antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 20, 2011 1 comment

Хотын нохой

нийтлэсэн Admin

Улаанбаатарт тэрбумтан, орон гэргүйчүүд, буддист, христ, цагаан, хар, шар арьстан гээд хүний бүх төрлийн загварын амьдрал буцалдаг.

Дээр нь илжиг, бүргэд, яст мэлхий, могой, бясаа, жоом, бөөс гээд есөн шидийн амьтад байдаг. Үүгээрээ том гэж харагдана. Хэдийгээр дэлхийд арван сая хүнтэй хэд хэдэн хот байдаг ч өнөөгийн нөхцөлд сая давсан хүн амтай хот томд тооцогдоно. Том хот асар их жаргал, зовлонг хослуулна.

Тэнд тэрбумтан хөрөнгөө зүүдэлж тарчилдаг бол орон гэргүйчүүд үмх талхны төлөө өдөржин хэрнэ. Эндээе их хотын том зовлон харагдана.

Нийслэлийн удирдлага нэг хэсгийг эсгий гэртэй болгож амжаагүй байхад нөгөө хэсэг тохилог орон сууц нэхэх жишээтэй. Нийтийн орон сууц ахиухан бариад өгчихөөр нэг бүр нь хаустай болгохыг шаардан жагсаж цуглана. Тэр бүхэн өргөх бичиг гардуулсан өдрөө хэрэгжихгүй ч гэсэн өөрөө овсгоотой хэдэн сарын дараа биелэх боломжтой.

Түүгээр ч зогсохгүй сүүлийн үед нийслэлд нохой устгах гэдэг томоохон ажил ундарч байна. Ноход өсч үржих хурднаас хөдөөгийн ноход хотод ихээр орж ирдэг болсон гэнэ. Хөдөөгийн нохдыг бодвол хотын ноход сникерсээс эхлээд пиццаны үлдэгдлийг шилж иднэ. Хотын жолооч нар хотын өндөр үнэтэй нохдыг дайрах нь бүү хэл ихэнх нь зогсч, өмнүүрээ өнгөрүүлнэ. Хотод ноход хоолноосоо эхлээд хоргодох газраа төвөггүй олчихно.

Гэхдээ энэ бүхнийг бичиж байгаа нь нийслэл маань нохойн орон гэж батлах гээд байгаа юм биш. Харин нийслэлд нохой ч амьдрах боломж бүрдээд байгааг батлах санаатай юм. Гэхдээ зөвхөн Улаанбаатар л нохой, шумуул амьдрах таатай орчинтой гэсэн үг биш. Монголд хаа сайгүй хангалуун амьдрах олон сайхан газар бий.

Гэхдээ хангалуун амьдрахад хөрөнгө шаардагдана. Энэ хөрөнгийг босгох газар нь монголчуудын хувьд Улаанбаатар хот юм. Хөрөнгөгүй бол байгалийн ямар ч үзэсгэлэнт газрыг ашиглах боломжгүй. Говь-Алтайн хэдэн суманд интернэт алга. Мөн олон алслагдсан аймгийн сумдад халуун ус, сургууль, эмнэлэг дутагдалтай хэвээр 100 жилийн нүүр үзэж байна.

Гэтэл нийслэлд сүүлийн 15 жилд байшин барилга тав дахин нэмэгдэж 20-иод банк үүсч, үүрэн телефоны операторууд үнэгүй шахам үйлчилгээ үзүүлж байна. Хувийн онгоцтой хэд хэдэн компани бий болж төмөр зам, нефтийн үйлдвэр байгуулах хүсэлт гаргасан 30 шахам саятан иргэдтэй боллоо.

Энэ бол хамтын амьдралын үр шим. Монголчууд хэдэн зуун жил мал шигээ талаар нэг тарж амьдарсны үр дүн нь дэлхийн хамжйн буурай хөгжилтэй орон болж хувирсан. Харин гадны орнуудад хэр олуулаа нийлж амьдарна тэр хэрээр хурдан хөгжинө. Хаана хүн байна тэнд зах зээл байдаг. Хэр олон байна, тэр хэмжээгээр ашиг өндөр байна. Өндөр ашиг олсон иргэд нэг дор шаваад байх сонирхолгүй байдаг.

Хөрөнгөжсөн хэсэг нь нийтийн эзэмшлээс зайлсхийхээс түүний хөрөнгө ирээдүйн хөрөнгөтөнд шилжинэ. Хотын гадаадад, хөдөөгийн хотод ирдэг гинжин урвалд хамрагдсан иргэд ганзагын наймаачнаас гадныхантай өрсөлдөх тэрбумтан болж хувирна. Энэ бүхэн хүн амын төвлөрлийн хүч. Төвлөрөл оюун санаа төлөвшүүлж, эдийн засгийг эрүүлжүүлнэ. Хөдөөд хаясан нэг төгрөг нэмж хоёр төгрөг нэхдэг бол, хотод зарсан нэг арван төгрөг болж саятан төрүүлнэ.

Хог утаанаас хөдөөгийнхнийг хонь шиг амьдруулж болохгүй. Тэд бас хүн шиг амьдрах эрхтэй. Тэд хотод ирснээр хот гамшигт нэрвэгдэж байгаа юм биш. Хотынхны хог, утааг шийдэх мөнгийг хөдөөгөөс гарсан хэдэн депутатууд хөдөөд зусардаж нийслэлчүүдийг хорлоод байгаа юм.

Х.Баттөгс

Нийслэл таймс


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (October 21, 2011 9:39:16 pm )

    goy bana

antalya rent a car