Ардчилсан ерөнхийлөгчийн хэрэгжүүлж байгаа ажлын нэг нь шүүхийн шинэчлэл хэмээдэг.
Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард “Шүүх эрх мэдлийн шинэчлэл ба шударга ёс” сэдэвт үндэсний чуулган тунчиг сүр дуулиантай болж байсан санагдана. Энэ мэтээс ч болсон уу шүүх шинэчлэгдэж байна хэмээн ойлгогдож байсан. Шүүх шинэчлэгдвэл ард түмэнд их боломж олгоно. Гэвч ерөнхийлөгчийн эхлүүлсэн энэ том зорилтын нэр хүндийг шүүх байгууллагынхан өөрсдөө унагаж байна. Ингэвэл их санасан газар есөн шөнө хоосон хонохын үлгэр л болж үлдэнэ гэсэн үг.
Саяхнаас Өвөрхангайн асуудлыг нийслэлд, тэр дундаа Хан-Уулын шүүхэд татан авч шийддэг жишиг тогтоод байна. Энэ нь мөнөөх сонгуультай холбоотой маргаан л даа. Зүй нь бол Сонгуулийн тойргийн хороо хяналтаа тавиад, хэрэв шаардлагатай гэж үзвэл Өвөрхангай аймгийн сум дундын шүүх хянах ёстой асуудал. Гэвч тэгсэнгүй, аймаг алгасуулж өөрсдөдөө ойртуулдаг жишгийг УИХ-ын гишүүн асан Г.Батхүү тогтоогоод байна. Хан-Уулын шүүх энэ хүнд их ээлтэй ханддаг. Өвөрхангайн сонгуулийн хоёр ч асуудлыг нь өөрийнх нь талд шийдэж өгсөн. Хоёр удаагийнх нь шүүх хурлаар гаргасан шийдвэрийн эхнийх нь “тараагаагүй”, дараагийн хурлынх нь “тараасан” гэх эсрэг тэсрэг гэмээр хоёр шийдвэр. Үүнийг жаахан тодруулъя.
Эхнийх нь гэвэл Өвөрхангай аймгийн АН-ын дарга Т.Хасбаатар гэгч залуу намынх нь нэр дэвшигч Г.Батхүү нар иргэдэд 168 сая төгрөг тарааж хууль зөрчиж байгаа баримт нотолгоог Сонгуулийн хороонд ирүүлжээ. Гэтэл Г.Батхүү “намайг мөнгө тараагаагүй гэдгийг нотлоод өгөөч” хэмээн Хан-Уулын шүүхэд хандсан байдаг. Мөнөөх “юун хонины гуя” гэдэг шиг. Шүүх өргөдлийг авангуутаа хүсэлтийг “ёсоор” болгож, “тараагаагүй” гэсэн шийдвэр гаргажээ.Харин хоёр дахь асуудлын тухайд сонгуулийн дараах явдал.
УИХ-ын сонгуулийн аравдугаар тойрогт С.Чинзориг, Н.Төмөрхүү МАН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан. Гэтэл тухайн тойрогт өрсөлдсөн АН-ын Д.Зоригт, бие төлөөлөгч Ц.Доржпалам нар дээрх нэр дэвшигчдийг сонгогчдын саналыг татах зорилгоор эд бараа тараасан гэсэн зохиомол материал “баримт” бүрдүүлэн урьдын жишгээр Хан-Уул дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Хачирхалтай нь шүүх энэ асуудлыг ултай суурьтай судалж шийдвэрлэхийн оронд хэт нэг талыг барьсан шийдвэрийг яаравчлан гаргасан байдаг. Тухайлбал Д.Зоригт, Ц.Доржпалам нарын нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн шүүх долдугаар сарын 02-ны өдөр хүлээж аваад иргэний хэргийг тэр өдөртөө үүсгэсэн шийдвэр гаргаж улмаар маргааш нь буюу 03-ны өдөр шүүх хурлыг хийжээ. Монголын шүүхийн практикт ингэж хурдан шийдвэрлэсэн “хэрэг” байдаг эсэхийг мэдэхгүй юм. Юутай ч шуурхайлан “шуурах” хэрэгцээ шаардлага шүүхэд байсан гэсэн үг. Харин хэний эрх ашгийн төлөө гэдэг нь анхаарал татаж байна. Шуурхай байх нь сайн хэрэг боловч бас хуулийн хугацаа гэж юм бий. Энэ нь нөгөө талаас шүүгч хэргийг хянан шийдвэрлэх процедурын үе шатыг зөрчсөн явдал бөгөөд “Бушуу туулай борвиндоо баастай” гэгчийн үлгэрээр гаргасан шийдвэр нь үндэслэл муутай, түргэн шүүрхий болсныг хойтох хэрэг явдлууд нотлон харуулж байна.
Шүүх ийн асуудлыг шийдвэрлэхдээ бусдын эрх ашгийг ноцтойгоор зөрчиж зөвхөн нэхэмжлэгч талыг байлцуулжээ. С.Чинзороиг, Н.Төмөрхүү нарыг хариуцагчаар байтугай гуравдагч этгээдээр ч оролцуулалгүйгээр тэднийг эзгүйчлэн шүүх хурлыг хийсэн байна. Шүүхийн практикт мэтгэлцэх ёс гэж юм бий. Үүнийг Монголын шүүх хэрэгжүүлж эхлээд бас чиг гэж багагүй хугацаа өнгөрөөд байгаа юм. Энэ нь нэхэмжлэгч хийгээд хариуцагч талыг аль алийг нь байлцуулж хооронд мэтгэлцүүлж, энэ дундаас үнэн мөнийг тодотгох арга бөгөөд оролцогч талуудын аль алиных нь эрх ашгийг тэгш хангаж өгч байгаа нэг хэлбэр юм. Харамсалтай нь Хан-Уул дүүргийн шүүх дээрх асуудлыг хэлэлцэхдээ энэ журмыг ноцтойгоор зөрчиж, зөвхөн нэхэмжлэгч талыг л байлцуулсан нь анхаарал татахгүй байхын аргагүй.
Аливаа юм, тэр дундаа төрийн байгууллага гэдэг өөрийн гэсэн дүрэм журам, ёс зүйтэй байх учиртай. Тэр дундаа шүүх бол өөрийн хуультай газар. Гэтэл үнэнийг тогтоох байгууллага маань ийн өөрсдөө ёс зүйгээ ноцтой зөрчжээ. Иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бусдын нэр төр, хууль ёсны эрх ашиг хөндөгдөж буйг мэдсээр байсан хэрнээ тэдний эрх ашгаа хамгаалах хууль ёсны нөхцлийг нь хангаагүй нь шүүхийн өмнө хэн ч тэгш эрхтэйгээр оролцоно гэсэн хуулийн зарчмыг бүдүүлгээр зөрчсөн явдал мөнөөс мөн. Ингэснээр тухайн хүмүүсийн сонгогдох эрхийг зөрчиж буй хэрэг. Үүнийг санамсаргүйгээр гэнэдсэн явдал гэх үү.
Хэрэг шийдвэрлэсэн явцаас харахад энд хэсэг хүний хувийн амбиц, ашиг сонирхол яваад байгаа нь анзаарагддаг. Бас нэг эргэлзээ төрүүлж буй асуудал бол шүүх С.Чинзориг, Н.Төмөрхүү нарыг сонгогчдын саналыг татах зорилгоор эд бараа үнэгүй тараасан болохыг тогтоосугай гэсэн шийдвэр гаргахдаа нотлох баримтад туйлын хайнга хандсан байдаг. Нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судлахын оронд нэг талын гаргаж өгсөн хуурамч баримт, хаанахын хэнийх нь үл мэдэгдэх хэдэн гэрэл зургийг нотлох баримт хэмээн үзэж шийдвэр гаргасан байна.
Энэ хэргийн давж заалдах шатны шүүх хурал өчигдөр Нийслэлийн шүүх дээр болох байсан ч нэхэмжлэгчийн талынхан хугацаа хожих хэд хэдэн санал тавьж шүүх үүнийг нь хүлээж аваад байгаа юм.Өвөрхангайчууд энэ жил “Сунгахгүй, сонгоно” гэсэн уриатайгаар сонгуульд оролцож байсан билээ. Энэ ч ёсоороо хэлсэн амандаа хүрцгээсэн. Гэтэл МАН-аас нэр дэвшиж сонгогдсон С.Чинзориг, Н.Төмөрхүү нарын эрхэнд ийн бүдүүлгээр халдаад байна. Түүнчлэн МАН-ын нэр дэвшигчдийн төлөө саналаа өгсөн Өвөрхангай аймгийн 40 мянга шахам иргэдийг шил архинаас саналаа худалдсан хэмээн доромжлов.
Төр, тэр дундаа шүүх бол шударга үнэний үлгэр дууриал байх ёстой хэмээн олон түмэн итгэдэг. Гэвч ардчилал, хүний эрх, шударга ёсыг хамгаалах үүрэгтэй шүүх байгууллагын шүүн таслах ажиллагаа улс төр, эдийн засаг, эрх ашгийн нөлөөнд автсан хэвээр байгаа юм биш биз гэсэн эргэлзээг дээрх хэрэг явдал төрүүлж байна. Шүүх гагцхүү хууль, тэр тусмаа Үндсэн хуулиас л хараат байх учиртай билээ.“Шүүгч бол ярьдаг хууль, Хууль бол хэлгүй шүүгч” хэмээн алдарт Цицероны хэлсэн үгийг хаанаас ч билээ олж уншсанаа санадаг юм. Шүүгчдийг бид ингэж л төсөөлмөөр байна.
Холбоотой мэдээ
-
Anonymous (August 10, 2012 10:06:35 am )
Батхүү одоо нэгийг бодож хоёрыг тунгааж суугаа байлгүйдээ тэрхэн даруйдаа ялна гэж бат бодсон хүн шоконд ороо биз ардууд эргэдэгийг санаагүй юм байлгүйдээ албан тушаал мөнх биш аавын хүүгүүд ээлжилдэг алба нэг хүний өмч биш гэдгийг ухаарах тэнхэлгүй байна уу яс юман дээр та ч мөнх биш
-
Anonymous (August 10, 2012 10:31:53 am )
Batxuu uvurkhangaid orchid nuurgui bolloo doo xunii Yosemite Judah gem baimaar yum daa shuux ch gem dee it texted berx Bolton ban daa yostoi unguided oligarxud uilchildeg jiriin irgeded uilchildeggui shuux bold dee unen yalna gadget itgeltei bna uvdug showrooms on batxuu zorigt 2-iSight bolimoor yum
-
Anonymous (August 10, 2012 11:14:48 am )
Áàòõ¿¿ äàðãà îäîî áîëü äîî ªâºðõàíãàéä þó õèéñýí áîëîîä äàõèí ñîíãîãäîõîîð óëàéðíà âý òà Àðä èðãýä òàíûã ìýäíý ø¿¿ äýý ñîíãóóëèàð þì òàðààäàã áàéñàíûã ÷èíü ªâºðõàíãàé÷óóä çºâ ñîíãîëò õèéñýí ø¿¿
-
Anonymous (August 10, 2012 5:49:22 pm )
batxuu yax ni xamaagui ee. songuulid ed baraa mongo togrog taraadag songuuliin xuuli zorchson l bol xen ch xamaagui ali ch nam xamaagui shuud l erxiig ni tatgalzuulaad baix xeregtei. ene ajillagaag demjij bna. er ni xodoogiin shees shivter xir xulmasaa unertuulsen xumuus l tenegteed songuuuliig iim baidald xurgedeg shdee
-
Anonymous (August 10, 2012 6:14:31 pm )
Zochin deer ued odoogiin UIH-iin darga Z6Enhbold bas shuuhdej UIH-iin gishuun bolj baisan sanagdana. Uvurhangai gej yasan gazar yum bol doo
-
Anonymous (August 11, 2012 6:59:12 am )
bat-huu giin hiij baigaa yum bolgoniig haraad ajaad baihad dandaa uls ornoo zoligt gargaj uuriiguu bodson .Bat-saikhan ,bat-huu ta 2 -g zoligt gargah udur inee.
-
Anonymous (August 13, 2012 7:29:33 pm )
nutag ornoo bodoochee Bathuu, torson gazar taa irne bizdee daanch ih amia hicheesen hun yaumdaa. Nutgiin Uul Us harj baigaadaa
-
Anonymous (August 14, 2012 9:11:11 am )
Батхүү юу бодож би гишүүн болно гээд байгаа юм болдоо
8 Comments