antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 27, 2012 20 comments

МХЕГ Р.Содхүү даргын хувийн компани биш юмсан

нийтлэсэн Admin

Төрийн албанд орохын тулд олон даваа давж, шалгалт шүүлэг өгдөг байсан цаг саяхан.

Харин одоо дорвитойхон алба хашдаг танилтай байхад ямар ч саадгүй төрийн албан хаагч болчихдог жишиг тогтсон. Яг ийм жишиг өдгөө МХЕГ-т жинхэнэ утгаараа үйлчилж байна. Угтаа бол төрийн алба гэж чухам юу байдгийг ойлгодоггүй Р.Содхүү даргын увайгүй үйлдлээс болж өдгөө төрийн алба гээчийн нэр хүнд олны дунд навс уначхаад байгаа юм. Төрийн албыг энэхүү эрх мэдэлтэй дарга хэрхэн үнэгүйдүүлснийг дурдъя.

Тэрбээр Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дарга болмогцоо Хөрөнгийн биржид ажиллаж байхад нь өөрийнх гарын хүн байсан Г.Мөнхжаргалыг Замын-Үүдийн Мэргэжлийн хяналтын даргаар томилсон. Түүний энэхүү «нүдээ олсон» томилгооны үр дүнд Замын-Үүдийн боомтоор 27 вагон самар гаргасан хэрэг мандаж, үүнд нь олон хүн чирэгдсэн.
Ер нь тус боомттой холбоотой таагүй мэдээлэл огт тасрахаа байсан гэхэд хилсдэхгүй. Хууль хянал­тын байгууллагынхан болон албаны хүмүүс очиход Г.Мөнхжаргал дарга өөдөөс нь жишим ч үгүй «Миний буруу биш» гэдэг. Хариуцсан албаных нь нэр хүнд ийнхүү шороотой хутгалдаж байгаагийн бурууг удирдлага нь үүрэхгүй өөр хэн даах ёстой гэж.

Мөн Хөрөнгийн биржид түүний туслахаар ажилладаг байсан С.Заяадэлгэр гэгч бүсгүйг бас л МХЕГ-т Тамгын хэлтсийн дарга болтол нь суга дэвшүүлсэн. С.Заяа­дэлгэр энэ албан тушаалд очсон цагаасаа эхэлж ажилчдаа дарамталж, хэл амаар доромжилдог болсон тухай түүний дор ажилладаг хүмүүс ярьдаг юм билээ. Р.Содхүүгийн буянаар гэнэт л ногоон гэрлээр дэвшиж, Тамгын хэлтсийн даргын зөөлөн суудалд суусан бүсгүй бараг л МХЕГ-ын дарга аятай аашилдаг аж. Тэрбээр Р.Содхүүгийн өмнөөс хүмүүстэй уулзалт товлож, тушаал шийдвэр гаргахад нь оролцдог, гэж байгаа.
Мөн Хөрөнгийн биржийн Олон нийттэй харилцах албанд ажиллаж байсан Т.Хулан дээрх жишгээр тус газарт ажилд оржээ. Одоо тэрбээр МХЕГ-ын Олон нийттэй харилцах албаны даргаар ажиллаж байгаа. Тус газрынхны ярьж буйгаар ажлын дорвитой туршлагагүй, тэгсэн хэрнээ бас овоо өндөр дуутай нэгэн аж. Р.Содхүүгийн тойрон хүрээлэгсдээ цуглуулах ажил үүгээр дуусаагүй. Эхнэрийнхээ төрсөн дүү Т.Ганжаргалыг туслахаараа авчээ. Мөн Мэдээлэл, технологийн хэлтсийн мэргэжилтнээр ажилд авсан С.Тунгалаг, Д.Ганзориг зэрэг нөхөд ч түүний гал хамууд. Үүнийг батлах гэсэн шиг Д.Ганзоригийг ахлах мэргэжилтэн болгосон байна.

Эндээс харахад мань Р.Содхүү Төрийн албаны зөвлөлийг өөртөө авчихсан бололтой. Төрийн албаны зөвлөлийнхөн өөрсдөдөө хир халдаах тун дургүй. Тэгсэн хэрнээ МХЕГ-ын дарга Р.Содхүүгийн энэ бусармаг үйлдлийг мэдээгүй царайлах нь цаанаа л нэг асуудалтай. Мань хүн МХЕГ-ыг өөрийн хүмүүсээр дүүргэх ч яах вэ.

Хамгийн гол нь энэ чухал албыг хэрхэн хийдгийг шалгах ёстой. Тухайлбал, Сэлэнгэ аймагт МХЕГ- аас явуулсан шалгалтад бүдэрлээ гэхэд шалгалт хийгээд ирсэн байцаагчдыг өрөөндөө дуудаж оруулаад толгой, түрүүгүй загнасны эцэст «Онц» гэсэн үнэлгээ тавиулсан тохиолдол ч бий. Ер нь энэ нөхрийн хуудуутай үйлдэл үүгээр дуусахгүй маш урт цуваа болох нь ойлгомжтой.

Тэгэхээр Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргаар заларсан Р.Содхүү ах, дүү, хамаатан саднаараа багаа бүрдүүлж, хаана ч явсан олон хүүхэдтэй эцгийн ёсыг харуулдаг энэ эрхэмд тооцох ёстой хариуцлага гэж байна уу. Төрийн байгууллагыг хувийн компани шигээ бодож байгаа ийм хүнийг Засгийн газрын агентлагийн даргаар хэдэн жил ажиллуул, дураар нь дургиулж, дунд чөмгөөр нь жиргүүлэх юм бэ.

Р.Төгс

bolod.mn

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

20 Comments

  • Anonymous (June 27, 2012 12:37:36 pm )

    содхүүг энэ албанаас зайлуулаач ээ,мөнч олон удаа янз бүрээр бичүүлж ханахгүй юмдаа,өөрөө санаачлагаараа гарч болохгүй байна уу?энэ албанд ч тохирих хүн олдоход хэзүү цаг ирсэн,үнэхээр шудрага хүн л хийнэ,дөчирсөн архагшсан хүн төрийгэвгүй байдалд оруулж заваан болгоно болиул,СОДХҮҮ ТЭНЦЭХГҮЙ ШҮҮ

  • Anonymous (June 27, 2012 12:59:57 pm )

    sonhuud batbold belgelsen kampon shuudee yvaldag huuhnen damgin gazrin darga shuu dee ger buleeree zavaan banzal garuud ohduud zaluun aimaar tenge

  • Anonymous (June 27, 2012 2:10:23 pm )

    Snguuli bolood irheer hutsaj uguh yuma, ter baitugai buzar bulai busarmag uildleed shilee daraad garj bhad ni yu ch hiij helj ch chadahgui yum baij bitgii iim demii yum shaajii l da, ain!

  • Anonymous (June 27, 2012 2:12:49 pm )

    Ýíý Ñîäõ¿¿ á¿òýõã¿é ýý. Ñàÿõàí áàéöààã÷ íàðààðàà 35000 òºãðºãèéí áèëåò çàðóóëñàí. Õººðõèé áàéöààã÷ íàð íü ÿàæ ÷ ÷àäàõã¿é õ¿ì¿¿ñ, áàéãóóëëàãóóäàä ÷è÷ë¿¿ëæ áàéæ õ¿÷ýýð çàðñàí. òýð ìºí㺠ÿàñàí þì áîë. ¯¿íèéã òýð ÀÒà íü øàëãàäàãã¿é þì áàéõ äàà. Òºðèéí íýðèéí ºìíººñ àæèë õèéæ áàéãàà õ¿ì¿¿ñ èíãýæ áèëåò øàõàæ áîëäîã þì óó. Àÿã¿é áîë îõèíûõîî ñîíãóóëüä õýðýãëýñýí äýý. ݺð çàñàã íü ÷ òýð èéì õ¿íýýð ÷óõàë àãåíòëàã óäèðäóóëæ ë áàéäàã. Çàÿàäýëãýð ãýæ íýã òýíýã õ¿¿õýí ÿâäàã þì ãýñýí. ªíãºðñºí ñàðä Ýðäýíýò ãýë ¿¿ Äàðõàíä ãýë ¿¿ õóðàëä ýíý 2 î÷÷îîä äàðàà íü õ¿ëýýí àâàëò äýýð íü ñîãòóó ãàð õºëºº áàðèëöààä áàéñàí ãýñýí õºãèéí þì àà. Íààäõàà õàëàà÷ Áàòáîëäîî

  • Anonymous (June 27, 2012 2:17:17 pm )

    Ýíý Ñîäõ¿¿ á¿òýõã¿é ýý. Ñàÿõàí áàéöààã÷ íàðààðàà 35000 òºãðºãèéí áèëåò çàðóóëñàí. Õººðõèé áàéöààã÷ íàð íü ÿàæ ÷ ÷àäàõã¿é õ¿ì¿¿ñ, áàéãóóëëàãóóäàä ÷è÷ë¿¿ëæ áàéæ õ¿÷ýýð çàðñàí. òýð ìºí㺠ÿàñàí þì áîë. ¯¿íèéã òýð ÀÒà íü øàëãàäàãã¿é þì áàéõ äàà. Òºðèéí íýðèéí ºìíººñ àæèë õèéæ áàéãàà õ¿ì¿¿ñ èíãýæ áèëåò øàõàæ áîëäîã þì óó. Àÿã¿é áîë îõèíûõîî ñîíãóóëüä õýðýãëýñýí äýý. Çàÿàäýëãýð ãýæ íýã òýíýã õ¿¿õýí ÿâäàã þì ãýñýí. ªíãºðñºí ñàðä Ýðäýíýò ãýë ¿¿ Äàðõàíä ãýë ¿¿ õóðàëä ýíý 2 î÷÷îîä äàðàà íü õ¿ëýýí àâàëò äýýð íü ñîãòóó ãàð õºëºº áàðèëöààä áàéñàí ãýñýí õºãèéí þì àà. Íààäõàà õàëàà÷ Áàòáîëäîî

  • Anonymous (June 27, 2012 2:23:16 pm )

    yag unen.ayagui olon bilet zaruulsan gesen. Manai egch jijig hoolnii gazar ajilluuldag. shalgadag baitsaagch ni bilet av gej shahadd avahaas oor argagui bolood avsan gesen Ter ni tegeed hagiin toglolt baisan gesen. Shalgaasai

  • Anonymous (June 27, 2012 2:31:00 pm )

    *Баатар маань хэнтэй, юу хийгээд явна вэ?
    Энэ жилийн сонгууль урьд өмнөх сонгуулиудаас нэлээд онцлогтой болж байгаа гэдэгтэй маргах хүн үгүй биз. Улс төрийн гол хоёр намын бодлого зорилт, чиг хандлага, үзэл баримтлал Сонгуулийн шинэ хуульд голлох чиг баримжаа болж, тодорхой тусгалаа олсон нь энэ онцлогийг нөхцөлдүүлсэн гэж хэлж болно.
    УИХ-ын болон нийслэлийн ИТХ-ын сонгууль хамтдаа болж буй нь тэдгээр онцлогуудын нэг. Нийслэлийн ИТХ-ын сонгуульд тэгтлээ ач холбогдол өгч байгаагүй, түүнээсээ хамаараад хэзээ ч олонх болж үзээгүй Ардчилсан Нам энэ удаа Монголын нийт хүн амын бараг тал хувь нь амьдардаг Нийслэлд заавал ялалт байгуулах зорилт тавьж, Улсын баатар Э.Бат-Үүлээр фронт командлуулав. Үнэндээ бол УИХ-д олонх болохоос орон нутагт, ялангуяа нийслэлд засгийн эрхийг барих нь дутахааргүй ач холбогдолтой, нарийн яривал илүү чухал зорилт гэдэг нь ойлгомжтой. УИХ-д АН олонх боллоо ч боловсруулсан бодлого нь МАН-ын удирдлагатай орон нутагт очоод хэрэгжихгүй, хэрэгжлээ ч үр дүн нь өрсөлдөгч хүчинд ашигтай байх нь Засгийн эрхийг бүрэн бүтэн барьж байна гэж хэлэхэд өрөөсгөл бөлгөө.
    1990 оноос хойш нэг л удаа, 1996 онд нийслэлд АН-ын засаглал тогтож байсан ч тэр нь МАХН-ын “тусламжтайгаар” бий болсон, тэгээд ч хоёрхон жил оршин тогтносон болохоор хотыг жолоодож байсан гэсэн үг биш. Ганц нэг аймагт ялж байсан ч ямагт МАХН-ын сүүдэрт оршин байсан билээ. Тиймээс АН энэ удаад нийслэлийн сонгуулийг чиглэсэн нэлээд том төлөвлөгөө боловсруулж, ширүүхэн дайралт хийж байгаа. Засгийн эрхийн төлөөх тэмцэл хийж, ялалтдаа сүрхий итгэлтэй байгаа намын хувьд энэ зорилтыг буруутгах аргагүй.
    Ардчилсан хувьсгалын анхны удирдагчдын нэг, туршлагатай улстөрч, тууштай тэмцэгч Э.Бат-Үүлийн үйл ажиллагааг ч зөвтгөж болно. Түүнд Ерөнхийлөгчид нэр дэвших шаанс байхгүй. Ц.Элбэгдорж дахин дэвших нь тодорхой. Ерөнхий сайд болох мөрөөдөл нь тэртээ 1998 онд Н.Багабанди Ерөнхийлөгч дээр бүдэрснээс хойш боломжгүй болсон. Тэгэхээр сүүлчийн дайралтаа Хотын даргын суудал руу хийгээд үзэхэд болохгүй нь юу байхав. Гэхдээ судалгаанаас үзвэл АН-ын ялах магадлал өндөр биш, хотын даргын албан тушаал Бат-Үүлд арай ахадсан ачаа харагдаж байгаа, Г.Мөнхбаярын өнгөрсөн жилүүдэд хийсэн ажил, хэрэгжүүлсэн бодлого, хувь хүнийх нь мөн чанарыг нийслэлийнхний дийлэнх олонх дэмждэг зэрэг хүчин зүйлүүд байгаа ч нийслэлийн ИТХ-д АН урьд өмнө байгаагүй өргөн бүрэлдэхүүнтэй, бодит сөрөг хүчин болох магадлал байна.
    Гэтэл авлига, албан тушаалын өмчлөл, олигархиудын засаглалтай тэмцэнэ хэмээн ил тод, чанга ширүүн зарлаад байгаа Э.Бат-Үүл баатрын араас арай өөр өнгө цухалзаад байгааг яалтай. “Ардын эрх” сонин, “Ийгл”, “Боловсрол” зэрэг телевиз түүний талаар дагнасан сурталчилгааг түлхүү хуудас, цагаар нийтэлж нэвтрүүлж байгаагийн ард “Бодь” групп, “Голомт” банк байгаа юм байна хэмээн таамаглахад хүргэсэн нь үнэн төдийгүй нэлээд чиг зорилготой хандлага болох нь тодорхой болж байх шиг байна.
    Баатрын маань сонгуулийн сурталчилгааны бүхий л зардлыг дээрх банк, групп хариуцаж байгаа гэнэ. Ерөөс Бат-Үүлийн тэдэнтэй холбогдсон сэжим зөвхөн нэг намынх, найз нөхдийн гэсэн хүрээллээс арай илүү том тойрогт эргэлддэг ажээ.
    Улаанбаатарын зуслангийн бүс Санзайн аманд “Санзай хотхон” гэж бий. Уг нь “Бодь” группийн ажилчдынх гэсэн нэртэй боловч тэдний ажилтнууд гэхээр хүмүүс бараг байдаггүй, гурван том хаус голлосон, харуул хамгаалалт нь чанга дориун газар байх аж. Гэтэл тэдгээр гурван хаусны нэгэнд Баатар маань амьдардаг нь тодорхой болов. Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших уг хотхоны усан хангамж, ариутгах татуургын үйл ажиллагаанд усны чанар, аюулгүй байдлын шинжилгээ хийхэд стандарт, дүрмийг бүдүүлгээр зөрчсөн, ус ашиглах гэрээ зөвшөөрөл авалгүй дур мэдэн ашигласан, тэр ч бүү хэл бохир усаа голд шууд нийлүүлж, тэр хавийн иргэд, айл өрхийн ундны усыг бохирдуулж байгаа нь тогтоогдсон байна.
    Тиймээс МХЕГ-ын улсын байцаагчийн дүгнэлт өнгөрсөн тавдугаар сарын 31-ний өдөр гарч, “Санзай хотхон”-ы ус хангамжийн эх үүсвэрийн үйл ажиллагааг зургадугаар сарын 05-ны өдрөөс зогсоохоор шийдвэрлэсэн байх юм.
    Хэрвээ Э.Бат-Үүл хотын дарга болбол сонгуулийн зардлаа гаргуулж, байшин хауст нь амьдарч байгаа “Бодь” группт Улаанбаатар хотын эрх мэдлийг атгуулах нь ойлгомжтой гэсэн шивэр авир яриа бүр АН-ын дотоодод өрнөж эхэлсэн байна. АН-д “Алтан гадас”, “МоАХ”, “Зүүн хойд Ази” гэсэн гурван том фракц бүлэглэл бий. “Алтан гадас” Засгийн газарт, “МоАХ” Ерөнхийлөгчийн хавь газарт нөлөөллөө тогтоосон, одоо “Зүүн хойд Ази” нь Улаанбаатар хотод ноёрхлоо тогтоох гэж байгаа юм гэж учир мэдэх хүмүүс ярьж байна. “Бодь”, “Голомт”-ынхон чухамхүү “Зүүн хойд Ази”-д хамаардаг нь үнэн билээ.
    Гэрийн хорооллынхонд гэнэт жигтэйхэн хайртай болсон Бат-Үүл маань “газрын луйвар”-ын тухай ам ангайх болгондоо ярьж байгаа. Гэтэл мөнөөхөн ам бүлд нь багтдаг “Бодь”, “Голомт” нь Улаанбаатарт хамгийн их хэмжээний газар эзэмшдэг ТОП-10 компанийн жагсаалтад нэлээд дээгүүр бичигддэг юм байна. Хүүхдийн парк, Санзайн ам гэх мэтээр аль л ашигтай, байрлал сайтай, үзэсгэлэнтэй газруудад тэд бууриа аль хэдийнэ засчихжээ.
    Баатар өөрөө ч “Газар эзэмших” уралдаанаас хоцроогүй, бүр уралцаж яваа бололтой. ХУД-ийн 11-р хороонд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил өрнөж, овоо ч урагштай яваа. Г.Мөнхбаяр энэ ажлыг санаачлан эхлүүлэхдээ Улаанбаатар хотынхны ундны усны эх үүсвэр, шугам байгууламж оршдог энэ газарт баячууд нүд унагаад байгаа тул хотынхоо иргэдийн амрах, зугаалах хүрээлэн болгохоор шийдлээ гэж тайлбарлаж байсан. Гэтэл Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дэргэд, мөнөөх цэвэр усны эх үүсвэр дээр бас нэгэн хотхон сүндэрлэж эхэлсэн нь бас л Бат-Үүл баатартай холбогдоодохов.
    Анх 2007 онд 1000 ам метрээр баталгаажуулж авсан энэ газрыг 2011 оны гуравдугаар сард 21037 ам метр болгон тэлж, 196 тоот шийдвэрээр өөрийн болгосон компани нь “Сонор рекордс” гэдэг ХХК байх юм. “Сонор рекордс” бол Бат-Үүлийн гэр бүлийн компани, хүүгийнх нь нэр дээр байдаг гэдгийг мэдэхгүй хүн цөөн биз ээ.
    Ийм барим тавим баримт байгааг олноос нуухыг тэвчсэнгүй. “Биеэ засаад…” гэдэг үг чухамхүү ийм үйлдлээс ангид, нэр үйл нь цэвэр, ашиг сонирхлын аливаа зөрчилгүй байхыг л хэлдэг баймаар. Олигархиудтай тэмцэж, газрын наймааг зогсоох уриа хашгирч яваа Бат-Үүл баатар маань хэнтэй нийлээд, юу л хийгээд байна даа?!

  • Anonymous (June 27, 2012 2:37:51 pm )

    Содхүү орилж хашгирч заримдаа юу ярьж буйгаа өөрөө ойлгодоггүй нэгэн ойворгон галзуу хүн шүү дээ. Хөрөнгийн биржийн захирал байхдаа хүү, бэр, хүргэн, охин, эхнэрээ бүгдийг нь биржийн ажилтан болгосон тохиолдол бий бөгөөд үүнийг нь хэн ч мэдэхгүй дуугай байсан биш харин галзуу хүнтэй юм яриад ойлгохгүй гэсэн үүднээс ТӨХ, СЗХ дуугүй байсан байх. МХБ-ийн ажилтан Гэрлээ гэдэг хүн Сэлэнгэ аймагт УИХ-д нэр дэвшсэн нь охин нь юм.Батболд хөрөнгийн биржийг салгаж авахын тул МАН-ын шалихгүй мөртлөө шантажчин гишүүдийн нэг Содхүүд МХЕГ-ыг өгсөн байх л даа.Ер нь төр, төрийн байгууллагын нэр хүндийг МАН-ын иймэрхүү хэнээтнүүд баллаж байгаа нь илэрхий.Хэзээ ийм нөхдөөсөө салах вэ Монголын төр!!!

  • Anonymous (June 27, 2012 2:45:50 pm )

    Содхүүг МХБ-ээс явсанаас хойш биржийн хаалган дээр Сэлэнгийн төмс, байцаа зарна гэсэн зар тавигдахгүй байгаа нь аштай юу.Содхүү Слэнгэд нэг амралтын газартай ба биржид ганц гадаадын зочин ирлээ гэхэд салхинд гарна гээд тийшээ авч явах нь ядаргаа байв. Бас биржийнхэн салхинд гарахдаа заавал тийшээ явах ёстой байлаа ш дээ.УБ-ыг тойроод дүүрэн тансаг амралт байдгийг хэн ч мэднэ биз дээ.Яагаад тийшээ??? Хэдэн бор юм нь тийшээ орог л дээ.

  • Anonymous (June 27, 2012 2:46:51 pm )

    ÌÕÅà ãýäýã ÷èíü àëáàí áóñ öàãäààãèéí ãàçàð ãýæ îéëãî. ÌÀÍ-ÀÍ-í îëèãàðõóóä ººð íàì õ¿÷íèé èðãýä áîëîí ýíãèéí èðãýäèéí áèçíåñèéí îðîëäëîãî ñàíàà÷ëàãûã ìîõîîí äàðæ, àêóëóóäàä ¿éë÷èëäýã äýýð íü óëñ òºðèéí çîðèëãîîð äàðàìò øàõàëò ¿ç¿¿ëýõýä àøèãëàäàã áàéãóóëëàãà áîëîõîîñ õýëäýã øèãýý àðèóí ÿâäàëòíóóä áèø.Õýí íýã óëñ òºð÷ íàìûíõàà ýñðýã õýäýí ¿ã õýëýíã¿¿ò ë ÌÕÅÃ-í øàëãàëò òýäíèé êîìïàíè äýýð áóóäàã ãýäãèéã îäîî áîëòîë îéëãîäîãã¿é,ààí.ÌÕÅÃ-í àæëûã ÿã õóóëü ¸ñíû ãîëüäðîëä íü îðóóëúÿ ãýâýë ÌÀÍ-ÀÍ-í õàðüÿàëëààñ ãàðãàõ ¸ñòîé. Èíãýõèéí òóëä ÌÀÍÀÍ-ã ñºíººõ ¸ñòîé.

  • Anonymous (June 27, 2012 3:44:04 pm )

    зүгээр л нэг соц үеиин нэгдлиин даргын дүр шүүдээ Газар тариалан эрхлээд давгуй явж байсан хүнииг гэнэт нэг өдөр чи мундаг улс төрч чи бүгдииг чадна гээл нэг нь тоглоод хэлчихсэн чинь нөгөөх нь үнэмшээд сүйд болохгуй юудаа хөрөнгиин биржд байхдаа улаан буудайг ямар нэгжээр тооцож арилжаалдагииг нь мэдэхгуй тэдэн хииал гэж мэддэгээрээ хэлээд нэг айхтар шившиг боловдоо наад хүнээ хөдөө аж ахуйн салбарт тавьж дассан ажлыг нь хиилгэлдээ муугүй мэргэжилтэн баых шүү тэхгүй бол өөриинхөө ч намынхаа ч нэрииг балаллаадаа

  • Anonymous (June 27, 2012 4:10:50 pm )

    ene pyazdag vter oshiglood yawyylaacg=h

  • Anonymous (June 27, 2012 4:50:50 pm )

    sodhuu arai denduu tomilgoo hiigeed bgaa shuu hilees tetgevertee garsan huniig hurtel zamiinuudiin mergejiliin hyanaltad ajld avsan bgaa ym daa

  • Anonymous (June 29, 2012 4:28:50 pm )

    ene ybdal gants Sodhuugiinh bish shuudee.MHEG-t ene asuudal baiguulagdsan tsagaas l iim baisan. Haa hamaagui ajil mergejleeree ajillaj ene salbariin tuhai oilgolt ch ugui ter ch bitgii hel uygaa ch medehgui ih zantai hooson tolgoinuud zondoo shuu dee
    Tiim baij irged aj ahuin hegjiinheniig chiregduuleh ne yanaa
    MHEG er ne ymar heregtei um

  • Anonymous (June 29, 2012 10:24:53 pm )

    idsen ni ihdeed nvgel ni nvdeeree garaad bnaa. harj bgaa biz dee.

  • Anonymous (June 30, 2012 7:08:27 am )

    содхүү одоо удахгүй солигдоно,сонин сэтгүүл зурагтаар ярьж хэлж байгааг нь харахад онгироо сагсуу тэнэг нь мэдэгдэж байгаа шүү дээ АН ялсан юм чинь солигдож л таараа ,Харин туршлагатай сайн хамт олондоо итгэлтэй нэр хүндтэй хүнийг АН нам тавих хэрэгтэй Ийм хүн энэ намд байгаа байх хамт олоноос хэнийг тавивал сайн ажиллахыг асууж тавивал АН алдахгүй байх,Угаасаа МХЕГ ийнхан аль эрт Содхүү болон МАН аас залхасан шүү дээ үүнийгээ МАН нам мэддэггүй мэдсэн ч тоодоггүй юм шиг байгаа юм МХЕГ ийн удирдлагыг үндсээр нь солих хэрэгтэйг АН намд сануульЯ

  • Anonymous (July 01, 2012 12:25:44 pm )

    Ñîäõ¿¿ ÷è îðîí íóòãèéí èäñýí óóñàí õýäýí áàéöààã÷ íàðàà àðãà õýìæýý àâàà÷. Òàíàé ñàëáàðò Îðõîíä ÌÕÃ-ä äóíä ìýðãýæëèéí Ñàíõ¿¿ãèéí áàéöààã÷ àæèëäàãÝðäíý÷èìýã òàíàé øàëãàëò õààãóóð ºíãºðººä áàéíà, Òýð ÌÍÁ-èéã õ¿ðòýë õààëãààð àâñàí Õºâñãºëººñ èðæ àðûí õààëãààð àæèëä îðñîí.Îäîî òºñâèéí õýäýí íÿ-áî íàðûã äàðàìòëààä áàéõ þì. Øàõäàã õýäýí áàðààã íü àâáàë àðàé ãàéã¿é ºíãºðäºã.Áèä èéì äàðàìòàíä õýäèé áîëòîë áàéõ þì áý?Ñ¿¿ëäýý äàðãà íàðòàéãàà õóä õóðàã áîëñîí ãýýä èõ òîì áîëñîí.Õýðýãòýé õ¿íäýý äýýä çýðãýýð äîëüãîíîäîã õºãøèí ýìýýãýý ãàðãàà÷.Åð íü òàíàéõàí þì àâäàã ø¿¿äýý.Îðõîíñàéõàí ãýæ ñàéõàí áàíòàí áàéíà õóäàë ÿðüæ õóëõèäàã÷ ýìýãòýé ýíý õ¿ì¿¿ñèéí õààãóóð õóóëü ÿâààä áàéíàà? ªºðñäèéíõºº õîëáîîòîé ìýäýýëä àíõààð÷ áàéì þì.

  • Anonymous (July 02, 2012 1:15:12 am )

    AH namtaigaa udahgvi kartiin baraandaa opchroldog bolno doo AH namiihan udahgvi ta nariin heden tsaasiig avaad gadaad ruu zugtah bailgvi. Ugaasaa l tegej baisiishdee

  • Anonymous (July 02, 2012 1:20:09 am )

    Дандаа арчаагуй ажлаа хийж чадахгуй загнуулдаг авгай нар уйлан донгдоод байгаа юм биш уу. Хахаха

  • Anonymous (July 02, 2012 1:49:49 am )

    Birjiig birj shig bolgoj hvn bolgon sonirhdog l bologsiishdee odoo bol hul tolgoi n medegdehgvi bolson. Yuch medehgvi mongoliin zax zeeliin ontslogoo medehgvi zaluus yamar dadlaga turshlaggvi hvvhdvvd tom zahiral bolson baahan mungu nehsen garuud. Bid ariljaand orood yamarch ashiggvi bolj bn

antalya rent a car