antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 9, 2012 1 comment

Улс төр хийн сатаарч байх зуур…

нийтлэсэн Admin

Монгол Улс дараагийн Катар болох уу? Financial times цахим сонины шинжээч Дэвид Пилинг энэ асуултад “Одоохондоо үгүй” гэж хариулж байна. Тэрбээр “Монголыг “Дараагийн Катар” гэж нэрлэхэд эрт байна” хэмээх нийтлэлдээ яагаад ингэж дүгнэх болсноо тодорхой бичжээ. Тэрбээр нийтлэлийнхээ эхэнд “Кувейт 1950 он. Абу Даби 1970 он. Катар 1995 он. Монгол 2012 он?”

хэмээн асуусан өгүүлбэр оруулжээ. Энд байгаа нэрнүүд нь баян тансагаараа зартай улс, нийслэл хотын нэр. Харин он нь хөгжлийнхөө түлхүүр бол­сон хөрөнгө оруулалтыг та­таж чадсан “онгодтой жил” нь юм. Манай улсын хувьд ч гэ­сэн гаднаас зургаан тэрбум ам.доллар татаж, дэлхийн томд тооцогдох алт, зэсийн уурхайг ашиглалтад оруулж байгаа би­лээ. Энэ бол бидний хувьд том амжилт. Гэвч гадны хүний нү­дээр харахад ямар байгааг Дэ­вид Пилингийн энэхүү нийт­лэ­­лээс олж харахыг хичээсэн юм.
Түүний нийтлэлээс иш татья. “Мон­гол бол ашигт малтма­лаар баялаг, эдийн засаг нь өнгөрсөн жил 17 хувиар өс­сөн орон. Улаанбаатарт ир­сэн уурхайчид, банкирууд, хууль­­чид бүгд л энэ орныг “да­­раа­гийн Эльдорадо /Өм­нөд Америкийн алтаар баялаг ну­таг. Алт газар дээр зүгээр л хэв­тэж байсан гэлцдэг/” хэ­мээн итгэхийг хүсч байна”.

Мон­гол руу зорин ирж байгаа дон­шууч­дын дотор ямар бодол эр­гэлдэж байгааг илүү дутуу зүйл­гүй онож тодорхойлжээ. Монголын “Голомт банк”-ийг удирдаж байгаа Жон Финигэн гэгч “Катар улс 1995 онд най­ман тэрбум ам.долларын хө­рөн­гө оруулалт олж авсан. Одоо ДНБ нь 174 тэрбум болж, нэг хүнд ногдох ДНБ-ий хэм­жээгээрээ дэлхийд хоёрт жагсч байна. Монгол яагаад ийм болж болохгүй гэж. 10 том уурхайгаа ашиг­лахад л Монголын 2.7 сая хүн бүгд саятан болно” хэ­мээн ярьсныг ч дурьдсан бай­на. Дэвид Пилинг түүнийг “су­пер өөдрөг үзэлтэн” гэж то­дор­хойлсон байсан бөгөөд ард­чилал, шударга ёс, сайн за­саг­лалгүйгээр энэ бүхэн хий хоо­сон мөрөөдөл болохыг са­нуул­жээ. Эдийн засгийн алуур­чид ихэвчлэн улс орны эдийн засгийн өсөлтийн талаар өөд­рөг таамаглал гарган, их хэм­жээний өр зээл тавиулдаг гэсэн са­наа энд цухалзаж байна.
Нийтлэл рүү эргээд орьё. “Мон­гол Катар шиг болохоор зүт­гэж, Нигери шиг болох бо­ломж бас байгааг анхаарах хэ­рэг­тэй. Хүн ам сийрэг суурьш­сан, Францаас гурав дахин том га­зар нутагтай зэрэг бол том давуу тал. Гэхдээ л энэ тухай бодох хэрэгтэй. Одоогоор нэг хүнд ногдох 3000 ам.долларын ДНБ-ий хэмжээг сая долларт хүргэж болно. Ингэж болно оо. Гэхдээ ингэхийн тулд дөрвөн зүйл шаардлагатай. Эдгээр нь 1. Хяналт, 2. Шударга ёс. 3. Эдийн засгийн хяналт, 4. Геополи­ти­кийн оновчтой бодлого юм. Эдгээрээс хамгийн чухал нь төрийн хяналт. Энэ улс ЗХУ-аас салсны дараа /Энд зо­хиогч алдаа гаргасан байна. Мон­гол Улс хэзээ ч ЗХУ-ын бүрэл­дэ­хүүн хэсэг байгаагүй юм/ ард­чил­лын замаар замнаж, 1992 оноос эхлэн анхны пар­ла­мент, Ерөнхийлөгчөө сон­гож ирсэн.

Гэвч хамгийн сүү­лийн сонгуулийн үед л хү­чир­хийлэл гарчээ /Нийтлэл энэ оны тавдугаар сард буюу УИХ-ын сонгуулийн өмнө би­чигд­сэн/. Монголчуудын 95 хувь нь бичиг үсэгтэй. Бусад улс­тай харьцуулахад гадаадад бо­ловсрол эзэмшсэн гайхмаар сайн боловсон хүчинтэй. АНУ, Ев­­ропын улсууд руу боловсрол эзэм­шихээр одож байгааг нь харвал яг л Япон улс “Хөшгөө нээснийхээ дараа” Баруунтай танилцах гэж хэрхэн тэмүүлж байсан үе санаанд орно. Тэд “баялгийн хараал”-д өртөхгүйн тулд Персийн булангийн ор­нууд  Чили, Норвеги, Канадын хөгж­лийн загварыг нухацтай су­далж байна. Гэвч мэдээж сөрөг үзэгдлүүд байна.

Сард 800 ам.долларын цалинтай пар­ламентын гишүүн болохын тулд бүгд үхэн хатан зүтгэж бай­на. Энэ бүхэн парламентын ги­шүүний өмнө нээгддэг эрх мэ­дэл, боломжийг атгахыг хүс­­сэнийх юм. Transparency International олон улсын байгуул­лагаас гаргасан авлигагүй орнуудын жагсаалтад Монгол Улс 120 дугаарт жагсчээ. Ерөн­хийлөгч байсан хүн авлигын хэр­гээр шоронд хоригдож бай­на” гэжээ. Бичигч авлигын ту­хай хөндсөнөөрөө Монголд хөгжлийг авчрах дөрвөн гол хүчин зүйлийн нэг болох шу­дарга ёс үгүй байгааг хэлсэн бай­на. Тэрбээр Монголын улстөрч­дөд “Эхлээд баялгаа хэрхэн ху­ваарилах вэ гэдгээ шийдэх хэ­рэгтэй. Дотооддоо хэрхэн ху­ваарилах вэ, гадныхантай яаж хамтрах вэ гэдгээ шийдэх ёс­той” гэсэн зөвлөгөөг өгчээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Мон­гол Улс өмнө нь тэнэг сүйт бүсгүй шиг байсан. Одоо ха­рин маш боловсролтой, үзэс­гэлэнтэй болсон. Хөрөнгө оруу­лагчид манай баялгийг олбор­лох гээд дугаарлаж байна. Га­зар доор баялаг байсан цагт тэд хэзээ нэгэн цагт Монголд хөрөнгө оруу­лахдаа л оруулна. Тэгэхээр, монголчууд баялгаа хэрхэн хуваарилах вэ гэдэг нь хамгийн гол асуудал.

 

Сонгуулийн өмнө хэдэн зуун ам.доллар хүн бүрт тараах нь асуудлыг шийдэх зам биш” хэмээн хэлснийг тэрбээр ишлээд, монголчуудын 500 000 нь гэрт амьдарч, зуд ирэхэд хэзээ ч алга болж болохоор баталгаагүй хөрөнгө эзэмшиж байгааг дурьджээ. Түүний хэлс­нээр бол, монголчууд эхлээд баял­гаа хэрхэн хуваарилахаа шийд­чихээд дараа нь хөрөнгө оруу­лагчдад хаалгаа нээх ёс­той байжээ. Оюутолгой, Таван­тол­гой гээд хэзээ хэзээгүй хөд­лөх гэж байгаа “галт тэрэг”-ийг хө­дөлгөхөөсөө өмнө хэн, хэ­нийг суулгах вэ гэдгээ шийдэх учир­тай байж. Энэ асуудалд бид хэ­тэрхий яаруу хандсан бай­на.
Тун удахгүй дарга нар “Оюу­толгой хөдөллөө”, “Бодит үр ашгаа өгч эхэллээ” гэх мэтээр сүр­жигнэж өгөх байх.

 

Улс ор­ныхоо хөгжлийг хоёрхон уур­хайд даатгаад санаа амар сууж байсан хүмүүс нэг ч гэсэн уур­хай нь ашиглалтад орохоор баяр­лах нь мэдээж л дээ. Гэх­дээ инфляци Оюутолгойн хувьд хэрхэн гэрлийн хурдаар өс­сөн, Монгол Улс хичнээн төг­рөгийн өрөнд орчихоод бай­на вэ гэдгийг тооцож үз­вэл баярлаж хөөрөх биш, ха­рин ч уйлж, халагламаар са­наг­да­­на. Оюутолгойн хө­рөн­гө оруу­­лалтын гэрээг байгуула­хын тулд Монголын тал уг ор­дын 34 хувийг жилийн 12-13 хувийн хүүтэй зээлээр олж авч, 250 сая ам.долларыг таван хувийн хүү­тэй зээлж авсан билээ. Тэг­вэл ТЭЗҮ хийгдсэнээс хойш хө­рөн­гө оруулалт гурав дахин өсч, эдү­гээ зургаан тэрбум ам.дол­ларт хүрээд байна. Бүдүүн той­­моор хэлэхэд манай улс 700 сая орчим ам.доллараар 34 хувийг эзэмших байсан бол одоо хоёр тэрбум гаруй ам.доллар төлж байж эзэмших болчихоод бай­на.
Тавантолгойн хөрөнгө оруу­лагчид тодроогүй, төмөр за­маа дөнгөн, данган барьж эхэлж байна. Газар доор бай­гаа нүүрсийг дэлхийн зах зээ­лийн үнээс гурав дахин хям­даар урьдчилаад зарж, орж ирсэн мөнгөө 21 000 болгоод та­раачихлаа. “Супер өөдрөг үзэл­тэн”-ий хэлснээр бол Катар най­ман тэрбум ам.доллараар эдийн зас­гаа тэтгэж чадсан. Харин Монгол эсрэгээрээ өрөнд орж, өтөнд идэгджээ. Энэ бүхэн Дэ­вид Пилингийн хэлсэн, хөг­жилд хүргэх дөрвөн хүчин зүйл бо­лох хяналт, шударга ёс, эдийн засгийн хяналт, геополитикийн оновчтой бодлого Монголд байх­гүй гэдгийг л харуулаад бай­гаа юм биш үү.

Х.Батсайханй


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (August 15, 2012 3:13:56 pm )

    Ouytolgoig C.Bayr Ard tvmniig mexelj baij gadniixand ogson. Tavantolgoin 4 bish, 20% -iig bac l C.Bayr tavij tuusan. Er n C.Bayr gegch xen be? Ternii xajuud H.Enxbayriin asuudal uych bish. Cadafi shig noxoichilj albal taarna. Vzen ydaj baina.

antalya rent a car