antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 20, 2012 18 comments

АН хүний амиар улстөр хийж байна

нийтлэсэн Admin

2008 оны долдугаар сарын 1-нд таван хүн буудлуулж нас барсан хэрэг энэ удаагийн сонгуулиар АН-ын жинхэнэ зэвсэг болон хувирчээ.

Нэг ёсондоо тэрхүү эмгэнэлт хэргийг өөрсдийнхөө нэр хүндийг өгсөхөд улаан цайм ашиглаж, “Зуд болоход чоно зоолно” гэдэг  үгийг өөрийн эрхгүй санагдуулж эхэллээ.
Ерөөсөө тухайн үеийн эрх баригчид, ялангуяа С. Баяр, Ц. Мөнх-Оргил нар буруутай гэсэн мессежээр өдөр, шөнөгүй сонгогчдын оюун бодол руу улангасан довтолж байна. Тэгвэл өдөөн турхирсан, эмх замбараагүй байдал үүсэх гол хөрс суурийг тавьсан хүмүүс яагаад хариуцлага хүлээхгүй байгаа юм бэ гэдэг асуулт цаана нь нээлттэй үлдэж байгаа юм. “Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ” гэдэг шиг сонгуульд ялагдсандаа хорссон, улмаар үүнээс үүдсэн увайгүй мэдэгдэл нь нийгмийг эмх замбараагүй байдалд урайлан дуудсан гол хонх болсон гэдэг нь хэнд ч тодорхой шүү дээ. Сонгуулийн нийт үр дүнд нөлөөлөх хэмжээний луйвар орох ямар ч боломжгүй гэдгийг АН-ынхан дарга, цэрэггүй бүгд мэднэ. Тэгсэн хэрнээ ёстой л унасан бөхөд шалтаг мундахгүй, нөгөө талаар ичсэн хүн хүн ална гэдэг шиг л хэрэг мандуулсан улс.
АН-ын гол үзэл сурталч Баабар нь хүртэл энэ хэрэг явдал гарсны дараа “Хүн хутгалчихаад улстөржүүлдэг үзэгдэл Монголд байж таарахгүй. Хэрэг хийсэн хүмүүсийг улстөрийн нөлөөгөөр хайцаалж болохгүй” хэмээн балмад этгээдүүдийг шууд буруушаасан утгатай ярилцлага өгч байсан нь нэгийг хэлэхгүй байна гэж үү? Тэр бас саяхан бичсэн “Павел Морозов” өгүүлэлдээ боловсрол гэхээр юмгүй хүмүүжил, ёс суртахуун муутай залууст улстөрийн үзэл бодол төлөвшөөгүй байдаг гэсэн санааг их л ёжтой илэрхийлсэн нь санамсаргүй зүйл биш болов уу.
“…..Түвдэнгийн Бор ямарюмныхаа ангийн тэмцэл хувьсгалын үйл хэрэг, улс төрөө мэдэх билээ дээ, дөнгөж 17 настай хар нялхаараа байсан жаахан охин шүү дээ”.
Баабар ердөө энэ л ганцхан өгүүлбэрээр долдугаар сарын 1-нд “босогчдын” дүйвээнээр гал тавилцаж, хулгай хийж, хүний эрх чөлөөнд халдаж явсан хүүхэд, залуус бол АН-ыг яах гэх дэмжиж байгаагаа ч ухаараагүй этгээдүүд гэж хэлээд байгаа юм.
Хамгийн харамсалтай нь тэр адал балмад үйлдлийн золиос болсон цагдаагийн албан хаагчдын талаар өнгөрсөн дөрвөн жилд АН юу ч дуугарсангүй ирлээ. Тийм л шударга, тийм л цэвэр ариун улстөрийн хүчин юм бол асуудлыг олон талаас харж, дүгнэн бодитой гаргалааг хийлцэх байсан юм. Тийм л улс орон, хүн ардаа боддог хөгжлийн төлөө сэтгэлтэй нам юм бол хонгио барьж гүйхээсээ илүү аймшигт хэргийг дахин давтагдахаас аль болох сэрэмжилж, нийгэмд эерэг уур амьсгал бий болгохын төлөө хичээх хэрэгтэй байлаа.
Дүрэмт хувцастай  л болохоос цагдаа ч гэсэн Монгол Улсын бүрэн эрхт иргэн шүү дээ. Тэдэнд нэр төр, амь нас, эрүүл мэнд хэмээх хувь хүний үнэт зүйлс ялгаагүй заяасан. Яагаад үүнийг үл тоож, ээдрээт асуудлын хүрээнд хамааруулахаас зайлсхийгээд байна вэ? Яагаад Ц. Элбэгдорж тэргүүтэй АН-ын удирдлагуудыг огт гэм зэмгүй болгож харагдуулах гэж, яагаад ердөө л ганцхан улстөрийн хүчин, нэр бүхий улстөрчдийг яллах гэж улайрч байна вэ?
Тухайн үеийн эрх  баригчдад эрх мэдэл байсан. Гэхдээ буудах тушаал өгч, түүнийг нь шууд хэрэгжүүлэх механизм тухайн үед бүрдсэн байсан эсэх нь эргэлзээтэй шүү дээ. Тийм онц ноцтой тушаалыг  өгсөн бол ядаж протоколд үлдэх учиртай. Үүнийг мэдсээр байж цагдаа нарт дээрээс нь тушаал өгсөн гэж муйхарлан зүтгэсээр байгааг улстөрийн ашиг сонирхолдоо сохорсон, эрх мэдэлд л хүрч байвал хэнийг ч золиослохоос буцахгүй үйлдэл гэхээс өөрөөр хэрхэн нэрлэх билээ дээ.
С. Бямба

bolod.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

18 Comments

  • Anonymous (June 20, 2012 10:57:45 am )

    С. Баяр, Ц. Мөнх-Оргил нар буруутай гэсэн мессежээр өдөр, шөнөгүй сонгогчдын оюун бодол руу улангасан довтолж байна. Тэгвэл өдөөн турхирсан, эмх замбараагүй байдал үүсэх гол хөрс суурийг тавьсан хүмүүс яагаад хариуцлага хүлээхгүй байгаа юм бэ гэдэг асуулт цаана нь нээлттэй үлдэж байгаа юм. “Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ” гэдэг шиг сонгуульд ялагдсандаа хорссон, улмаар үүнээс үүдсэн увайгүй мэдэгдэл нь нийгмийг эмх замбараагүй байдалд урайлан дуудсан гол хонх болсон гэдэг нь хэнд ч тодорхой шүү дээ. Сонгуулийн нийт үр дүнд нөлөөлөх хэмжээний луйвар орох ямар ч боломжгүй гэдгийг АН-ынхан дарга, цэрэггүй бүгд мэднэ. Тэгсэн хэрнээ ёстой л унасан бөхөд шалтаг мундахгүй, нөгөө талаар ичсэн хүн хүн ална гэдэг шиг л хэрэг мандуулсан улс.

  • Anonymous (June 20, 2012 11:02:32 am )

    АН-ынхан сонгуульд ялагдахаараа улсаа хаяад явдаг, сонгууль дөхөхөөр засгаа хаяад явчихдаг, хариуцлагаас зугтаж сурсан хүмүүс.

  • Anonymous (June 20, 2012 11:02:47 am )

    ene zurgiig photoshop oor zaschij heheheheh

  • Anonymous (June 20, 2012 11:09:24 am )

    “Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ” гэдэг шиг сонгуульд ялагдсандаа хорссон, улмаар үүнээс үүдсэн увайгүй мэдэгдэл нь нийгмийг эмх замбараагүй байдалд урайлан дуудсан гол хонх болсон гэдэг нь хэнд ч тодорхой шүү дээ.

  • Anonymous (June 20, 2012 11:11:54 am )

    Би Ардчилсан намаас дэвшvvлсэн Хvн шиг амъдаря гэдэг урианд маш их эгдvvцэж байгаа. Би, миний гэр бvл, найзууд, мэддэг таньдаг хvмvvс минь хvн шиг амьдраагvй хэрэг vv? Яасан муухай доромжлоно вэ? Мэдээж хvн шиг амьдарч чадахгvй архи дарсанд толгойгоо мэдvvлж, орлогогvй, халамж хvртэгч хэсэг бий. Тийм хэсэгт зориулсан уриагаар яагаад зvгээр мєрєєрєє ажлаа хийж яваа хvмvvсийг татаж чадна гэж бодоо вэ? Шал утгагvй хэрэг. Эсвэл Ардчилсан намын нєхдvvдэд амьдралаас тасраад мань мэт нь хvртэл тэдэнд хvн шиг харагддаггvй юм болов уу? Би хvн шvv гэж хэлмээр санагдах юм. Yнхээр эгдvvцэж байна. УИХ-д нэр дэвшиж байгаа Ардчилсан намын 30 хvн нь Тэрбумтан байна. Тэдэн шиг цєєхvvлээ хєлжсєн хvмvvс олуулаа биднийг хєгжvvлнэ гэдэг юу л бол. мєлжих л байх даа.

  • Anonymous (June 20, 2012 11:55:03 am )

    AH HUN SHIG AMIDARYA GEDEG URIA ARD TUMNIG SAIHAN UGER HURSAR BGAD SULDE ARD TUMNE DOROMJILJ BHA HUN SHIG AMDARYA GEH SHIG BID ARD TUMEN MAL SHIG AMDIRA YU

  • Anonymous (June 20, 2012 12:07:20 pm )

    Монгол бол улс шиг улс биш гэж хэлэв.Ардын хүүхдийн багш бүсгүйгээр “Монголд нар байхгүй” гэж хашгичуулан цаас урж шидүүлэн дөвчигнүүлж байна.Дууны клипэнд цагдаагаар залуучуудыг зодуулж нүдүүлж байна. Нийтлэлчээр ард түмнээ сэнхрүүлэн шаардууллаа.ENE ARCHILSAN NAM OORINHOO TORD BH VEDEE HIIJ BSAN ZVILIIG SONGUULIIN SSURTCHILGAAN DAA ASHIGLJ BN AA GJ…

  • Anonymous (June 20, 2012 12:57:32 pm )

    С.Бямба гагцхүү үнэнийг бичжээ. Сонгуулийн сурталчилгаанд бялуурсан энэ үед ийм нийтлэл хуурай цуйвангийн араас бүлээн цай залгилах мэт сайхан санагдана

  • Anonymous (June 20, 2012 2:31:59 pm )

    ñîíãîã÷èä òýìöýýä àìèà àëäñàí õàðèí ìàíêîììóíèñòóóä òóñãààð òîãòíîë íýðòýè îðäîíòîè áîëñîí õýí íü õîæèæóó áîäîî÷ õëæñîí òàë íü îíëîîð õýðýãèèí ýçýä êîììóíèñòóóäûã áóëøèëöãààÿ

  • Anonymous (June 20, 2012 4:22:02 pm )

    BOLIL DOO MONGOLIIN ARD TUMEN 2 NUDEEREE HARSAN SH DE BATZANDAN MAGNAI ELBEGEE JAGAA ZOHION BAIGULSAN SHDEE 7 SARIIN 1NIIG TED NAR BURUUTAI

  • Anonymous (June 20, 2012 4:54:04 pm )

    iim l uchraas AN-MAN 2-t alind in ch sanalaa uguh hereggui l bhgui yu

  • Anonymous (June 20, 2012 6:16:48 pm )

    yag ene bol unen ardchilsan namiinhan hergiin gol ezed shuuu 7-1 niig zohion baiguulsan. Hamag bankiig dampuuruulagch, jinhene oligarhiud ed nariig yagaad ATG shalgahgui bna ATG ardchilsan namd iluu ih uilchilj bna Yagaad ardchilsan namiin altanhuyag,bathuu,garamgaibaatar,elbegdorjiig shalgahgui bna 60 chingeleg spirtiig hen hiisen um be ard tumen asuuj bnaaaaaa!!!!!!!!!!!!!!!

  • Anonymous (June 20, 2012 9:09:43 pm )

    HARIN TIINSHUU ! AN-han bol ygasaa yug yaj ch bydaj chadah abyiyslag yliarsan hirhegch BATZaNADAN,MAGNAI metiin hugiin baagiinyydaar duuren yum chin

  • Anonymous (June 20, 2012 9:12:53 pm )

    c.baymba ta uneng bichjee.sait bolgonoor duuren ylairsan heree huuren deer obooroh shig myy myyhai bolgoj dubiilgusun,1 taliig barisan niitleleuduiin dynd uneng eren bedreh ard tumniihee unench hutuch ni bolj bichjee.tanid bayrlalaa.ard tumen iig tsagan tsaas yaj ch hyyrch eldbeer gujirdej gutgej bnoo gej bodoj baibal enduurel.ard tumen unneiig harj yalgah setgeliin tenheetei,hen hydal helj hariig tsagan bolgoj hen tsgaaniig har bolgoj bgaag yalgaj salgaj chadna gej itgej bn.

  • Anonymous (June 20, 2012 9:17:51 pm )

    7 sariin 1nd yag yu bolsong harsan uzsen humuusee ta nar min buu martaarai!!!! ter udur jiriin ardolon yhamsar doroi zlayysiig arhi yylgan yaj hiirhuulen 1 namiin bair lyy tyrhirch blaa.aimshigtai.odoo ter nuhud bugd alban tyshaald hurch bugdiig zanan ATG,SHUUH,PROKYROR zergiig uursdiin harat bolgon yu hiij bnaa! mongol yls renchino-elebgiin gart dyysah biidee!

  • Anonymous (June 21, 2012 7:19:39 am )

    2008 ond MAN ntuhain ueiin MAHN n songuuliin luivar hiigeegui bol yug gej 5 hunii ami nas hohirch,udiid ajilaa hiij yvsan hurandaa nar yah yl edlej bh bilee.Tiimees songuuliin sanal luivardsan MAN buruutai.Ene uursdiin buruutaigaa medeed tsagdaagiin ger bul bolon ter udur namiin chin bairiig hamgaalj bsan buh hund ymar negen bdlaar tuslaj bsan bol ard tumen ta nariig buruutai bsan ch songoh bsan.Yagaad gevel hariutslagaa meddeg um bna geed.

  • Anonymous (June 21, 2012 10:15:36 pm )

    МАХН-ЫГ ӨМӨӨРЧ ХАМГААЛАХДАА АН-ЫГ ГҮТГЭЖ БАЙГААГ ЧИНЬ ЭРҮҮЛ САРУУЛ УХААНТАЙ ХҮН БҮР ОЙЛГОЖ БАЙГАА. АРДЧИЛЛЫГ ХЭН Ч ЯЛАЛЖ, ГҮТГЭЖ ЧАДАХГҮЙ. АРДЧИЛАЛ ЯЛНА.

  • Anonymous (June 25, 2012 4:49:57 am )

    SONGUULIIG UR DUND NULUULUH YAMAR CH LUIVAR OROH BOLOJGUI GENE UU? UURUU IIM MEDEELLEES HOINO BGA HUNUU ESVEL ALBAAR NUDEN BUDLAID BNA UU, ZUNDUU BUDLIULDAG SHALGARSAN ARGA BG GEED BAASAN GUAY HURTEL TURUL TURLUU RNI MEDEJ BNA L EE SH DEE, BAS TEGEED 1 AILIIN NER DEER UCHNUUN HUMUUS ZUG AMIDARCH BGAAG YU GEJ HELEH VE YAJ IIM OLON HUN 1 DOR AMIDARDAG YUM GEMEER ARAI HETERHII BARIMTUUD GARCH IREED BHAD YU YARIAD BGA HUN BE, MONGOLIIN ARD TUMNIIG BITGII UURTEIGEE ADIL TENEG GEJ BOD. MONGOLCHUUD BAS HEDHEN HUNII UGEND ORJ TURIINHEE ESREG JAGSAJ ZUGLADAG MEDREL MUUTEI HUMUUS CH BICH

antalya rent a car