antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 30, 2012 9 comments

Н.Энхбаярын шүүх хуралд нэр бүхий гэрчүүдийг оролцуулахыг хүслээ

нийтлэсэн Admin

МАХН-ын дарга Н.Энхбаярт холбогдох долоон тэрбумын авилгалын хэргийн шүүх хурал маргааш болно. Уг хуралтай холбогдуулан түүний өмгөөлөгч С.Нарангэрэл Сүхбаатар дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнэд гэрч, хохирогч, шинжээч нарыг заавал оролцуулах тухай албан бичгийг хүргүүлжээ.

Тус албан бичигт “МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд мөрдөн байцаалтын ажиллагааг нэг талыг барьж, олон хүнийг хоморголон баривчилж, албадан ирүүлэхээр сүрдүүлж, улмаар монголын нийгэмд айдас хүйдэс буй болгосон хүнлэг бус нөхцөл байдалд явуулсан учраас Н.Энхбаярыг холбогдуулсан хэргийн болж өнгөрсөн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлох ба шүүгдэгчийн яллах ба цагаатгах нөхцөл байдлыг бүрэн тогтоохын тулд дараахь гэрч, хохирогч, шинжээчийг шүүх хуралдаанд заавал биечлэн оролцуулах зайлшгүй шаардлагатай байна.

Энэ нь үндэсний хууль тогтоомжийн төдийгүй манай улсын нэгдэн орсон хүний эрхийн олон улсын эрх зүйн наад захын шаардлага юм. Иймд 1. Гэрч нарын хувьд Д.Чойжамц, Ц.Баатарсайхан, Биндэръяа, Б.Эрдэнэбилэг, Н.Баасанжав, Ц.Мөнх-Оргил, Д.Сугар, Ш.Алимаа, Ш.Батбаяр, Г.Нинжин, Б.Баатар, Ц.Батбаяр, Н.Болормаа, Ш.Раднаасэд, М.Бадамжунай, Х.Наранхүү

2. Хохирогч гэгдэх хүмүүсийн хувьд Н.Нанзаддорж, Д.Батбилэг,

О.Машбат, М.Энхболд

3. Шинжээчдийн хувьд Г.Наранцэцэг, Р.Зоригт, Ж.Уртнасан нарыг заавал шүүх хуралдаанд оролцуулах хэрэгтэй.

Хэрэв өмгөөлөгчийн гаргасан энэ хүсэлтийг шүүх хүлээн аваагүй тохиолдолд ЭБШХ- ийн 318 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлгийг явуулахдаа нэг талыг барьсан буюу гүйцэд биш хийсэн гэгдэх болно. ЭБШХ-ийн 318.2.1,-т хэрэгт ач холбогдол бүхий мэдүүлэг өгч болох хүмүүсийг байцаагаагуй бол шуухийн тогтоол хучинп/й болох үндэслэл болдгийг шүүх бүрэлдэхүүн анхааралдаа онцгойлон авна гэдэгт итгэж байна.

Хүсэлт гаргасан, өмгөөлөгч СОДОВСҮРЭНГИЙН НАРАНГЭРЭЛ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • Anonymous (July 30, 2012 11:17:24 am )

    Jinhene umguulugch yum bna Iim l baij ajlaa meddeg uur yum bna shadraga ajillaarai Narangerel umguulugch uu

  • Anonymous (July 30, 2012 11:34:57 am )

    Shuuh hurlyg hooshluulah neg garts olj dee. Shuuhiin practic-t yamar baidag yum boldoo. ard tumniig doromjilohoo bolimoor yum

  • Anonymous (July 30, 2012 12:48:28 pm )

    Хуулийн дагуу бүх зүйл нь нотолгоотой байвал хэн ч хэрэгтэн болж болно шүү дээ. таныг хуулийн дагуу явагдсан эсэхийг л авч үзэж байгаа гэж ойлгож байгаа. Таныг ямар ч аргаар хамаагүй хэрэгтэн хүнийг өмгөөлөх оролдлого хийгээгүй гэдэгт итгэж байна.

  • Anonymous (July 30, 2012 3:59:07 pm )

    Gemtei ch bai ugui ch bai heregtniig umguuluh ni Umguulugchiin uureg yum. Yag l Emch nar shig. Sain umguulugch bainaa. Amjilt husey!.

  • Anonymous (July 30, 2012 9:27:19 pm )

    ajilaa meddeg hun gej uur yumaa..

  • Anonymous (July 31, 2012 12:21:45 am )

    bid mongol hvmvvs,,enkh bavar ta bvv buuj og,tanii orsoldogch dendvv davarch mgl nutgiig mini hariihand nirgeed dyyslaa,,nutagaa avarie bvgdeeree,tanii melmee gereltei baig,

  • Anonymous (July 31, 2012 12:25:21 am )

    ene elbeg dorjiin nam gd bgaa ni dendej bna,jishee tatahad beijin n mgl iin embassy d dotor ajilchidiin hni shereen dr ni manai ylsiin ,,alt nvvrsnii license zarna gd baij bdg em bilee bvvr dendej bna shde”nytgiinha chuluunaasch ogmoorgvi sanagddag .

  • Anonymous (July 31, 2012 3:22:51 am )

    enkhbayar idej suuj, awliga awsan ni vnen ym chin shudaraga shuulgeed yalaa awaad edeldee. Bidnii l tatwaraas bayjsan bainashdee. Hogiin buzar gulug

  • Anonymous (July 31, 2012 4:10:00 am )

    erunhiilugchiin suudald suuchihval heniig ch hils hirgeer gutgeed shuuh prokurorig bolon bugdiig gartaa avchihaad galzuurch baih ium baina l daa. tsaashlaad eh ornoo hudaldaad ard tumniig yaduuruulan ugeegui hoosruulj boldog ium baina.gants hunii gart uls butneeree orchihson baina shuu dee.

antalya rent a car