antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 30, 2012 9 comments

Д.Зоригт сайд аа, тавдугаар цахилгаан станц хаачив?

нийтлэсэн Admin

Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригтыг үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхөөс өмнө асуухыг хүссэн цорын ганц зүйл нь 5-р цахилгаан станц. Нийслэл хот өргөжин тэлсээр өдгөө тал тал тийшээ хотын хорооллууд тэлж, барилга байгууламжийн тоо өссөөр байна. Д.Зоригт сайдын тойрогтоо болон Монгол улсын иргэдийн талаас илүү хувь нь амьдарч байгаа нийслэлчүүдэд амласан томоохон амлалтын нэг бол 5-р цахилгаан станцын ажлыг яаравчлан эхлүүлэх, шаардлагатай хөрөнгө мөнгийг шийдвэрлэх асуудал байсан. Гэтэл түүний амласан хугацаа сайдын бүрэн эрхийн хугацаатай нь хамт дуусгавар болох гээд байна. 2011 оны 6 сард шавыг нь тавьсан 5-р цахилгаан станцыг бас л хот дотор байгуулах нь зөв үү, буруу юу гэсэн асуудал өрнөсөн.

Гэтэл хувьд гарах гэж байгаа 3-р цахилгаан станцыг түшиглэн байгуулах нь хотын хүн амын эрүүл мэнд хийгээд агаарын бохирдолд огтхон нөлөөлөхгүй гэсэн хариулт өгсөн юм. Харин гадны орнуудын дунд тендер зарлаж өнөөдөх 50 хувьтай бүтээн байгуулалт нь явагдах ёстой 5-р цахилгаан станцын ажил нам жим байсаар.  Олон улсын нээлттэй тендер зарлагдах хугацаандаа зарлагдсангүй, станц барих ажил шав тавьснаас хойш жил гаруйн хугацаа өнгөрсөн ч эхэлсэнгүй. Энэ Д.Зоригт сайд ажлаа хийснийх үү, эсвэл сонгуульд бэлдээд амжсангүй юу бүү мэд. Ямартаа ч улсын өмнө томоохон харицлага хүлээн байж эхлүүлсэн энэ ажлаас шав тавихаас цааш явсангүй. Уул нь бол монголчуудыг тог цахилгааны асуудал багатай баг гэсэн үүднээс энэ стануын төслийг боловсруулах ажилд Азийн хөгжлийн сангаас туслалцаа үзүүлэн техник эдийн засгийн үндэслэл тоцооллыг боловсруулж өгчээ.

Бэлэн хийгээд өгчихсөн энэ ажлыг үргэлжлүүлэх гэж бид дахиад гадны орнуудыг харж суух гэж үү? Утгагүй асуудал. Үүний хажуугаар гол цахилгаан дулааны эх үүсвэрээ хангадаг 3-р цахилгаан станцыг хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд заавал хувьчлах хэрэгтэй гэсэн шийдвэр гаргасан. Өнөөдөр тус станц хувьчлагдлаа гэж бодоход шинээр байгуулагдах, цаасан дээр байгуулагдчихсан байгаа 5-р цахилгаан станц мөн л дагаад хувийн хэвшлийнх болно гэж ойлгож болох юм. Шинэ станц барьж байгууллаа ч хотын агаарыг бохирдуулахад мөн л тодорхой хэмжээгээр нөлөөллөө үзүүлнэ. Энэ бүхэнд эрсдэл байхгүй хэмээн тайлбарлах салбарынхан бас байгаа юм.

Гэсэн ч хэдий ч өнөөдрийг хүртэл бүтээн байгуулалт нь эхлээгүй байгаа цахилгаан станц хаачив гэвэл үнэндээ сонгуулийн шоу байсан тухай ч зарим хүмүүс хэлж байна. Хэдэн төгрөгний санхүүжилтийг хэн яаж гаргах нь тодорхойгүй, аль улс гүйцэтгэгчээр ч ажиллах нь тодорхойгүй байсаар 5-р цахилгаан станц сураггүй хэвээр байна. 2010-2012 он хүртэл Төрийн өмчийг хувьчлуулаад байх хэрэгтэй гэсэн шийдэлд өмнөх парламентынхан хүрч байсан юм. Үүний хор уршиг эхнээсээ гарсаар л байгаа. Гэтэл үүнтэй зэрэгцээд З-р цахилгаан станцыг хувьчлах компаниудын жагсаалтыг өмнөх их хурал баталчихсан байдаг. Концессын гэрээгээр хувьчлагдахаар шийдвэрлэгдсэн 3-р цахилгаан станцыг хэн нэгэн авбал шинэ баригдах 5-р станц ч мөн түүнийх болох далд санаатай ажээ.

Харин энэ санаагаа МАН-ын Засгийн газар үргэжлүүлж чадахгүй ажлаа өгч байна. Үүнийг хүний дайтай үргэжлүүлж ажил болгох даалгавар АН-ын байгуулах ЗГ-т үлдэж байна гэсэн үг. 5-р цахилгаан станцын тендер өмнө нь нэг удаа зарлагдсан ч хүчингүй болж байсан удаатай. Улаанбаатар хотын эрчим хүчний найдвартай ажиллагааг бүрэн хангаж чадахуйд 400 МВ хүчин чадалтай гэх 5-р цахилгаан станц хэзээ ахицтай ажиллах вэ… Энэ Д.Зоригтын сайдын байнга шахам ярьж байсан ажил атлаа яагаад эхлүүлсэн ажлаа бодит байдал дээр биелүүлэхгүй өнгөрсөн хугацааг үдэв ээ… Хариуцлагагүй хандсан энэ байдлаас болж 2015 онд ашиглалтанд орох байсан 5-р цахилгаан станц  нийслэлийн хүн ам улам ч нэмэгдсэн байх хожуу онуудад орохоор болж байна.

Энэ бол салбарын сайд ажилдаа дэндүү хариуцлагагүй хандсан нэг байдал. Сурагчид их сургуулиа, дунд сургуулиа төгсөхдөө шалгуулдаг шиг, байгууллага болгон ажилчдынхаа жилийн тайланг  гаргаж хэн сайн, хэн муу ажилласныг дүгнэдэг шиг өнгөрсөн хугацаанд төр барьсан хүмүүс хариуцсан ажилдаа хэрхэн яаж хандасныг бас дүгнэдэг бол Д.Зоригт сайд агентлагийнхаа удирдлагуудын хамтаар “муу” үнэлгээ авах байлаа.  Гэхдээ эн дүнг ард түмэн зүрх сэтгэлээрээ нэгэн зэрэг тавьснаа сонгуулиар нэгэнт харуулсан биз ээ.
Н.Дүүрэн (www.wikimon.mn)

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • Anonymous (July 30, 2012 1:15:53 pm )

    uul ni bolovsroltoi duu shigee mundag gej bodson chin hogiin garuudtai niilj mungu huusun hogiin gar ym b.a le

  • Anonymous (July 30, 2012 1:41:55 pm )

    Chinaguudad hudaldagdsan gardoo

  • Anonymous (July 30, 2012 2:59:30 pm )

    Ene yostoi amisgaa batsaan yuma! Huuhen shig tsarailchihad ene ulsiig zarj urj duusgalaa

  • Anonymous (July 30, 2012 3:49:10 pm )

    SONGUULID YALAGDAAD CHARALSAN GELUU ? HOGIIN GAR

  • Anonymous (July 30, 2012 8:20:20 pm )

    Ene hezee hiisen gemt heregtee yalaa uureh ve??? Hezee???

  • Anonymous (July 30, 2012 11:29:10 pm )

    нээрээ станц яасан бэ?

  • Anonymous (July 31, 2012 8:21:26 am )

    ene hujaa shounaas uur um medehgyi

  • Anonymous (July 31, 2012 8:22:03 am )

    MCS n buunii nohoi

  • Anonymous (July 31, 2012 11:09:46 am )

    eh ni heer alag bol huu ni shiir alag eh ni hujaa yum chin end ch gesen mongolig hairlah setgel yaj baih yum bee hunee olj songooroi ard tumen mini

antalya rent a car