Мэдээлэл технологийн эрин үед бүх зүйл нүд ирмэхийн зуур өөрчлөгдөж байхад зарим ажил урагшлахгүй бахь байдгаараа л байна.
Тодруулбал, Монгол Улсын уул уурхайн салбарын хөгжлийн шинэ үе эхэлж байна. Энэ чухал цаг үед тус салбарт ажиллах хүний нөөцийг бэлтгэх, сургаж дадлагажуулах, хөгжүүлэх асуудал нь Монголын төр, бизнес, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагуудын түншлэлийн хүрээнд шийдвэрлэх томоохон асуудал болсон. Гэсэн ч тодорхой ахиц харагдахгүй байгаа. Боловсон хүчин хаана байна гэхээр МҮСҮТ-үүдэд бэлтгэгдэж байгаа хэмээн ам таглах нь энүүхэнд болж.
2000 оны эхээр эрдэс баялгийн үнэ дэлхийн зах зээл дээр сэргэж, нэг үе уналтад ороод байсан манай уул уурхайн салбар хөл дээрээ зогсож, улмаар улсын тэргүүлэх салбар болчихоод байна.
Өнөөдрийн байдлаар тус салбарт 213 аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж, нийт 48 мянган монгол хүн ажиллаж буй нь Монгол Улсын нийт ажиллах хүчний таван хувь нь аж. Монголын гэрэлт ирээдүйг бий болгох эрдэс баялаг манайд асар их байгаа нь дэлхий дахины анхаарлыг зүй ёсоор татдаг. Хамгийн гол нь бид тэр их эд баялгийнхаа эзэн байх ёстой.
Монгол Улсад хэрэгжиж буй томоохон төслүүд
Уул уурхайн салбартай холбогдуулан хэрэгжүүлэхээр хэд хэдэн томоохон төслийг эхлүүлээд байна. Монгол Улс 2016 онд газрын тосоо дотооддоо боловсруулах, өндөр хүчин чадалтай үйлдвэртэй болно хэмээн Засгийн гараас өнгөрсөн долоо хоногт баталгаа гаргасан. Одоогийн байдлаар зургаан аж ахуй нэгжид үйлдвэр барих зөвшөөрөл өгсөн. Хоёр нь ажлаа эхэлсэн учраас монголчуудын олон жил мөрөөдсөн мөрөөдөл биелэхэд ойрхон боллоо гэсэн үг.
Дэлхийн хэмжээний “Оюу толгой”, “Таван толгой”-н төслүүд гараанаас нэгэнт хөдөлчихлөө. Тэнд ажил ид бужигнаж эхлээд байна. Ирэх жил Оюу толгойд өдөрт 100 тонн хүдэр боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэрийг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж. Зөвхөн энэхүү үйлдвэр ашиглалтнд орж, олборлолт эхэлснээр манай ДНБ 30 хувиар өсөх аж.
Нүүрснийхээ нөөцөөр дэлхийд хоёрт жагсах Таван толгой ордыг ашиглахтай холбогдох дэд бүтцийн асуудлыг Монголын төрөөс бодлого болгон гаргасан. Энэхүү бодлогын бичигт Таван толгой, Сайншанд, улмаар Баруун-Урт, Чойбалсангаар дайруулсан 1000 гаруй км урт төмөр замыг ойрын хугацаанд барьж байгуулах болсон. Өдгөө ТЭЗҮ батлах ажлыг Дэлхийн банкны дэмжлэгтээгээр хийгээд, 50 хувьд хүрсэн талаар холбогдох хүмүүс нь мэдэгдэж байсан. Мөн баруун босоо тэнхлэгийн төмөр замын төслийг ч боловсруулах ажил эхлээд байна.
Түүнчлэн Сайншандад боловсруулах үйлдвэрийн иж бүрэн цогцолбор барихаар шийдвэр гаргасан.
Сайншанд манай улсын аж үйлдвэрийн зангилаа төв болон өргөжиж, Монголын дөрөв дэх томоохон хот болох магадлалтай.
Оюу толгой, Таван толгойн орд газруудыг ашиглахтай холбогдсон дэд бүтэц, үйлдвэрийн хот гээд хэдэн зуун тэрбумаар яригдах ихээхэн хэмжээний бүтээн байгуулалтын ажил өрнөх нь тодорхой.
Гагцхүү эдгээр баялгаа оновчтой нэгдсэн бодлогоор ашиглах, хамтрагч түншүүдээ зөв сонгох, Африкийн болон Латин Америкийн зарим улс оронд гарсан шиг “баялгийн хараал” хэмээх гашуун туршлагыг давтахгүй, хэрхэн тойрч гарах төдийгүй яаж удаан хугацааны үр ашигтай болгон хувиргах вэ зэрэг асуудалд бид онцгой анхаарах учиртайг олон эрдэмтэд анхааруулсаар байгаа билээ.
Өөрөөр хэлбэл, хэдэн улстөрчдийн популист амлалтын золиос болж, өнөөх баялгаа гадагш нь зарсан мөнгөө өөр хоорондоо сая саяар нь хуваагаад идчих бус, харин баялгаа боловсрол, шинэ технологи, үйлдвэрлэл, бүтээн байгуулалт, шилдэг иргэн болгон ашиглах явдал юм.
Боловсон хүчнээ зөв тодорхойлж, бэлдэх шаардлагатай
Энэ их бүтээн байгуулалтаар нийгмийн баялгийг бүтээх эзэд нь хэн бэ гэдэг асуудал тун ноцтой байна. Монголчууд бидэнд энэ их өргөн далайцтай нүсэр уул уурхайн бүтээн босголтод ажиллах үндэсний бэлтгэгдсэн боловсон хүчин, мэргэшсэн ажилчид бий бил үү. Зангилаа асуудал чухам энд л байна.
Өнөөдөр зөвхөн газрын тосны салбарт л гэхэд улсын хэмжээнд 20 мянга орчим хүн ажиллаж буй. Харамсалтай нь, тэдний 90 хувь нь гадныхан, мэдээж үнэмлэхүй олонх нь хятадууд. Энэ салбарт л гэхэд 11 мянган мэргэжилтэн дутагдалтай байгаа гэнэ. ШУТИС-ийг энэ чиглэлээр жилдээ 20 гаруйхан оюутан төгсдөг нь тун хангалтгүй юм.
“Оюу толгой” төслийн бүтээн байгуулалтын шатанд 4000, олборлолтын үед 3000 хүнийг ажлын байраар хангахаа Оюу толгойгоос мэдэгдсэн. Таван толгой болон бусад уурхайнууд, боловсруулах үйлдвэрүүдэд, бусад бүтээн байгуулалтын ажилд үүнээс ч олон ажиллах хүчин шаардлагатай байгаа нь тодорхой.
Бусад олон уурхайг оролцуулбал нийтдээ улсын хэмжээнд уул уурхай, газрын тосны салбарт 30 мянга гаруй, боловсруулах үйлдвэрт 10 мянга орчим мэргэжилтэн шаардлагатайн дээр уул уурхай дагасан дэд бүтэц, хот бүтээн босголтод оролцох мөн тооны барилга, зам тээвэр, металлурги, геодози, байгаль орчны гээд төрөл бүрийн мэргэжлийн төдий тооны хүмүүс шаардлагатай.
“Оюу толгойн гэрээг батлах гэж 10 жил хэрэлдэж суух завсраа ядахдаа боловсон хүчнээ бэлтгээд авчих сөхөө манай улстөрийнхөнд байсангүй дээ” хэмээн олон хүн халагладаг нь аргагүй юм.
Уул уурхайн салбарт ажиллагсдын 0.4 хувь нь инженер, 34,4 хувь нь техникийн ажилтан, 65,2 хувь нь мэргэжлийн ажилчид байх шаардлагатай гэсэн судалгаа байдаг.
Мэдээж хэрэг энэ салбарт ажиллах хүчнийг 100 хувь дотоодын боловсон хүчнээр хангана гэвэл худлаа. Манай улсад эдийн засгийн хөшүүрэг болох өөр салбарууд хөгжих ёстой. Түүнд бас боловсон хүчин, ажиллах хүч хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, уул уурхайн салбарын бүх дарга нараас нь эхлээд бүх цэрэг нь монголчууд байна гэвэл хоёр сая 700 мянгахан бидний хувьд боломжгүй. Тиймээс удирдах түвшний инженер, техникийн чадварлаг ажилчдаа гадаадын болон дотоодын их, дээд сургуульд түлхүү бэлдэх шаардлагатай хэмээн багш судлаачид анхааруулж байна. Хэрвээ уул уурхайн боловсон хүчин гэхээр л МСҮТ-д бэлдэж байгаа хэмээн ам тагласаар байвал цөөхөн хэдэн монголчууд маань хүрз барчихаад гадаадын дарга нарын өмнө бөхөлзөж явах байдал руу орох янзтай болж байна.
Эх сурвалж: “Өглөөний сонин”
Холбоотой мэдээ
-
Anonymous (July 30, 2012 11:24:37 am )
MAN-ig tur barij bh ued Mongol hunii unelemj bhgui bolson. Eh orondoo hen ch bish bolj durin neg hujaa Mongolchuudig shuud barij avaad zoddog bolson bna. Mungolin tur hezee irgedee hamgaalgag boloh yum be. Esvel bid uursdiiguu yamar neg argaar hamgaalah bolj bna uu? Esvel bid bosoj temtseh tsag bolson yumuu?!
-
Anonymous (July 30, 2012 12:12:51 pm )
МУУ НОВШИЙН С БАТБОЛОД БАДАМЖУНАЙ Ц НАМДОРОЖ М ЭНХБОЛД МЭТИЙН МАН ИЙН ЛУЙВАРЧАД
МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ХӨРӨНГӨ БОЛОХ ГАЗАРЫН БАЯЛИЙГ ГАДНИЙХАНД ХУДАЛДАЖ
ХЯТАД АЖИЛЧАДААР МОНГОЛЫГ ДҮҮРГЭЖ МОНГОЛ ХҮНИЙГ ХЯТАДЫН БООЛЬ БОЛГОЖ БАЙГАА
ШҮҮ ДЭЭ ТАВАН ХУЖААГ ТАВАТ БОЛГОЖ 1 МОНГОЛ ДАРГА АРВАН ХУЖААГ АРВАВТ БОЛГОЖ
НЭГ МОНГОЛ ДАРГА
ГЭХ МЭТ 50 Т ЗУУТ ГЭЭД МОНГОЛ ӨНДӨР ЦАЛИНТАЙ ХЯНАГЧ ДАРГА НАРИЙГ ОЛНООР НЬ ТАВИХ ХЭРЭГТЭЙ МОНГОЛ ХҮН ЦАЛИНТАЙ БОЛНО МӨН ХЯТАДУУД ХУУЛЬ ЖӨРЧӨЖ ДУРААРААН ДУРГАХААН БОЛНО ЦАЛИН МӨНГИЙГ НЬ ТАВАТ АРАВТЫН АЖИЛЫН ХӨЛӨСНИЙ ДУНДААС 50 ХУВЬ БОДОХ БУСДИЙГ НЬ ТӨРӨӨС ТОГТООХ ХЭРЭГТЭЙ МӨН ҮҮЛЧЭЛГЭЭНИЙ АЖИЛЫГ
ДЭЛГҮҮР ХООЛ ОРОНЦУУЦ НООРОМИЙН ХУВЦАС ГЭРЭЛ ЦАХИЛГААН ТЭЭВЭР ЗАМ
ЗЭРЭГИЙГ 100 ХУВЬ МОНГОЛЧУУД ХИЙХ ХЭРЭГТЭЙХУРЗ БАРИХ ХЭРЭГГҮЙ
БОЛНО ШҮҮ ЭЗЭН ШИГ АМЬДРАНА ГЭСЭН ҮГ -
Anonymous (July 30, 2012 12:28:00 pm )
ooroo shulen oron cyychuxaa ,ar tvmen n xeer yntaa oron ger nbatalgaa bauxgvu gazar amarch bauxad xyal chalchuxaa bolmoor ym ……..vasan ichuxee bausan xvn be….xvrz baruylaxgvu ym bol oo n tatsan amral xaan b.n .ectou neg……………….
-
Anonymous (July 30, 2012 12:36:31 pm )
БАДАМЖУНАЙ БОЛ ШУДРАГ ЁСНИЙ ДҮҮЖДҮҮРТ ХАМГИЙН ТҮРҮҮН ОЧОХ ХҮН
ЧАМАЙГ ЭРЛЭГ ХҮЛЭЭЖ БАЙГАА ШҮҮ ТАМАД АВААЧХААР БИ ЭРЛЭГ БАЙНА -
Anonymous (July 30, 2012 12:45:51 pm )
Энэ хүн маш муу хүн байсаан.
-
Anonymous (July 30, 2012 2:38:14 pm )
Өөрөө Монголын газар нутаг, ард түмнийг ийм хүнд хэцүү болгоход оролцчооч юу гэж хуцаад байгаа юм
-
Anonymous (July 30, 2012 2:42:57 pm )
end erh bairgch 2nam 2laa byryytai!!!!!! ene 2banm eeljilen erh abrih hygatsaand mongol yls yamr boloboo?! mongol hun yaj hhugjibuu??!!!!end l gol ychir bndaa.hune ehusur hayasan turtei bolood odoo ayha medehee baichihsan bga abizdee
-
Anonymous (July 30, 2012 3:53:24 pm )
чи өөрөө Монголчуудыг хужаагийн боол болгож байгаа биздээ? Батболдоо?
-
Anonymous (July 30, 2012 5:15:43 pm )
batboldoo bitgii huts chi muu chinii usrengui hogjil haana b.na shaaltuur pizdaa
-
Anonymous (July 30, 2012 7:30:55 pm )
TEGEED TER UUL UURHAIN ANGID HUUHDUUD POLI-D OROH GEHEER ANGI NI DUURZEN GEED NEMJ AVDAGGUI YUM BNA LEE SHD EE TEND L NEMJ AVCH BSAN BOL UDIID ZUNDUU MERGEJILTENTEI BAIHGUI YU TER CHIN ALI HEDIIN 90-D ONII UYED SHUU.
-
Anonymous (July 30, 2012 8:42:54 pm )
хамгийг нь чам мэт нь харийнхантай хуваагаад цөлөмчихсэн ард түмэн хүрз барих эх үүсвэрийг чи тавьсан ингэхээр ярьж хэлж байгаагаа өөрөө тунгаан бод монгол газар унасанаа мартсан луйварчин хулгайч минь
-
Anonymous (July 30, 2012 9:10:54 pm )
caak yasan dolignuur boloo ve iim bailuu dornodiin gazar nutgagt tsomiin haygdal hadgalah baiguulamj barihaar bolson gej sonsloo Su.Batbold ajlaa uguhuusuu umnu ene asuudliig shiidsen geh yum.hervee tiim bol ene huniig alsanch bagadah met
-
Anonymous (July 30, 2012 9:11:45 pm )
Ene setgegdel bichij bgaa humuus odoo dandaa ajil turulgui butelgui amidraldaa tur zasgiig buruutgasan hog shaaruud hiih ajilgui bolohooroo internet uhaad havi oiriin humuusiig muulj bichihees oop yum hiihgui yum daa. Yag nad shig, bi ch bas ajil hiih durgui tegeed l hiih yumgui bolohoor ednii adil bas iim l yum hiij suuj bna daa. Bid nar ch ajil hiideg bas chaddag humuust uneheer durgui sh dee. Ene ih ajilsag hun bolohoor bid bugd durgui bna l daa. Haha.
-
Anonymous (July 30, 2012 9:12:54 pm )
2700 hytad ajilchin oruulj irseniig ni medhiin bna.minii medehgui uur hedench hytad orj irsiin bilee.uls ornoog mini MAN gj namiin muusain nowshnuud ugui bolgoh zamaa ali hediin hiitsen.odoo zailaad uguusei ter idsen uusan munguu avaad
-
Anonymous (July 30, 2012 9:16:10 pm )
ingej hiijiisnaas zarim neg humuus shig ajilgui hevtjiivel deer bhgui yu
-
Anonymous (July 30, 2012 9:23:53 pm )
teneg uheer chin tegeed mongol huniig gadnihani umnu buhulzuulj, gadnihni umnu hurz bariulaad ali muuhaig ni hiilgechiheed hudulmuriin huls ni 000000000000000000000000000000000000000000 biz dee. hujaa nar 100000000000000000000000 biz dee. umhii har uhsen novshoo, tegeed iu hutsaad bainaa odoo bolohoor
-
Anonymous (July 30, 2012 10:07:14 pm )
Энэ лалай одоо юу яриад байгаам бол.Өөрөө тэр юумыг нь бүгдийг нь хийсэн биз дээ канадуудад өгөөдчихөөд…
-
Anonymous (July 31, 2012 10:24:30 am )
tor barij bh uydee mongol hunii unelgeeg deeshluuleh ymaa hiij bhgui yasan ym
-
Anonymous (July 31, 2012 10:32:44 am )
Сү.Батболд хятад хүмүүсийн хувьд л сайн хүн байхдаа.
-
Anonymous (August 04, 2012 9:56:17 pm )
Odoo tegeed Mongoliin tord sain hun bna uu
20 Comments