүсэх төлөвтэй?
Тэгье дуртайяа зөвшөөрнө. 2004 оноос хойш тасралтгүй үзэж байна. Би чинь Кобигийн улаан фэн л дээ. Шүтээн маань бараг Италийн “Виртус” руу явахаар болж байх шиг байна. NBA  ч гэлтгүй, NCAA, NHL  ийг бол яринаа ярина.

NBA цагтаа эхэлбэл ямар баг түрүүлэх болоо?
Чикаго Булзз

Яагаад өнгөрсөн жилийн МВП байгаа болохоор уу?
Рөүз, Бүүзэр, Яаким Ноа, Дэнг, Корвер бүгд байгаа ш дээ. Их хүчирхэг баг. МЖ ахын үеийн Булзз ирж байна гэж би гэлтгүй бүх NBA сонирхогчид санал нэг байна лээ.

Данкан энэ жил их хөгширсөн харагдана лээ. Кобигийн улаан фэн хүний хувьд жаахан онцгүй асуулт тавьчихая. Коби ч бас нэг их залуу биш зодог тайлах болвол…
Тайлаагүй байхад юу ярихав дээ. Гэхдээ Коби үнэхээр хөгширч байгаа нь харагдаж байгаа шүү. Анх NBA үзээд л түүнийг биширч эхлэсэн. 81 оноо авахад нь хүртэл…

Өнгөрсөн жилийн ярианы гол сэдэв “Их гурав” байсан, энэ жил тэд яах бол?
Бүсийнхээ бол аварга болох байлгүй дээ.

Сая “Супермен” Монголд ирлээ. Мэдээж уулзаа л байлгүй?
Уулзсаан. Бөөн баяр бололгүй яахав. Үнэхээр гоё мэдрэмж авсан. Энэ цагийн хамгийн шилдэг цэнтр монголд ирж байна гэдэг сайхан хэрэг. Өмнө нь 2008 оны Бээжингийн олимпод Мөрөөдлийн багийн Хятадтай хийсэн хэсгийн тоглолтыг очиж үзэж байсан. NBA-гийн шилдэгүүдийг холоос ч гэсэн харах ч гоё байсан шүү. Би өнгөрсөн жил ДАШТ үзэх гээд чадаагүй. Шарандаа “Лондон 2012” Олимп үзэх гээд л аавыгаа гуйна даа.

Гарьдын хүүтэй энэ удаа бөхөөс илүү сагсны талаар түлхүү ярилцлаа. Хэдэн жилийн дараа тэр бөхийн талаар нэг сайхан яриа өгнө гэдэгт итгэнэм.

hiimori.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (October 20, 2011 12:58:33 pm )

    bagadaa ih huurhun bsan, tomroh tusmaa eejiigee duuraigaad ih uur tsaraitai boljee…suuliin zuragan deer harts ni l joohon tustei garch… Aaviigaa duraisan bol saihan zaluu boloh bsan um.. Eej ni ch dee ystoi 1 yvahgui avgaidaa,. Munduluud amjilt husey, huurhun yriltslaga ugsun bn

  • Anonymous (October 21, 2011 10:44:52 am )

    za yahnav dee. buh hunii gergii shan bgaad yahav dee. sn l bval boloo sh dee.

  • Anonymous (October 21, 2011 3:02:25 pm )

    eej ni muuhai huuhen bol bish shuudee, muu l huuhen bolhoos. Uvsiin durvuduud hun bisheeee gej…. uvsiin kuukeeen

  • Anonymous (October 21, 2011 10:13:02 pm )

    ene omno bichsen lalar nutag usaar ni doromjlokh shaardlaga chamd baigaamuu lalaraa. cham shig erguunuud jalga dovnii uzel devergedeg yum daa. Bi uvsiin huuhentei suugaad saihan amidarch bna yu gej teneg usan tarhit mini

antalya rent a car