antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 27, 2012 1 comment

Романтик хос охиндоо Ундарга нэр өгчээ

нийтлэсэн Admin

Олны танил хосуудын цувааг залгамжилж буй жүжигчин Т.Билэгжаргал, “Гурван охин” хамтлагийн дуучин Г.Анхмаа нар

саяхан охинтой болсон билээ. Үрийн зулай үнэрлээд өрх гэрийнхээ гал голомтыг асаасан залуу хос охиндоо Ундарга гэх содон нэр хайрлажээ. Оюутны ширээнд хамт сууж, нэгэн тайзнаа “Ромео Жулетта” болж тоглосноор барахгүй “Франц үнсэлт” кинонд романтик хосын дүр бүтээсэн тэд хайрын түүхээ бодит амьдрал дээр биелүүлсэн азтай улс. Энэ ч утгаараа, хайрын ундарга ийнхүү амьдрал болон үргэлжилсэн бэлгэдэл болгож охиноо ийн нэрийджээ. Хосууд нялх охиноо асраад ихэд завгүй байгаад бөгөөд жүжигчин Т.Билэгжаргал хэд хэдэн кино, сурталчилгаанд тоглох санал хүлээн авсан гэнэ. Харин “Гурван охин” хамтлагийнхан нялх биетэй гишүүнээ тэнхэрч автал ямар нэг уран бүтээл гаргахгүй гэсэн бөгөөд хэсэг хугацаанд амрахаар шийджээ.

Р.Есүй


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (July 27, 2012 9:18:25 pm )

    bayar hurgie! az jargaltai urt udaan amidraliig husen erooe

antalya rent a car