antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 27, 2012 1 comment

Санал тоолох машинд уншигдсан бүх саналын хуудас хүчинтэй

нийтлэсэн Admin

Сонгуулийн ерөнхий хороо хуралдаж, саналын хуудастай холбогдсон асуудлаар хуралдаж санал тоолох төхөөрөмжид уншигдсан бүх саналын хуудсыг хүчинтэй саналын хуудаст тооцохоор шийдвэрлэжээ.

Мөн саналын хуудасны нэр дэвшигч, нам, эвслийн нэрийн өмнөх дугуйгаас өөр газарт тэмдэглэсэн аливаа тэмдэг, тэмдэглэгээг санал тэмдэглэсэн тэмдэглэл гэж тооцохгүй байхаар тогтоожээ.

Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооны 2012 оны тавдугаар сарын 15-ны өдрийн 60 дугаар тогтоолоор баталсан “Сонгогчдын санал авах, санал тоолох, санал хураалтын дүн гаргах ажлыг сонгуулийн хороодод зохион байгуулах заавар”-ын холбогдох зүйл,заалтыг хүчингүйд тооцохоор боллоо.

Түүнчлэн Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.5 дахь заалтад заасныг хэрэгжүүлэх зорилгоор Улсын Их Хурлын сонгуулийн тойрог тус бүрт хоёр хэсгийн хорооны санал тоолох төхөөрөмжөөс гарсан саналын хуудсыг тухайн хэсгийн хороодын тогтоол гарсны дараа гараар тоолж хяналтын тооллого хийхээр шийдвэрлэжээ.

Б.Дэжид


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (July 02, 2012 7:09:43 am )

    zoligiin mashiniig shuuxed og. xunee tanidaggui mashinaar yax yum be aan

antalya rent a car