Арваадхан хоногийн дараа болох сонгуулиас урьтаж, хөгшид болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тараах нэг сая төгрөгийнхөө үлдэгдэл 670 мянган төгрөгийг зургадугаар сарын 25-ны дотор олгохоо Засгийн газар мэдэгдээд байгаа юм. Харин санхүүжилтийг нь хаанаас бүрдүүлж байгаагаа албаны эх сурвалжууд тайлбарлаж чадахгүй “энэ тэндээс цуглуулж” энэ тэр гэсхийн ам таглах болоод удаж буй. Харин Сангийн сайд өнгөрсөн долоо хоногт энэ талаар хэвлэлийнхэнд өгсөн мэдээлэлдээ Оюутолгойн урьдчилгаа төлбөр, Эрдэнэтийн ноогдол ашиг, мөн нөөцийн төлбөрийн 70 хувиас “Хүний хөгжлийн сан” бүрддэг. Энэ чиглэлээр орох орлогуудыг төвлөрүүлж байгааг дуулгав. Уг нь Монгол Улс Оюутолгойн урьдчилгаа төлбөрийг аль хоёр, гурван жилийн өмнө аваад “идчихээгүй” бил үү. Эндээс харахад дөрвөн жилийн өмнөх амлалтаа гүйцээхийн тулд Засгийн газар ёстой л үйлээ барж байгаа шинжтэй, энд тэндээс санхүүжилт хайн их мөнгөний эрэлд хатаж байгаа аж.
Өнгөрсөн гуравдугаар сард 21 мянган төгрөгийн олголт арваад хоногоор хойшилсон шалтгаан нь мөн л “Хүний хөгжил сан”-гийн данс хоосорсонтой холбоотой байсан. Улсын хөдөлмөр халамжийн газрынхан тухайн үед Сангийн яамнаас санхүүжилтийг нь хийхгүй удаашруулж байгаа хэмээгээд үүний дараахан “Хүний хөгжил сан”-гаас олгодог 21 мянган төгрөгийг тараахын тулд Монголбанк шинээр мөнгө үйлдвэрлэж байна гэх шум дэгдэж, энэ асуудал УИХ-ын чуулганы хуралдаан дээр хүртэл яригдаж байсан удаатай.
Он гарсаар Засгийн газар Монголбанкнаас хцццоёр удаа зээл авсан байна. Төв банкны тухай хуулинд “зээлийн үлдэгдлийн нийт хэмжээ нь дотоодоос төсөвт сүүлийн гурван жилд орсон орлогын дунджийн арван хувиас хэтрэхгүй байна” хэмээн заасан байдаг аж. Тиймээс Засгийн газар дахин Монголбанкнаас нэмж зээл авах боломж хуулиараа хаагдсан учраас хөгшид болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох нэг сая төгрөгийн үлдэгдэл 670 мянган төгрөг болон “Хүний хөгжил сан”-гаас энэ зургадугаар сард олгож дуусгавар болох 21 мянган төгрөгийн эх үүсвэрийг олохын тулд байдаг бүх арга чаргаа ашиглахаар шийдсэн гэлтэй. Өөрөөр хэлбэл, “Хүний хөгжил сан”-гийн дансанд мөнгө төвлөрүүлэхийн тулд зарим төрийн өмчит компаниудынхаа дансыг “шүүрдэж” эхэлсэн гэх яриа байгаа юм. Энэ талаар Сангийн яамныхнаас мэдээлэл авахыг хүссэн боловч тэд хариулахаас татгалзсан. Оюутолгойн урьдчилгаа, Эрдэнэтийн ноогдол ашиг гэж хэдий хэрийн мөнгө төвлөрч байгааг, бүр нарийвчилбал, Оюутолгойгоос хэдийг, Эрдэнэтээс хэдийг татан төвлөрүүлж, ямар хэмжээний мөнгө босгоод байгааг хэлээд өгөх хүн салбарын яамдуудад алга байна.
Улсын хөдөлмөр халамжийн газрынхан Сангийн яамныхан мөнгө хэзээ төвлөрүүлнэ тэр цагт нэг сая төгрөгийнхөө үлдэгдэийг тараахад бэлэн байгаа гэнэ. Өнөөхөндөө бол тус газрын данс хов, хоосон байгаа гэнэ лээ. Харин маргааш, нөгөөдрөөс мөнгө орж ирнэ гэсэн боловч яг хэзээ гэдэг нь тодорхойгүй, ирсэн цагт нь л мөнгө тараахаас өөр аргагүй байхгүй гэж учирлаж буй.
Тэгвэл Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамныхан “энэ тэндээс татан төвлөрүүлж байна” гэдгээс өөр тайлбар хийгээгүй юм. Холбогдох яамны сайд нар нь УИХ-д нэр дэвшиж, нэг нь өглөө үдэшгүй, өөд уруугүй тойргоо тойрон гүйж, нөгөө нь яамны ажил энэ тэртээ зууралдах завгүй Дорнодын цэнхэр талаар нойр хоолгүй давхиж яваа болохоор “Хүний хөгжил сан”-гийн мөнгөнд санаа зовж байгаа хүн үнэндээ алга байх шиг. Данс нь хоосон, мөнгө нь хэзээ, хаанаас төвлөрөх нь бүрхэг байгаа “Хүний хөгжил сан”-гаас зургадугаар сарын 25-ны дотор хөгшид болоод, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 670 мянган төгрөгийг тарааж чадах эсэх нь эргэлзээтэй байгаа юм. Сонгууль хаяанд ирчихсэн болохоор нэр дэвшиж буй сайдуудад төрийн ажилд анхаарлаа хандуулах зав хаанаас байх билээ. “Хүний хөгжил сан”-гийн мөнгөний төлөө эрэлд хатаж явснаас тойргийнхоо хэдэн иргэнд өөрийгөө таниулах уулзалт хийх нь тэдэнд хэрэгтэй байлгүй яахав. Үнэндээ яамны ажлаас илүү сонгуулийн ажил нь тэдэнд хамгаас чухал байгаа хойно. Хэдэн хөгшин, хөгжлийн бэрхшээлтэй иргэд мөнгөө цагтаа авна уу байна уу, ямар ч хамаагүй байх л даа. Тиймээс Засгийн газар сонгуулийн ажлаар завгүй яваа сайдуудаа зовоохгүйн тулд эвтэйхэн аргаар энэ асуудлыг зохицуулахыг шийдсэн нь төрийн өмчит компаниудаасаа мөнгө татаж эхэлсэн байж болох юм. Ямар сайндаа л төрийн өмчит нэгэн компанийн ажилчид цалингаа авья гэтэл мөнгө нь бөгөөд оньсого шиг асуудалтай учраад байгаа гэх. Магадгүй, эндээс харахад Засгийн дансанд нь байршаад байгаа хэрнээ байхгүй цалингаа цагтаа авч чадахгүй хачирхалтай газар энд тэндхийнхээ төрийн өмчит компаниудын халаасыг гөвж байгаад ч хамаагүй сонгуулийн өмнө хөгшид болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн магнайг тэнийлгэхээр шийдсэн байж болох юм. Холбогдох яамны мэргэжилтнүүдийн энд тэндээс мөнгө цуглуулж байна гэсэн үгнээс харахад иймэрхүү хардлага төрж байна. Хөгшид болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох нэг сая төгрөгийн үлдэгдэл 670 мянган төгрөгийг олгоход Монгол Улсын Засгийн газарт 200 гаруй тэрбум төгрөг хэрэгтэй. Энэ мөнгийг хаанаас яаж босгосон ч гэлээ эргүүлж төлөх өр болох нь тодорхой. Өнгөрсөн жил гэхэд Тавантолгойн зүүн Цанхийн нүүрсийг таван жилийн хугацаатай “ломбард”-анд тавьж Хятадын төрийн өмчит “Чайналько”-гоос 250 сая ам.долларыг зээлж “Хүний хөгжил сан”-гийн мөнгийг тараасан. Харин өдгөө Засгийн газарт барьцаалах орд байхгүй болохоор ийнхүү төрийн өмчит компаниудын дансыг дугуйлж эхэлсэн дэг.
Инфляци үйлдвэрлэн ингэж зовж байхаар иргэдэд хандаж “энэ мөнгийг чинь өгөх санхүүжилт боломж бололцоо алга байна” гэж хэлэх эр зоригтой бол ч. Гэхдээ ийм улстөрийн эр зориг манай улстөрчдөд даанч байхгүй л дээ.
Холбоотой мэдээ
-
Anonymous (June 19, 2012 4:41:41 pm )
Sangiin yam XO-iin anxyyjiltee gargaj chadaxaa bolson bna. Ter mungu ZG-iin songuulid yvchixsan bna
-
Anonymous (June 19, 2012 6:21:49 pm )
МАН АН-ййн нэр барьсан блэг дээрэмчид слийн 20 жил эгэл иргэдийг шилний цаанаас чихэр долоолгон доромжилж ханахгй Бас єєрсдєє хагартлаа баяжиж ард олныг мєн тєдий чинээ ядууруулж эх орны баялгыг хэдэн ам бл эзэмшиж олигрхжин тєрийг хууль бусаар эзэгнэж ирлээ Одоо энэ луйварчдаас с***** торгон боломж олдож байгааг*****дваа Эс тэгвээс энэ олигрхиудыг ***** жилд ч дийлэхгй ш тргэн дарж авхгй бол Эгэл хнд саналаа єгцгєєе
-
Anonymous (June 20, 2012 9:17:56 am )
Өнөөдрийн нийгэмд ус,агаар мэт эрэлт хэрэгцээ захиалагатай болчихсон “ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦОО” , “ШУДРАГА ЁС” ,ХҮМҮҮНЛЭГ ЧАНАР “ ыг үгүйлж, “ ЭХ ОРОН, ГАЗАР НУТГАА” хараад элэг зүрх нь эмтэрч явдаг болсон сонгогч та сайн муугаараа хэлүүлж дуудуулдаг аль намын гишүүний бүртгэл батлахтай , ямар эвсэл холбоог дэмжидэг байх нь огт хамаагүй болов ч ТАНД ч НАДАД ч хэрэг болж , дутагдаад олдохгүй , ойлгогдохгүй байгаа доорхи 5 зүйл асуултыг өөрийгөө танилцуулж ажлаа тайлагнан сурталчлагч НАМ ,ХҮН нэг бүрээс заавал асууж тодруулж , хоосон яриа , сайхан үгтэй уриа хөтөлбөр амлалтанд хууртаж итгэлгүй , нүд эрээлжлэм реклам зурагт хуудас чих дөжрөөм хөгжимийн дуунд толгой эргэлгүй ,20 гаруй жилийн 5 удаагийн сонгуулиас нүдээрээ харж биеэрээ мэдэрсэн зүйлдээ түшиглэсэн үзэл бодолдоо тулгуурлан “НҮД үнэнч ЧИХ худалч байдаг” гэдгийг санаж сонгоцгооё . Үүнд:
1. “ ШУДРАГА ЁС”, “ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦОО”-г бий болгох талаар юуг хийж , ямар хууль журам санаачлан баталж мөрдүүлсэн бэ ?
2. 2008 оны сонгуультай уялдаж үүссэн “БУДИЛААН” ыг шалгаж эзэн холбогдогчийг нь ил тод болгож , “САНАЛ ЛУЙВАРДАХ” аргаар үндсэн хуулиа зөрчиж байгуулагдсан “УИХ” болон “СОНГУУЛЬ ЯВУУЛАХЫН ЗОРИЛОГО, АЧ ХОЛБОГДОЛ, ҮР ДҮНГ” үгүйсгэж ард түмний сэтгэл зүйгээр тоглож ялагч нь ялагдагчтайгаа нийлж үгсэн хуйвалдаж байгуулсан “СТАНДАРТЫН БУС” гэх гүйцэтгэх засаглалыг юу гэж үздэг вэ? \ хууль бус аргаар төрийн эрхийг авсан ажиллагаа юм \ гэж үзвэл үүнийг засч, сонгуулийг хойшид будлиангүй явуулж байх талаар юуг хийж ямар үр дүнд хүрсэн бэ?
3. ЭХ ОРОН, ГАЗАР НУТАГАА эдийн засгийн алуурчидын барьцаанаас чөлөөлж , АРД ТҮМНЭЭ мөнгөний дөнгөнөөс суллах талаар юуг хийж , ямар үр дүнд хүрсэн бэ?
4. “ХҮН ШИГ АМЬДРУУЛЖ, УЛС ШИГ ХӨГЖҮҮЛЭХ” гэсэн нь сонгогчидын хүсэл сэтгэлд хүрсэн сайхан уриа мөн боловч Ардчилсан нийгэмд шилжсэн 20 гаруй жилийн хугацаанд Монгол хүнийг ШУДРАГА ЁС, ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦОО, ХҮНЛЭГ ЧАНАР-аас нь салгаж хүн биш болгосон , Монгол улсын ТӨР ЗАСГИЙГ “АВИЛГАЛ”-аар устгаж , ТУСГААР ТОГТНОЛЫН БАТАЛГАА –г алдагдуулж улс биш болгосон нь хаанахын бодлого хэний санаачлага , ямар ажлын үр дүн байсан бэ? Энэ үед АРДЧИЛСАН НАМ хаана явсан одоо ямар аргаар тэр алдааг засч “ХҮН ШИГ АМЬДРУУЛЖ, УЛС ШИГ ХӨГЖҮҮЛЭХЧИХ” гээд байна вэ?
5. “ИРГЭНД ТЭГШ БОЛОМЖ” олгож “НИЙГЭМД ШУДРАГА ЁС” тогтооход тогтвортой орлоготой , тохилог орон гэртэй , оюунлаг , эрүүл хүн байлгаснаар
ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА хүлээдгүй , ШУДРАГА ЁС –ны зан суртахуунгүй ХҮНЛЭГ БАЙХ чанар сэтгэлгүй л бол РОБОТ-оос ялгаа багатай “АМЬТАН “ болгож өнөөдрийн нийгэмийн гажуудал төр засгийн алдаа, халгаатай бодлогыг өөрчилж чадах найдвар баталгаа гэж байх уу?Энэ талаар нааштай зүйл санаачилж хийгээгүй байсаар ийм байдалд хүргэсэн хуучин нам гишүүдээ дахин сонгох эсэхээ шийдэж л байж санал хураах байранд орцгооё
-
Anonymous (June 20, 2012 11:02:15 am )
ХУДАЛЧУУД БАС ДАХИН АРД ТҮМНЭЭС САНАЛ СУЙЛАХ ГЭЭД НЭГ НӨХӨР УРДААС НЬ ХУДЛАА БУРААД НӨГӨӨ НӨХӨР НЬ АРААС НЬ САНАЛ СУЙЛАХ ГЭЭД Л ЯВААД БАЙНА
4 Comments