antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 20, 2011 Comments are off

Тэрслүүчүүд удахгүй бослого гаргана

нийтлэсэн Admin

МАН-ын гишүүд МАХН-ын хаяаг бараадахаар сэм бэлтгэлээ базааж эхэллээ. Эрх баригчдын тоглоомын дүрэм өөрчлөгдөх нь тодорхой болж, гишүүд бужигнах болсон нь энэ. МАН-аас 48:28 гэсэн хувилбарыг санал болгож, үүнээс цааш газар үгүй хэмээн гээд гэдийхээр шийдвэрлэлээ. АН-ын тухайд ч ‘Too, тогтолцоо чухал биш” гэж санаагаа хэлчихсэн. Өөрөөр хэлбэл, тойргоо томруулбал саналыг шууд хүлээн авахаа мэдэгдсэн. Улмаар нэг тойрог, нэг мандат зарчмыг баримтална.

Өнөөгийн 76 тойрог 48 болж, нэг тойрогт нэг хүн л нэр дэвшинэ. Иймээс нэлээд хэсэг нь жийгдэнэ. Нөгөөтэйгүүр, МАН 2012 онд мөнгөтэй залуучуудаар имижээ тоодорхойлоор шийдээд буй.

Иймээс МАН-аас нэг тойрогдээр 2-3 гишүүн байх нь олонтаа. Дээр нь хэзээний бэл бэнчинтэй хүмүүсээр тойрогоо худалдаж авах зарчмыг баримталдаг гэлцдэг тул өнөөгийн 48 суудлын эзнээс дахин гарах магадлалтай нь хуруу дарам цөөн. Улмаар намаас итгэл даалгаж, дэвшүүлэх эсэх нь ч эргэлзээтэй.

Иймээс эртхэн хаяагаа манаж, МАХН-д тал зассан тухай эх сурвалж өгүүлэв. Тэр дундаа эсэргүү дөрөв хэмээн цоллогддог гишүүд манлайлж яваа сурагтай. Намбарын хүүг МАХН нэрээ авахаар хөөцөлдөж, түр штаб байгуулах үеэр Д.Тэрбишдагва, Ц.Даваасүрэн нарын нөхдүүд тойргоосоо хүмүүс авчрахаар бэлтгэж байсан гэх мэдээлэл бий. Мөн тэд нэгэн үе намын Ерөнхий нарийн бичгийн даргаас эхлээд Ерөнхийлөгч болтлоо дэвшсэн Н.Энхбаярыг нам дотроо цээжээрээ хамгаалж байсан. Ямартаа л намын даргадаа шаардлага хүргүүлж, генсекээсээ банга хүртэж байх вэ дээ. У.Хүрэлсүхийн хорхойтой араанд хэдийнэ зуугдсан тул 2012 оны сонгууль хол санагдах болсноо ч тэд нуулгүй хуучилж байсан.

Өдгөө тэд хамтарсан Засгийн газрын хамгийн том ажил болох Оюутолгойн гэрээг хурцаар шүүмжлэгчдийн тэргүүн   эгнээд   яваа.Улмаар асуудлын хүрээнд нэгдсэн гишүүдтэй санал бодлоо хуваалцаж, фракцдаа бүрдүүлсэн гэх мэдээлэл ч бий.

Хэдийгээр тэд улс орныхоо эрх ашгийн төлөө хэмээн тэмцэж байвч эрх баригчид тэдний үйлдлийг сонгууль дөтөлсөн учраас улстөржиж байгаа нь энэ хэмээн нийтэд тайлбарлах болсон. Эцэстээ асуудлыг хүлээн авахаас татгалзсан Засгийн газрыг огцруулах шаардлагыг мөн уриалж, гарын үсгээ зурсан гэж байгаа. Энэ бүхэн хонгилын үзүүрт ассан жаахан галыг үлээсэнтэй адил болсноо ч тэд мэдэж буй. Түүнчлэн тэрслүүчүүд тусгайлан шаардлага хүргүүлж, мэдэгдэл хийсэн талаар зарим нэг нь ам ангайх болсон. Өөрөөр хэлбэл, ардчиллыг айл бүхэнд аваачихаар ажиллаж буй МАН дотроосоо бослогод өртөж буй нь энэ бололтой. Нөгөөтэйгүүр, тэд УИХ-ын Сонгуулийн тухай хууль дээр ч бүлгийнхээ гишүүдтэй санал нэгдээгүй. Можаритор давамгайлсан тогтолцоог илүүд үзсэн МАН дотор тойргоо томсгох нь зүйтэй хэмээн тэд дэргэдэх хүндээ сонсогдохоор хэлэх болжээ. Энэ мэтчилэн идээшиж, дассан намтайгаа санал, бодол нийлэхээ больсон гэнэ.

Мөн тэднийг ирэх оны сонгуулиар нэр дэвшүүлэхгүй байх дараагийн шалтгаан нь Намбарын хүүгийн ивээлээр улс төрд хөл тавьсныг нь ах намынхан тун ч сайн мэднэ. Нэгэн үе цагийг эзэлсэн баатар байсан Н.Энхбаяр  олон хүнийг улс төрийн тавцан руу чирж, хөтөлж, нууж оруулсан. Тэдний зарим нь мөн л дээрх эсэргүүнүүд. Тэд сүүлийн үед нууцхан хуралдаан зохион байгуулах болжээ. Хуралдаанаар шинэ хүн ч тэдэнтэй нэгдэх болсон гэнэ. Гэхдээ тэд одоогоор ил гарахыг хүсэхгүй байгаа. Учир нь Сонгуулийн тухай хууль тодорхой болж, намууд бэлтгэлээ базааж, нэр дэвшигчдээ зарласны дараа эцсийн шийдвэрээ гаргана. Тэр болтол Намбарын хүү ч хүлээхээ амласан гэх мэдээлэл бий.

Л.Нинжсэмжид

Эх сурвалж: “Нийгмийн толь” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car