antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 20, 2012 29 comments

БЗД-ийн төрөх эмнэлгийн мөнгийг “залгисан” УИХ-ын гишүүн Д.Арвин ямар нүүрээрээ нэр дэвшив ээ?

нийтлэсэн Admin

Хэнтий аймгаас гурван удаа дараалан сонгогдсон ч буурлынхаа нутагт нүүргүй болж, намдаа тойргоо “хураалгасан” Д.Арвин Ардын намын дарга нарын өмнө хойно өвөл хаваргүй гүйсээр Баянзүрх дүүргээс нэр дэвших эрхээ олж авсан. Энэ шийдвэрээ “өссөн, төрсөн“ дүүргийнхээ төлөө ажиллах хүсэл дийлээд хүрээд ирлээ хэмээн тайлбарлаж явна.

Гэтэл Д.Арвингийн ам ажил хоёр алд алдаар зөржээ. Өнгөрсөн жил үүд хаалгаа нээж, Баянзүрхийн эхчүүдэд үйлчлэх ёстой байсан 150 ортой шинэ амаржих газрын барилгын мөнгийг Д.Арвингийн “Их өргөө” компани хоёр жилийн өмнө авчихжээ.

Гэвч эмнэлгийг барьсангүй. Баянзүрх бол хотын хамгийн их хүн амтай дүүрэг. Суурьшмал хүн ам нь 300 мянгад хүрч байгаа энэ дүүргийн иргэдийн хамгийн том асуудлын нэг нь хорвоод мэндэлж буй бяцхан иргэдийг хүлээн авах төрөх эмнэлгийн дутагдал юм. Хэрвээ шинэ амаржих газар нээгдсэн бол энэ асуудал бүрэн шийдэгдэх байлаа.

Д.Арвин амаржих газрын тендерт хэрхэн ялсан нь тодорхойгүй. Ямар компаниуд энэ тендерт өрсөлдсөн талаар ч мэдээлэл алга.

Харин баттай хэлэх нэг зүйл бол төсвийн хөрөнгөөр баригдахаар төсөв мөнгийг нь шийдээд, урьдчилгаа гурван тэрбум төгрөгийг “Их өргөө” компани руу шилжүүлсэн ч эмнэлгийн барилга дөнгөж сууриа цутгасан байдалтай байна. Арвин гишүүн ээ, та чинь эх хүн шүү дээ, эмэгтэй хүн шүү дээ.

Ядарсан иргэдээ бодох сэтгэл зүрх танд өчүүхэн ч алга гэж үү. Хорвоод мэндэлж байгаа алаг үрсийн, хүн эрдэнэ төрүүлж байгаа эхчүүдийн мөнгөөр гараа угаахаас илүү нүгэл гэж байх уу, таминь ээ.

Д.Арвин сонгуульд мөнгийг хайр найргүй цацаж байгааг баянзүрхчүүд харж л байна. Гэтэл энэ мөнгө чинь биднийх байж шүү дээ.

Хэний мөнгөөр өөрийгөө рекламдаж, хэнийг доромжлоод яваа хүн бэ. Яасан ч ханаж цаддаггүй, ичиж айдаггүй сэтгэл оюун гэж энэ вэ.

Юун сонгуульд өрсөлдөх вэ. Харин ч Д.Арвингийн эмнэлэг барина гэж аваад өдий хүртэл хав дарж байгаа энэ их мөнгийг хаана юунд эргэлдүүлж, хэн гэдэг албан тушаалтантай хуйвалдаж ард түмнийг, төр засгийг хохироож байгааг АТГ, Эрүүгийн цагдаагийн газар шалгах ёстой юм бишүү.

Ер нь Д.Арвинг Н.Энхбаярын хүн гэдгийг бүгд мэднэ. Н.Энхбаярын намыг санхүүжүүлээд байгаа юм биш биз. Ардын намын удирдлагууд, авлигатай тэмцэгч ерөнхийлөгчөө энэ хүндээ анхаарал тавихгүй бол арай ч дэндэж байна шүү.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

29 Comments

  • Anonymous (June 20, 2012 9:15:51 am )

    МАН-аас нэр дэвшигч Д.Арвинн таныг дэвжиж байгаа шүү танд амжилт хүсье

  • Anonymous (June 20, 2012 9:21:44 am )

    МАН-ыг дэмжиж байна

  • Anonymous (June 20, 2012 9:26:45 am )

    yoooo ene humuus neeree bolimoop yumaa humiig hudlaaa gutgeleg shdeee

  • Anonymous (June 20, 2012 9:27:18 am )

    ман мандтугай

  • Anonymous (June 20, 2012 9:30:29 am )

    энэ чинь АН-ын бас нэг худал гүтгэлэг ш дээ

  • Anonymous (June 20, 2012 9:33:38 am )

    төрсөн газраа төрсөн дүүрэгтээ нэр дэвшээ биз бусдыг ингэж муугаар хэлж яаж чадаж байна энэ явуулага арай дэндэж байна шүү

  • Anonymous (June 20, 2012 9:35:35 am )

    бусад намын гишүүд адилхан улсын мөнгө хөрөнгө иддэг байж зарим нэгнийгээ ингэж муугаар хэлэх нь зүй ёсны хэрэг биш л байх

  • Anonymous (June 20, 2012 9:36:25 am )

    MAN busdaas iluuuuuuu bdag shu eh orondoo shan amidray mongolchuudaa

  • Anonymous (June 20, 2012 5:05:19 pm )

    мөнгө идлээ гээд хүн биш болчих уу

  • Anonymous (June 20, 2012 5:59:09 pm )

    naatah awgai chin chi bidnii tatwariin mongo idej bhad chi teneg vv udahgvi chamaig ch zarah ni bn gehdee bi cham shig tengiin daraa l ….
    iim buzar hvn uih d garhuu

  • Anonymous (June 20, 2012 6:02:24 pm )

    хүнийг ингэж хэлж болохгүй ш дээ мөнгөөр бүхнийг шийдэж болохгүй хүн алдаж ондог хорвоод юуг яаж хийх нь хүний өөрийн бодол за

  • Anonymous (June 20, 2012 6:03:28 pm )

    эмэгтэй хүн эх хүнийг ингэж арай муулж болохгүй байхаа бид чинь монгол хүн биздээ

  • Anonymous (June 20, 2012 6:04:36 pm )

    М ОНГОЛЫН АРД ТҮМЭН МОНГОЛ АРДЫН НАМЫГ ДЭМЖИЖ БАЙНА. ░░░░░░░░░░░░░░░░░░░░░░█████████.░░ ███████░░░░░░░░░░███▒▒▒▒▒▒▒▒███. ░░█▒▒▒▒▒▒█░░░░░░░███▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒███. ░░░█▒▒▒▒▒▒█░░░░██▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒██.♥ ░░░░█▒▒▒▒▒█░░░██▒▒▒▒▒██▒▒▒▒▒▒██▒▒▒▒▒███ ░░░░░█▒▒▒█░░░█▒▒▒▒▒▒████▒▒▒▒████▒▒▒▒▒▒██ ░░░█████████████▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒██ ░░░█▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒█▒▒▒▒▒
    zzzz_0110 is typing…
    zzzz_0110: М ОНГОЛЫН АРД ТҮМЭН МОНГОЛ АРДЫН НАМЫГ ДЭМЖИЖ БАЙНА. ░░░░░░░░░░░░░░░░░░░░░░█████████.░░ ███████░░░░░░░░░░███▒▒▒▒▒▒▒▒███. ░░█▒▒▒▒▒▒█░░░░░░░███▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒███. ░░░█▒▒▒▒▒▒█░░░░██▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒██.♥ ░░░░█▒▒▒▒▒█░░░██▒▒▒▒▒██▒▒▒▒▒▒██▒▒▒▒▒███ ░░░░░█▒▒▒█░░░█▒▒▒▒▒▒████▒▒▒▒████▒▒▒▒▒▒██ ░░░█████████████▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒██ ░░░█▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒█▒▒▒▒▒

  • Anonymous (June 20, 2012 6:24:52 pm )

    ene hun ywahguie gj

  • Anonymous (June 20, 2012 6:47:44 pm )

    сонгуульд ялбйл яахын гараад ирэхийн хэнч мэдэхгүй ш дээ

  • Anonymous (June 20, 2012 11:23:55 pm )

    Нам не кассеаөтесиа

  • Anonymous (June 21, 2012 7:27:56 am )

    Arvin yahaar ene emnelegiin mungiig avsan gej.Ene barilgagiig tendereer negen komipan barij harin eruul mendiin yam hariutsaj bgaa bizdee.Arvin iim hun bish bhaa.Gehdee Manai BZees garch ireh magadlal bhgui bhaa.Manaihan chin Andaa hairtai duureg shuu dee.

  • Anonymous (June 21, 2012 2:41:48 pm )

    ARVIN BOL EROOSOO YLS TORCH XVN BISH EE GERIIN AVGAI XOV YARIJ,AYGA EROOLDOJ SYYVAL TAARNA

  • Anonymous (June 21, 2012 3:07:19 pm )

    арвин шиг шударга улс төрч эмэгтэй монгол улсад байхгүй ээ арвин таныг дэмжиж байна .

  • Anonymous (June 21, 2012 3:08:29 pm )

    АН хүн гүтгэхээ болж болдоггүй л юм байхдаа. шударгаар өрсөлдөөчээ.

  • Anonymous (June 21, 2012 6:18:41 pm )

    Та нар сонгуулийн сонирхолтой ийм зүйл хийхээ болиочээ ингэж бичлээ гаргалаа гээд 76 гишүүн бүгд адилхан новшнууд ш дээ та нам нам гэхээ болиод өөрсдийгөө хичээгээчээ монгол улсад ха сайгүй хууль үйлчлэхээ больсон шүү ард түмэн минь хэсэг хүмүүс бослого гаргаж байхаар улс даяараа босох хэрэгтэй тэгэж байж энэ төрийг сэргээнэ хэсэг хүмүүс босох нь гол биш орон даяар хүүхэд хөгшидгүй бослого гаргавал эдгээр залжин амьтад унаж мөхөх болно бидний татварын мөнгөөр сонгуулиа явуулж байгаа гишүүд адилхан шүү дээ манайхан ивтэй байгаарай босвол бүгд босёооооооооооооооооооооо

  • Anonymous (June 21, 2012 6:20:00 pm )

    Hudal huurmag medee tsatshaa bolimoor yum… Songuuliin PR gej hitsuuhen ed bn-aa neg negniigee hudlaa muulaad l…

  • Anonymous (June 21, 2012 6:20:52 pm )

    MAN TOGTVORTOI ZASGIIN GAZRIIG BAIGUULNA. Ардчиллын залуус(тэд одоо ардчиллыг өмчлөгч цөөн тоотой олигархууд болсон)-т ард түмэн өгөөд үзсэн 1996-2000 онд 4 Засгийн газар огцорч, улс орны хөгжил удааширч, эдийн засаг уруудан доройтсон гашуун түүхийг БҮҮ МАРТ, МАРТВАЛ УЛС ОРОН ХОХИРНО, АРД ТҮМЭН ХОХИРНО. ENE TGD ARIUN YAWDAL UU

  • Anonymous (June 21, 2012 6:21:26 pm )

    1996 онд УИХ-д олонхийн санал авч, Засгийн газраа эмхлэн байгуулсан хэдий ч дотоод хагарлаа хямгадаж чадаагүй тус намын дөрвөн ч Ерөнхий сайд огцорч асан түүхтэй. Нэг нөгөөгийнхөө хөлд нүх ухсаар дөрвөн ч Засгийн газрын шилийг харж, төрийг туйлдуулж, түмний итгэлээр тоглосон АН 1996-2000 онд юу ч хийгээгүй. АН-ын зарим нэгэн тэрбумтнуудыг төрүүлсэн өмч хувьчлалыг эс тооцвол шүү дээ. Дараа нь 2004-2008 онд АН-ын тэргүүлсэн эвсэл ялалт байгуулсан боловч улс орны амьдрал урагшлахаасаа илүүтэй ухрах араандаа орсон. Тодруулж хэлбэл Монголд ардчилсан хувьсгал ялснаас хойших 20 жилийн 10 жилд нь АН төр барьж тогложээ.

  • Anonymous (June 21, 2012 6:22:06 pm )

    Шалтгаан-1 Ардчиллын залуус(тэд одоо ардчиллыг өмчлөгч цөөн тоотой олигархууд болсон)-т ард түмэн өгөөд үзсэн 1996-2000 онд 4 Засгийн газар огцорч, улс орны хөгжил удааширч, эдийн засаг уруудан доройтсон гашуун түүхийг БҮҮ МАРТ, МАРТВАЛ УЛС ОРОН ХОХИРНО, АРД ТҮМЭН ХОХИРНО. Шалтгаан-2 Ардчиллын залуус(тэд одоо ардчиллын билэг тэмдэг биш ардчиллыг дотроос нь ялзруулсан нян болсон)-т ард түмэн өгөөд үзсэн 1996-2000 онд тэтгэврийн хөгшчүүл маань тэтгэврээ авч чадахгүй хэдэн сараар гадаа гандан, хөдөө хөхрөн, банкнуудын үүд сахиж суусныг БҮҮ МАРТ, МАРТВАЛ ӨВГӨД ХӨГШИД, АХМАД БУУРЛУУД МААНЬ ХОХИРНО. Шалтгаан-3 Ардчиллын залуус(тэд одоо ялагдах эрхгүй сонгууль гэж айж байгаа)-т ард түмэн өгөөд үзсэн 1996-2000 онд олон мянган төрийн албан хаагчид, эмч, багш нар маань 3-6 сар цалингаа авч чадахгүй, улс төрийн шахалтаар ажпаасаа халагдаж, өр зээлэнд баригдаж, өвлийн хүйтэн, хаврын хавсарга, зуны халуунд жагсаж цуглаж, үймж бужигнаж байсныг БҮҮ МАРТ, МАРТВАЛ ТӨРИЙН АЛБА ХҮЧГҮЙДНЭ, ТӨРИЙН АЛБА ХОХИРНО.

  • Anonymous (June 26, 2012 10:00:11 am )

    Үнэн юм бичсэн байна. Энэ эмнэлэг 1 жилийн өмнө ашиглалтанд орсон байх ёстой. Үүнээс болж энэ байранд байсан Энэрэл эмнэлэг хувийн байр түрээсэлж, сард 15 сая төгрөг, жилд 180 сая төгрөг зөвхөн түрээсэнд төлсөн байна. Арвин төрөх эмнэлэг барих мөнгийг нь авчихаад одоо болохоор Баянзүрх төрөх эмнэлэг байхгүй юм байна. Би л барьж өгнө ч гэх шиг сонгуулийн шоу хийгээд явж байхыг нь хараад арай ч дээ УИХ-д ийм л тэнэг /эсвэл Баянзүрхчүүд/сууж байх гэж дээ гэсэн бодол төрж байлаа. Төсвийн хөрөнгийг зөв зарцуулаагүй гээд Батзориг, Арвин 2 өдийд АТГ-ыг үүдэнд сууж байх байтал Их хуралд дэвшээд солиотой юм яриад явж байх юм

  • Anonymous (June 26, 2012 12:08:16 pm )

    Арвин гуай одоо болноо Ач гучаа хараад гэртээ суу даа

  • Anonymous (June 26, 2012 12:09:20 pm )

    бараг 12 жил их хуралд суулаа Одоо болоош дээ Бусаддаа байраа тавьж өг

  • Anonymous (June 26, 2012 8:47:54 pm )

    NAAD HARVIN CHIN IH OLON NUURTEI NOGOO NUUREEREE NER DEVSHIJ BGAA

antalya rent a car