antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 27, 2012 19 comments

Ардчилсан нам дахь МҮДН фракцийнхан Н.Алтанхуяг, З.Энхболд нарт дайн зарлалаа

нийтлэсэн Admin

Ардчилсан намынхан Ардчилсан засгаа байгуулж ч амжилгүйгээр дахин хагаралдаж эхэллээ.

Эрхэм гишүүн “Фортуна” Н.Батбаяр өчигдөр УИХ-ын чуулганы үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат тэргүүтэй нөхдийн картыг сугалж аваад гарсан. Үүнийг зарим ажиглагч “Фортуна дүрсгүйтэж байна” хэмээн дүгнэсэн. Гэвч энэ нь эндүүрэл байж. “Фортуна” Н.Батбаяр, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нарын хувьд Ардчилсан нам дахь МҮДН фракцийн гол тоглогчид. УИХ-ын гишүүн “Ажнай” Д.Бат-Эрдэнэ, Р.Амаржаргал, Ц.Баярсайхан нарын хувьд ч МҮДН угшилтай. “Фортуна” Н.Батбаяр өчигдөр намынхандаа эсэргүүцэл үзүүлж, фракцийнхныхаа картыг чуулганы танхимаас авч гарсан нь тэр аж. Яагаад тэр вэ.
Ардчилсан намынхан сонгуульд ялмагцаа ялалтын бялуугаа өөрийнхөнтэйгөө, Н.Энхбаярынхантай, М.Энхсайхантайгаа ч хувааж эхэлсэн. Гэвч Н.Алтанхуяг тэргүүтэй тус намын удирдлагууд МҮДН фракцийнханд тун багахан хувь хүртээжээ. “Алтангадас”-ынхан Засгийн газар, Шонхор фракцийнхан УИХ-ыг мэдэлдээ авсан гэж үзвэл ялалтын бялууны хамгийн амттай хэсгийг Н.Алтанхуяг, З.Энхболд нар хүртэж байгаа биз. Түүгээр ч зогсохгүй “Женко” Х.Баттулга, Лу.Болд нарын тэргүүлдэг МоАХ, “Зүүн хойд Ази”-ийнхан нийтдээ таван яамд хяналтаа тогтоож байгаа сураг байна. Бүр тодруулбал: Ардчилсан намынхан Хөгжлийн яам гээчийг байгуулж сайдаар нь “Женко” Х.Баттулгыг тавих яриа ч бий. Эх сурвалжийн өгүүлснээр, Хөгжлийн яаманд Төрийн өмчийн хороо, Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо зэрэг томоохон газруудыг нэгтгэх сурагтай. Өчигдөр л гэхэд ТӨХ-ны даргаар Ц.Нанзаддоржийг томилсон. Энэ эрхмийн хувьд З.Энхболдыг Төрийн өмчийн хорооны дарга байхад Өмч хувьчлалын газрын даргаар ажиллаж байсан юм. Ардчилсан намынханы хувьд сайд болохыг мөрөөдөгсдийн хөлд дарагдаж яамдын тоог бүр 22 болгож байгаа гэнэ.
Тэгвэл МҮДН-ынханд ялгавартай хандсаны гол шалтгаан юу вэ. Алтангадас, Шонхор фракцийнхан эхлээд “Р.Амаржаргал МҮДН фракциа захирч чадахгүй байна. “Фортуна” Н.Батбаяр тэргүүтэй нөхдийнхөө амбицийг дарж зүрхлэхгүй байна” хэмээн шалтаг зааж МҮДН-ынхныг замын эхэнд жийж эхэлсэн. МҮДН-ынхан ч үүнийг ойлгож фракцийнхаа тэргүүнээр УИХ-ын гишүүн Ц.Баярсайханыг тодруулсан. Гэсэн ч тусыг олсонгүй.
Н.Алтанхуяг тэргүүтэй нөхөд УИХ-ын дэргэдэх байнгын хороодын дарга нарын асуудлыг хэлэлцэхдээ МҮДН-ханд бас л ялгавартай хандав. МҮДН фракцийнхан Эдийн засгийн байнгын хорооны даргаар Б.Гарамгайбаатарыг санал болгосон ч З.Энхболдын фракцийнхан “Очиж, очиж “Анод” банкийг дампууруулсан нөхрийг нэр дэвшүүлэхдээ яах вэ дээ. Б.Гарамгайбаатар бол УИХ-д анх удаа сонгогдсон нөхөр. Тиймээс түүнийг ингэж давраахгүй” хэмээн дургүйцжээ. Чухам ийм л учраас “Фортуна” Н.Батбаяр чуулганы танхимд намынхандаа бойкот хийж, фракцийнхаа гишүүдийн картыг сугалсан аж. Өөрөөр хэлбэл, мүднякууд Ардчилсан нам дахь хагарлын цанг дахин дэлдэж, Н.Алтанхуяг, З.Энхболд нарт дайн зарлалаа.

Н.БУДСҮРЭН

 

http://www.info.mn/c10069.htm


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

19 Comments

  • Anonymous (July 27, 2012 5:01:06 pm )

    ingej archaagaa aldah yum bol yumar utga baigaa yum teneguudee gej

  • Anonymous (July 27, 2012 6:36:28 pm )

    ANODIIG BUDAA BOLGOHOD IH UUREG GUITSETGESEN GARAMGAIBAATARIIG ARAI DENDENEE.ODOO HARIH HOER NAMAAS AJLIIN HESEG GARCH HENTIIG GARAAR TOOLOH UED IH HURLAAS TATAH ASUUDAL NI YARIDANA BAIH SHUU GARAMGAIG

  • Anonymous (July 27, 2012 7:15:18 pm )

    Garamgai garah yosgui bsan yum oron ANaas huderbaatar garah bsiin

  • Anonymous (July 27, 2012 9:23:26 pm )

    Өмч хувьчлалаа давтаж улс орныг минь хуваах нь дээ…Ерөнхийлөгчийн одон гавъяат бөөндөж шагналын чанар нэр төрийг унагадаг шиг сайд дарга нарыг бөөндөөд новшоо ч нэг үзүүлж байна даа Албан тушаалаа гэж

  • Anonymous (July 27, 2012 11:28:13 pm )

    BYDSYREN NOWSH MINI BITGII hyychin HU namiin setgelgee gargaj ard tymnee doromjil turiig yaj 90 jil doriotuulsan bilee ta nar odoo zygeer ch haraad baij bai tenegyyd mini haruulna ta nart ergej hezee ch turiig taraar togluulahgui hu

  • Anonymous (July 28, 2012 9:34:39 am )

    Фортуна Батбаяр гэгч олиггүй, овилгогүй нөхрийг улс төрөөс зайлуулах хэрэгтэй.Энэ нөхөр албан тушаалын төлөө юу ч хийхээс буцахгүй адгийн шаар шүү дээ

  • Anonymous (July 28, 2012 9:43:11 am )

    АЛТАНХУЯГ БОЛ ХАМГИЙН ХЭРЭГГҮЙ ХҮН ЮМ ТЭР МЭДЛЭГ ЧАДБАР МУУТАЙ ХҮН
    МАНАН БОЛСОН 4 ЖИЛД МАНРАГСАН ХҮН ШҮҮ АН АЛТАНХУЯГ ХЭМЭЭХ ЗҮҮН ҮЗЭЛ БОДОЛТОЙ НӨХӨРӨӨС БОЛОХ БИ АН ЧИНЬ БАРУУН ҮЗЭЛ БОДОЛТОЙ НАМ ШҮҮ ДЭЭ
    АЛТАНХУЯГ БОЛ ХУУЧАН ЦД ХҮН ГОНЧОГДОРОЖИЙН ХАМАТ ҮЗЭЛ БОДЛООСООН УХАРЧ НАМААН ТАРААЖ АН ИЙН ДОТОР ОРОЖ ИРСЭН ХҮН ЭНЭ ХҮМҮҮСИЙГ АЛТАНГАДАС ГЭДЭГ ЮМ

  • Anonymous (July 28, 2012 12:38:12 pm )

    odoo bolih tsag bolson.shuulganaa ehluul.namar.ebel irlee.suudal.alban tushaal.idej uuh talaa buu bod.helsen ugendee hur.tegehgui bol bid daraagiin arga hemjeendee orno

  • Anonymous (July 28, 2012 2:47:04 pm )

    iim hachin alban tushaal ner toriin toloo ih hurald orson yum bol ene ulsiin toloo zohiloh zvrh sertgel baihgvi bolohgvi bol taraana gej saihan yum baidag yum shv

  • Anonymous (July 28, 2012 6:34:27 pm )

    Fortuna akh sain baina, ta shudraga khun shuu

  • Anonymous (July 28, 2012 8:59:11 pm )

    ene umnugoviin 2 an-iin nereer garchaad odoo yun mvdn geed soliorood bna ard tvmnii itgeliig zvgeer l urguj yavaarai 2 malaa

  • Anonymous (July 29, 2012 2:08:56 am )

    Oo pizda gej yadahdaa zuw bichij suraachee ter kirildeed bgaa pizta. Manaihan yasan bichig ysgiin bolowsrolgyi yimbe p…. Gej

  • Anonymous (July 29, 2012 10:51:49 am )

    МАЛУУДАА АЯТАЙХАН ШИГ БАЙГААРАЙ ДАНДАА АЛБАН ТУШААЛЫН ТӨЛӨӨ АЛАЛЦААД ЯАХ НЬ ВЭ ТЭГЭЖ БАЙХААР ТӨР ЗАСГИЙН ЯАМ АГЕНТЛАГТ БАЙГАА МАН_ЫН НӨХДҮҮДИЙГ АРИЛГААЧ ЯЛАНГУЯА ЦАГДАА, ХИЛИЙН ЦЭРЭГ,ОБЕГ,БОЛОВСРОЛЫН ЯАМ МААМАНД БАЙГАА НӨХДҮҮДИЙГ ЦЭВЭРЛЭХ ХЭРЭГТЭЙ БАЙГАА ЗАРИМ НЭГ НЬ АХ ДҮҮ ХАМААТАН САДАН ЮУ Л БАЙНА ТЭДНИЙХЭЭ ХАМГААЛАЛТАНД ШИЛЖИЖ АРГАА ОДООНООС ЭХЛЭЭД БАЙГААГ АНХААРНА УУ ТЭР ХИЛИЙН ЦЭРГИЙН ЗАРИМ ДАРГА НАР

  • Anonymous (July 29, 2012 10:56:01 am )

    тийм дээ хилийн цэргийнхнийг хараад байхад сүүлийн 20 жил МАН д саналыг байнга хувааж байгаа нөхдүүд шүү ангийн захирагч нарыг нь 100 хувь солих хэрэгтэй ХХЕГ_ЫН УДИРДЛАГЫГ СОЛЬЖ ЖИНХЭНЭ БҮТЦИЙН ӨРЧЛӨЛТ ХИЙХ НЬ ЗҮЙТЭЙ БАЙгаа ЗҮГЭЭР ХҮНЭ ЗАГНАЖ СУЛ МӨНГӨ АВИЛГАЛД АВЧ СУРСАН ХҮМҮҮС ШҮҮ

  • Anonymous (July 30, 2012 10:30:09 am )

    иш шшшшшш үгүй байлгүй дэ учир зүйгээ олох биз дунд нь битгий гутгаад бай л даа

  • Anonymous (July 30, 2012 3:01:54 pm )

    Ene Fortune geech nuxur unen shogtoj baina aa. 2008 ond yalaa. Bas l sangiin said boloogui ged l orongoo buulgachix geed baisan.Balai nuxur bainaa

  • Anonymous (July 30, 2012 6:40:29 pm )

    Фортуна болиоч ээ. Чамайг гайгүй юм бодсон улаан амбиц байсан юм уу. ТВ-р дандаа худлаа яридаг амьтан байна шүү дээ. АН ингэвэл одоо дууслаа.Тэр чбүү хэл Монгол орон сүйрлээ гэсэн үг. МАН, МАХН-д 90 жил дарлуулж нэг юм одоо гайгүй хонгилын үзүүрт гэрэл гарлаа гэтэл юу вэ. Ер нь албан тушаал аьч яах гээд байгаа юм вэ. Хуулиа тогтоогоод ард түмнээ өөд нь татаад л яв лдаа. Тэр их мөнгө хөрөнгөөр яах гээв. Мөнх наслахгүйгээс хойш одоо идсэн мөнгө чинь хангалттай шүү дээ.Новшнууд аа.

  • Anonymous (July 30, 2012 6:51:53 pm )

    МХЕГ-ын дарга Р.Содхүүг шоронд хийе. Мэргэжилгүй мэргэжлийн хяналтыг тараая. Байцаагч нарыг нь аттестатчилье.Газар хэлтэс, боомтын дарга нарыг бүгдийг нь өөрчилөх хэрэгтэй. Бүгд МАН гишүүд дарангуйлагчид хуулийг өөрийнхөөрөө хэрэглэдэг, өөрсдийнхөө эрх ашигт зориулсан журам гаргадаг. Гэмгүй байцаагч нарыг халдаг. Одоо дотор нь Галсан нараас эхлээд өөрийгөө АН -ын лидер гээд зарлаад явж байгаа Содхүү, Заяа авгай нарын бөгсийг долоосон урвагч бялдууч нөхөд их бий шүү.

  • Anonymous (July 30, 2012 6:54:05 pm )

    Яг үнэн. Р.Содхүүг мал мэт засаад хужаагийн зүг нутаг руу нь bye bye болгох хэрэгтэй.

antalya rent a car