antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 9, 2012 32 comments

Гудамжнаас УИХ-д суусан З.Баянсэлэнгэ гэж хэн бэ?

нийтлэсэн Admin

Энэ жил монголчууд бид дөрвөн жилд нэг удаа олддог сонгох, сонгогдох эрхээ эдэлсэн. Өөрөөр хэлбэл, төрийн эрх барих дээд байгууллагынхаа 76 гишүүнийг сонголоо. Мэдээж энэ сонголтын араас хүн толгойтой бүхэн дор бүрнээ нэгийг хэлэх нь зүй ёсны хэрэг.
Харин УИХ-д суусан зарим эрхмүүдийн хувьд цэвэр “аз”-аар орж ирсэн нь бий. “Төрийн толгойд сууж, ард түмний итгэл хүлээн, УИХ-д гишүүн болох, улс орны хэтийн төлөв бодлого, шийдвэр хэлэлцэх хүмүүсийг цензудлэх, тэдэнд тодорхой шаардлага тавьдаг байхгүй бол сурсан эрдэм, мэдсэн мэдлэггүй хэнбугай ч болов төр түшилцэхээр ороод ирж магадгүй байна” хэмээн учир мэдэх хүмүүс халаглаж сууна.
Ийн хэлсний учир нь энэ удаагийн сонгуультай шууд холбоотой. Тодруулбал, нам дагавал ам тосддогийн үлгэрээр МАХН-ын дарга Н.Энхбаяр хийгээд түүний намын төлөө гудамжинд жагсч, хуурай өлсгөлөн зарлаж явсан нэгэн бүсгүй аавын хаалга татах дээрээ тулаад байхдаа төрийн ордны хаалга татсан нь МАХНын Чингэлтэй дүүргийн Мянгатын дарга, жагсагч /жагсаал цуглаанаар олноо танигдсан/ З.Баянсэлэнгэ байв.
“Тэмцэл хийж, албан тушаал горилсондоо бус энэ нийгэмд шударга ёс тогтоохын тулд л жагсдаг” хэмээн өөрийгөө тодорхойлдог эрхэм жагсагч өнөөдрийг хүртэл чухам ямар замаар замнасаар ийнхүү төрийн эрх барих дээд байгуулагад суудалтай болсныг нэхэн сийрүүлье.
Зангадын Баянсэлэнгэ, 1974 онд Улаанбаатар хотод төрсөн. Нөхөр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. 1991 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 35 дугаар дунд сургуулийг төгсөөд гурван жил өнжсөний эцэст 1994 онд Дархан хотын Анагаах ухааны дунд сургуулийг бага эмч мэргэжлээр төгссөн. Үүний дараа 2003 онд Цагдаагийн академийг эрх зүйч мэргэжлээр тус тус дүүргэсэн гэсэн товч намтар түүний мэдлэг хэр зузааныг илтгэнэ.
Түүнийг заяаны жагсагч гэх хүн ч бий. Тодруулбал, хэзээнээсээ л хороо болон дүүрэгт олон нийтийн ажилд оролцож явдаг хэнээтэй нэгэн байсан гэх. Ингэж яваад 2003- 2006 онд Баянзүрх дүүрэгт нотариатчин, дүүргийн цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн албыг хашиж байжээ.
Харин өнөөдрийг хүртэлх түүний намтарт ганц халхавч болж яваа төрийн алба бол Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Засаг дарга гэх суудал ажээ.
Тэрбээр эл албанд нэг их удаан суулгүй халаагаа өгч, төрөлхийн тэмцэгч зандаа хөтлөгдөн, МАХН буюу Н.Энхбаярын намыг дагаснаар Мянгатын дарга гэх сонгуульт албыг хаших болсон юм. Түүний түүхийн хуудсанд хориход ажиллаж байгаад ёс зүйн алдаа гаргасан учир хөөгдсөн гэх намтар ч орж ирнэ.
“Би насаараа Чингэлтэй дүүрэгт амьдарсан, манай дүүргийнхэн намайг мэднэ дээ” хэмээн цээжээ дэлддэг түүнийг үнэхээр ч 17 дугаар хорооныхон төдийгүй Чингэлтэйхэн андахгүй юм билээ. Гэхдээ харамсалтай нь эрхэм гишүүн З.Баянсэлэнгийн талаар олны амнаас гарах үг даанч олиггүй. “Хэзээнээсээ л хороогоор хэрүүл хийж явдаг хүүхэн байсан” гэх мэт үгс тасралтгүй цуврахыг яана.
Тэдний хэлж буйгаар олон нийтийн ажилд идэвх санаачилгатай ажилладаг байсан тэрбээр 17 дугаар хороонд тусламжаар ирсэн нэлээд хэдэн компьютерийг ээжтэйгээ нийлэн, харуй бүрийгээр гэр рүүгээ зөөж байсан нь ч чих дэлсэнэ лээ. Үүнээс гадна цэрэг цагдаагаар явж, хууль дүрэм мэддэгээ гайхуулан, хуулийнхны үг, үйлдлийг элдвээр гоочилдог түүнийг залилан болон авлигын хэрэгт орооцолдож явсныг нь ярих хүн цөөнгүй.
Тодруулбал, тэрбээр дүүргийн цагдаагийн газарт ажиллаж байхдаа хүн амины хэрэгт холбогдсон найзаасаа 1.5 сая төгрөг, халаасласныхаа дүнд хэргээс мулталж байснаа нуудаггүй. Тэр бүү хэл эл үйлдлээ тэрбээр “Мөрдөн байцаагч хийдэгтээ оодорч, алдаа гаргаж байсан минь үнэн.
Найз нөхдөдөө тусалснаар би хэлмэгдсэн” хэмээн хээв нэг тайлбарлаж байв. Хууль хэрэгжүүлэгч байгуулагад алба хашиж байхдаа гаргасан алдаагаа албан тушаалдаа эрдсэнийх хэмээн тайлбарлаж байгаа хүн хууль тогтоох дээд байгууллагад орж ажиллаад хуулийг гууль болгохгүй гэх баталгаа даанч алга.
Гудамжны жагсагч, галтай тэмцэгч З.Баянсэлэнгэ одоо ч хууль шүүхийн байгууллагад шалгагдаж байгаа. Гишүүний тангаргаа өргөхөөс өмнө эл асуудал нэлээд хүчтэй сөхөгдсөн ч тэгсхийгээд намжсан. Гэхдээ энэ нь хэрэг замхарсан гэсэн үг биш юм.
МАХН-ын хэсэг нөхөд болох З.Баянсэлэнгэ нарын дөрвөн хүнд холбогдох прокурорын биед халдсан гэх эрүүгийн хэрэг өдгөө мөрдөн байцаалтад буй. Тодруулбал, тэднийг өнгөрсөн арванхоёрдугаар сард экс Ерөнхийлөгчийн туслах Б.Тулгыг баривчлах үед прокурор О.Мөнхбаатарын биед халдсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 245.1 дэх заалтуудыг үндэслэн, шалгаж эхэлсэн юм.
Ийнхүү З.Баянсэлэнгийн шүүх цагдаад дуудагдсан асуудал шил шилээ даран хөвөрнө. Хамгийн сүүлд л гэхэд тэрбээр МАХН-ын дарга Н.Энхбаярт дөрвөн жилийн ял оноосныг эсэргүүцэн, Сүхбаатар дүүргийн шүүхийн гадаа шар цэцэг өргөж, УИХ-ын гишүүнд баймгүй ёс зүйгүй үйлдэл гарган, эсэргүүцлээ илэрхийлсэн.
Харин тэдний эл үйлдлийг хуульчид дараагийн шатны шүүхийн шийдвэрт нөлөөлж байгаа хэрэг хэмээн тайлбарлаж байгаа юм. Ийнхүү жагсаал цуглаанд уухайлан оролцож, намын даргынхаа хараанд нэлээд өртсөн тэрбээр намын жагсаалтад багтсан нь ийнхүү УИХ-ын гишүүний зөөлөн суудалд тухлуулав.
Гэхдээ энэ суудал гудамжинд жагсч, албан тушаалдаа оодордог шиг дуртай бүхнээ хийдэг алба биш гэдгийг эрхэм гишүүнд сануулья.

М.ӨНӨРЖАРГАЛ

Эх сурвалж: unen.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

32 Comments

  • Anonymous (August 09, 2012 9:44:22 am )

    shar tsetseg urguh gedeg ni yadag uchirtai yum bol medeh hun bnu

  • Anonymous (August 09, 2012 9:49:02 am )

    Manaid duriin durak orj ajillaj boldog gantshan baiguullaga bii, ter ni UIH. UUniig l haruulj bna sh dee. Oor yamar ch alban baiguullagad gudamjin hashgirch yavaad yum uu, esvel mergejliin bud hun mongo tolj baigaad orj chadahgui shuu dee. Ugaasaa manai toriin albanii baij baigaa tsarai ene.

  • Anonymous (August 09, 2012 10:13:43 am )

    hyn yu j hiij bolno n s dee yagaad gysyyn bolj bolddogyi ym be adilhan mongolchuud baij bie bienee muulah heregyi demjih heregtei

  • Anonymous (August 09, 2012 10:16:51 am )

    hunii amnii bai nudnii orgos, shudnii chigchluur bolj bhaar sanalaaraa ch yumuu nam nich yumuu boliulaasai daa huurhii ichmeer yumaa ene abgai. harvaas nomiin hun bish gudamjniih bh l daa

  • Anonymous (August 09, 2012 10:21:09 am )

    ene gudamjnaas garsan yum bol harin jinhene eh oron ard tumniihee tuluu temtseed uguusei dee, daana ch tiim uhamsartai shudraga hunii uhaan dutuu bolobsrol tolgoi hurehgui shinjtei haragdaj bn, ooriih ni tuhai unshhhad kkk

  • Anonymous (August 09, 2012 10:24:16 am )

    Энэ муусайнууд дандаа хуцацгаах юм. Гудамжнаас ч гэх шиг. Өөрсдөө хаанаас эхэлсэн пизтанууд бэ. Гудамжнаас эхэлсэн нь ч байгаа. Ер нь бол яг үнэндээ ардчлалын буянаас завшсан луйварчингууд шүү дээ. Өмхий хархнууд.

  • Anonymous (August 09, 2012 10:50:24 am )

    ene neeree arai seruudenee Enhbayariin gai haana ch bh yumda

  • Anonymous (August 09, 2012 10:50:43 am )

    Баянсэлэнгээс Ганц худгийн хориход асрагч хийж бсан тухай нь та нар асуугаач хулгайч нараас мөнгө аваад унтдаг бсан гээд боддоо

  • Anonymous (August 09, 2012 12:50:30 pm )

    Yoo psda iimerhu zolbin ummuud orood bhda yhavdee ene namin jagsaltaar gardgiig boliulah heregteiahde thku bol aed tumen songoson songogui ene zolbin novshnuud automataar garaad bn ene namin jagsaltin hulind oorchlolt oruulah heregtei

  • Anonymous (August 09, 2012 1:11:27 pm )

    ЁООО ЭНЭ ГУДАМЖНЫ ЮМ ШИГ АВГАЙГ БАЙНГЫН ХОРООНД ДАРГА ГЭЖ СОНГОХЛООР ЁСТОЙ ОЙ ГУТЧИХЛАА.ӨӨР ХҮН ОЛДОХГҮЙ БАЙНА УУ. ХАРИН Ч БҮР ИХ ХУРАЛД ИЙМ ЮМ ОРУУЛСАН БАЙГААД НЬ ҮНЭХЭЭР СЭТГЭЛ ДУНДУУР БАЙХАД БАС ЮУ ВЭЭЭЭЭ. ЭНХБАЯРЫН АРЫН ХААЛГА ЭНХБАЯР ГЭЖ ҮХЭХ ГЭЖ БАЙЖ ЗҮГЭЭР Л ОРООД ИРСЭН БИЗ ДЭЭ. ТҮҮНЭЭС ИЙМ ЮМЫГ ХЭН СОНГОХ ВЭ ДЭЭЭ

  • Anonymous (August 09, 2012 1:23:42 pm )

    Songuuli bolood namuudyn unen dur ene. Ard tumnee xuuran mexlegchid. Ajiglaad, sonsood baixad xen yug shudarga tsarai gargan yarij baina uursduu yg tuuniigee xiigeed baina shuu dee!

  • Anonymous (August 09, 2012 2:04:53 pm )

    baynselengiig sain medehiin huvid ard tumnii songolt nudee oldoggui ym b.a gedegt 100%itgeltei b.a sain duraaraa suudlaa ogood yvj uz gants orgodol aldaagui biccehjij cadahgui huneer tor udirduulna gedeg tom emgenel

  • Anonymous (August 09, 2012 4:35:02 pm )

    БАЛИАР ХҮҮХЭН

  • Anonymous (August 09, 2012 4:39:01 pm )

    энхбаяр энэ байтугай хүмүүсээр энэ төрийг дүүргэсэн биз дээ ахиад ч дүүргэнэ ард түмэн ядуу хулгай луйвар гаарах тусам энхбаяр мэтийн хулгайч нар голоор нь сууж үлдэнэ үнэхээр хөгжөөд цэвэршээд байвал иймэрхүү авгай энхбаярууд очдог газрынхаа гадаа оочерлоод зогсох байх даа

  • Anonymous (August 09, 2012 5:56:47 pm )

    ESTOI BULAI UMAA… ENE HYNII MANDATIIG SHUUD ZUZAL… BOLOVSROLGUI ,SOELGUI, BYDUULEG , SHADARGA BUS HYNEER UDIRDUULAAD BAIH SONIRHOL ALGA… HENCH BISH HYN TORD SHURGALAAD BAIHDAA YADAG BAINA…DARAAGIIN SONGUULD TER NAMIIN JAGSAALT GEDGIIG USTGASAN HYCHINGUI BOLGOSON BAIH HEREGTEI, UGUI BOL MONGOL BULAIGAA CHIRLEEL DEE

  • Anonymous (August 09, 2012 5:58:12 pm )

    BULAI , BULAI …ESTOI SHIVSHIG BOLYO ARD TUMEEN TER MAN GEJ SONGOOD BAIVAL IIM BAINA DAA

  • Anonymous (August 09, 2012 7:54:29 pm )

    VHEJ BAISAN HVNII MUUD DURTAI LALARIIN BUUNII NOHOINUUDAA TA NAR ICHIHED YADAG BNA AA JIRIIN AJILCHIN HVNII HVVHED OROJ BOLDOGGVI UIH UU NAADAHCHIN ARD TVMEN URUU SONGOJ ORUULDAG YUM VHEJ BAISAN HYTADIIN SHEESVVDMANTUUN TOLGOILSON LALARIIN MUU BANDI NARAA TA NAR GARCH CHADAHGVI HARIN UIH D JIRIIN AJILCHIN ANGIIN JIRIIN OHIN SONGOGDSOND BAYARTAI BNA URAGSHAA BAYANSELENGEE CHI SHVV

  • Anonymous (August 09, 2012 10:48:59 pm )

    manai uih d hen durtai ni orood amar umdaa , joohon shalguurtai bval yasan um be

  • Anonymous (August 10, 2012 12:25:51 am )

    bayanselenge bish bantan selenge bizdee yagaad heregten ih hurald orov het zamvaraagyi baidal gaarchee teged baingiin horoon darga gene nogoo AN-nhan surhii humuus demjij bna tarsan ttar shuudanuud ym da hoorhiis

  • Anonymous (August 10, 2012 6:52:29 am )

    Elbegdorjtonguud l yanz bureer heleed bicheed baina. Bayanselengiig ard tumen songoson ium shuu, Elbegdorjiig laaz ushigluud gudamjind tenej yavahad ni Enhbayar darga uruvduud gudamjnaas erunhii said bolgoson sh dee, harin ch Bayanselengiig ard tumen songoson bolood unuudur ter UIX- IIN gishuun bolj ard tumniig tuluuluh bolson iumaa, ene setgegdel bichij bui Elbegdorjtonguud ch mun buduuleg ium ih yarij huniig yanz bureer gutgeed surchihsan iumaa.har hereenuud iumaa. buu uzegd.

  • Anonymous (August 10, 2012 10:50:20 am )

    îäîî á¿ð àìàð áîëîõ ýíý àâãàé þó õèéõ ãýæ áàéãàà þì áîë óëñ òºðèéí õóòãóóð öàðàéë÷ààä

  • Anonymous (August 10, 2012 11:13:41 am )

    МОНГОЛ ТӨР ЭЛДЭВИЙН ЛУЙВАРЧАДААР ДҮҮРСЭН МОНГОЛ ШҮҮХ ЦАГДАА ЛУЙВАРЧАДЫН ГАР ХӨЛ БОЛСОН БУУНИЙ НОХОЙ НАРЫН ҮҮР БОЛСОН ОДОО ЛУЙВАРЧАД ӨӨР ХООРОНДООН
    ЭРХ МЭДЭЛИЙН ТӨЛӨӨ ТЭМЦЭЛДЭЖ БАЙНА УДАХГҮЙ ТЭМЦЭЛДЭЖ БАЙГАА ХОЁР ТАЛИЙН
    ХОЮУЛАНГИЙ НЬ ХОЙДОЛХИЙГ АРД ТҮМЭН УНШАЖ ШАР ЦЭЦЭГ ӨРГӨХ БОЛНО
    ЛУЙВАРЧАН НАРТ ШАР ЦЭЦЭГ Ч АХДАНА ТА НАРИЙГ ХАМТАД НЬ ТЭЖЭЭЖ БАЙСАН НОХОЙ НАРТ ЧИНЬ ЗУЛГААЛГУУЛХААР ХАЯЖ ӨГНӨ ТА НАРИЙГ ЭНХБАЯР ТЭЖЭЭСЭН ОДОО ТА НАР ЭНХБАЯРААН БАРИЖ ИДЛЭЭ ҮҮНИЙ ДАРАА ТА НАРИЙГ ЭНХБАЯРТАЙ ЧИНЬ ХАМАТ
    ӨӨРӨСДИЙН ЧИНЬ ТЭЖЭЭЖ БАЙСАН ШҮҮХ ЦАГДААГИЙН НОХОД ЧИНЬ БАРИЖ ИДНЭ
    ХАРАЖ Л БАЙГААРАЙ ЭНЭ ҮҮЛДЭЛ ЭРТ ОРОЙ ХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТ ЗААВАЛ БОЛНО
    ҮНЭН ХЭЗЭЭЧ ЯЛДАГ ЮМ АРД ТҮМЭН МӨНХ ШҮҮ

  • Anonymous (August 10, 2012 11:43:18 am )

    Ãàíö ýíý õ¿¿õýí ãóäàìæíààñ îðæ èðñýí þì óó.Àðä÷èëñàí ãýäýã íýðýí äîð àäãèéí êàïèòàëèçìûã áàéãóóëñàí,îäîî ýíý òºðººñ òºðñºí òýðáóìòàíóóä á¿ãä ë ãóäàìæíààñ îðæ èðñýí.Ýä áàðàã á¿ãä ë ºìíºõ íèéãìèéí õîã øààðóóä,íèéãìèéí äîîä äàâõðûí õ¿ì¿¿ñ áàéñàí.Õýäèéäýý ýëèò¿¿ä áîë÷èõñîí þì.

  • Anonymous (August 10, 2012 12:55:03 pm )

    Iimerhuu balai umnuud turiin tolgoid garahaar manai uls yaj hugjhev dee.

  • Anonymous (August 10, 2012 1:04:37 pm )

    Ard tuben songoson ch geh shig

  • Anonymous (August 10, 2012 1:58:24 pm )

    yaharazaaval baychud gishun boldog ym Baynselenge boloo shde udahgui mundag gishun bolnoo

  • Anonymous (August 10, 2012 2:02:15 pm )

    Baynselenged bayr hurgie borchud dundas gishun bolson amidral mednee ard tumnii

  • Anonymous (August 11, 2012 11:13:13 am )

    Humuusee ter gudamj geed bgaa ni neg l muuhai bnaa. Ene huniig chin bid nar heden hun l yum hiih hun baina songoson baij taaraa shd. Tsaana ni songoson ard tumnii tuluulul baigaag martaj bolohgui shuu. Negniihee songoltiig hundelyee. MAN odoo humuusiin itgel naidvariig teej songogdchood yh geed bgaam bol bas. Songuuliig ard tumend urgelj ugnu. Harin songogdson humuus ni urgelj l songogdood bna gej bhguig medjiigaa bizdee. MAN uurgee uhamsarlaachee. Ard tumnii songoltiig hundetge.

  • Anonymous (August 14, 2012 1:32:38 pm )

    segsiisn har yanhan baindaa zawaan yum ter tsairaig ni ee zawaan yum usee ugaahad yadag yum ter usiig niee

  • Anonymous (August 17, 2012 12:46:15 pm )

    teneg awgai chin hvvhdee haraad suuj bhgui uhsnee hiij uls tord ordodg bnaa iimerhuu uhaan muutai yumnuud uls tord orhoor mongol yaj hogjhiimbee chi zailaldaa segsiisen har gichii chin uls tor yamar yanhanuudiin bdag gazar yumuu

  • Anonymous (August 19, 2012 1:27:21 pm )

    UURSDUU SONGOCHIHOOD ODOO YU GEJ MUULNE VE HOHINEE

  • Anonymous (August 20, 2012 6:29:32 pm )

    HALTAR BANDAASHI OMSCHOOD TUUNEE GARGAAD GARTAA SALAAVCHI OGOOD BUJIGLEJ BAIHDAA BI uLSIIN IH HURALD DARGIIN SALAAVCHIIG URGELJLUULNE GEJ ORILOOD BAISAN GESEN.eNE TENEG HALTAR ENHBAYARTAI OORIIGOO ZUIRLUULEED HEN BE.UNENDEE NUDEND HUITEN MAANAG AVGAI.HUMUUS NUDEND HUITEN BOLOHOOR NI INGEED BAGAA GEDGIIG MEDEESEI

antalya rent a car