antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 20, 2011 Comments are off

“Хас”-ын Ч.Ганхуяг оюутнуудыг хүчээр өөрийн компанид даатгуулжээ

нийтлэсэн Admin

“Хас” банк, “Тэнгэр” санхүүгийн нэгдлийн захирал Чулууны Ганхуяг гэгч одоогоос жил орчмын өмнө Монголын Оюутны Холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ.
Ажил хэрэгч, боловсролтой бизнесменг оюутны байгууллагыг удирдах болсонд олон хүн ам сайтай байсан ч ажлын бүтээмж тун тааруу байсаар Сангийн дэд сайдаар томилогдсон юм.

Гэвч төрийн өндөр албанд томилогдсон сайдтан Оюутны байгууллагын сонгуульт ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэсээр буйг нь шүүмжилсэн оюутан, залуус олон байдаг юм билээ.

Ч.Ганхуяг сайд ч Монголын Оюутны Холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж буйн хэргээ өөртөө ашигтайгаар гаргахдаа тун мэргэшиж буй аж.

Өнгөрсөн намар автобусаар зорчих билетээ үнэгүй авах гэсэн оюутнуудыг МОХ бүгдийг нь хүчээр даатгалд хамруулсан байна.

Даатгагч компани нь  зөвхөн эрхэм сайдын захирлаар ажиллаж байсан “Тэнгэр” санхүүгийн нэгдлийн охин компани болох “Тэнгэр Даатгал” байсан аж.

“Тэнгэр Даатгал”-ын бизнесийг дэмжихийн тулд МОХ 3200 төгрөгний билетийг 4200 болгон, хүчээр даатгуулсан байна.

Өөрөөр хэлбэл автобусны билет авч буй Монголын бүх оюутны өгсөн тус бүрийн 1000 төгрөг Оюутны Холбооны Ерөнхийлөгч Ч.Ганхуягийн “халаасанд” орсон байгаа юм.

Түүний энэ үйлдлийн тухай нэр бүхий улс төрчид :
“Энэ чинь харин төрд бизнесээ шахах талаар хэнийг ч дагуулахгүй нөхөр байх чинь. Том авилгач гарч ирэх нээ” гэлцэн ярилцах болжээ.

Юутай ч “Нэр төрөө эрхэмлэе” гэж ярих, бичих дуртай эрхэм сайдад ёс зүй, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллах тухай сэтгэл л лав байдаггүй бололтой.

М.Болд


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car